Экологийн цагдаагийн албанаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх зорилгоор хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулжээ. Тус шалгалтын явцад Сэлэнгэ, Ховд, Говь-Алтай аймагт тусгай зөвшөөрөлгүй олборлолт хийсэн хэрэг илэрсэн байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн нутаг дэвсгэр Ар Май гэх газарт нэр бүхий этгээдүүд 2025 оны арванхоёрдугаар сарын 10-12-ны өдрүүдэд бусадтай бүлэглэн хүнд даацын техник хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлож байсан гурван үйлдлийг илрүүлжээ. Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант 3-р багийн Олгой хар гэх газар оршин суугч “Б”, “О” нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүй талбайд хүнд даацын техник ашиглан газрын хэвлийд хууль бусаар халдсан үйлдэлд холбогдуулан шалгаж байна. Мөн Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг 2-р багт энэ оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр тус багийн иргэн “Н” техникийн хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлох гэж байсан үйлдлийг илрүүлжээ.
Дээрх гурван газар илэрсэн хууль бус олборлолтод ашигласан нийт:
- 6 экскаватор
- 3 цахилгаан үүсгүүр
- 3 ковш машин зэрэг техник хэрэгслийг хураан авч битүүмжилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд зааснаар “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан этгээдийг 5 сая 400 мянган төгрөгөөс 27 сая төгрөг хүртэл торгох эсвэл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” зохицуулалттай.
Н.ЦОЛМОНБААТАР
3,607.57





















































Зочин 2026-01-07 66.181.184.135
Сэлэнгийн Хүдэр суманд Дамдинням.Жавхлан нарын УУЛ Уурхай ажиллаад байна гэсэн юу болсон бэ.Гишүүд дарга нар даам байж хууль бусаар ийм үйл ажиллагаа явуулж буйг хаацайлаагүй биз ээ.АТГ шалгаарай.Мөн Eрөөд Хятад иргэд хэдэн зуугаараа алт ухаад байна гэсэн юу болов .МУ д Төр Засаг байна уу.
Нэргүй 2026-01-07 66.181.181.187
мөн хэрэглсэн хөрөнгийг хурааж улсын орлого болгоно
И 2026-01-07 103.212.117.21
Хэн ч дураараа очоод ийм ажил хийхгүй. Орон нутгийн төрийнхэнтэй л хамтарч хийдэг. Юу үнэн ? энэ үнэн !
Иргэн 2026-01-07 66.181.186.16
Энэ хоцрогдсон сенсациа болиоо 35- жил хулгайгаар алт олборлоо гэж хашигарч бн төр гэж байдаг бол аль хэдийнэ зогссон байх ёстой!!! Үнэн хэрэгтээ хууль бус алт олборлох ажилыг МАН -АН мафиуудын өөрсдөө л хийдэг, өөрсдөө хуулийн хариуцлага хэзээ ч үүрч байгаагүй цаашид МАН байгаа цагт алтны хулгай зогсохгүй баталгаатай!! МАН татан буугдаж байж Монгол улс цэвэршинэ!!
Нэргүй 2026-01-07 103.57.93.243
Ийм хууль бус үйлдэл түгээмэл гэсээн. Сэндийлж онгичоогүй газар бааг сум бүрт байхгүй болсон юм биш үү
Нэргүй 2026-01-07 103.229.123.27
Сэлэнгийн х***а нарыг олж барьж чадсан уу. Үгүй. Дулаархаар жорлонгийн ногоон ялаа гардаг шиг хужаагууд гараад ирнэ. Тэгхээр манай хууль хүчнийхэн алга болчихдог. Нэг муу ядарсан хэмхэрхий өрөмтэй хүн малчинд худаг гаргаж өгье гэвэл гАзрын хэвлий зөвшөөрөлгүй хөндлөө. Хамаг юмыг чинь хураана. Шийтгэнэ торгоно шоронд хийнэ шонд өлгөнө. Гэтэл бүхэл бүтэн уулыг нураагаад гол усыг улаанаар нь эргүүлээд мөнгөн ус циандчихсан байхад хэрэгт орсон амьтан бхгүй.
Нэргүй 2026-01-07 66.181.178.139
Хуулиндаа өөрчлөлт оруулаад ийм төрлийн хууль бус ажиллагаанд оролцсон техникүүдийг шууд улсын орлого болгодог бол нэмж ийм хулшай гарахгүй
lol 2026-01-07 103.168.34.97
dood tal ni 3n jileer horih yal,deerees ni baigali suitgesen gej undur torguuliar shiitgehgui yum bol ter huraalgah tekhnik ch ineedem..sudaltai gazraa olchihsin bol hudlaa yaridag hund 1,2 ugaaltaar huraalgah tehnikiinhee mungiig olchihdog gej bgaa.