niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 18:03 UTC Source: https://news.mn/r/2843126/ 45c75176cd5368b8… ← back to niitlelch.mn

“Агаарт байх хорт элементүүд 19-57 хувиар буурсан нь тогтоогдсон”

“Агаарт байх хорт элементүүд 19-57 хувиар буурсан нь тогтоогдсон”

“Агаарт байх хорт элементүүд 19-57 хувиар буурсан нь тогтоогдсон”

Дэлхийн хотуудын агаарын бохирдлыг хэмждэг IQAir-ийн мэдээллээр Улаанбаатар хот нэгдүгээр сарын 9-ний байдлаар агаарын бохирдлын индексээр дэлхийд 32 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.


Агаарын чанарын талаар ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн агаарын чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Өнөрбат хэлэхдээ “Өнгөрсөн 2025 оны арванхоёрдугаар сарын мэдээг хүйтний улирлын тойм хэлбэрээр гаргасан. Үүнийг гаргахдаа 2024 оны арванхоёрдугаар сартай харьцуулалт хэлбэрээр хийсэн. Агаарт байх төвлөрлийг зургаан бохирдуулагч тоон судалгаагаар гаргасан. Судалгаагаар, агаарт байх хорт элементүүд 19-57 хувь буурсан нь тогтоогдсон. Мөн манай байгууллага тоон мэдээллээс гадна агаар чанарын индексийг агаарын чанарын хяналт-шинжилгээний станцуудаар гаргадаг. Нийт 19 агаарын чанарын хяналт-шинжилгээний автомат станц 24 цагийн турш ажилладаг.

Агаарын чанарын станцын үзүүлэлтээр Баянхошуу орчмын хэсэгт хамгийн их бохирдуулах хорт бодисын агууламж өндөртэй гарсан. Арванхоёрдугаар сарын 31 хоногийн 19 хоногт нь бохирдолтой, их бохирдолтой, маш их бохирдолтой түвшинд хүрсэн.

Хайлааст, Шархад, Налайх, Дамбадаржаа хэсгийн байршлуудад 3-9 хоногт нь бохирдолтой түвшинд хүрсэн. Бусад байршлуудад бага хэмжээний бохирдолтой байсан бол Нисэх орчмын бүсэд “цэвэр” болон “хэвийн” гэсэн түвшинд байсан” гэв.

Агаарын чанарын индексийг дараах байдлаар ангилдаг байна. Үүнд:

0–50 Цэвэр – Хэт мэдрэг хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавих нь зүйтэй.

51–100: Хэвийн – Хэт мэдрэг хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавих нь зүйтэй.

101–200: Бага бохирдолтой – Зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настнууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах хэрэгтэй.

201–300: Бохирдолтой – Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх, биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх шаардлагатай.

301–500: Их бохирдолтой – Зүрх, уушгины архаг өвчтэй хүмүүс, өндөр настнууд, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх хэрэгтэй.

Н.Цолмонбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-01-09 66.181.181.104

Дэлгүүрүүдэд бараа тараадаг дизел хөдөлгүүртэй хорт утаа саагуулсан машинуудыг хоргилж бинзен хөдөлгүүртэй болгомоор бн тэд маш их хортой

Avatar

Г 2026-01-09 66.181.191.233

гэхдээ стандартаас хэд дахин их бгаа гсндэээ

Avatar

Нэргүй 2026-01-09 202.131.227.134

Иргэн бүрт оногдох бсн 1072 хувьцааны олон зуун тэрбумын ноогдол ашгийг, эздээс нь асуухгүйгээр хулгайлж, хятадаас шахмал оруулж ирээд үр дүн нь ердөө энэ үү. Монголын нүүрсээ хятад гаргаад, шахмал болгуулаад, буцааж хэд нугалсан үнээр буцааж авдаг та нар яг хэн юм бэ. Монголчуудыгаа шахмал түлш хийж чадахгүй гэж доромжилдог та нар яг хэн юм бэ. Өчнөөн жил хийгээд л ирсэн энгийн технолог. Монгол залуусын японтой хамтраад хийж бсн хог боловсруулах төслийг зогсоогоод хятадад өгдөг та нар хэн юм бэ

Avatar

Нэргүй 2026-01-09 103.229.123.53

Эд нарынхаас өөр бохирдол хэиждэг япон , Герман багажнууд бгаа. Тэднээр хэмжвэл үнэн худал нь ялгарна. МАНАН ч бас муужиртал нь худлаа ШААНА шдээ.

Avatar

зочин 2026-01-09 66.181.191.115

АГААРЫН БОХИРДОЛ БУУРСАН НЬ МЭДРЭГДЭЭД БАЙГАА ХАРИН ХЭДЭН ХУВЬ ЮМ БОЛДОО

Avatar

Нэргүй 2026-01-09 66.181.178.81

hogiin hudalch

Avatar

Нэргүй 2026-01-09 103.212.163.236

Бохир заваан нил утаатай байхад багассан гэж юу яриад байна аа??? Иргэдээ тавалсан бузрын хүнлэг бус боловсролгүй муухай нийгэм! Энэ таг харанхуйчуудаар дүүрэн МАН энэ тэрээ тарааж хүний төлөө нийгэм бүтээгээч!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж