niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 19:00 UTC Эх: https://news.mn/r/2842257/ 8c095df49cc127c6… ← niitlelch.mn руу буцах

Тэмээчдийн баяр энэ сарын 23-25-нд Дундговь аймагт болно

Тэмээчдийн баяр энэ сарын 23-25-нд Дундговь аймагт болно

Тэмээчдийн баяр энэ сарын 23-25-нд Дундговь аймагт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор "Тэмээн дээрээс наран ойрхон" тэмээчдийн баяр энэ сарын 23-25-нд Дундговь аймагт зохион байгуулагдахаар товлогдсон талаар тус аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун мэдэгдсэн. Монгол тэмээг сурталчлах, тэмээний ашиг шимийг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уламжлалт наадмын үеэр тэмээчдийн улсын зөвлөгөөн, тэмээний соёлыг өвлөн уламжлагчдын дунд ур чадварын тэмцээн, атан тэмээ, тором, тайлагны уралдаан, ашиг шим сайтай ингэ, буур, сайхан тэмээтэй сайхан хос шалгаруулах уралдааныг зохион байгуулж ирсэн.

Дашрамд дурдахад, Дундговь аймаг 2025 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 3547.7 мянган толгой мал тоологдлоо. Малын тоо өмнөх оноос 162.3 мянган толгойгоор буюу 4.8 хувиар өссөн байна. Малын тоог төрлөөр нь авч үзвэл,

  • Адуу 189.1 мянга болж 19.5 хувиар
  • Үхэр 108.2 мянга болж 17.2 хувиар
  • Тэмээ 48.0 мянга болж 5.7 хувиар
  •  Хонь 1643.9 мянга болж 2.0 хувиар
  •  Ямаа 1558.5 мянга болж 5.5 хувиар тус тус өссөн байна.

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 2016 онд “Монгол тэмээ-999” арга хэмжээний үеэр 1108 тэмээ уралдуулсан нь Гиннесийн номд бичигдэж байсан. Дэлхийн гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох уралдаанд газар газрын 1115 хурдан тэмээ бүртгүүлэн уралдсанаас 1108 тэмээ барианы зурхайд орж, Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоосон удаатай юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-01-05 172.56.2.46

Сүүлийн 30 шахам жилд адууны тоо толгой тогтвортой нэмэгдэн, 3 саяас өссөөр 5 саяд хүрч, бусад төрлийн мал ыг өсөлтөөр тэргүүлж явна.
Энэ бол ард нийтээр адууны соёлоо дээдлэн хөгжүүлж байгаагийн нэг чухал үр дүн юмаа !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж