Нийслэлийн Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд байрлах "Гоожингийн өндөр" гэх нэршилтэй түүхэн барилгыг сэргээн засварлах, тохижилтын ажлыг энэ онд эхлүүлэхээр болжээ.“Гоожингийн өндөр” нь 114 жилийн түүхтэй бөгөөд энэ барилгыг 1.3 тэрбум төгрөгөөр сэргээн засварлах гэнэ. "Гоожингийн өндөр"-ийг нийслэлийн мэдэлд буцаан авах, сэргээн засварлах, хамгаалах маргаан гурван жилийн өмнө шүүх дээр маргаж, ямар нэгэн шийдвэр гаргаж чадалгүй нам жим болсон байв.
Тухайн газрын эздийн зүгээс 900 сая төгрөгөөр үнэлж байгаа бол нийслэлийн албаныхан 400 саяар худалдан авах санал тавьж байсан юм. Тэгвэл нийслэлээс газрын эзэдтэй тохиролцож, тус байшинг Улаанбаатар хотын нэр дээр шилжүүлж авсан байна.
1988 ОНД “ГООЖИНГИЙН ӨНДӨР”-ИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ЗУРГИЙГ ГАРГАСАН"
Архитектор Г.НЯМЦОГТ:
-Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газрыг 1973 оноос байгуулсан түүхтэй. Хэрэв өдий хүртэл ажилласан бол үйл ажиллагаа нь цэгцэрчихсэн, олон улсын түвшинд хүрчихсэн байх байлаа. Гэвч 1993 хувьчлагдаж, үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Тус газар түүх соёлын дурсгалт барилгын бүх зураг төслийг хийж батлуулаад, сэргээн засварлалтын ажлыг хийдэг байсан. Дотроо мужааны цех, керамик үйлдвэр гээд сэргээн засварлалтын бүх төрөл багтдаг байв. Тэндээс төрөн гарсан доктор цолтой мэргэжилтэн олон бий. Одоо энэ газар ажиллаж байсан мэргэжилтнүүд ахмад настан болж, цөөн үлджээ.
Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газар байх үед улсаас бодлогоор өв соёлын дурсгалт барилгуудыг ээлж дараагаар нь сэргээн засахаар ажиллаж байсан. “Гоожингийн өндөр” барилгын ойролцоо Улаанбаатар хотын музей, Г.Дэмид жанжны байшин, төмрийн завод гэх мэт түүх соёлын дурсгалт барилга олон бий. Тэр дундаас 1988 онд “Гоожингийн өндөр”-т судалгаа хийж, сэргээн засварлалтын ажлын зургийг нь хүртэл хийсэн. Харамсалтай нь, газар нь хувьчлагдсаны улмаас энэ бүх ажил цаасан дээр л үлдсэн дээ гэдгийг хэлж байсан юм.
Уг дурсгалт байшинг түүх бичлэгт Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэн бариулан өөрөө амьдарч, мөн Хаант Оросын зөвлөх түшмэл С.А.Козин ажиллаж байсан гэх мэдээлэл бий. Т.Намнансүрэнг нас барсны дараа Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд Эрдэнэ ван Намсрай харьяалан авч, 1920 онд VIII Богд Жэвзүндамба хутагт болоод Монголын хувьсгалын үйл хэрэгт оролцогч хүмүүс хоригдож байсан гэх зэргээр түүхэн хүн, үйл явдалтай холбон бичиж иржээ.
Түүхэн дурсгалт байшин анх баригдсан цагаас 1929 онд Нягтлан бодох түр сургууль байрлах хүртэлх түүхийг судлаачид зөрүүтэй байдлаар бичиж ирснийг Улаанбаатар хотын түүх судлаач Г.Очбаяр, О.Одсүрэн нарын хамтран бичсэн эрдэм шинжилгээний өгүүллээр нягтлан дэлгэрүүлэхээс гадна уг байшин хэдэн онд, хаана баригдсан, хэнд зориулж, ямар хөрөнгөөр барьсан, хэн амьдарч байсан, ямар түүхэн үйл явдалтай холбогддог, ямар байгууллагууд байрлаж байсан, хэрхэн хадгалж хамгаалж ирсэн зэргийг тодруулсан байна.
Энэ дунд нэгэн баримт сонирхол татсан нь "Гоожингийн өндөр"-т Ерөнхий сайд асан Т.Намнансүрэн амьдарч байгаагүй гэх мэдээлэл.
Т.НАМНАНСҮРЭНГИЙН ГЭР ОРДОН НЬ “ГООЖИНГИЙН ӨНДӨР”-ТЭЙ ОГТХОН Ч ХОЛБООГҮЙ

Энэ тухай судлаачдын бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэлд "Ерөнхий сайд Т.Намнансүрэн нь Бүгд ерөнхийлөн захирах яамны хоёр давхар модон байшинг 1912 онд бариулж эхлэн, 1913 онд дуусгажээ. Тус байшинд 1914-1915 оны хооронд Бүгд ерөнхийлөн захирах яам, Улсын хурлын газар хамт байрлан үйл ажиллагаа явуулж байгаад, 1915 онд Бүгд Ерөнхийлөн захирах яам татан буугдахад Улсын хурлын газар дангаараа байрлаж үйл ажиллагаа явуулж байжээ. 1919 оны 6 дугаар сард Улсын хурлын газрыг Богд хааны зарлигаар Дотоод яамны баруун тасалгаанд шилжүүлжээ. Ингэхдээ Улсын хуралд зориулж Дотоод яамны хажууд шинэ байшин сав барьж өгсөн бөгөөд уг байшинд ортлоо Дотоод яамны байшинд хуралдаж байв. Харин хуучин байшинг (анх Бүгд ерөнхийлөн захирах яамны байшин байсан) тухайн газарт нь үлдээж, Сангийн яаманд харьяалуулжээ. Уг байшин цаашид хэрхсэн талаар тодорхойгүй байна.
Дунд голын өмнөх Улсын хурлын газар байрлаж байсан байшингийн зүүн талд Т.Намнансүрэнгийн гэр ордон байрлаж байв.
Тус гэр ордныг хэдийд барьсан талаар баримт одоогоор олдоогүй ч 1913-1915 онд баригдсан нь тодорхой байна. 1924 онд Т.Намнансүрэнгийн эд хогшлын нэлээдийг хурааж Улсын орлого болгоход тус байшин ч мөн адил улсын орлого болсон бололтой. 1925-1926 онд тус байшинд Дэлгэр их уулын аймаг байрлаж байжээ. Дараа нь Цэргийн яам уг байшинг буулган, Арслантай гүүрний баруун хойд талд зөөн барьж, 1940-өөд оны эхэн хүртэл Цэргийн яамны хэлтсүүд уг байшинд байрлаж байжээ. Цагийн аясаар тус байшин элэгдэн хуучирч, дээд давхар нь хазайсны дараа дан болгож, сүүлдээ барилгын талбайд орж ор сураггүй алга болжээ.
Дээрх баримтуудаас харвал, Бүгд ерөнхийлөн захирах яам болон Улсын хурлын газрын байрлаж байсан байшин, мөн Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн гэр ордон нь “Гоожингийн өндөр”-тэй холбогдолгүй болох нь баримтаар батлагдаж байна.
Түүхч О.Пүрэв “Т.Намнансүрэнгийн байшин бол Гоожингийн өндөр” гэж үзсэнийг судлаачид нягтлалгүй ном бүтээлдээ ашигласнаар уг ойлголтыг дэлгэрүүлжээ. 1914-1916 оны хооронд Нийслэл хүрээнд амьдарч байсан С.А.Козин нь 1919 онд Т.Намнансүрэнг нас барсны дараа түүний байшинд ажиллаж байсан гэж үзэх боломжгүй бөгөөд логикийн хувьд ч зөрчилтэй юм. Дунд голын өмнө баригдсан Т.Намнансүрэнгийн гэр ордон нь “Гоожингийн өндөр”-тэй огтхон ч холбоогүй" талаар дурдсан байна.
НИЙСЛЭЛ ХҮРЭЭНИЙ ТҮҮХИЙГ ХАРУУЛСАН МУЗЕЙ БАЙГУУЛЪЯ

"Монголын санхүү, төсвийг эмх цэгцтэй болгоход туслуулах зорилгоор ирсэн С.А.Козин нь Нийслэл хүрээнд өөрийн суух албаны байшинтай байсан бөгөөд уг байшинг 1914-1915 онд бариулжээ. Тус байшин нь эдүгээ Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр сургуулийн зүүн хойд талд, Баянзүрх захын баруун урд талд хадгалагдан үлдсэн “Гоожингийн өндөр” хэмээх байшин мөн юм. С.А.Козиныг 1916 онд нутаг буцсаны дараагаар тус байшинд Улсын хууль шастир хэвлэх хэвлэлийн газар, Монгол ба Зөвлөлтийн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх больниц, Нягтлан бодохын түр сургууль буюу Санхүүгийн техникум (одоогийн Санхүүгийн эдийн засгийн их сургууль) зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулж байжээ. Үүнээс тус байшинд хамгийн удаан байрлаж, үйл ажиллагаа явуулсан байгууллага нь Санхүү эдийн засгийн сургууль юм.
Уг байшин нь 1929-1956 он хүртэл тус сургуулийн сурагчдын байр, 1956-1992 он хүртэл багш, ажилчдын байрын зориулалтаар ашиглагдаж байжээ.
Мөн 1992 онд тус сургуулийн бүртгэлээс хасагдаж, Хотын захиргаанд шилжүүлэхээр болсон боловч Хотын захиргаа өөрийн хөрөнгөдөө бүртгэж аваагүй тул 2008 он хүртэл ямар нэгэн өмч, эзэмшлийн бүртгэлгүй байжээ. Улмаар тэнд амьдарч байсан Санхүү эдийн засгийн сургуулийн багш, ажилтан, түүний үр хүүхдүүд 2008 онд газрыг, 2009 онд байшинг өөрсдийн эзэмшил, өмчлөлд авчээ.
Түүхэн дурсгалт байшинд 1920 онд Богд хааныг 48 хоног хорьж, 1921 оны наймдугаар сард Залуучуудын эвлэл буюу Бошгыг халах идэр нам хурал цуглаан хийж, 1921 оны арваннэгдүгээр сард Унгар эмч Раднот Андор 10-аад маарамбын хамт тус байшинд ажиллаж байсан" тухай судлаачдын бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэлд онцолжээ.
Түүх судлаач Г.Очбаяр, О.Одсүрэн нарын зүгээс дараах саналыг гаргасан байна.
- ХХ зууны эхэн үед Нийслэл хүрээнд цөөн тоотойгоор баригдсан Дорнод Сибирийн уламжлалт загвартай хоёр давхар модон барилга архитектурын төлөөлөл болсон тус түүхэн дурсгалт байшингийн хадгалалтын өнөөгийн байдлаас харахад нэн даруй сэргээн засварлах шаардлагатай ба байшингийн гадна фассад, цонх, дээвэр, ханын болон дээврийн доод ирмэгийн модон хүрээ, чимэглэл, цонх болон цонхны хөмсөгний хээ чимэглэл зэрэг нь анхны эх төрх байдлаа одоо хүртэл алдаагүй байгаа тул нэн яаралтай сэргээн засварлаж, авран хамгаалах хэрэгтэй байна.
- “Гоожингийн өндөр” нь Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнтэй холбоогүй нь тус байшингийн түүхэн үнэ цэнийг бууруулахгүй бөгөөд уг байшинд Нийслэл хүрээний түүхийг харуулсан музей байгуулах замаар барилгын үнэ цэнийг хадгалах, ашиглалтыг сайжруулах бүрэн боломжтой гэж үзэж байна гэжээ.
Хамгийн сүүлд 2013 оны нэгдүгээр сард иргэн н.Үеэлэнгээс 521 мкв, хувийн орон сууцны зориулалттай “Гоожингийн өндөр”-ийг Б.Мөнх-Эрдэнэ гэх иргэн худалдан авч, эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулжээ. "Гоожингийн өндөр"-ийг 1992 онд нийслэлийн өмчид шилжүүлэх тушаалыг тухайн үеийн Эдийн засгийн коллежийн захирал Р.Амаржаргал гаргаж байсан. Уг тушаалд 58.500 төгрөгийн үнэтэй "Гоожингийн өндөр" гэх есөн айлын хоёр давхар сууцыг актлан, данснаас хасч, түүхийн дурсгалт барилгын хувьд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй гэжээ. Гэвч нийслэлийн удирдлагууд тухайн үед өмчөөр бүртгэж аваагүй байна.
3,607.57






















































Иргэн 2026-01-08 66.181.178.161
Нураагаад жижигхэн хөөрхөн сад болгосон нь эргэн тойрны оршин суугчдад илүү хэрэгтэй!
Нэргүй 2026-01-08 66.181.161.160
больж үз хулгайч нараа
Нэргүй 2026-01-08 172.56.2.46
АН-ын Амаржаргал их зөв юм хийж, МАН-ын мангарууд маш их тэнэгтдэгэрээ тэнэгтэж, энэ байшинг эзэнгүй бол гож байжээ !!!
АН,МАН-ын зөрөө ингээ л юм юман дээр харагддаг юмаа!
Нэргүй 2026-01-08 88.230.59.211
Ямар ч байсан түүх, соёлын давтагдашгүй дурсгал. Яаж сэргээн засварлахаа л сайн бодож гүйцэтгэх нь зүйтэй.
Нэргүй 2026-01-08 103.212.117.205
uhsniih n soyoliin uv, dursgal zgr l neg shavar ambaar. heden jil hadgalahiin, yamar avch holbogdoltoiin.
Нэргүй 2026-01-08 133.106.32.148
зардлын тайлангаа харуулчих
Зочин 2026-01-08 67.81.176.5
өвчин virus,мөөгөнцөр халдвар дүүрсэн ийм юманд мөнгө үрэх нь гарз бхаа,устгаад цэцэрлэглэгжүүлж,дурсгалын самбар босгож болмоор
Нэргүй 2026-01-08 202.126.91.228
Овоо их мөнгө хусах нь дээ. Олон улсын тендер зарлавал хямдхан хийчих юм биш үү. Ер нь МАНаас бүрмөсөн салахгүй бол татвар төлөгчдийн мангийг хулгайлж идээд дуусах юм байна даа.
Нэргүй 2026-01-08 59.153.115.124
Ийм өмхий хуучин байшинг нураасан нь дээр
Нэргүй 2026-01-08 124.158.126.132
засаад байх юм үлдээгүйл юм бндоо , мөнгөний гарз, нураасан нь дээр балгас харагдаж бна.
Нэргүй 2026-01-08 66.181.189.16
хууль бусаар хувьд авсан байна улсад хурааж ав зарсан авсан 2 нь хоорондоо зохицоно биз
Шилээ 2026-01-08 66.181.160.1
Жижигхэн хоёр давхар байшинг засахад тийм их мөнгө орно гэж үү?
Хүүк долдой 2026-01-08 66.181.165.234
наад жорлонгоо хусаж хая, хэн гэдэг Баачка мөнгө гурав. нөгөө Гэндэнгийн хүүхэд гэдэг өлөн Баагий тэрбумыг салгах юу
Нэргүй 2026-01-08 66.181.183.178
шатаачих, залууст сууц барь
Зочин 2026-01-08 59.153.115.216
Онцгой түүхэн газар өиш янурааж рхүүхдийн цэцэрлэг барих хэрэгиэй Мөнгө угааьх арга гэж харагдаж байна
Нэргүй 2026-01-08 66.181.176.120
1,3 тэрбумаар үүнтэй яг ижил байшинг шинээр барина шүү дээ!!! Газрын эзэн гэж юу яриад байгаа юм бэ, түүхийн дурсгалт обект хувийн өмчид очих ёсгүй, шууд хөөж явуул!!!
Нэргүй 2026-01-08 103.242.47.254
ийм хогийн юм засаж татвар төлөгчдийн мөнгө үрж байхаар буурин дээр нь хүүхдийн цэцэрлэг бариач
Нэргүй 2026-01-08 192.82.91.163
Шинээр юм барьсан нь дээр дээ. Түүх дурсгалын нэг салбар музей, үзмэрийн газар байгуулах нь хэн хэндээ хэрэгтэй
Нэргүй 2026-01-08 103.168.34.116
Больж үз. Хөгшиддөө тараа. Махны үнийг буулгахдаа зарцуул
Нэргүй 2026-01-08 79.136.14.58
1 saya hund 1300 tug taraaj qgqh uu?
Нэргүй 2026-01-08 66.181.177.246
Түүхэн дурсгалыг сэргээх нь зөв шүү Гадны улсууд түүхэнд дурсгалыг хичнээн сайхан сэргээж дагаад аялал жуулчлал хөгжиж байгааг харж байгаа биздээ Манайх түүхийн үнэ цэнийг ойлгохгүй бна
Өвгөн Балдан 2026-01-08 59.153.112.138
Ямарч ач холбогдолгүй оромж. 1.3 тэрбум төгрөгөөр ард олонд хэрэгтэй , үлдэцтэй зүйлд зарцуулах хэрэгтэй. Наад зах нь энэ газар дээр нь сургууль цэцэрлэг барих хэрэгтэй. Барилгынх нь ханан дээр зураг нь байхад хангалттай.
хотын иргэн 2026-01-08 66.181.188.240
1.3 тэрбумаар түүхийн дурсгалыг сэргээж багтах уу.