UN Tourism-оос сар бүр эрхлэн гаргадаг олон улсын World Tourism Barometer тайлангийн 2025 оны үр дүнгээр Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтжээ. Бүр тодруулж хэлбэл Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтээрээ дэлхийн улсуудаас 15-т жагссан байна.
Онцолж тодотгоход Монгол Улс 2024 онд аялал жуулчлалын салбараас 1.6 тэрбум ам.доллар буюу 5.6 их наяд төгрөгийн орлого олсон бол 2025 онд 851 мянган жуулчин хүлээн авснаар 1.8 тэрбум ам.доллар буюу 6.3 их наяд гаруй төгрөгийн орлого олсон урьдчилсан тооцоо гараад байна.
Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас санаачлан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Номингийн гардаж хэрэгжүүлсэн “GoMongolia”төслийн үр дүн гэж хэлж болно.
Covid-19 цар тахлаас болж, тэг зогсолт хийн, ажиллах хүчнийхээ 60 гаруй хувийг цомхотгоод байсан аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэлээ болгон хөгжүүлэхийн тулд Л.Оюун-Эрдэнийн танхим 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд “GoMongolia” брэндийг үүсгэн, жуулчдыг татахад анхаарч ажилласан юм.
Уг төслийг гардан хэрэгжүүлсэн гол хүн нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Номин юм.
Тэрбээр "GoMongolia” бол Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэрэгжүүлсэн үр дүнгээ шууд өгсөн том төсөл. Соёл, аялал жуулчлал, гадаад харилцаа, хамтын ажиллагааны хамгийн том бодлого. Ганцхан үр дүнг нь онцолъё. Ковидын өмнө 500 мянган жуулчин хүлээж авдаг байсан аялал жуулчлалын салбар ковидын дараа буюу 2022 онд 200 мянган л жуулчин л хүлээж авсан. Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгож ажиллахдаа “GoMongolia” брэндийг үүсгэж, олон улсын сурталчилгаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд онцгой анхаарсан. Үр дүнд нь 2024 онд түүхэн дээд хэмжээ буюу 808 мянган жуулчин Монголд ирж, эдийн засгийн эргэлтэд ойролцоогоор 1.6 тэрбум ам.долларыг оруулж байлаа.
УИХ өнөөдөр 30 их наядын төсөв хэлэлцэж байна. Тэгэхээр зөвхөн аялал жуулчлалын салбар улсын төсвийн 20 орчим хувьтай дүйцэхүйц эдийн засгийн эргэлтийг бий болгосон гэсэн үг.
GoMongolia- гийн хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтарч ажилласан учраас ийм том үр дүн гарсан” хэмээн онцолж байв.

Олон улсын "World Tourism Barometer" тайлангийн 2025 оны үр дүнгээр Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 851 мянга буюу 2024 онтой харьцуулахад 16 хувиар өссөн нь бүс нутгийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт болсон бол цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс 44 хувиар өссөн нь дэлхийн хэмжээнд аялал жуулчлал хамгийн хурдтай сэргэж буй орнуудын нэг болжээ. Гэхдээ энэ амжилт, ололтод хүрэхэд амар байсангүй. Салбар хариуцсан сайд асан Ч.Номин дээр олон удаагийн “гал” ирж байв. Наад зах нь “Go Mongolia” төсөл Монголд яг юу өгсөн юм бэ, зарцуулсан мөнгөний үр дүн хэзээ гарах юм бэ, дундаас нь мөнгө цавччихсан юм биш үү гэхчлэн олон асуудал босгож байв.
Жуулчдыг татахын тулд сурталчилгаа хийх ёстой. Дэлхийн том хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилгаа явуулахад үнэ хөлс төлж таарна. Төлбөрөө төлөхгүй бол аль ч газар ажил гүйцэтгэхгүй. Юу үнэн, энэ үнэн. Монгол Улсыг дэлхий дахинд сурталчилж, жуулчдыг татахын тулд 5.9 сая ам.доллар зарцуулсан байдаг. Ингэснээр BBC 177 сая, CNN 270 сая үзэгчдэд Монгол Улсыг сурталчилсан бол хөл бөмбөгийн баг Fulham 215 сая хүнд манай улсыг сурталчилсан юм.
Тодруулж хэлбэл, Go Mongolia-г гардан хэрэгжүүлсэн Соёлын сайд асан Ч.Номин Монголоо дэлхий дахинд сурталчлах ажилд 5.9 сая ам.доллар зарцуулж 670 сая гаруй хүнд хүргэсэн бол Монголын эдийн засагт хоёр жилийн хугацаанд 10 гаруй их наяд төгрөг давсан хөрөнгө оруулалт орж ирсэн юм.
Үндсэндээ “GoMongolia” төсөл аялал жуулчлалын компаниудад том сэргэлт авчирсан төдийгүй бар, ресторан, зочид буудал, малчин, гар урлал эрхлэгчид зэрэг олон мянган хүний орлогыг ч нэмэгдүүлж чадсан гэж хэлж болно.
Эдийн засагчид дээрх төслөөр Монгол Улс маркетингийн сурталчилгаанд зарцуулсан 1 ам.доллар тутамдаа 800 орчим ам.доллар, өөрөөр хэлбэл 3500 төгрөг тутамд 2 сая төгрөгийн эдийн засгийн эргэлт бий болгосон гэх тооцоо гаргасан байдаг. Мөн “GoMongolia” Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд нэмэгдүүлсэн төсөл гэдгийг онцлохгүй орхиж болохгүй. Учир нь, улсын “зөөлөн хүчний индекс” буюу соёл, дипломат харилцааны үзүүлэлт 14 байр урагшилхад, Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирхад ч түлхэц өгсөн билээ.
Тиймээс Засгийн газар ирэх онуудад дээрх төслийг амжилттай үргэлжлүүлж урагшлуулах нь чухал байна. Тэр цагт Монгол Улс 1 саяар тогтохгүй 2 сая жуулчин хүлээн авах зорилтдоо хүрэх боломжтой.
Г.ХОРОЛ
3,607.57
















































НОМИН ХУЛГАЙЧ АВГАЙ ЯАМААР ТОГЛОЖ БН 2026-01-07 203.91.115.45
шаана биз тэглээ гээд Mонгол хөгжөөд байх юу бнаа
И 2026-01-07 103.212.117.21
хавтгай Номины захиалгаар үндэслэлгүй юм бичихээ боль ! Оросын дайн, Со -г визгүй болгосноос л тооны өсөлт гарсан байна лээ. Англи руу хэдэн хүүхдээ сургуульд явуулах гэж хэдэн саяар доллар цацснаа нуух гэж чирчирч бх шив !
Нэргүй 2026-01-07 59.153.113.206
Маш үнэтэй ашиггүй. мөнгө угаасан. нөгөө 5 бол үнэгүй сайн.
Нэргүй 2026-01-07 85.12.4.195
Английн BBC, Fulham-д зарцуулсан мөнгө Солонгос жуулчдын хооронд ямар ч хамаарал байхгүй шүү. Солонгосчууд BBС гэж ч мэдэхгүй, Fulham-ын хөлбөмбөгийг ч үздэггүй… 2024 онд жуулчин нэмэгдсэн нь Оросын дайнтай холбоотой. 230,000 Орос жуулчин ирсэн шүү дээ? Жуулчин ч гэж дээ, дайнаас зугатааж Монголоор дамжин бусад оронд гарсан ОХУ-ын иргэд.
Нэргүй 2026-01-07 85.12.4.195
Хэн ийм солиотой юм бичүүлээд байгааг гайхах юм. Английн BBC, Fulham хөлбөмбөгийн клубт 393 сая ам.доллар нийтдээ зарцуулсан. Англиас ирдэг жуулчны тоо ердөө 500-аар нэмэгдсэн шүү дээ. Английн 1 жуулчин тус бүрт 786,000 ам.доллар буюу 2,8 тэрбум төгрөг зарцуулсан. Өөрөөр хэлбэл аймшигтай шатсан.
зочин 2026-01-07 202.131.245.226
Хүргэлт ирлээ гэдэг нэвтрүүлэг … энд тэндхийн тэмцээн бүрээс шагнал авч ирдэг хүмүүсийн ач тус их байгаа байх аа… Яамны ажил Монголдоо лав мэдэгдсэн зүйлгүй л санагдсан
Нэргүй 2026-01-07 103.229.123.27
За яахав жуулчид их хэмжээгээр ирдэг юм байж. Тэдний унтах байр, аялах машин, идэх хоол, 000 хаана бна. Ам бардан аарцаг шалдан харагдаад байх юм. Ядахдаа УБ дотор чинь СЮ, ЖС хоёроос өөр орох 00 алга. Маанаг МАНгарууд аа… Нүдний булайнууд…
Нэргүй 2026-01-07 202.72.245.121
ш*****а бадмаа гэдэг шиг сайхан ш*** юмаа. Төрийн мөнгөөр жуулчид татах ажил наадуулын чинь хармаанд л орсон байх. Одоо ингэж уянгалахаа болих сон доо. Номин авгай Оюунэрдэнийг чинь чөтгөр нь аваг
зочин 2026-01-07 124.158.125.70
Go mongolia төсөл энэ тоонд ямарч падлий байхгүй. зүггэр л солонгосчуудын визийг чөлөөтэй болгосноор л ийм болсон. Номин хэт мөнгөний хойноос улайрч бгаад гэр бүлээ ч нураачихсан.