niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 18:32 UTC Эх: https://news.mn/r/2842642/ 0963c0eb85bdd021… ← niitlelch.mn руу буцах

БЭТ Ж.Батзанданг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

БЭТ Ж.Батзанданг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

БЭТ Ж.Батзанданг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байгаа УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн танхим 2025 оны хоёрдугаар сард стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилж байв. Харин тэрбээр хоёр сарын дараа буюу 2025 оны дөрөвдүгээр сард стратегийн орд газрыг эзэмшиж байгаа хувийн хэвшлийнхэнтэй хийж буй хэлэлцээр ямар шатанд байгаа, мөн бусад стратегийн ордын талаар мэдээлэл хийснээс хойш чимээгүй болсон гэж хэлж болно.

Тухайн үед Ж.Батзандан мэдээлэл өгөхдөө "Засгийн газраас стратегийн ордуудын 34 хувийг төр авах хэлэлцээр мөн хайгуулын лицензээ аваагүй стратегийн ордуудын хэдэн хувийг төрд авах вэ гэдэг шийдвэр хэлэлцээрийг хариуцах Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон юм. БЭТ нь баялгийн сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийнэ. Түүний хэлсэнчлэн одоогийн байдлаар 6 компани стратегийн ордын эзэмшлийн хувиа төрд өгөх саналаа ирүүлээд байгаа аж. Мөн тэрбээр, шударга 5-ын эхлүүлсэн тэмцэл өнөөдөр ч үргэлжилсээр байгаа" гэдгийг яриандаа тодотгож байсан юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт  2025 оны зургадугаар сард мэдээлэл хийх үеэрээ “Засгийн газрын БЭТ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан давхардсан бүтцүүдийг нэгдмэл болгож, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Ажлын хэсэг Үндэсний баялгийнхаа өгөөжийг нэмэгдүүлэх, стратегийн орд газар эзэмшиж байгаа компаниудтай гэрээ хэлцэл хийж, 34 хувь эзэмших эсвэл түүнийг орлуулж байгалийн нөөц ашигласны нөхөн төлбөр нэмэгдүүлж авах байдлаар хурдлуулна” гэж мэдэгдсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

Avatar

dddd 2026-01-06 210.148.94.144

Shudarga 5 gej uursdiiguu nerlesen 5n hog shaariig tavuulang ni shorond hiih heregtei

Avatar

Нэргүй 2026-01-06 103.212.162.157

Сэтгэцгийн өвчтэй, поп, нам дагасан харанхуйчуудаа энэ мэтчилэн зайлуулж улс орноо цэвэрлэхсэн сүйрч дууслаа

Avatar

Нэргүй 2026-01-06 202.9.40.217

Батзандан энэ ажлаа маш сайн хийх байсан даа. Баялагын санд мөнгө хийлгэхгүй гэсэн хүмүүсийн атгаг санааагаар энэ ажил үнэн чанартаа зогсож байна. Орд ашигласны татвар одоо өгөхөө больсон бололтой. Засгийн газар наанаа татвар авч байгаа гэх боловч мөн чанартаа компаниудаас татвараа авч чадахгүй байна. Баялагын сан монгол улсад ирээдүйд маш их хэрэгтэй зүйл юм. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа мэтийн хүмүүс шүүмжлээд байсан. Цаана нь том компаниудын эрх ашиг явж байгаа бололтой

Avatar

Зочин 2026-01-06 202.9.47.50

Өөрдсөө цэвэрхэн болоод энэ хүмүүс ийм юм бичдэг байх.

Avatar

Нэргүй 2026-01-06 202.5.202.130

Монгол төр Батзанданд өргүй . Яагаад энэ тэнд элчин зөвлөх, БЭТ -ээр тавиад байгааг ойлгохгүй байна.

Avatar

Нэргүй 2026-01-06 126.74.139.154

Мадуратай хамт явлаа даа ум мани

Avatar

HM 2026-01-06 2.217.246.90

Хөөрхий минь энд тэнд гар хөлийн үзүүрт зарагдаад явж байх шиг харагдхын, хэзээ нэг ухаан суух юм болдоо зайлуул.

Avatar

Нэргүй 2026-01-06 188.162.254.47

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2026-01-06 103.57.92.19

ЧИ ХУРДАН ЗАЙЛАА

Avatar

Нэргүй 2026-01-06 66.181.182.43

наад муу өмхий шантаажчин пиздa чинь 3 үеээрээ зандалчингууд байгаа юм. өвөө нь дотоод яамны байцаагч аав нь коммунист прокурор хэчнээн гэмгүй айлын эд хөрөнгө голомтыг самарсан гэж бодно

Avatar

Нэргүй 2026-01-06 59.153.112.186

пээ энэ харин их удаан тэсчихсээ бус уу, энэ юу ч хийж гийгүүлэв гэж дээ. Нөгөө Шодорго хэдийн нэг нь биз дээ

Avatar

зочин 2026-01-06 103.212.117.121

Батзандангийн ах ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж