niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 18:02 UTC Source: https://news.mn/r/2843281/ e033627e80e3b4d0… ← back to niitlelch.mn

Энэ 7 хоногийн онцлох үйл явдлууд

Энэ 7 хоногийн онцлох үйл явдлууд

Энэ 7 хоногийн онцлох үйл явдлууд

 "NEWS" агентлаг энэ долоо хоногт болж өнгөрсөн гадаад болон дотоодын онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


THE HUNS БАГ CONTROLEZ-ИЙГ НЭГТГЭЖЭЭ

Цахим спортын "CS2″ төрлийн мэргэжлийн шинэ улирал тун удахгүй эхэлнэ. Багууд ч энэ үеэр бүрэлдэхүүнээ шинэчилж, шинэ тамирчдаа танилцуулж байна. ‘The MongolZ" баг тав дахь тамирчнаараа "cobrazera"-г авчирсан. Түүнийг "The Huns" багаас багагүй өндөр үнээр худалдан авсан гэх.

Тэгвэл "cobrazera"-гаа явуулсан "The Huns" баг түүний оронд "controlez"-ийг авчирч байгаа аж. Б.Өнөдэлгэр буюу "controlez" нь өнгөрсөн оны сүүлээр "Senzu"-г түр орлож, "The MongolZ"-д нэгдсэн билээ. Өдгөө 28 настай туршлагатай тамирчны хувьд ч хүлээлтээс давсан тоглолтыг үзүүлж, багтаа үр нөлөөтэй тоглов. Харин одоо "The Huns" багт нэгдэж байна.

HLTV-ийн дэлхийн чансааны 48-д байгаа "The Huns" баг дараах бүрэлдэхүүнтэй боллоо.

  • nin9
  • sk0R
  • Bart4k
  • xerolte
  • controlez
  • Carnage /дасгалжуулагч/

Сүүлд гарсан мэдээллээр "The MongolZ" багийн сэлгээнд байгаа "Senzu" шинэ баг хайж байгаа бөгөөд "Awper"-ийн байрлалд тоглоход ч асуудал гэжээ. Түүний хувьд зарим тоглолтод "910"-ийн хамтаар "Awper" байрлал дээр тоглодог билээ. Тиймээс багуудын сонирхлыг улам татаж байна.

 

ДЕЛСИ РОДРИГЕС ТҮР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРГАА ӨРГӨВ

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро баривчлагдсан тул тус улсын дэд ерөнхийлөгч Делси Родригес улс орныг түр хяналтдаа авч байна. Тэрбээр өнөөдөр /2026.01.06/ улс үндэстнээ нэгэн цул байхыг уриалж, тангаргаа өргөлөө. Баривчлагдсан ерөнхийлөгч Мадуро болон түүний эхнэрийн талаар бодоход л сэтгэл өвдөж байна гэж тэр хэлэв.

Тангараг өргөх ёслолд Мадурогийн хүү болон Венесуэль дахь гадны дипломатууд оролцсон.

Мадурогийн хүү үндэсний ассамблейн гишүүн юм. Арга хэмжээнд гадны төлөөлөгчдийг оролцуулсан нь тус улсын засаглал нуран унаагүй гэдгийг дэлхий дахинд харуулах зорилготой байсан бололтой. АНУ-ын халдлагын дараа Венесуэль улс онц байдал зарласан. Энэ хүрээнд Венесуэлийн засгийн газар АНУ-ын цэргийн ажиллагааг дэмжиж байгаа хүн бүрийг баривчлахыг цагдаа нарт тушаажээ. Онц байдал зарласан энэ өдрүүдэд гадуур үйлчилгээний газрууд хагас дутуу ажиллаж байгаа бөгөөд хүмүүс ч бие биеэ хэрхэхийг ажигласан байдалтай байгаа аж.

БОРТЭЭГИЙН ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, одоо болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах, орд газруудыг урт хугацаанд үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгууллаа.

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй хүргэх, тэдний саналыг авах, сонгон шалгаруулалт зохион байгуулах, гарсан саналуудыг Засгийн газар болон УИХ-д танилцуулах зэрэг шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эхний шатанд хөрөнгө оруулагчдын сонирхлыг тодорхойлох зорилгоор олон улсын нээлттэй санал авах (Expression of Interest) хүсэлтийг энэ сарын 9-нд зарлахаар шийдвэрлэлээ.

“СЭМҮТ-ИЙН ХЯНАЛТАД БАЙХ ЁСТОЙ ӨВЧТӨН ЯАГААД ГАДУУР ЯВЖ БАЙСНЫГ ТОГТООНО”

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ энэ долоо хоногт нийгмийг цочроосон хэргийн талаар \2025.01.08\ мэдээлэл хийсэн.

Тэрбээр “Нийгмийн цочроосон маш харамсалтай гэмт хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан цаг үеийн шинжтэй мэдээлэл өгье. Шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсан. Эмнэлгийн арга хэмжээний дараа болсон энэ үйл явдалтай холбоотой эрх зүйн орны хүрээнд засч залруулах шаардлагатай зүйлс байна. Тийм учраас Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын тушаалаар өчигдөр шуурхай ажлын хэсэг байгуулж, Эрүүгийн хууль тогтоомжид байгаа эмнэлгийн албадлагын арга хэмжээний үр нөлөөг эрүүгийн хариуцлагын гол зорилгодоо нийцэж чадаж байгаа эсэхэд дүгнэлт хийж, хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлж байна. Дахин энэ төрлийн харамсалтай гэмт хэрэг гарч, нийгмийг цочирдуулах ёсгүй. Хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар өргөн барьж, батлуулахаар ажиллана. Энэ ноцтой гэмт хэргийг ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг гарч, гарсан бодит нөхцөл байдлыг шалгаж тогтооно. Цагдаагийн байгууллагаас прокуророос зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгнө. Бодлогын хувьд салбарын сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу эмнэлгийн албадлагын арга хэмжээ өнөөгийн Эрүүгийн хуулийн дагуу явагдсан уу, шинжээчийн дүгнэлт үнэн зөв байсан эсэхийг шалгана. Өөрөөр хэлбэл, СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой өвчтөн гадуур сул чөлөөтэй явж байсан бэ гэдгийг шалгаж тогтооно. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар товч мэдээлнэ гэсэн юм.

Түүнчлэн хэргийн талаар ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны дарга П.Очбадрах:

-Би прокурорын байгууллагын зөвшөөрөгдсөн хэмжээнд хэргийн талаар мэдээлэл өгье. Цагдаагийн байгууллагын тусгай 102 утсанд 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр 22:54 цагт хүнийамь нас хохирсон дуудлага мэдээлэл нийслэлийнБЗД-ийн цагдаагийн хэлтэст ирсэн. Хэргийн газардээр хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Хэрэг БЗД –ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт гарч, 19:55-22:52 цагийн хооронд 30 настай эмэгтэй М, дөрвөн настай А нар хутгалуулсан байдалтай нас барсан байсан. Мөн түүнчлэн гурван настай охин А гар сарвуу, нуруундаа хутгалуулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон. Охинд анхан шатны тусламж үзүүлж, Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн бөгөөд охин гурван удаагийн хагалгаанд орсон. Биеийн байдал тааруу байна. Эрүүгийн цагдаагийн алба болон Мөрдөн шалгах алба хамтран шуурхай ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэх боломжгүй байдаг. Бид иргэн Б-г цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээг 30 хоногийн авсан гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

yy 2026-01-11 50.147.160.114

NZ

Avatar

y/x bainguin Ubchlulgeeldej, E mangaa Xuimel copy.. 2026-01-11 50.147.160.114

yregdegsed+&&y/y#; @ kabelaar tsoolj,mashin baishinryy ygaaj, bashing Nyraaj barij 2 tald,not xuduu oz nuilj,

Avatar

-PLlash adult baisnand aktlcang safelex,regressed y/y 2026-01-11 50.147.160.114

dandaa +XOLBOLTUUr;dampyyryylax gyilagchnui TUSUL
NET punishment peregrine irllee.Pezult kpuzis tivdeen,
demjdeg yndestendeen, Baix yr xyyxed byg ystgagdsan18-68.uursduu 1-4 jil tyylj garage, – -Xamaaralgyi baix nigf&.
-ajilj bsn mexanikuig,saijryylax nereerzz ystgalaa,ard ypbagch urgunts6, bylsh gayniboov xooloo idf.

Avatar

geysni OB? 2026-01-11 50.147.160.114

UUrsduu mexanik xyychnui,tylxyyptei – kassnu mashun xeregledeg, ckaindaj,gyilagchduintanxairalozgsf

Avatar

yuch Ubchtei tivdeen#; 2026-01-11 50.147.160.114

-NXNN abchij UBChilj

Avatar

Нэргүй 2026-01-11 59.153.114.35

хиймэл ухаанаа дэлбэлж устга. бослого болно шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж