2017.11.10 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Этгээгүүдэд “Мөнгөгүй болоод ийм зүйл хийсэн” хэмээн мэдүүлжээ
Энэ сарын 8-ны өдөр банкруу халдсан этгээдүүдийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн саатуулаад байгаа. Тэд эхний мэдүүлэг өгөхдөө нэгэн хувийн сургуульд сурдаг, мөнгөгүй болоод ийм ажил хийсэн гэж хэлсэн байна. Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээрх этгээдүүдийг их хэмжээний мөнгө дээрэмдэж явсан мэтээр мэдээлсэн. Харин гэмт этгээдүүдийг банкнаас ямар ч мөнгө авч чадалгүй банкны дохиолол дуугарсан үед гарч явсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.