Сануулаад байхад Дубай руу аяллаар явсан Нийслэлийн татварын газар, хэлтсийн дарга нарыг ажлаас халах тушаалыг Ерөнхий сайд өнөөдөр /2026.01.09/ Татварын ерөнхий газрын даргад өгөв. Зөв л дөө, удирдах, удирдуулах зарчим гэж байх ёстой. Тэр утгаараа сануулга өгөөд байхад зөрөөд явсан бол хариуцлага хүлээж таараа. Ерөнхий сайдын ажлаас хал гэх лүндэн ч зөв.
Одоо харин Ерөнхий сайд энэ зарчмаа Засгийн газрын танхимын сайд нартаа хэрэгжүүлэх цаг нь боллоо. Учир нь, УИХ-ын чуулган хуралдаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд хэлэлцэгдэх болоход сайд нар байхгүй тохиолдол гарах нь олонтаа. УИХ-ын дарга Н.Учрал “Засгийн газрын сайд нар танхимд орж ирнэ үү” гээд зарлаад л байна, сураггүй.
Үдээс өмнөдөө нэг бараагаа харуулна, үдээс хойш бол толгойгоо ч цухуйлгахгүй. Ирцэнд нэр нь орсон одоо боллоо гэсэн шиг сураггүй. Энэ тохиолдлоор УИХ-ын чуулганы хуралдаан, байнгын хорооны хуралдаан таслах тохиолдол сайд нарт элбэг. Гэтэл томилгоо хэлэлцэх болоход сүр бараатай орж ирцгээнэ. Байнгын хороонд харьяалагддаггүй хэрнээ бүр цаг зав гаргаад орж ирээд суухыг яана.
Дээр нь гадаад руу томилолтоор явах тохиолдол их. Туршлага судлах нэрээр яваад л байна. Тэр тоолонд төсвөөс зардлыг нь гаргадаг, эцэстээ үр дүн юу ч байхгүй. Жишээ татвал, Сингапурын Темасек сангаас Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж туршлага судлахаар очсон 109 дэх удаагийн сайд нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт болж таарсан. Гадаад руу явахын өмнө чөлөө авсан байж болно. Гэхдээ өмнө нь Темасек сан дээр 100 гаруй удаагийн баг очсон байтал дахин, дахин явуулдаг нь ямар учиртай юм бэ. Тэр бүрт татварын мөнгө урсаж байгаа нь бодитой үнэн. Одоо энэ мэт асуудалдаа хязгаартай хандахгүй бол утгаа алдаж гүйцлээ.
Муу л бол захын хар овоохой гэгчээр дунд шат руугаа бас довтлоод байж таарахгүй. Зарчим бол зарчим, алагчлалгүй үйлчлэх ёстой.
Тэгэхээр нийслэлийн татварынхныг ажил тасалсан үндэслэлээр халж байгаа бол ажил тасалж байгаа сайд нартаа ч арга хэмжээгээ ав, албан тушаалаас нь огцруул. Аавын хүүг алаг үзэж таарахгүй шүү.
Дубай руу явсан татварынхныг төсвөөс зардлыг нь гаргаагүй, хувиасаа ч зардлаа гаргаагүй гэдэг зүйлийг Татварын ерөнхий газрын дарга нь хэлсэн. Хэнээр аялал зугаалгаа даалгасныг сайтар нягтлах ёстой шүү.
УИХ, Засгийн газрын гишүүд ч “Хувиасаа зардлаа гаргасан, олон улсын байгууллагаар зардлаа даалгасан” гэх зэргээр гадаад руу явснаа зөвтгөдөг. Эргээд эрх ашигт нь нийцсэн шийдвэр гаргах гэхчлэн асуудал үүсч болзошгүй тул одоо энэ асуудал үүссэн дээр зарчмаа тодорхой болгож, хариуцлагаа ч чангатгах цаг ирлээ.
Г.ХОРОЛ
3,607.57
















































Нэргүй 2026-01-09 138.252.29.37
дараагийн сонгууль болтол саад гишүүдийг сараал ордноос гаргалгүй түгж цахим гав зүү. тэд чинь тангараг өргөснийхөө дагуу ялт хэрэг үүрэх ёстой доо.
ИРГЭН 2026-01-09 66.181.167.254
монголд зөвхөн жижиг хулгайчид хариуцлага хүлээдэг. Сайд, гишүүд бол дархалагдсан хулгайчид. Хариуцлага хүлээж харагдаач .
Иргэн 2026-01-09 202.126.89.72
нэртэйгээр нь Темасек сангийн байранд өрөө хөлслөөд суучих дарга нар аа, туршлага судалж байна гээд Марина Бей буудалд тухлаад, дотор нь байдаг боэндийн дэлгүүр, казино хэсээд гоё ш тээ.
зочин 2026-01-09 66.181.191.42
Бүх зүйл давхар дээлнээс болж байгаа. ИХ-ын гишүүнийхээ ажлыг хийж чадахгүй байгаа хүнийг сайд болгохоор энэ засгийн ажил явахгүй байх нь аргагүй шүү дээ
зочин 2026-01-09 66.181.191.144
Монгол өнөөдөр яг африкийн орнууд шиг, үндэстэн ястан хоорондын тэмцэл, иргэний дайны байдалтай адил, төрийн эрхийн төлөө хэний ч хоолойг хяргахад бэлэн хэсэг бүлэг хулгайч луйварчидын тэмцэл, төрийн тогтворгүй байдал эдийн засгийн хүндрэл,иргэдийн амьдралын бэрхшээлд автсан, Энэ мэтээс л болж энэ олон жил зах зээлийн зарчмаар явсан африкийн ихэнх орон дэлхийн хамгийн ядуу буурай орнуудыг манлайлж байгаа биз дээ
Ц 2026-01-09 66.181.191.233
төрийнхөн 126 бүгдл ажлаа тасална.тгснээ 36 сараа авдаг биздэээ.авилгач төрийнхөн..хувийн ажлаа хийгээд иргэдэд үйлчлэхгүй ярьайгаад бж бдагшдээн
Нэргүй 2026-01-09 66.181.188.241
Занданшатар гэж новшийн хог байна. Монгол улс Рио тинтод өдөр бүр 14 тэрбум төгрөг зээлийн хүүд төлж байхад гэрээнд өөрчлөлт оруулж чадахгүй сууна. Энэ мөнгийг төлөх шаардлага байгаа гэвэл улсын тусгаар тогтнолд аюул учирна. Тийм нөхцөл үүсэж байгаа бол Занданшатар битгий хэл Монголын төрд захирагдах нохой хүртэл олдохгүй. Эдгээр дарга нарын зөв байж мэднэ шүү.
Xylxidaxaac; 2026-01-09 50.147.160.114
xamaaralgyi baix tenegyyd xylgaichiduinkpstp
ychryylcan xoxirolbl 2026-01-09 50.147.160.114
-cyng y/ toxicology Ubchlyylex gyilagchlyylax zorilgoryzz
-### LR ticketed # # Laco,
– 600 #, Evil Net;
- ylcuun 2026-01-09 50.147.160.114
– < ; cyngaltnu
-kodozub
Иргэн 2026-01-09 103.212.117.13
Энэ давхар дээл гэдэг юмнаас болоод Их хурал, эсввэл яамныхаа ажлыг цалгардуулахаас өөр аргагүй болдог юм биш үү, Ямар сайндаа хэрүүл уруул болон байж дэд сайд томилж байхав дээ. Одоо дэд сайд Төрийн нарийнбичгийн дарга гээд сайдынхаа эзгүйд ажлыг нь орлоод байх хүмүүстэй болсон учир сайд нараа жаахан дэглэх нь ч зөв байх шүү.
Нэргүй 2026-01-09 66.181.189.182
1. Зардал мөнгийг нь төлүүлж улсыг хохиролгүй болгох. 2. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг хуультай болох.
Нэргүй 2026-01-09 188.162.254.47
шувуу ажиллагаа явуулаад яагаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй вэ ? хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ??? Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан ядаргаатай байгуулага хэзээ 100% ирцтэй болох юм ? ногоо олон сангуудыг тоносон этгээдууд хариуцлага уурэх вэ? олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох гэж байна ? С,Зориг ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ ? яахав цааш нь ургэлжлуулэх уу яахав ??????
Нэргүй 2026-01-09 66.181.188.241
Занданшатар гэж новшийн хог байна. Монгол улс Рио тинтод өдөр бүр 14 тэрбум төгрөг зээлийн хүүд төлж байхад гэрээнд өөрчлөлт оруулж чадахгүй сууна. Энэ мөнгийг төлөх шаардлага байгаа гэвэл улсын тусгаар тогтнолд аюул учирна. Тийм нөхцөл үүсэж байгаа бол Занданшатар битгий хэл Монголын төрд захирагдах нохой хүртэл олдохгүй. Эдгээр дарга нарын зөв байж мэднэ шүү.
Зочин 2026-01-09 103.229.122.196
манай хотоор дүүрэн тагнуулч бно гэж хөөрсөн охид залуус
Ц 2026-01-09 66.181.188.11
өөрсдийгөө шагнана.урамшуулна.зугаална..
Нэргүй 2026-01-09 66.181.191.42
хүний үнэргүй оркууд цаазла дүүжил гээд л сошиалаар нэг орилж бна даа
Зочин 2026-01-09 202.9.46.233
Ерөнхий сайдад Төрийн албан хаагчийг ажлаас халах эрх яс юман дээр байхгүй л дээ. Татварын байцаагч нар бол ЕС-ын амаар халагдаад явдаг ч жижиг гарууд биш.
Нэргүй 2026-01-09 66.181.188.241
Занданшатар гэж новшийн хог байна. Монгол улс Рио тинтод өдөр бүр 14 тэрбум төгрөг зээлийн хүүд төлж байхад гэрээнд өөрчлөлт оруулж чадахгүй сууна. Энэ мөнгийг төлөх шаардлага байгаа гэвэл улсын тусгаар тогтнолд аюул учирна. Тийм нөхцөл үүсэж байгаа бол Занданшатар битгий хэл Монголын төрд захирагдах нохой хүртэл олдохгүй. Эдгээр дарга нарын зөв байж мэднэ шүү.
Нэргүй 2026-01-09 66.181.191.18
халах нь зөв
Зочин 2026-01-09 202.179.27.158
"Нийслэлийн татварын газар, хэлтсийн дарга нарыг ажлаас халах тушаалыг Ерөнхий сайд өнөөдөр /2026.01.12/ Татварын ерөнхий газрын даргад өгөв" гэж бичжээ . Энэ дарга нарыг Ерөнхий сайдын тушаалаар томилж, халдаг юм уу? Өнөөдөр 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэж үү?
зочин 2026-01-09 66.181.191.144
Сайд нарыг байнга халж сольж,засгийн газрыг унаган,монголын толгойг муутгах, самуун байдал үүсгэх,бүтээн байгуулалтын ажлыг саатуулах нь АН-ын гол зорилго, Наанаа нээх ажил сайжруулах тухай ярьна цаанаа ийм л санаа агуулж байгаа,Дэд сайд нар ажиллуулахыг эсэргүүцээд л байсан, яамдад ганц сайдын ачаалал дэндүү их байгааг эд нар мэдэж л байгаа
хүн биш 2026-01-09 103.212.117.13
Өөр хийх, чадах ажил байхгүй юм ччинь яах юм
Нэргүй 2026-01-09 103.57.94.156
Цогтнаран гээд энэ нөхөр өөрөө авилгачин гар шдээ ТЕГ-н хураалтын хэлтэст байхдаа Компаниудын олон тэрбум төгрөгийн өрийг программаасаа Тунгалаг гэж хүүхэнтэй нийлж устгасан гар шүү дээ. Одоо бүр том дарга нь болчихсон өөрсдийнхнөө матаад явж бдаг
Нэргүй 2026-01-09 66.181.188.241
Нүдний булай юмаа. Ажлаа нурааж суудаг эргүү хүүр вэ.
Зочин 2026-01-09 103.57.94.201
Баттулгыг яах вэ ажлаас халах уу
иргэн 2026-01-09 66.181.185.179
Ерөнхий сайдаа хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ сошиалоор попорч гал тогооны ажил хийхээ одоо больвол яасийн. Өөр зөндөө том асуудлууд байх юм. Яалтай🙏🙏🙏
Нэргүй 2026-01-09 188.162.254.47
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Монгол улсад 35 жил туршилт хийж байгаа, ганц ч удаа 100% ирцтэй хуралдаж байгаагуй Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!????!!!??!?
нэргүй 2026-01-09 103.212.117.13
Тараагаад"дахин сонгож "арлчилал" гэдэг тоглоомоор үргэлжлүүлэн тогломоор байна уу?
Нэргүй 2026-01-09 103.229.123.53
Хэдэн том толгойтой СААД нараас няслах хэрэгтэй….
Нэргүй 2026-01-09 202.126.89.186
Татвар төлөгчидийн мөнгөөр Зугаалдаг Алба хаагчидаа худлаа сошиалаар сэвж попорох бус зүгээр л ХОХИРОЛЫГ БУЦААЖ ТӨЛЖ БАРАГДУУЛ !!!!