niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 18:04 UTC Source: https://news.mn/r/2843116/ da59430ec1227654… ← back to niitlelch.mn

Сонгон шалгаруулалт зарлангуут П.Дэлгэрнаранг ГЕГ-ын даргаар томилсон уу?

Сонгон шалгаруулалт зарлангуут П.Дэлгэрнаранг ГЕГ-ын даргаар томилсон уу?

Сонгон шалгаруулалт зарлангуут П.Дэлгэрнаранг ГЕГ-ын даргаар томилсон уу?

Авлига нь дийлддэггүй Гаалийн ерөнхий газрын даргаар П.Дэлгэрнаранг яаран томилсон нь анхаарал татаж эхэллээ. Учир нь, Төрийн албаны зөвлөл /ТАЗ/ 2025 оны нэгдүгээр сарын 2-нд  Гаалийн ерөнхий газрын даргын орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан байжээ. Сонгон шалгаруулалтад оролцох хүмүүсийн хүсэлтийг нэгдүгээр сарын 22-н хүртэл хүлээж авахаар болсон бөгөөд нэг хүн хүсэлтээ илгээжээ. Гэтэл Засгийн газар өнгөрсөн Лхагва гариг /2025.01.07/ -ийн хуралдаанаар дээрх томилгоог хийсэн нь сонгон шалгаруулалт цааш үргэлжлэх боломжгүй буюу хүсэлт хүлээн авах боломжгүй болж, зогсоход хүрчээ.

Сонгон шалгаруулалтын зарыг эндээс үзэх боломжтой. https://se.csc.gov.mn/view/1dd73003-1b42-4eb2-9ed6-7c5bbb4c53db


Энэ нь Засгийн газар “захиалгат” хүнээ Гаалийн ерөнхий газрын дарга болгохын тулд яаран сандран хийсэн томилгоо боллоо гэх хардлагад хөтлөөд байна.

Нөгөө талдаа ТАЗ нь УИХ-ын даргын харьяаны байгууллага. ТАЗ-өөс сонгон шалгаруулалт зарлаад байхад Засгийн газар Гаалийн ерөнхий газрын даргыг сонгон шалгаруулалтыг үл тоон томилгоог хийсэн нь УИХ-ын дарга Н.Учралыг үл тоомсорлосон үйлдэл гэж үзэх хэсэг ч байгаа юм.

Гаалийн ерөнхий газрын даргаар өмнө нь Р.Отгонжаргал ажиллаж байсан. Засгийн газраас 2022 онд гаалийн байгууллагад үүрлэсэн авлигыг зогсоох зорилгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргаар ажиллаж байсан, бригадын генерал Р.Отгонжаргалыг томилсон тухайгаа мэдэгдэж байв. Гэвч тус байгууллагад үүрлэсэн авлига буураагүй.

Харин ч гаалийнхан нь 100 гаруй аж ахуй нэгжид хуурамч бүрдүүлэлтээр татвараар зайлсхийх боломж олгосон нь илчлэгдэж, Засгийн газраас Р.Отгонжаргалыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Үүний дараа тус албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаад байсан ч Засгийн газрын томилгооноос болж, зогссон нь энэ.

Сонгуулийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан П.Дэлгэрнаранг УИХ-аас чөлөөлөхөд тэтгэврийн насанд хүрснээр төрийн албанаасаа чөлөөлөгдлөө гэж үзэх хүн олон байв. Учир нь тэрбээр 62 настай. Хэдийнэ тэтгэврийн нас нь өнгөрсөн ч Гаалийн ерөнхий газрын дарга болсон энэхүү үйл явцыг захилгат томилгоо. МАН-ыг 2024 оны УИХ, орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны "шагнал" болгож бэлэглэлээ гэх шүүмжлэлийг дагуулаад буй.

Мөн цагдаагийн байгууллагад ажиллаж байсан, бригадын генерал Р.Отгонжаргал гаалийн байгууллагыг гурван жил удирдахдаа авлига, арын хаалгыг зогсоож чадаагүй, П.Дэлгэрнаранг энэ бүхнийг зогсоож чадна гэхэд итгэх хүн цөөхөн байна.

Г.ХОРОЛ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

15 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-01-09 66.181.178.208

Намын санхүү, түрийвчээ зузаалах газар чинь гааль здээ

Avatar

Нэргүй 2026-01-09 66.181.176.120

Энэ Занданшатар ерөөс Засаг толгойлж чадахгүй нь ээ?! Жаахан дулаан орохоор өөрөө огцроод чаддаг хүнд албаа өгөхгүй бол энэ улс орон чинь дампуураад дууслаа шүү!!!!

Avatar

Зочин 2026-01-09 103.57.93.221

Төрийн албаны зөвлөл бүтэн бантан хутгалаа.
Цэдэвсүрэн бүтэхгүй,чадваргүй…

Avatar

Нэргүй 2026-01-09 172.58.111.188

ГААЛИЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛ БОЛ ШАГНАЛ ШУУ ДЭЭ. ЧИ ЖААХАН ИДЭЭД АВ ГЭЖ ОГДОГ ШАГНАЛ. ЦАГДААГИЙН ГЕНЕРАЛ Ч ГЭСЭН ХУН ЮМ БОЛОХООР ХУЛГАЙЧ НАРЫН ТОГТООСОН ДУРМЭЭР ТОГЛООД ДАРААГИЙН ХУЛГАЙЧИД ШАГНАЛЫН АЖЛЫГ НЬ ОГСОН БАЙХ. ДАРААГИЙН ХУЛГАЙЧ БОЛ ХУУХИЙН БУЛЭГЛЭЛИЙН НЭЛЭЭН ЦАЙРСАН ХУЛГАЙЧ БАЙХ. УЛНЫХАНД ЗОРИУЛЖ ЭНЭ ХУН АЖИЛ САЙЖРУУЛАХААР ТОМИЛОГДЛОО ГЭЖ ХУУРААД СУРЧИХСАН ЮМ ШУУ ДЭЭ. НАЙДААД ХЭРЭГГУЙ. ЭЭЛЖИТ ХУЛГАЙЧ ХООЛОНДОО ОРЖ БАЙНА

Avatar

Нэргүй 2026-01-09 202.55.188.85

хуулиа уландаа гишгэсэн МАН

Avatar

Нэргүй 2026-01-09 66.181.177.143

МАН-ын хан бол бүхэл бүтэн авилга мафийн сүлжээ

Avatar

Нэргүй 2026-01-09 103.229.120.163

ГААЛЬД АВИЛГАЛ ХАХУУЛЬ АВДАГГҮЙ НЭГ Ч БАЙЦААГЧ БАЙДАГГҮЙ ГЭДГИЙГ ХҮН БОЛГОН Л МЭДДЭГ АТАЛ ЮУ Ч ХИЙХГҮЙ ЮМ

Avatar

ИРГЭН 2026-01-09 66.181.189.203

МАН бол нийгмийг ходуулагч авилагжсан, мафижсан улс төрийн хүчин мөн!!!

Avatar

eee onigoo 2026-01-09 66.181.188.167

turiin albanii zuvlul zaraa ustgachij ahhahah

Avatar

И 2026-01-09 103.212.117.21

ТАЗ -г татан буулга.

Avatar

Иргэн 2026-01-09 66.181.160.35

ГЕГ маш их хэл ам дагуулдаг хэрэг зөрчил маш их гардаг энэ газарт энэ нөхрийг Засгийн газар Занданшатар хууль зөрчин томилсон бол түүнийг нь хүчингүй болгож хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж томилох хэрэгтэй,Ер нь Занданшатар дур мэдэн хар толгойгоороо томилгоо хийхээ больчихмоор юм,ингээд л нэр хүндээ өдрөөс өдөрт алдаад ард иргэдээс дургүйцлээ илэрхийлээд байгааш дээ.

Avatar

Boichin 2026-01-09 202.126.90.178

Ene heden uls torch nertei heden uheruud TAZ ene teriig Toriin huuliig ch ul toon ulandaa gishgedeg henuud yum bee, uhernuudiig nyaflah yostoi shuu.

Avatar

Нэргүй 2026-01-09 103.212.117.216

ХҮРЭЛСҮХЫН ДҮЛЗЭН НОХОИ

Avatar

Нэргүй 2026-01-09 202.126.90.178

Hurelsukh gj neg hulgaich zan ni luivarchin daranguuilgachtaigaa havsarsan buzar huur garlaa shuu.

Avatar

Нэргүй 2026-01-09 103.57.94.190

АВИЛГАЧДЫН ЗАСГИЙН ГАЗАР УЛАМ АВИЛГАЖИХ НЬ ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж