niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-24 18:00 UTC Quelle: https://news.mn/r/2843413/ 8e751d95bc995131… ← zurück zu niitlelch.mn

“Хагас коксожсон нүүрс хэрэглэснээр агаарын бохирдол 30 гаруй хувиар буурсан”

“Хагас коксожсон нүүрс хэрэглэснээр агаарын бохирдол 30 гаруй хувиар буурсан”

“Хагас коксожсон нүүрс хэрэглэснээр агаарын бохирдол 30 гаруй хувиар буурсан”

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2026.1.12/ Дорноговь аймгийн “Алтанширээт үйлдвэрлэл технологийн парк”-ийн нүүрс угааж, баяжуулах үйлдвэр, коксын үйлдвэрийн төсөлтэй танилцав.

Тэрбээр “Ирэх жилийн өвлийн улиралд Улаанбаатар хот дотооддоо үйлдвэрлэсэн хагас коксожсон нүүрсийг худалдаанд гарга гэдгийг Ерөнхий сайд нийслэлд үүрэг болгосон. Цаашид хагас коксожсон нүүрсийг Улаанбаатар хот гэлтгүй хөдөө орон нутагт ч хэрэглэх ёстой. Бүгд нэг зэрэг дулаан, цахилгааны станцад холбогдох боломжгүй учраас хагас коксожсон нүүрсний үйлдвэрийг нэн тэргүүнд эрчимжүүлэх шаардлагатай. Хамгийн багаар тооцоолоход ирэх жил 300-350 мянган тонн хагас коксожсон нүүрсийг авах тооцоог гаргасан. Хагас коксожсон нүүрсийг хэрэглэснээс хойш Улаанбаатар хотын агаарын бохирдол 30 гаруй хувиар буурсан.

Нэгдүгээр сарын 15-наас Жайка олон улсын байгууллагын мэргэжилтнүүд ирж, агаарын бохирдлын дүн шинжилгээг хийнэ. Үүний дараа шинжээчид гарсан үр дүнг олон нийтэд танилцуулна.

Манай мэргэжлийн байгууллагын дүн шинжилгээгээр агаарын бохирдол 30 гаруй хувь буурсан болох нь тогтоогдсон. Нийслэлийн хувьд жилээс жилд нүүрсний хэрэглээ нь багасах учраас  үйлдвэрт мөнгө босгож, хөрөнгө оруулахаас илүүтэй ашиглалтад орсон үйлдвэр технологийн парктай гэрээ байгуулах нь хамгийн зөв шийдэл гэж харж байгаа. Бидний урьдчилан гаргасан тооцоогоор импортоос нүүрс авснаас дотоодоос нүүрс авах нь нэг дахин хямд төсөр тусах юм билээ. Алтанширээт паркт хагас коксожсон нүүрс үйлдвэрлэвэл бид бүтээгдэхүүнийг худалдан авч, тээрэмдэж, барьцалдуулагч хольж, савлана. Цаг  хугацааны хувьд тулгуу байгаа. Технологийн туршилт амжилттай болж, ТЭЗҮ батлагдвал бид зохих хууль журмын дагуу харьцуулсан сонгон шалгаруулалтыг хийнэ.  Энэ компаниас гадна ТЭЗҮ-гээ гаргасан хоёр үйлдвэр байгаа. Үнийн саналыг хамгийн бага өгсөн компанитай гэрээ хийнэ. Багануурын уурхайг түшиглэн “Эрдэнэс тавантолгой” ХК техник эдийн засгийн үндэслэл гаргасан. Уурхайн дээжүүд БНХАУ-ын лабораториудад шинжилгээнд орж, Багануурын нүүрсний уурхайгаас хагас коксожсон нүүрс үйлдвэрлэх бүрэн боломжтой гэж үзсэн” гэв.

Н.Цолмонбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 сэтгэгдэл

Avatar

Иргэн 2026-01-12 66.181.189.32

Хотын утаа ардчлалын гайгаар хөдөөс нүүж ирсэн гал түлдэг гэр хорооллоос үүсэлтэй тул утаагүй байя гэвэл гэр хорооллыг хотоос зайлуул. Хөдөө нутагт хөөж явуул. Тэд хотруу уруу татсан Элбэгдорждоо л гомдолловол барав биш үү.

Avatar

Нэргүй 2026-01-12 66.181.191.81

ЭНЭ БАЛАЙ ӨЧИГДӨР ХОТООР ЯВСАН БОЛ ГАМШИГ БАЙЛАА. ЮУН КОКС. ЮУН 30 хувь. одоо кокс үйлдвэрээ баахан ш*** нь яасан ханаж цаддаггүй бактер вэ

Avatar

И 2026-01-12 103.212.117.21

Шаагаа л, салхигүй өдөр амьсгалах ч хэцүү болж л байна.

Avatar

SOS 2026-01-12 66.181.181.114

БУУРААГҮЙ БУУРААГҮЙ БУУРААГҮЙ ЖИЛ БОЛГОН ? ХУВЬ БУУРЛАА ГЭЭД БУРААД БАЙДАГ ЭЭЛЖИТ БУРАЛАА ЯРИАД Л БАЙДАГ АЖИЛ НЬ ҮРГЭЛЖИСЭЭР Л ТҮҮНИЙГ СОНССООР Л ???…

Avatar

Нэргүй 2026-01-12 202.179.11.230

Өнгөрсөн өвөл ханиалгаад хэцүү байдаг байсан. Энэ жил тэтгсэнгүй, тоосонцор илт буурсан нь мэдэгдэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж