niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 18:03 UTC Source: https://news.mn/r/2843145/ 208f7e2590b715a0… ← back to niitlelch.mn

А.Амартүвшин: Ангидаа 60-80 хүүхэд суралцахыг эрхэд нь халдаагүй гэж Цэц үзлээ

А.Амартүвшин: Ангидаа 60-80 хүүхэд суралцахыг эрхэд нь халдаагүй гэж Цэц үзлээ

А.Амартүвшин: Ангидаа 60-80 хүүхэд суралцахыг эрхэд нь халдаагүй гэж Цэц үзлээ

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин хүүхдийн сурч боловсрох эрх Хэмнэлтийн тухай хуулиар зөрчигдөж байна гэж үзэн, Цэцэд гомдол гаргасан юм байна. Энэ асуудлыг Үндсэн хуулийн Цэц нэгдүгээр сарын 7-нд Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгожээ.

Энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Иргэн А. Амартүвшин миний бие Үндсэн хуулийн Цэцэд хүүхдийн сурч боловсрох эрх, Хэмнэлтийн тухай хуулийн заалтаар зөрчигдөж байна хэмээн хандсан. Тодруулбал, сургууль цэцэрлэгийн тоног төхөөрөмж худалдан авах тендерийн гэрээгээ тавдугаар сарын 31-ны дотор хийгээгүй бол Хэмнэлтийн тухай хуулиар төсвийг эргүүлэн татдагийг хүүхдийн сурч боловсрох эрхэнд халдаж байна хэмээн хандсан юм. Харин энэхүү гомдлын хариуг Дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж хүүхдийн сурч боловсрох үндсэн эрхэд халдаагүй хэмээн шийдвэр өглөө.

Ширээ сандал хүрэлцэхгүй, агааржуулалтгүй анги танхимд 60-80 хүүхэд сууж, суралцах нь эрүүл аюулгүй орчин гэж үзлээ. Хүүхдүүд өвдсөн үедээ эмнэлгийн коридорт хэвтэх нь эрүүл аюулгүй орчинд өсөн торниж байна гэжээ. Хамгийн гол нь Үндсэн хуулиар хугацаагүй олгосон эрхийг Хэмнэлтийн тухай хуулиар хугацаа тогтоож буйг Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж миний бие үзээд байгаа юм” гэж нүүр номын хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлэв.

Сануулахад, Үндсэн хуулийн Цэц Дунд суудлын хуралдаанаараа Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтад “батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах;”, 13.1.2 дахь заалтад “энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох;” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд уг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож, магадлал гаргаад байгаа юм.

Сануулахад, өнгөрсөн онд нийслэлээс хөрөнгө гаргаж, хэд, хэдэн сургууль, цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан ч ширээ сандал, ор дэр, гал тогооны хэрэгсэл зэргийг Боловсролын яам тендер зарлан шийдвэрлэх ёстой байсан ч тавдугаар сарын 31-нээс урьтан сонгон шалгаруулалт хийж чадаагүйгээс төсвөө татуулж, түүнээс болж, сургууль цэцэрлэгүүд хүүхдээ хүлээн авах боломжгүй болсон. Үүнээс болж нийслэл, Боловсролын яам хооронд асуудал үүсч байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

Avatar

Gg 2026-01-09 202.126.88.163

Medrel muutai maanag sdakuud yma

Avatar

Нэргүй 2026-01-09 202.126.89.39

арай дэндэнэ ээ

Avatar

Г 2026-01-09 66.181.191.233

өөрсдийнх нь хүүхдүүдийг тм бдалд сургамаар юм.улныханд бол саравчинд хичээл хийсэн ч падгүй шдээээ

Avatar

Багш 2026-01-09 202.9.47.38

Цэц иргэдийн төлөө биш дээд эрх мэдэлтэй төлөө ажилдаа болсон шүүдээ. харин нийслэлийн дэд дарга зөв асуудлыг зоригтой хөнджээ.

Avatar

цэц ч гэх шиг, мулгуучуудын цуглуулга гэж нэрлэьэл таарна 2026-01-09 158.59.146.30

цэц ч гэх шиг, мулгуучуудын цуглуулга гэж нэрлэьэл таарна
цэц ч гэх шиг, мулгуучуудын цуглуулга гэж нэрлэьэл таарна
цэц ч гэх шиг, мулгуучуудын цуглуулга гэж нэрлэьэл таарна
цэц ч гэх шиг, мулгуучуудын цуглуулга гэж нэрлэьэл таарна
цэц ч гэх шиг, мулгуучуудын цуглуулга гэж нэрлэьэл таарна

Avatar

Иргэн 2026-01-09 66.181.189.203

МАН мафиуудын суганы үс ҮХЦ гутамшигтай!!

Avatar

сонгогч 2026-01-09 202.9.46.20

ҮХЦ- н мануухайнуудыг татан буулгая……….

Avatar

Нэргүй 2026-01-09 66.181.185.166

ийм л сэтгэлгүй новшнууд Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комисст хачиг шиг шигдээд бидний дээрээс бааж шээж бөөлжиж байна ш дэ,

Avatar

Нэргүй 2026-01-09 103.229.123.53

МАЛНУУДЫН ХҮҮХДҮҮДИЙГ 80-100гаар СУУЛГААД ХИЧЭЭЛЛЭВЭЛ ЯАСАН ХУРДАН АРГА ХЭМЖЭЭ АВАХ БОЛ. АРГАГҮЙ Л МАЛ ШИГ ХҮМҮҮС ДЭЭР ГАРЧИХААД ДОРОМЖЛООД СУУГААД БНА. 27-28 онуудын сонгуулиудаар МАНАНХҮН гэдэг новшнуудаас салдаг арга бна уу үгүй юу.

Avatar

Нэргүй 2026-01-09 202.21.111.13

бидний мөнгөөр цалинжаад одоо энэ тэнэгүүдийг болиул

Avatar

Нэргүй 2026-01-09 202.21.111.13

сэтгэлгүй сэтгэх чадваргүй ёооо

Avatar

зочин 2026-01-09 103.229.121.148

Нэг ангид 60-80 хүүхэд суралцах нь хэвийн норм гэсэн үг үү. Тэгвэл Цэцийн гишүүдийн хүүхдүүдийг 60-80 хүүхэдтэй ангид суралцуулья даа. Арай арай. За бүр хууль мууль яахав энгийн ухаанаар бодсон ч хэвийн гэж үзэх боломжгүй баймаар юм.
Наад зах нь 1ш багш нэг зэрэг 60-80 хүүхдэд тоо ойлгуулах, ангийн агааржуулалт, халдварын тархалт гээд тооцоход яав ч хэвийн орчинд хүүхдүүд хичээллэж байна үзэхэд бэрх баймаар юм.

Avatar

цөвүүн цагаа гэж?түрийний бөөс толгойд гэж... 2026-01-09 66.181.186.200

Нийгмийн шүлжээгээр арай дэнүү хийтэй сэхээ болиоч дээ.. Аль ч сургуулийн анги танхимд 60-80 хүүхэд хичээл хийх боломгүй суух зай завар бахйгүй ээ.зөвхөн зогсоо байвал болох байх. Ингэж сэвэх нь хэнд ашигтай болоод тэр бол.?

Avatar

Нэргүй 2026-01-09 66.181.186.200

Монгол хүний тэр дундаа 30-аас дээш 50 иад насныхаы зарим нь хүнээ алдаж гүйцэж байна оо. Сүүлийн үеийн 20-оос доош насыхан хаа очиж зөв хүмүүжилтэй ,ах захаа мэддэг болж байгаа нь талархууштхй.

Avatar

Нэргүй 2026-01-09 202.70.43.34

ХУУЛИА МЭДДЭГГҮЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДАА ГЭЖ

Avatar

Дэл 2026-01-09 202.55.188.121

хулгайч нараа шийтгэх хэрэгтэй байна даа тэгвэл мөнгө хангалттай олдоно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж