Засгийн газрын 14 мега төслөөс 6 нь, нийслэлийн 14 мега төслөөс 4 нь хэрэгжиж эхэлсэн. Түүнчлэн хэрэгжилтийн бэлтгэл хийгдэж буй Засгийн газрын 4мега төсөл байгаа бол нийслэлийн 5 төсөл байгаа юм. Харин судалгаа, төлөвлөлтийн шатанд Засгийн газрын 4, нийслэлийн 14 мега төсөл байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Зарим томоохон төслүүдийн хувьд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд байгаа. Гэвч Засгийн газар болоод нийслэлээс томоохон төслүүдийн гүйцэтгэгчийг шалгаруулахдаа гаднын компанид давуу байдал олгосон, дотоодын компаниудыг оролцох боломжоор хангаагүй гэх шүүмжлэл удаа дараа гарч байгаа юм. Тэгвэл эдгээр төслүүдэд гүйцэтгэгчээр шалгарсан компаниудын талаар мэдээллийг хүргэе.
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ БАРИХ ТЕНДЕРТ “ХАОЮАНЬ ГРУПП” ХХК ШАЛГАРЧЭЭ
Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, түгжрэлийг бууруулах гол төслийн нэг нь Туулын хурдны зам. Тус хурдны замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерт Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 80 хувьтай байгаа бөгөөд төв кемп, ажилчдын кемп, түр байгууламж байгуулах, зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байна. Дам нурууны хэв хашмал цутгах эхний талбай бэлэн болсон.
Төслийн газар чөлөөлөлтөд нийт 112 нэгж талбар өртсөнөөс 10 нэгж талбарыг чөлөөлөөд байгаа юм.
Үлдсэн талбаруудын хөрөнгийн үнэлгээг 2026 оны I улиралд багтаан хийлгэх, холбогдох иргэдтэй уулзалт, зөвшилцлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм. Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлнэ. Уг төсөл нь нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, хотын төвөөр дамжин өнгөрөх автомашины урсгалыг сааруулах стратегийн ач холбогдолтой. Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 оны долоодугаар сарын 1-нд нээхээр төлөвлөж байна.
Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчээр шалгарсан “ХаоЮань групп” ХХК нь 2008 онд Хонконгт бүртгэгдсэн бөгөөд инженер, худалдаа, ложистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам зэрэг олон салбарыг хамарсан олон улсын төрөлжсөн групп компани.
Мөн олон улсад төмөр замын зураг төсөл, хайгуул, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай цорын ганц Хонконгийн хувийн компани юм. Африк, Европ, Ази, Ойрхи Дорнодын улсуудад 10 гаруй салбар компанитай. Олон улсын инженерийн салбарт төлөвлөлт, зураг төсөл, барилгын ажлын болон төслийн удирдлагын тэргүүлэх чадвартай. Дотоод, гадаадын олон компани, банк, даатгалын байгууллагатай урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа тогтоосон бөгөөд жилд 2 тэрбум ам.долларын үйлдвэрлэлийн хүчин чадалтай. Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонгконгт дэд бүтцийн тэр дундаа хурдны зам барилгын томоохон хэмжээний төслүүд хэрэгжүүлж байсан туршлагатай аж. Тухайлбал,
- Ангол улс Мозамбикийн төмөр замын төсөл
- Ангол улс Луандагийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төмөр замын салбар шугам ба шугамын дагуух таван нэгдсэн төв станцын төсөл
- Сербийн 253 км хурдны зам
- Сербийн E763 хурдны зам
- Серби-Унгар-Сербийн төмөр замын төсөл
- Казахстан Кама хурдны замын төсөл
- Малайзын KKIP баталгаат орон сууцны төсөл
- Ангол улсын Онджива хотын усан хангамжийн төсөл
- Малайз улс Ногоон Юй байгаль орчныг хамгаалах технологи бүхий аюултай хог хаягдлыг боловсруулах иж бүрэн үйлдвэрийн төсөл зэргийг хэрэгжүүлж байжээ.

ДЦС-5-ЫГ КАМБОЖ УЛСЫН “МИТАЙМ ИНТЕРНЭЙШНЛ” ХХК БАРИНА
Дулааны V цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх тендерийн сүүлийн шалгаруулалтад “Митайм Интернэйшнл” ХХК шалгарсан. Улмаар өнгөрсөн 2025 оны аравдугаар сарын сүүлчээр барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “Митайм Интернэйшнл” компанитай гэрээ байгуулж, станц барих бэлтгэлийг эхлүүлсэн юм. Тус компани нь Улаанбаатар хотын баруун хэсгийн 40 мянган айлыг дулаанаар хангах 300 мВт цахилгаан үйлдвэрлэх чадалтай ДЦС-5-ыг барихаар болжээ.
Туршлагын хувьд өмнө нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 30 мВт Тосон дулааны станц, Сэлэнгэ аймгийн нутагт мөн дулааны станц барьж байсан туршлагатай аж.
Төслийн сүүлийн шатанд “Митай Интернэйшнл” ХХК болон “Шунхлай” ХХК тус тус шалгараад байсан юм. Шалгаруулалтад тэнцсэн “Митайм Интернэйшнл” ХХК 75 оноо, “Шунхлай” ХХК 66.5 оноо авснаар сонгон шалгаруулалтын дүн гарсан хэмээн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулсан билээ.
Тендерт шалгарсан “Митайм Интернэйшнл” ХХК нь Камбож улсад бүртгэлтэйгээс гадна Хятад эзэнтэй гэх мэдээллийг дотоодын эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
ДЦС-5-ыг барих Камбож улсын “Митайм интернэйшнл” компанитай байгуулах гэрээний нөхцөлийн талаар “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил. ДЦС-5 нь 25 жилийн дараа 100 хувь улсын өмчид шилжинэ гэсэн үг. Эхний 13 жилд санхүүжилт болон эзэмшил 20:80 байна. Өөрөөр хэлбэл нийслэлээс 20 хувийн санхүүжилтийг гаргаж, 20 хувийг эзэмшинэ. 13 дахь жилээс төрийн эзэмшлийг 34 хувь болгоно. Тодруулбал 25 жилийн хугацаанд төр, хувийн хэвшлийн эзэмшил 34:66 байна. Энэ хугацаанд ноогдол ашиг, холбогдох хураамжаа авна. Эрчим хүчний зохицуулах хороо болон Диспетчерийн үндэсний төвөөс цахилгаан, дулааны үнийг тогтооно. Бидний хувьд цахилгаан, дулааны тарифыг 8.8 центээр тооцож байгаа. ТЭЗҮ-ийг Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр батлуулж, ДЦС-5 төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж болно гэж дүгнэсэн" хэмээн танилцуулсан юм.

"СЭЛБЭ ДЭД ТӨВ"-ИЙН ОРОН СУУЦНЫ 2 ТЕНДЕРТ ХЯТАД КОМПАНИУД ШАЛГАРСАН
Сэлбэ дэд төвд нийт 10063 айлын 113 блок орон сууц барихаас 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгч, мөн Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслөөр 47.530 ам.метр талбайд авто зогсоол барина. Гурван блок сургууль, таван блок цэцэрлэгтэй байна. 100 ортой эмнэлэг барьж, 152.650 ам.метр талбайд худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга, спорт цогцолбор, ногоон байгууламж, авто болон дугуйн зам, явган хүний замыг цогцоор нь шийднэ хэмээн багц тендерүүд зарласан.
827 тэрбум төгрөгийн өртөгтэй “Сэлбэ дэд төв"-ийн Багц 1, Багц 2-ын тендерийн үр дүн өнгөрсөн 2025 оны тавдугаар сард гарсан. Тус хоёр багц тендерт нийт 14 компани үнийн санал ирүүлснээс хоёр Хятад компани шалгарсан байдаг. Тухайлбал, Багц-1 буюу 373 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт "Си Эс Эм Си" ХХК 373,298,048,361 төгрөгийн үнийн санал хүргүүлэн шалгарсан байна. Харин Багц-2 буюу 453 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендерт “China Construction 6th Engineering" ХХК 448,685,799,322 төгрөгийн үнийн санал хүргүүлэн шалгарсан байна. Дээрх хоёр компанийн тухайд өмнө нь Монголд тендерт шалгарч, ажил гүйцэтгэж байсан туршлагагүй аж.
Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад үндэсний компаниудаа оролцуулахыг шаардаж, Монголын барилгачдын нэгдсэн холбооноос удаа дараа шаардлага хүргүүлсэн. Тодруулбал, нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт Монгол Улсын барилгын салбараас нэг ч Монгол компани оролцох нөхцөл боломж байгаагүй талаар мэдээлсэн байдаг.

"ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД САНХҮҮГИЙН ЧАДАВХТАЙ КОМПАНИ ОРОЛЦОХ ЁСТОЙ"
Дээрх асуудалтай холбоотойгоор Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзулаас тодруулснаар, Сэлбэ дэд төвийн асуудлын тухайд манай газарт шаардлага хүргүүлсэн байсан. Шаардлагатай танилцахад дотоодын ААН-үүдэд боломж олгоогүй гэдэг асуудлыг дурдсан байна лээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол тухайн шаардлагыг тендер зохион байгуулж байгаа төрийн байгууллага өөрөө сонгон шалгаруулдаг. Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ бол хоёр талтай асуудал нэг болохоор оролцогчдод тавьж байгаа шалгуур өндөр байна гэдэг тал байгаа. Нөгөө талд нь болохоор муу ААН-ийг шалгаруулаад байна гэдэг асуудал хөндөгддөг. Хууль эрх зүйн хүрээнд олон компани нэгдэж орох боломж байдаг. Тэгэхдээ үүнд тодорхой шалгуур байгаа гэсэн юм.
Харин Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ "Дотоодын компаниудыг тендер шалгаруулалтад оруулахгүй байгаа асуудал байхгүй. Бүтээн байгуулалтад оролцох ААН-үүдэд тавигдах шаардлагатай холбоотойгоор тийм асуудал үүсч байж магадгүй.
Харин төрийн худалдан авах ажиллагаагаар дамжуулаад ААН-үүдийг хязгаарлаагүй. Тухайн ААН-үүд гол нь тухайн тавигдаж байгаа шалгуурт нийцэж үйл ажиллагаагаа явуулах боломжтой байх шаардлагатай л гэдэг асуудал үүсч байгаа.
Томоохон бүтээн байгуулалтад бол тухайн ажлыг хийх мэргэжлийн болон санхүүгийн чадавхтай байж орно уу гэхээс бүх жижиг компаниуд орох боломжгүй. Тиймээс тухайн худалдан авах гэж байгаа бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний хэмжээ, төсөв зэргээс шалтгаалаад ямар ямар компани яаж оролцож болох вэ гэдэг шалгуураа бол өөрчилж болно“ гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.
3,607.57






















































Нэргүй 2026-01-05 103.229.122.115
Чингис хаан нисэх буудал шиг хөгийн юм хийж мөнгө үрэвзэй!!
Зочин 2026-01-05 66.181.177.208
Зөв шийдсэн байна. Монголчууд хэрэлдээд, залхуураад. цаг алдаад хийдэггүй шүү дээ. Хурдан хийж гүйцэтгэх хэрэгтэй байна.
Туяа 2026-01-05 202.55.188.87
Mash zuv
Судлаач иргэн 2026-01-05 202.9.46.119
Камбож компани Завханы Тосонцэнгэл д дулааны станц барисан туршлагатай байнаа..манай талаас л хяналтаа сайн тавих ёстой..
Нэргүй 2026-01-05 66.181.184.131
Хятад компаниуд хийж чадахын хувьд чадна, гэхдээ дунд нь бас хулхины хятадууд байдаг. Тийм компаниудын жагсаалт гаргаад тэднийг тендерт ч оруулж болохгүй
yag l unendee 2026-01-05 66.181.186.200
Хятадууд гайгүй сайхан хурдан барьчих байх нэж бодож байна. Манай ажил хариуцсан мэдээж монгол талаас хүн байж л таарна. Тэр нөхөд дунд нь холион хийнэ л дээ мэдээж. Дараад хятадаа наагаад өнгөрнө л дөө. Хятад нь хэл ус мэдэхгүй дунд нь эзгүйдүүлээд хаяхаа нэг муухан чадна л даа.ккк
mglchuud 2026-01-05 202.126.91.217
mongol ulsiin hogjil d tom uils bvteej bna uragshaa
Нэргүй 2026-01-05 103.229.123.54
ХАЛУУН ОРНЫ КОМПАНИ ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮЙТЭН НИЙСЛЭЛД ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА ГЭДЭГ ҮНЭХЭЭР ЭМГЭНЭЛТЭЙ, ЯДАЖ ТЭНД НЬ ЦАС ОРДОГГҮЙ, ӨВӨЛ Ч БОЛДОГГҮЙ ГЭЖУГАА
Нэргүй 2026-01-05 66.181.186.200
харин тийм ээ. Хэн хүнгүй л гайхаад очиж очиж комбож байхдхх яахав дээ гэжбодоод харамсаад сууна.
Нэргүй 2026-01-05 66.181.189.75
Мөнгө л хахиухан унагаж байвал хэн ч хамаагүй дээ эдгээр шуналтангуудад
Нэргүй 2026-01-05 202.131.225.242
Мега төсөл биш муухай цавчаа гэвэл дээр юм.
Нэргүй 2026-01-05 202.179.30.42
hihi
Нэргүй 2026-01-05 202.9.41.101
ш** манж х***а пзлагууд
Нэргүй 2026-01-05 85.12.4.207
Хурдны зам болон хорооллыг Хятадууд барих л байх. Камбож гэж халуун орны компани дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд Дулааны цахилгаан станц барина гэдэгт итгэлгүй байна.
Нэргүй 2026-01-05 202.70.43.34
Ийм Төслүүдэд Монгол талаас Ашиглалтын багийг оролцуулахаар утгаараа дампуурдаг , мөн Хүлээн авагч тал хэт оролцохороо дампуурна
Иргэн 2026-01-05 66.181.188.107
Монголчууд худлаа шүү, Хулгай хийнэ, шантааж үүсгэнэ, ажил нь явахгүй
Үнэн 2026-01-05 202.70.43.34
Яг үнэн.. Ийм төслүүдэд Монгол тал өөрсдөө очиж шантааж тавьж гацааж дампууруулдаг даа
Уншигч 2026-01-05 66.181.188.107
Монголчууд худлаа шүү. Хулгай хийнэ, шантааж үүсгэнэ, ажил нь явахгүй
Нэргүй 2026-01-05 138.252.29.42
НЯМБААТАРЫН ШАЛГАРУУЛСАН ЭНЭ ТЕНДЕРҮҮДЭЭС АВИЛГАЛ ҮНЭРТЭЭД БАЙНА ДАА!!!!!!!!!!!!!!!!!!!! КАМФОЖУУД ДУЛААНЫ СТАНЦ БАРЬНА ГЭХЭЭР 1 ИТГЭЖ ӨГӨХГҮЙ ЮМ Сэлэнгийн дулааны станцыг өөр компани одоо ч барьж байгаа дуусаагүй байгаа шүү энэ Митайм гээд компани бариагүй шүү
Нэргүй 2026-01-05 202.21.107.21
Бүгд л Хятадынх байна . Хонконк чинь Хятад шүү дээ Магадгүй Камбожийнх гээд байгаа нь ч Хятадынх бизээ
Зочин 2026-01-05 103.57.94.137
Хятад эзэнтэй л гэж бншд.Тэгэхээр Хятад л гэсэн үг
Нэргүй 2026-01-05 66.181.189.23
Занданшатар аа хуучны олон удаа сайд хийсэн нударган баячуудыг тохируулсан засаг байгуулж ганц ч том төсөл хөдөлгөж чадахгүй хаяагаа манаад сууж байхаа болиод зайлж үз.
Нэргүй 2026-01-05 126.74.139.154
Тендерийн нөхцөл нь ба бэгүй нөгөө Хятад компани захиалгаар хийсэн байхад яаж хэдэн халтар монгол компани орж чадах юм
Нэргүй 2026-01-05 43.242.242.59
Зөв байна. Төслийг хурдан хэрэгжүүлж дуусгах хэрэгтэй. Туулын хурдны зам бол маш их хэрэгтэй түгжрэл бууруулахад чухал ач холбогдолтой учир төр засгаас дэмжлэг үзүүлэх нь зөв юм. Монголчууд бид хэрэлдсээр байгаад зарим орны хөгжлөөс их хоцорсон. Одоо эрчимтэй бүтээн байгуулалт хийж хөгжмөөр байна шүү