niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 18:04 UTC Source: https://news.mn/r/2842971/ 92bd099b56eaab09… ← back to niitlelch.mn

Мах магнаг боллоо, рийлчид ээ!

Мах магнаг боллоо, рийлчид ээ!

Мах магнаг боллоо, рийлчид ээ!

Жил бүрийн өдийд махны үнэ тогтворждог ч энэ удаад гэрлийн хурдаар өссөөр борчуудын хувьд цагаан сараар бууз, баншаа бэлтгэж чадах эсэх эргэлзээтэй болов.

Нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангаж байдаг “Хүчит шонхор” захад  үхрийн цул мах нэг кг нь 25,000-26,000 төгрөг, үхрийн ястай мах 21.000 төгрөгт хүрэв. Хонины ястай мах нэг кг нь 18 мянган төгрөг, хонины цул мах нэг кг нь 20.000 төгрөгийн үнэтэй байна.

Харин “Баянзүрх”, “Хархорин” захад үхрийн цул мах нэг кг нь 27,500-28,000 төгрөгт хүрчээ.

Цагаан сар дөхөхөд дээрх үнэ өсч, үхрийн мах нэг кг нь 30 мянган төгрөг давах биз. Хавартаа махны үнэ улам л өснө.

Махны худалдаачид өмнө нь энэ жилийнх шиг махны үнэ огцом өсч байгаагүйг сануулж буй бол ахмадууд өдий наслахдаа нэг кг үхрийн мах 30 мянган төгрөгөөр авахдаа тулж байгаагүйгээ учирласаар…

Харин Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газраас өнгөрсөн онд үнийн өсөлтийг хазаарласнаар эдийн засагт өсөлт гарч, нэг хүнд ногдох ДНБ 7100 ам.долларт хүрч, валютын нөөц долоон тэрбум ам.доллар давсан” гэж амьдралаас тасарсан статистикаа ярьж, баярхсаар.

Махны үнэ өнгөрсөн оны сүүл үеэс кг тутамдаа 4000 төгрөгөөр шахам огцом өсчээ. Жил бүрийн өвөл махны үнэ тогтворжиж, шинэ жил, сар шинийн өмнө өсдөг ч нэг кг тутамдаа дээд тал нь 400 орчим төгрөгөөр өсдөг. Гэтэл энэ удаад  4000 орчим төгрөгөөр огцом өссөн нь анхаарал татаж буй. Инфляциа төр алдаж эхэлсний дохио юу, аль эсвэл хэн нэгэн нь зохиомлоор үнэ хөөрөгдөөд байхад анхаарахгүй, сулд нь хаяв уу гэдгийг судалж үзсэн зүйл алга.

Иргэдийн зүгээс "Шинэ оны эхэнд Засгийн газар багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэврийг тус бүр нэмсэн. Түүнийг угтуулж махны худалдаачид үнийг огцом өсгөв үү" гэдэг таамаг дэвшүүлж буй. Харин худалдаачид “Өнгөрсөн онд нийслэлд малчны захууд нээгдэж, малчид өөрсдөө мах зарж эхэлсэн. Тэндээс үнэ ханш хөөрөгдсөөр эцэстээ ийм байдалд орлоо. Мах үнэтэй болохоор борлогдохгүй. Бид лангууныхаа түрээсийн үнийг төлж чадахгүйд хүрч, ажлын ч байргүй болж байна” гэж ярьж буй.

Малчин зах дээр мах зарж байгаа малчид нь “Бензин шатахууны үнэ өссөн нь бэрхшээл дагуулж байна. Махаа тээвэрлэж л авч ирнэ. Төр засаг нефтийн үнээ зохицуулахгүй байхад бид яах юм” гэх.

Шатахууны үнэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний суурь үнэ болдог ч махны тухайд дотооддоо бэлтгэдэг тул бас ч гэж аргатай.

Мал тооллогоор Монгол Улс 58 сая толгой малтай болох нь баталгаажсан. 3.6 сая хүн амтай Монгол Улсад малынх нь тоо бол хэд нугалж байгаа юм. Энэ тохиолдолд ченжүүдэд махны зах зээлээ атгуулж, 1 кг мах 28 мянган төгрөгт хүрнэ гэдэг бодлогогүй л болсны илэрхийлэл. Бага зэрэг зохицуулалт хийхэд л хөөсрөлийг нь буулгах боломжтой. Гадаад хүчин зүйлээс шалтгаалах зүйл багатай гэж ойлгож болно. Гэвч Засгийн газар зохицуулалт хийсэнгүй. 40 шахам сайдаас нь мах магнаг болсныг мэдэж байгаа ч юм уу. Салбар хариуцсан хоёр сайд нь махны үнэ ханшид анхаарах манатай, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу ажилдаа очих гэж түүртэж байна.

Уг нь махны экспортоо хэсэг хугацаанд хязгаарлах, зээл олгож компаниудаар бэлдүүлсэн  нөөцийн махаа худалдаанд гаргах гэхчлэн уламжлалт арга хэмжээгээ авч болох  ч хуруугаа ч хөдөлгөсөнгүй.

Хэдэн мянган тонноор нь бэлтгүүлсэн махыг хэнд зориулаад хадгалаад байдаг юм, бүү мэд.

Гэтэл Засгийн газрын тэргүүнээсээ эхлээд сайд нар, тэр байтугай УИХ-ын дарга нь үнийн өсөлттэй тэмцэнэ гэдэг сүр, сүр юм ярьж, гял цал рийлээ сошиалаар цацан олон нийтийг огшуулснаас цааш ажил нь ахисангүй.

Харин ард иргэд хоногийн хоолондоо махны амт оруулахын тулд захаас хэрзийтэл шулсан яс авч, буцалган шөлөнд нь гурил, будаа хийж идэж байна.

Нийслэлийн гэр хороололд иргэдийн амьдрал нэн хүндэрснийг хоол, цайныхаа усыг зээлээр авч байгаагаас харж болно.

Иргэд өдөр, шөнөгүй ажиллаж байгаа ч авсан цалин нь инфляцид идэгдсээр өрнөөс өрний хооронд амь зууцгааж байна.  Зөвхөн махаар тогтохгүй бүхий л өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь иргэдийн амьжиргааг улам ч туйлдуулж буй. Ажиллаад байхад л ядуураад байна.  Хувийн хэвшлүүд нь татвар, НДШ-ийн бөөн өртэй. Сайдаар томилогдож байхдаа сайхан л юм ярьцгаасан. Долоон сар иргэд харлаа, хүлээлээ, тэвчлээ. Одоо болж бүтэхгүй бүхнээ гадаад нөхцөл байдал, бусад руу "чихдэг"-ээ болио. Гял, цал рийлээр уралдаж байхын оронд урдах ажлаа хийцгээ.

Иргэд нь хоол, цайныхаа усыг зээлээр авч, шулааны ясаар хоногийн хоолоо залгуулах хүртлээ ядуурсан байхад нэг хүнд ногдох ДНБ 7100 ам.долларт хүрсэн гэдэг үгэнд хэн итгэх юм. Эртхэн бодлого шийдвэрээ гаргаж, нэн тэргүүнд махны үнийн хөөрөгдлийг буулгахад анхаарна уу.

Удахгүй сарын дараа цагаан сар болно. Айл бүр бууз банштай шинэлмээр байна шүү дээ.

  Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

Avatar

малчин 2026-01-09 103.242.47.38

мах үнд орох ёстой 30болох ёстой ахиад ч өснө 50к 60к болно

Avatar

ард 2026-01-09 103.242.47.38

зөв зөв ганц бгаа баялагаа үнд хүргэх ёстой 🙌👏👏👏👏👏👏👏

Avatar

Зочин 2026-01-09 59.153.115.238

Цалин нэмэх, шатахуун хомсдсоныг далимдуулж л үнээ нэмж байхгүй юу. Муусайн ченж нарыг буудах сан.

Avatar

Нэргүй 2026-01-09 59.153.113.168

heleed yahaw yagl tegleedee tetgewer tsalin nemehees umnu zgr zarj boloodl bsan Genet nemdegni arail hvnleg bus neeteel buudaad hayachmaar

Avatar

Иргэн 2026-01-09 59.153.112.86

шулааны ясаар хоногийн хоолоо залгуулах хүртлээ ядуурсан байхад нэг хүнд ногдох ДНБ 7100 ам.долларт хүрсэн гэдэг үгэнд хэн итгэх юм. Хүрэлсүх, Занданшатар хоёроос өөр итгэх монгол хүн байхгүй л дээ.

Avatar

Н 2026-01-09 202.9.47.2

мах экспортлохоо даруйхан зогсоо.дотоодоо хангаж чадахгүй байж гадагш гаргана гэж юу гэсэн үг вэ.төр ард түмнээ хүнсээр хангах бодлого нэн түрүүнд тавих ёстой.тэдэн доллартой гэж балайрч байхаар ядаж мах гурилаар нь ард түмнээ хангаач мах авч чадахаа больсон шүү.америк Австрали шиг үнэтэй болоод бна.бидний цалин хэд билээ.

Avatar

Нэргүй 2026-01-09 66.181.191.233

малтай орон мөнүү.байнгал өсдөг.буурна гэж үгүй

Avatar

Нэргүй 2026-01-09 103.212.117.217

гадагшаа гарчаагаа махаа зогсоо 6.7 сар хүртэл

Avatar

Нэргүй 2026-01-09 66.181.176.102

мах ч яваад өгсөн гэдэс гүзээ ч дагаад дийлдэхгүй боллоо .Хулгайчууд та нар минь ахмад настнуудаа 10 хориор нь багцалж дааж аваад цагаан сарын юмыг нь бэлдээд өгвөл яасан юм. Эрхэм хулгайчдаа.

Avatar

Хөөе ээ. Чөлөөт зах зээлийн нийгэмд амьдарч байгаагаа мэдэж бнуу нөхдүүдээ. Биенээ шулж. Ашиг олж кк 2026-01-09 202.126.88.69

Иргэн

Avatar

Нэргүй 2026-01-09 103.71.100.32

Махны үнийн өсөлтийн суурь шалтгаан нь МАНгарууд Гашуунсухайт -Зүүнбаян луу асар өндөр өртгөөр мухар төмөр зам тавьж том тэнэгтсэнд байгаа гэнэ. Олон жил үхмэл хөрөнгө болсон Гашуун сухайт – Зүүнбаян төмөр зам элсэнд дарагдаад хэвтэж байна. Махаа ч авч дийлэхгүй, заяагүй ч юм даа, монголчууд бид.

Avatar

Нэргүй 2026-01-09 172.56.2.46

Женко Баттулгын хорлол Монголыг сүйрүүлж гүцлээ л дээ, өөрөө болохоор "Мухар төмөр зам Монголын бахар хал аа !" гээ л тэнэг царайлаад байж бдаг.

Avatar

Зочин 2026-01-09 138.252.29.35

зандан п**а чинь

Avatar

Нэргүй 2026-01-09 103.71.100.32

Малчид малаа өөрсдөө зарахаар л ингэж үнэ өсч байгаа юм.

Avatar

Нэргүй 2026-01-09 202.9.40.168

Багш эмч цалин өсгө гээдл байсан өссөн хариун нөгөө шуналтууд нь бүх бараагааа үнэтэй зарж ашиг олдог лалрууд

Avatar

Нэргүй 2026-01-09 66.181.179.73

экспортоо зогсоох хэрэгтэй. ард түмний өргөн хэрэглээний гол бараа биз дээ

Avatar

Нэргүй 2026-01-09 202.55.188.46

Инфляци маш өндөр хувьтай байгаа. аль хэдийн 2 оронтой тоогоо даваад талийсан. Манай статистик төгрөг үнэ цэнээ алдаж байгааг үнэн зөв мэдээлмээр юм. Маш өндөр хувьтай байгаа шүү. Тииймээс л энэ зүйл дээр ажиглагдаж байгаа юм. Иргэддээ үнэн зөв мэдээлэл өгч байх хэрэгтэй дээ. Энэнээс ч дордох магадлал туйлын өндөр. Эдийн засагч нар нь тодорхой хэлмээр ….

Avatar

Хүн 2026-01-09 103.11.193.27

УУЦ, ӨВЧҮҮГЭЭР УРАЛДАХАА БОЛИЁ…ХАТСАН УДСАН ӨӨХТЭЙ МУУДСАН УУЦЫГ ХОГ ДЭЭР ХАЯСАНЫГ НОХОЙ Ч ИДЭХГҮЙ БАЙХЫГ ХАРСАН…БИЕЭ ӨВДТӨЛ УДСАН, ХАТСАН ӨӨХТЭЙ МАХ ИДЭЭД ЦӨСӨӨ, ЭЛГЭЭ ГЭМТЭЭСЭН…

Avatar

Иргэн 2026-01-09 66.181.189.203

МАН -АН мафиуудын гараар мах их хэмжээгээр гадаадад гарч дуусаж байгаа шүү Монголчуудаа!!! Ирэх хавар үхрийн нойтон мах 40- мянган төгрөг!!!

Avatar

ub hyn 2026-01-09 193.30.83.4

bid hujaag tejeej diilehgui l dee,exportoo zogsoo, bid bas amidarmaar baigaag ulamjilj bn shoo

Avatar

Хүн 2026-01-09 103.11.193.27

Зах Зээлийн үнэ чөлөөлсөн улсад зарагдаж байвал үнэ өснө борлогдохгүй бол үнэ буурна…ҮНЭ ӨНДӨР БОЛ ТАТВАР ӨНДӨР ГАРНА ШҮҮ…ЗОХИОМОЛ ХОМСДОЛ, ҮГСЭН ХУЙВАЛДАХ, ГАНЦААР ДАВУУ БАЙДАЛААР ЗАХ, ЗЭЭЛИЙГ АРД ОЛНЫ ЗОВЛОН БОЛГОВОЛ …МОНОПОЛЫН ЭСРЭГ ХУУЛЬТАЙ БОЛГОЁ….

Avatar

иргэн 2026-01-09 103.212.119.229

Хамгийн их махтай улс байж махан дээрээ ард түмнээ шулаад байхдаа яахав, Тэтгэврийн мөнгө нэмнэ нэмнэ гэж хичнээн худлаа хэлж нэмсэн болсон гэтэл Махны үнээ 27 мянга болгодог гэнээ. Мөн сайхан тэнцүүлэв ээ. Занданшатар аа.

Avatar

Нэргүй 2026-01-09 203.217.139.240

Их хаадын чулуу ХХК-ий захирал гэж нэг боловсролгүй, хөөрүү орк л энэ бүгдийг эхлүүлсэн, сүүлд бие өмөөрч олон юм хуцаж байгаа харагдана лээ. Тэр орктой л тооцоо бодох хэрэгтэй дээ!!!

Avatar

ЗОЧИН 2026-01-09 202.21.127.62

AVSTRALIA. МАХ БӨӨНИЙ ҮНЭ 3 ам дол БАЙНА

Avatar

Нэргүй 2026-01-09 180.188.170.79

11.500 төг юм бна. Австралиас мах импортловол махны үнэ хөөрөгдсөн гишүүд, дарга нар ченжүүд, иалчид гээд боож үхэх хүмүүс захаас аван гарч асар их лобби эсэргүүцэлтэй тулах байх даа

Avatar

Зочин 2026-01-09 68.148.28.104

Өлсөж үхэхгүй амьд байхыг бодвол Австралиас мах авах хэрэгтэй.

Avatar

Монгол 2026-01-09 49.0.132.130

Бид зах зээлийн чөлөөт нийгэмд амьдарч байгаан бол хүн бүр л адилхан тэгш эрхтэй байх ёстой. Малчин хүний хөлс хүчээ урсган, дөрвөн улиралд даарч хөрөн, өсгөж үржүүлсэн малыг зөвхөн УБ -д амьдардаг хүмүүс хямдхан идээд, гадаад зах зээлийг нь хааж боож экспортыг хориглож, ядуу улны малчдаа шулж амьдардаг муухай үзлээсээ хэзээ салах вэ Монголчуудаа. Өөрсдөө хөдөө гараад хэдэн мал өсгөж үзвэл махны үнэ яагаад өсөх ёстойг яс махаараа та нар ойлгоно. Бусдын хөдөлмөрийг үнэлж сурцгаая

Avatar

Монгол малчин 2026-01-09 49.0.132.130

Монголд хамгийн хүнд амьдарч байгаа хүмүүс бол малчид шүү. 310 мянган малчин өрх түүний 70% нь ядуу ангилалд амьдарч байна. Малын арьс, үс, ноос, ноолуур гээд бүх түүхий эдийг зөвхөн Монголд боловсруулна гэсний улмаас одоо үнэгүй хог болсон. Хөдөө мал дээр гарах хүнгүй болж, залуу малчид цөөрсөн. Улаанбаатарынхан нь үхрийн махнаас өөр мах идэхгүй тансаг хүмүүс болсон. Юм л болвол Монголын нийгмийн хамгийн ядуу улны хүмүүсийнхээ орлогыг танан байж Улаанбаатархан л үхрийн мах идэх ёстой вэ.

Avatar

Х 2026-01-09 66.181.191.233

хэдхээн х.ам шдээ.хэдэн сая малтай билээ

Avatar

Нэргүй 2026-01-09 66.181.176.147

авсраль хогины мах оруулж ир дээ хямд юм бн лээ

Avatar

Зочин 2026-01-09 68.148.28.104

тун удахгүй баячууд гадаадаас онгоцоор мах хүнсээ зөөж дунд давхарга Эрээнээс махаа зөөж ядуучууд бүгдээрээ өлсөж үхнэ. Шулаа мөлжлөг хязгааргүй шунал амьдралын утга учир болсон Монголд үүнээс өөр сонголт арга зам байхгүй болсон. Мянган эрдэнэт мянган оюу толгой Монголыг аварч чадахгүй.

Avatar

Нэргүй 2026-01-09 103.212.162.29

Мах 100 к хүрээсэй.
Хөдөө гарч фермер болно

Avatar

Нэргүй 2026-01-09 202.126.90.161

хүлээж бай удахгүй, 4 сараас 1кг мах 50к болно

Avatar

Нэргүй 2026-01-09 59.153.114.111

малчдаас шууд мах авах гэхээр хотын үнэ ийм байна гээд гэдийгээд байдаг юм билээ. өөрсдөө за ингээд өгчихье гэхгүй хотын захын үнэ л яриад байдаг.хичнээн дамжлага дамжаад тийм болдогийг мэддэгч юм уу, үгүй ч пм уу. бас ченже гээд байгаа хүмүүс бөөнөөр аваад арчил байгаад авчирч нядалдаг болохоор малчдаас хамаарахгүй үнэ тогтоогоод байгаа байх

Avatar

Нэргүй 2026-01-09 49.0.156.20

малчид мах худалдаалах нэрээр махны үнийг өндөр үнээр тогтоож түрээслэгч нөхдүүд ашгийн хойноос улайрсан Нэг богын гулуузнаас 5 аас 10 мянган төгрөг ,бодоос 50 мянган төгрөгийн татаас авч Махыг нь 140000 төгрөг гэж үнэ тогтоож заруулж эхэлсэн Энэ л үнийн хөөрөгдөл үүсгэсэн Тэнд эрүүл ахуйн ямарч шаардлага байхгүй сурьятай хүмүүс мах зарж байхыг үгүйсгэхгүй заваан Ийм юмнуудыг хаах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-01-09 124.158.123.242

Зөвхөн мах гэлтгүй бүх ченжийн ард шуналт дарга нар байгаа, тийм болохоор тэд нар хуруугаа ч хөдөлгөхгүй. Юм мөнхгүй тул тэдний нүгэлийн сав дүүрнэ, тэгээд… Угаасаа тэдний нүгэлийн сав нь том тул жаахан удах байх, тэр тусмаа илүү зовно…

Avatar

Нэргүй 2026-01-09 122.201.31.8

Энэ малчид мах худалдаалах цэг нэрээр махны үнийг буулгахгүй өарьсан нь буруу л даа
тэрнээс нсмар чөлөөт шнэ байсан бол арай хямд байх өайсан боловуу
тэгээд маалчид өөрсдөө ч үараагүй дундын чнж нэртэй хүмүүс ороод ирсэн

Avatar

Нэргүй 2026-01-09 124.158.123.242

Малчидыг хэт даврааж болохгүй цаг ирсэн байна. Хуучин цагийн малчид ийм байгаагүй…

Avatar

Cokol 2026-01-09 202.126.90.161

Бялба нүдээд л хөөх хэрэгтэй

Avatar

Иргэн. 2026-01-09 43.228.129.139

Иргэд өдөр шөнөгүй ажиллаж байгаа ч гэж шааж байна.
Чи битий ш** үнэхээр ажиллаад архи уухгүй явж байгаа ихэнх хүмүүс амьдарлаа аваад явж байна.
Чам шиг пиздаагийн хөөрхийлсөн хүмүүс хулгай хийгээд хүн луйвардаад архидаад осгож үхээд гуйлга гуйгаад явж байна.

Avatar

Зочин 2026-01-09 162.229.191.188

Юмны үнэ нэмэгдээд ард түмэнд хүндээр тусч байхад энэ хэдэн дарга нар нь санаа зовж, хариуцлага хүлээдэг юм уу. Ард түмэн бид ч эднийгээ дахин дахин сонгоод л оройдоо залаад л байдаг.

Avatar

зочин 2026-01-09 66.181.160.91

Энэ Зандан шатар чинь харах царайны мангар гар шдэ.. Ийм амьтан улсын мөнгийг атгахаар чинь арга байжуу..Эртхэн зайлуулвал та нарт л өлзийтэй дө

Avatar

Нэргүй 2026-01-09 103.80.211.52

Ийм сэтгэлгээтэй байж болохгүй ээ. Зуд, ган, өвчин гээд байгалийн шатгаанаас болж жилд 2-5 сая мал хорогдож байгаа. Монголчууд мах экспортод гаргалаа гаргалаа гээд 1 сая мал л гаргаж байгаа. Махны үнэд ямарч нөлөөгүй. энэ бол бараа бүтээгдэхүүний үнэтэй зэрэгцээд өсөж байгаа өсөлт.

Avatar

Нэргүй 2026-01-09 202.70.44.46

Зах зээлийн эдийн засагт шилжээд 35 жил болохдоо үйлдвэрлэгч, нийлүүлэгч, хэрэглэгч гэсэн тогтолцоогоо ойлгоод гэхээр одоо юу ч хэлэхэв. Ченж гэж ад үзээд байгаа нөхөд чинь уул уулын мухарт байгаа айлуудаас малыг нь аваад нядлаад жижиглэнгийн борлуулалт хийдэг нөхдөд нийлүүлдэг бэлтгэн нийлэгчид юм шүү дээ. Малчид малаа хаяаад ганц нэг малынхаа махыг авчирахаар зардал өндөр байх нь ойлгомжтой. Системээ эвдчихээр доголдох нь тодорхой л байсан

Avatar

Нэргүй 2026-01-09 202.70.43.34

ХАХАХА МАН ЗАВСАРГҮЙ ЗАСАГЛАСААР…..ХООЛ ХҮНС, ШАТАХУУН, БАЙР ОРОН СУУЦ ГЭД ХАМАГ ЮМНЫ ҮНЭ ХӨӨРӨГДӨЖ ТЭНГЭРТ ХАДАЖ, ТӨГРӨГИЙН ХАНШ НАВСАЙТЛАА УНАЖ, БАЙНГЫН ИНФЛЯЦИТАЙ, УТАА , ТҮГЖРЭЛ МЭТ НИЙГЭМ НЬ ЯДУУРЛААСАА ХЭЗЭЭ Ч ҮЛ САЛНА….ЭДИЙН УТГА АЛГААА МОНГОЛД…… ДЭЭР НЬ ХҮНИЙ МОРАЛЬ, МӨН ЧАНАР ТУЙЛЫН ТААРУУГААС АЖ АМЬДРАЛЫН ӨНГӨ ТӨРХ НЬ ЯГ ТЭР ХҮМҮҮСИЙНХ НЬ МӨС ЧАНАРААР ТОДОРХОЙЛОГДОНО

Avatar

Нэргүй 2026-01-09 104.28.99.218

Hyamdkhan makh malchdaasaa avah bolomjtoi gej bodoj bgaa bol uursduu ochood avchihgui yu doo. Change naraas avahgui bhad l bolno. Tehdee malchid chin yag uursduu zakh deeree zarahaaraa iluu unetei zaraad bh shig bsan shuu.
Erelt niiluuleltiin huuliaraa zohitsuulagdaad yavah yostoi bh daa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж