niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 18:34 UTC Эх: https://news.mn/r/2842393/ c51419fa6b96776b… ← niitlelch.mn руу буцах

Увс аймагт менингитийн халдвар бүртгэгдлээ

Увс аймагт менингитийн халдвар бүртгэгдлээ

Увс аймагт менингитийн халдвар бүртгэгдлээ

Увс аймгийн Малчин суманд нэгдүгээр сарын 3-ны өдөр менингитийн нэг тохиолдол бүртгэгдэж, тухайн өвчтөнтэй ойрын хавьтал болсон 36 иргэнээс шинжилгээ авахад нэг хүн нян тээгч болох нь тогтоогдсон талаар холбогдох байгууллагаас мэдээллээ.

Менингит нь аль ч насныханд илэрч болох ч бактерийн хэлбэр нь бага насны хүүхэд болон 15–25 насны залуучуудын дунд илүү элбэг байна. Харин насанд хүрсэн залуучууд вирусийн менингитээр өвчлөх нь давамгай ажиглагддаг байна. Бактерийн менингит нь зарим тохиолдолд биеийн өөр хэсэгт байсан халдвар хүндрэн тархсанаас үүдэлтэй. Тухайлбал, сүрьеэгийн бактери уушгинаас тархи нугасны бүрхэвч хальс руу дамжин үрэвсэл үүсгэх эрсдэлтэй. Ихэвчлэн ганц нэг тохиолдлоор хязгаарлагддаг ч олон хүний бөөгнөрсөн орчинд бага хэмжээний дэгдэлт гарах магадлалтай. Мөн ХДХВ халдвар, химийн эмчилгээ зэрэг шалтгаанаар дархлаа султай хүмүүс менингитээр өвчлөх өндөр эрсдэлтэйд тооцогддог.

Өвчний шинж тэмдэгийн хувьд ханиадтай төстэй халуурах, сульдах шинж илрэх бөгөөд явцын дунд толгой хүчтэй өвдөх, халуурах, хүзүү хөших, тод гэрэлд нүд гялбах, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинжүүд нэмэгддэг. Менингококкийн менингитийн үед дарахад өнгөө хувиргадаггүй улаан хүрэн тууралт гарах нь онцлог шинж юм. Бактерийн менингит хурц явцтай тул хэдхэн цагийн дотор хүндэрч болзошгүй бол вирусийн хэлбэр нь хэд хоногийн дараа илэрдэг байна.

Зохих эмчилгээ хийгдээгүй тохиолдолд бактерийн менингит нь таталт, комд хүргэх, улмаар сонсгол муудах, ой санамж доройтох зэрэг насан туршийн хүндрэл үүсгэх аюултай. Статистик мэдээллээр бактерийн менингит туссан 10 хүн тутмын нэг нь эмчлүүлсэн ч амь насаа алддаг бөгөөд өндөр настан, нярай хүүхдүүд эндэх эрсдэлтэй.

Н.Цолмонбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж