10.11.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Азийн аварга Г.Отгонцэцэг Казахстаны шилдэг тамирчнаар шалгарах магадлал өндөр байна

Казахстан улсын жүдо бөхийн холбооноос олимп, дэлхийн аваргын хос хүрэл мeдальт, Ази тивийн аварга Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэгийг тус улсын шилдэг тамирчин шалгаруулалтанд нэр дэвшүүлжээ.

Казахстан улсын Үндэсний олимпийн хорооноос жил бүр зохион байгуулдаг зуны спортын төрлийн шилдэг тамирчин шалгаруулах номинацийн санал асуулга энэ өдрүүдэд явагдаж байгаа юм.

Энэ удаа зургаан тамирчин нэр дэвшиж байгаа бөгөөд санал асуулгыг өнөөдрийн байдлаар Г.Отгонцэцэг 4880 саналаар тэргүүлж байна.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.