"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуулийн наймдугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг танилцуулж байна.
Ёс суртахуун дэлхийн топ их сургуулийн дипломоос ч үнэтэйг Үндсэн хууль зөрчсөн үйлдлээрээ харуулсан УИХ-ын гишүүн бол Х.Булгантуяа юм. Үндсэн хууль зөрчин гишгэлэх хүртэл тэр намдаа, нийгэмдээ, парламентдаа ч үнэлэмжтэй улстөрч байв. УИХ-ын 126 гишүүн дотроо хоёрдугаар хүн буюу УИХ-ын дэд дарга гэх том албан тушаал хашиж байсан нь боловсрол, мэдлэгийг нь үнэлж, намын бүлгээс нь түүнд боломж олгосон карьер юм. Гэвч хэчнээн боловсрол мэдлэг байгаад ёс суртахуунгүй бол хэлж, анхааруулаад ч нэмэргүйг түүний УИХ-ын чуулганы хуралдааныг удирдсан үйлдлээс эхлээд Үндсэн хуулийн бус саналын томъёоллоор Засгийн газрыг унагаж, өөрийгөө ч хэрэгт оруулснаас харж болно.
Одоо УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Тагнуулын байгууллагаас төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан үндэслэлээр яллагдагчаар татаад буй.
Үндсэн хуулийн Цэц түүний удирдсан УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан процесс нь Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон. Уг нь Цэцэд энэ асуудал очихоос өмнө түүнийг хууль зөрчөөд байна шүү гэдгийг “ангийнх” нь нөхдөөс эхлээд олон хүн анхааруулсан, ёс зүйгүй аашилж байна шүү гэдэг сануулгыг өгсөн гишүүд ч бий. Харамсалтай нь, тэр үл тоомсорлосон.
УИХ-ын сонгууль товлогдох бүрт хэвлэлүүд сонгогчдод хандан “Ёс зүйтэй хүнийг л УИХ-ын гишүүнээр сонгоорой” гэх сануулгыг өгдөг нь ёс зүйтэй хүн хууль бус зүйл хийхгүй шүү л гэсэн санаа.
Хэрвээ УИХ-ын гишүүн Х.Булгантуяад ёс зүй байсан бол Үндсэн хууль зөрчсөн үйлдэлдээ хариуцлага хүлээж, УИХ-ын дэд даргаар тогтохгүй УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн шалгуулж байх ёстой юм. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл тийм үйлдэл хийсэнгүй.
Түүнд хүн бүрийн CV-д байдаггүй дэлхийн топ сургуульд суралцаж төгссөн намтар бий. Жишээ татвал, Австрали улсад дунд сургуулиа дүүргэсэн бол Хятадын топ сургуулиудын нэг Шинжлэх ухааны их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Дэлхийд Харвардын дараа жагсдаг, АНУ-ын Ейлийн их сургуульд олон улсын болон хөгжлийн эдийн засгаар магистр хамгаалсан байдаг.
Англи, Орос, Хятад, Япон хэлтэй. УИХ-д дөрвөн хэлтэй битгий хэл нэг ч гадаад хэлгүй гишүүн бий. Тэдний дэргэд бол хэл усаараа лүнзгэртээ орно.
Өндөр боловсрол эзэмшихэд нь эцэг, эхийнх нь туслалцаа дэмжлэг нөлөөлсөн. Гэхдээ түүнийгээ тэр бүр олон нийтэд яриад байх сонирхолгүй. Түүний ээж Г.Оюунгэрэл Сангийн яаманд ажиллаж байсан бол эцэг С.Хүрэлбаатар нь “МИАТ” ТӨХК-ийн анхны захирал, дэд захирал, тус компанийн Япон дахь төлөөлөгч, ИНЕГ-ын дэд дарга зэрэг албыг хашиж ирсэн нь МАН-д ихэд нөлөөтэй нэгэн байжээ гэж тодорхойлж болно.
Мөн аавынх нь нөмөр нөөлөг байв уу Х.Булгантуяа гишүүн 2010 онд МАН-д гишүүнээр элссэн ч карьер нь гэрлийн хурдаар өссөөр УИХ-ын дэд даргад хүрсэн. Тодруулбал, МАН-д гишүүнээр элссэнээс гурван жилийн дараа МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга болжээ.
Мөн 2016-2020 онд Сангийн дэд сайд, 2020-2023 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын алба хашсан юм.
Түүний зэрэгцээ МАН-ын дэргэдэх Монголын социал демократ эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Харин 2024 оны УИХ-ын сонгуульд хоёр дахь удаагаа ялалт байгуулан парламентын гишүүнээр сонгогдоход УИХ-ын дэд дарга болгож байв. Энэ албанд очиход МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нарын дэмжлэг байв уу, түүнийхээ тусыг хариулах гэж яваад өөрийгөө хэрэгт хутгасан гэх нь бий. Засгийн газрыг Үндсэн хуулийн бус аргаар огцруулсан түүний энэ үйлдэлд хуулийн хариуцлага хүлээж, УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэн шалгуулах ёстой гэх асуудал хөндөгдөх болсон. Гэвч УИХ-ын дэд даргаасаа чөлөөлөгдсөнөөр өөрөөр хариуцлага хүлээгээгүй байгаа юм. Дээрх хууль зөрчсөн үйлдлээс болж Тагнуулын байгууллагад яллагдагчаар татагдсан ч тогтоолтойгоо танилцахгүй байгаа тухай мэдээлэгдэх болсон. Иймээс энэ асуудлаас болж, бүрэн эрх нь хөндөгдөн орж ирэхийг үгүйсгэхгүй байгаа.
Тэрбээр УИХ-ын сонгуулийн наймдугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, сонгогчдоос 51214 санал авснаар дөрөвт эрэмбэлэгдсэн.
Тус тойрог нь 275,368 сонгогчтой, таван мандаттай байсан бөгөөд 20 нам, эвслийн 83 нэр дэвшигч өрсөлджээ.
УИХ-ын 2024 оны сонгууль эхлэхээс сарын өмнө скүүтер унан ажилдаа ирсэн нь “Сонгуулийн шоугаа эхлүүллээ” гэх шүүмжлэлийн бай болж байв. Харин тэрбээр “Дугуйн спортоор хичээллэдэг. Хавар, зундаа ихэвчлэн дугуй унадаг” гэх тайлбар хэлсэн удаатай. Гэвч сонгууль болж өнгөрснөөр дугуйгаа автомашинаар сольсон.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа хууль сахиулах байгууллагын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад хоцорч ирснээсээ болж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд загнуулж, уучлал гуйж байв.
УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших үеэрээ Авлигатай тэмцэх газарт гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 61, 1 сая, 560 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 45 сая төгрөгийн үнэтэй автомашинтай, 236,3 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1998 онд “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль
- 2006 онд БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч
- 2008 онд АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх
- 2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх
- 2010-2011 онд “Оюутолгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер
- 2011-2012 онд “Оюутолгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх
- 2012-2013 онд “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга
- 2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
- 2016-2020 онд Сангийн дэд сайд
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2023 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга
- 2023-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024-2025 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
ГАДААД ХЭЛ
- Англи, Орос, Хятад, Япон
Г.ХОРОЛ
3,607.57






















































Хуудуутай явдалыг арилгахад нэгдэх үү?Шинэ залуу гишүүд ээ 2026-01-06 66.181.186.200
Төрийн эрхийг эргүүлэх нь байтуугай саатуулах нь ч өршөөж боломгүй том хэрэг. Үнэхээр монгол улсын төр нь хууль дээд тогтог,хуулиа дээдэг сахидаг бол олон юм ярилгүй зохих ялыг нь өгөөд шоронд суулга. Үгүй бол монголд хууль байхгүй ээ .Бүлэг хулгайчдын дүрмээр ажилдаг гэдгээ нотлох гээд байгаа бол түлэгнээд яахав. Заралчих аа ?Үгүй юм бол Хурдан байх газарт явуулаа.
ХУУЛЬЧ 2026-01-06 202.9.46.159
УЛС ТӨРИЙН НАМЫН ДОТООД ЗӨРЧИЛӨӨ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ ,,,,,ТӨРИЙН ЭРХИЙН ЗӨРЧИЛ БОЛГОСОНД ХАРАМСАНА. ,,,,.ХҮН ТӨВТЭЙ БИШ ,,,,ДАРГА /бүлэглэн хувийн ашиг сонирхолоо талцаад үздэг / ТӨВТЭЙ УЛСЫН ЗОВЛОН ШҮҮ ,,,,.ИНГЭЖ ЭНЭ МАНАЙ ТАНАЙ ХҮН ГЭХЭЭР ҮР ДҮН НЬ ИНГЭЖ ГАРЧ БАЙГАА ЮМ ..
Иргэн 2026-01-06 66.181.191.42
маш өндөр боловсролтой монгол төрд хэрэгтэй энэ бүсгүйг бүлэглэл хоорондын алалцаан, албан тушаал сандал суудлын тулаан, улстөржсөн хийрхлийн золиос болгож зайлууллаа. ИХ д одоо сурвалжлагч голдуу боловсрол гэхээр юмгүй төрийн ажлын А ч үгүй хэлээ зажилсан цүнх баригчид дийлэнх болж байна даа. Тэд засгийг самрах ажлыг эздийнхээ даалгавраар удаа дараа хийсэн. Одоо монгол улсыг олон улсын хэмжээнд хорлох ажиллагааг эхлүүлээд байна. Бүтээн бүрийг унагааж байна
одоо болилдоо 2026-01-06 66.181.185.202
ТӨРД байгаа авлигачид байнга л үндсэн хууль зөрчиж байгаа.. ЛУЙВАРТ оролцсон ерөнхий прокурор дорлигжав, энхамгалан нарынхаа хэргийг шийдээч. ЭНЭ гишүүний хэрэг гэж сүйдтэй юм байхгүй.
Боловсролтой хүн бол хариуцлагаас зугтах ёсгүй ээ 2026-01-06 66.181.186.200
Төрийн эргэлт хийх гэхээс өөр ямар том хэрэг байх билээ дээ. Их хурлын эрхэм гишүүний тангараг өргөх дөө хэлсэн үгээ умартаж ёс зүйгүй авиралсан үнэн. боловсролоор хбол хэрэг хаацайлах бамбай биш. Үнэхээр нэр хүндтэй олон сургуулийг төгссөн бол буруу зөвийг ялгах мэдлэг олсон байх учиртай .Үнэхээр л өндө болосролтой бол буруу зөвийг ялганаа. Улс төр,нийгмийн шинжлжх ухаанд хэлний мэдлэг нь боловсрол гэхээ олон эх сурвалжаас мэдээлэл авах хэрэгсэл.Түүгийгээ шүүж тунгаах нь боловсролын хэмжүүр
Нэргүй 2026-01-06 172.56.2.46
Аюулын сайн боловсолтой хүүхэн. Харамсалтай нь хар залуугаасаа албан тушаалд шунаж МАН-ын гарын үзүүр ийн тоглоом болж явсаар эцэст нь тэр намдаа тиырүүл ээд тэрий хадах чинь энэ дээ !!!
мАН-д чинь үзэл онол, ёс суртахуун гэж огт байхгүй, олз ашиг хайсан МАФИЙН бүлэг гэдгийг олон түмэн энэ жиш ээнээс сайн харлаа, харлаа !!!
Нэргүй 2026-01-06 188.162.254.47
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Монгол улсад 35 жил туршилт хийж байгаа кофе уугаад хор найруулж луйвар хийх зориулалтай Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!
Зочин 2026-01-06 103.229.120.94
Булгантуяа айлаа юу
Нэргүй 2026-01-06 103.57.93.243
Хурал удирдснаар нь далимдуулж АН-ын хэд өөлж, дэвсэлж байгаа. Тийм сүрхий юм бол буруу гээд санал хураалтыг зогсоох байлаа. Ингээд санал өгсөн аль ч намын гишүүд бүгд буруутай.шившгүүд минь!!! :Булгантуяаг огцруулж хариуцлага хүлээлгэсэн. Одоо бусад!!!
Нэрнэгт 2026-01-06 202.9.46.61
Яг үнэн. шударгаар ярих юм бол, харин ч "10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх " Үнсэн хуулийн шаардлагыг хангах гэж хурал даргалагчийн хувьд цаг, минуттай уралдан УИХ аар шийдвэр гаргуулж чадсан цэцээс илүүгээр Үндсэн хуулиа сахиулсан, үүний төлөө магтуулах ёстой хүн шүү ! Ямар шийд гаргах нь УИХ ын гишүүдийн л мэдэл.
yag l unendee 2026-01-06 66.181.186.200
харамсалтай нь их хурлын үйл ажиллагааг хэн дуртай нь тэр танхимд ороод зогсоодоггүй юм аа. Олон юм ярьж хаанаас хэнээс өмгөөлөл ирэх бол гэж бөмбөлзөж суухын өрөнд тэртээ тэргүй гишүүн байх эрхээ хасуулсан байж юу горьдоод байдаг юм. Би гишүүнээс татгалзлаа гэж хэлчих нь чиний төр эргүүлэх гэх том санаархалын дэргэд чинь юу ч биш асуудал. Юу горьдоод байнаа. ОЭ,АБ нар чинь мөд сэхэхгүй ээ. Хүлээвэл тэтгэвэрт гарсан эмгэн болноо. Эртхэн хэргээ хүлээснээр нэрээ цайруулах хугацаа ойртоно
Нэргүй 2026-01-06 66.181.161.195
Та нар цаад хүнд нь хариуцлага тооцох л до.Айсандаа л ьийм зүйо хийсэн шд бүсгүй хүн чинь.Дон Женкогийн үгэнд орохгүй бол Батхүү шиг эзэнгүй цогцос болно шд.
зочин 2026-01-06 66.181.176.56
Монголын толгой баян Петровисын Оюунгэрэлийн ганц охин энэ зэргийн мэдлэг эзэмшихгүй бол яах вэ дээ. Эрдэнэтийн уурхайн зэсийн баяжмалыг Отгонбилэгтэй хамт хулгайлж байсан авгайн..
зочин 2026-01-06 66.181.182.74
Булгантуяа ёрдөө л санал хураалгасан, Үндсэн хууль зөрчсөн ,төрийн эрхийг хууль бусаар булаахыг оролдсон гэж үзэж байгаа бол түүнийг УИХ-ын гишүүд л хүлээх юм биш үү, Учир нь тэд үүнийг мэдсээр байж хуралд оролцож, мэдсээр байж санал өгч асуудлыг шийдвэрлэсэн юм биш үү,,
Нэргүй 2026-01-06 103.212.116.93
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ЧИНЬ ӨӨРӨӨ ХАРИН ЖИНХЭНЭЭСЭЭ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИГЧ ГЭДГИЙГ БИД ХАРСАН МЭДСЭН
иргэн 2026-01-06 59.153.115.155
Харин ч ёс суртахуунтай гэдгээ чуулган дээр харуулсан шүү Нөгөө засгийг огцруулах кноп хамт дарсан гишүүд яагаад дуугүй байна.
Булгантуяа яллагдагч юм бол тэд ч бас яллагдагчид биш үү Энэ бол улс төрийн хэлмэгдүүлэлт болж байна.
Нэргүй 2026-01-06 103.212.118.239
Тэгээд тэр Занданшатар чинь огцроогүй,одоо хүртэл ажлаа хийж байгаа шүүдээ.
Нэргүй 2026-01-06 202.21.108.17
Төрийн цээрлэл хүлээлгэ
Нэргүй 2026-01-06 59.153.113.206
Үе дамжсан коммунист бн даа.
Нэргүй 2026-01-06 59.153.112.186
Нээрэн энэ авгай хаачсан бээ
Зочин 2026-01-06 59.153.113.232
Хууль зөрчсөн, тэр тусмаа үндсэн хуулийг уландаа гишгэсэн хүнийг явуулахаас өөр сонголт байхгүй л болов уу, энхрий хайрт МАН нь ч гэсэн рейтингээ бодоод явуулж таарна, дараагийн сонгууль ойртох тусам шийдвэр гаргах хэрэгтэй болно, эс бөгөөс намын нэр хүнд, үнэлэмжид сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй
Зочин 2026-01-06 5.248.244.39
Хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх л ёстой.
Нэргүй 2026-01-06 202.9.41.39
Мжнаг хүн гэж юу бичээд байна вэ. Ёс зүйтэй байгаач дээ. Хүнийг буруутгаж муулж болно. Гэхдээ ёс зүйтэй бичих хэрэгтэй. Элбэгдоржийн сайт гэхээрээ ийм ёс зүйгүй, бүдүүлэг аашилж болохгүй. Энэ хүн ганцаараа шийдвэр гаргаагүй. Зүгээр л хурал удирдаж байсан. Санал оруулж ирсэн хүмүүс нь өөр хүмүүс байгаа. үүнийг салгаж ялгаж сураач та нар. Бүдүүлэг хүмүүс байна даа