niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 18:34 UTC Эх: https://news.mn/r/2842392/ 1fe5b139816ab1ba… ← niitlelch.mn руу буцах

О.Цогтгэрэлийн хоосон улс төр ба ялагдал

О.Цогтгэрэлийн хоосон улс төр ба ялагдал

О.Цогтгэрэлийн хоосон улс төр ба ялагдал

Дэд сайд нараа эргүүлэн татахгүй бол Засгийн газрыг огцруулах санал өргөн мэдүүлэхээ сүр дуулиантай зарлаж байсан Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн улс төр намрын чуулган хаахтай зэрэгцэн унтрав. Хаврын чуулган эхлэхээр дээрх асуудлыг сэргээн тавих уу, эсвэл бүрмөсөн хаах уу бүү мэд. Хэдийгээр дэд сайд нарыг огцруулах акцийг дахин “амилуулж” болох ч  энэ удаагийн улс төрийн зодоонд Ерөнхий сайд Г.Занданшатар ялж, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл ялагдлаа.

Учир нь сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл УИХ-д 42 суудалтай бүлгээ зангидаж чадсангүй.

Нэг өдрийн дотор Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зуруулчихна гэх яриа өгч зогссон ч нэг долоо хоног өнгөрөхөд 42 гишүүнийхээ гарын үсэг цуглуулж чадсангүй. Гадаад, дотоодод гишүүд маань ажиллаж байгаа гэх шалтаг тоочин явсаар намрын чуулганыг өндөрлүүлэв. Дэд сайд нараар халхавчлан хяналтын менежерүүдээ үлдээх “шантааж” хийх гээд түүндээ ороогдов уу л гэмээр үйл явдал болж өнгөрлөө.

Өмнөх Засгийн газраас 120 гаруй хяналтын болон бүтээмжийн менежерийг төрийн өмчит банк, компанид томилсон нь одоо ч ажил үүргээ гүйцэтгэж байна. Г.Занданшатарын танхим дээрх менежерүүдийн ажлыг үнэлж байж, чөлөөлөх эсэх шийдвэрийг гаргана гэж хаацайлах болсон.  Эдгээр 120 гаруй менежерийн 20 орчим нь Ардчилсан намаас томилогдсон байдаг ч дийлэнх нь Женко Х.Баттулгын фракцынхан. Уг нь О.Цогтгэрэл дарга улс төрөө хийсэн шиг хийхийн тулд менежерүүдийг ч чөлөөл гэх шаардлага тавиад зүтгэхэд болохгүй зүйлгүй байв.

Төсвийнх нь орлого гурван их наяд төгрөгөөр тасарчихсан, төрийн албан хаагчид нь үр дүнгийн урамшууллаа авч чадахгүй, хувийн хэвшлүүд нь татварын өр зээлэндээ баригдчихсан, шатахуун түгээх станцууд нь хаалгаа барьсан, цалин инфляцид идэгдсэнээс иргэд өрнөөс өрний хооронд амьдарч байхад Засгийн газар  16 дэд сайд томилсон нь үнэндээ цаг үеэ олоогүй.  Хүчтэй сөрөг хүчинд бол эрх баригчдын галзуурсан улс төрийг буулгаж авах боломж байв.

Хэдийгээр Засгийн газар томилгоогоо зөвтгөж байгаа ч Ардын намын дарга нарт “үйлчилдэг”, сонгуулиар зүтгэсэн, эрх ашиг нэгтэй гишүүд л дэд сайдаар томилогдсон.

Жишээ татвал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин нь Ерөнхий сайд Г.Занданшатарын хүн. УИХ-ын 2024 оны сонгуулиар морь, нохой мэт зүтгэснийхээ шанг хүртэж, дэд сайд болсон. Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг хэр нь дэд сайд болсон нь олны шүүмжлэлийг хүлээгээд байгаа.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав нь уяач. Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатартай зузаан тул ногоон гэрлээр мөн дээрх албанд томилогдсон тухай хэвлэлүүд бичиж буй.  JET скүүтерийн босс Г.Дашнямыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайдаар томилсон нь УИХ-ын дарга Н.Учралын нөмөр нөөлөг гэх нь бий.

УИХ-ын гишүүн асан Г.Ганболдыг Зам тээврийн дэд сайдаар томилсон нь Ерөнхийлөгчийн квотоор Засгийн газарт орж ирсэн гээд тоочвол ажил хийх гэхээс илүү томчууддаа тал зассан, өр төлж, яс амрах гэсэн өмнөх танхимаасаа ялгарах зүйлгүй Засгийн газар болохыг хэлээд өгнө.  Харамсалтай нь, Ардчилсан намын дарга улс төр хийж чадсангүй.

Хэрвээ О.Цогтгэрэлээс өөр чанга намын дарга бол өдийд Г.Занданшатарын танхимаас дэд сайд нарыг нь явуулчихсан, ирэх 2027 оны сонгуулиар Ардчилсан нам эрх баригч хүчнийг шороотой хутгаж өгөх нь гэх ойлголтыг олон нийтэд төрүүлчихсэн, хаврын улс төр халуухан эхлэх вий гэдэг айдас хүйдсийг Засгийн газарт өгчих ёстой байв.

Гэтэл тийм хүчтэй улс төр хийж чадсангүй.  Эхлүүлсэн улс төр нь утаа май ч гаргаж чадалгүй унтрав. Хамгийн хоржоонтой нь, төрийн албанд хийх цомхотголыг судлах  Ардчилсан нам, МАН-аас хамтарсан зургаан гишүүнтэй ажлын хэсэг байгуулахыг нь дэмжсэн байх жишээтэй.  Ажлын хэсэг УИХ-ын намрын чуулган завсарлахаас урьтаж, богино хугацаанд гаргалгаа гаргана гэсэн ч бас л юу ч хийлгүй алга болцгоосон. Угаасаа судалгаа хийгээд байх шаардлагагүй.  Сайд, дарга нараа цөөлөхөд л давхардсан албан тушаалууд  байхгүй болно гэдгийг олон, олон судалгаа харуулсан.  Гэвч эрх баригчдын судалгаа хийнэ гэх хоосон улс төрийг нь сөрөг хүчний дарга нь дэмжсэн  ч байх шиг.

Ийм байж, Ардчилсан нам 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд ялна гэж хоосон хөөрцгөөх хэрэггүй дээ.  Өрсөлдөгч тань хэдийнэ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн буухиагаа Хөвсгөл аймгаас эхлүүлчихсэн, том, том амлалт өгөн исгэрүүлж явна. Сөрөг хүчин нь Засгийн газартаа хяналт тавьж чадахгүй нөхцөлд ард түмэн та бүхэнд итгэхгүй шүү дээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

Avatar

судлаач 2026-01-05 202.21.116.2

Ардчилсан намд зангарагтай, бас овсгоотой дарга хэрэгтэй. Цогтгэрэл дэндүү чулдаад байгаа. иймэрхүү байвал 2027, 2028 оны сонгуулиас үр дүн хүлээхэд хэцүү болно.уг нь яаж бодсон Ардчилсан намд ээлж ирж байгаа юмсан.

Avatar

Нэргүй 2026-01-05 49.190.200.222

120 бүтээмжийн менежерийг үгүй хийж чадахгүй бол 16 ямарч үүрэггүй гадаадад зугаалахаас өөр ажилгүй дэд сайдтай болох хэрэг байхгүй

Avatar

Нэргүй 2026-01-05 202.126.89.197

Цогтгэрэл гэж Элбэгийн куклийн сүржин мэдэгдлийн нь ард хувийнх нь өчүүхэн эрх ашиг л байгаа болохоор амархаан худалдагдана дөө

Avatar

1234 2026-01-05 202.5.202.32

2026 онд Зандкаа унах нь тодорхой. Одоо жоохон хүлээчих АН-ынхаан.

Avatar

Зочин 2026-01-05 217.216.125.199

Зарчмын хувьд, санхүүжилтийн эх үүсвэр нь ТӨҮГ, эсвэл төсөв байхаас үл хамаарч (үндсэн чанартаа зоосны хоёр тал) 126-г 16-аар солих нь хэмнэлттэй.

Avatar

Нэргүй 2026-01-05 122.201.31.13

Ойлгохгүй юмаа. Зүгээр л ЗШ гэдэг хагас элий балай хүнээ холдуулаач ээ. Ээрч муурсан наад хүнийг ч
инь ард түмэн хүлээж авахгүй байнаа Хүрэлсүх ээ.

Avatar

Нэргүй 2026-01-05 122.201.31.13

Цогтгэрэл өөрөө шог хүн л дээ кк.Гэхдээ ЗШ бол өмнөх Оюукаас ч тэнэг дурак шд. Эдийн засаг бизнeс талдаа А ч байхгүй дурак. Монгол минь яана даа.Илүү туршлагатай гэж энэ аваарт орчихсон маанаг нөхрийг албаар ард түмэнд тулгаад байгаа юм уу

Avatar

Нэргүй 2026-01-05 188.162.254.95

хузуугуй хочит хошгоруулагчид зангиагаар туслаач !!!!!

Avatar

Нэргүй 2026-01-05 66.181.161.81

tsogtgereld ambits baihgui^mash sul ulsturch

Avatar

Нэргүй 2026-01-05 202.9.40.94

126 хүнийг цомхтгоод 16 дэд сайд тавих нь мөнгөнд хэмнэлттэй юм. Цогтгэрэл АНУ-д байгаа Элбэгдоржоос зөвлөгөө зааварчлаг аваад ингэж ярьж байгаа юм. Тэд ийм л улс төр хийнэ. Улс орноо бодохгүй новшийн амьтад. АН хоёр удаа төр барихдаа улс орны эдийн засгийг сүйрүүлсэн.

Avatar

Зочин 2026-01-05 192.82.92.42

МАН -ын заль, дээрэм, наймаа дилдэггуйнээ. Олон нийт, хэвлэл мэдээлэл сэрэх естой!!!

Avatar

Нэргүй 2026-01-05 202.126.89.103

Уг нь бярдаад бярдаад явах сайхан ш дээ

Avatar

АН гишүүн 2026-01-05 103.229.123.238

Манай Цогтгэрэл МАН-д Хүрэлсүхэд өөрөө очно биз.Намын нэр хүндийг унагаж олон түмний дэмжоэгийг Хөсөрдүүлэр хэрэггүй дээ.Занданшатарын стандарт бус Иүгжилүүдтэй Хариуцлага тооцож чадахгүй Даргаар яахав дээ.Ээлжит бус чуулган зарлаад л Огцоруулаач .Та нарт эрх нь бна шүү дээ.Гудаижинд амьдрал ямар бгааг Чи ер нь мэдэж бна уу

Avatar

Нэргүй 2026-01-05 59.153.87.21

Одоо АН гэж бараг байхгүйтэй адил болсон доо. Энэ нөхөр намын дарга үнэхээр яаж хичээгээд хийж чадахгүйш дээ. Саяхан дорвитой хөдөлж чадсан бол Зандан ширээ хөл тогтоход үнэхээр бэрх дэнжигнэж байлаа.

Avatar

Нэргүй 2026-01-05 66.181.160.32

Эби – ийн салтааны бөөс , Ухаахудагийн угжны хургануудаасаа салаагүй цагт О . Цогтгэрэл юу ч хийж чадахгүй . Угаасаа ч БОЛХИ …

Avatar

Нэргүй 2026-01-05 103.229.123.231

БАЯРЦОГТЫГ АН-ЫН ДАРГА БОЛГОХ ГЭЭД Л ЭЭБИЙГИЙН ТАЛЫНХАН МУУ ЦОГТГЭРЭЛ РҮҮ ЦАХИУР б** ДУУГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2026-01-05 103.57.93.243

Цогтгэрэл нар чадлаараа л туйлширч байгаа ш дээ. Хорыг нь хөдөлгөж хорслыг нь бадраах ухаантай. Элбэг маажаад бийнэ үү. Манай АН шиг үгүсйсгэлээр б** хийдэг сөрөг хүчин Дэлхийд байдгүй.

Avatar

Нэргүй 2026-01-05 66.181.176.120

Уул нь Цогтгэрэлийн тавьсан асуудал зөв юм шдээ!!! Даанч 42 дотроос нь Зандка хахуульдан урвуулж л дээ?! Улс төрчид гэж мөнгөний төлөө төрсөн эхийгээ худалдахаас ч буцахгүй шаарнууд байх юм даа!!

Avatar

Номноос 2026-01-05 202.9.46.72

улс төрийн бодлого бол ухаан зардаг үйлдэл болохоос уяатай хүлээтэйн зочроо биш. улс төрийн үйл ажиллагаа бол хүрэх зорилоготой ,тууштай зоримог үйлдэл болохоос хүрэх газраа мэдэхгүй төөрмөл тийчэгнэл биш !

Avatar

Нэргүй 2026-01-05 202.9.47.0

АН-ын ДАРГА ЧИНЬ СУЛ НӨХӨР БАЙНАДАА.,,,,,,

Avatar

Нэргүй 2026-01-05 103.212.118.104

ЭЛБЭГДОРЖИЙН САЙТ ӨМХИЙГӨӨ ТАВИАД ЭХЭЛЖ: ЭЛБЭГДОРЖИЙН ӨМХИЙ УНГАС ЭНД Ч ҮНЭРТЭЭД БАЙНА ДА ХА ХА.

Avatar

Нэргүй 2026-01-05 103.229.123.54

АРДЧИЛСАН НАМ АЛЬ ХЭДИЙН БУЛШИНД ОРЧИХСОН Ш ДЭ, ОДОО БАЙГАА НЬ МАН-Ы ДУУЛГАВАРТАЙ ЗАРЦ, ЯГ Л ХҮН ШИГ, КАМЕРИЙН ӨМНӨ ХУД БҮЛТРЭЭД ДАРАА НЬ УУЧЛАЛТ ГУЙЧИХСАН УНЖИЙГААД ЗОГСДОГ БОЛОЛТОЙ ДОГ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж