niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 19:01 UTC Эх: https://news.mn/r/2842100/ 10ee662464645e6c… ← niitlelch.mn руу буцах

“Монголын эдийн засгийн хамгийн том зовлон улс төрийн намууд боллоо”

“Монголын эдийн засгийн хамгийн том зовлон улс төрийн намууд боллоо”

“Монголын эдийн засгийн хамгийн том зовлон улс төрийн намууд боллоо”

Эдийн засгийн ухааны доктор Ч.Отгочулуутай 2026 оны эдийн засгийн төлөв байдлын талаар  ярилцлаа.


– Энэ онд эдийн засгийн төлөв байдал ямар байх бол. Монгол Улсын эдийн засаг нүүрсний экспортын орлогоос ихэд хамаардаг тул өнгөрсөн онд улсын төсөв гурван их наядаар тасрах шиг боллоо. Ирэх онд нүүрсний үнэ өсөх болов уу?

-Нүүрсний үнэ ялимгүй өсч магадгүй. Гэхдээ одоогийн байдлаар үнэ унах эрсдэл хамаагүй өндөр байна. Учир нь манай өмнөд хөршийн барилгын салбар уналттай, коксжих нүүрсний эцсийн хэрэглэгч болох гангийн үйлдвэрүүдийн санхүүгийн байдал сайнгүй байна. Иймд, сул хэрэглээгээ дагаад манай нүүрсний экспортын үнэ унах магадлал өндөр байна. Мөн ОХУ, Австралийн зүгээс өрсөлдөөн ширүүснэ. Нэг талдаа нийлүүлэлт хангалтай их бас өсөх шинжтэй байхад, нөгөө талдаа эрэлт сул байна. Гэхдээ БНХАУ-ын төр засгийн зүгээс дотоод зах дээрх үнэ унагах сөрөг өрсөлдөөнийг зогсоохын тулд өөрсдийн нүүрсний уурхайнууд дээрээ хүчин чадлын ашиглалтыг хязгаарлах бодлого баримталж байгаа. Энэ бодлого хатуурвал импортын орон зай өсч, тэр дотроо Монголын экспортод боломж илүү үүсэх магадлалтай.

–Монгол Улс 94 сая тонн нүүрс экспортолж, төлөвлөсөн хэмжээгээ давуулан биелүүллээ гэж салбарын яам мэдээлж байна. Үнэ ханш нь огцом уначхаад байхад нүүрсээ төлөвлөснөөсөө давуулж экспортоллоо ч ашиг гарах юм уу?

-Биет хэмжээний хувьд мэдээж тоон өсөлт гарсан. Гэхдээ үнэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 40 орчим хувиар унасан байна. Иймээс нүүрсний нийт экспортын орлого гурван тэрбум доллараар бага байлаа. Азаар зэсийн үнэ өндөр бас Оюутолгойн үйлдвэрлэл эрчимжсэн учраас экспортын орлого ихээхэн хэмжээгээр тасрах байсан аюулаас сэргийлж чадлаа. Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан. Гэхдээ өмнөх жилийг гүйцэхгүй л дээ.

–Нэг талдаа дэлхий дахинд нүүрсний хэрэглээ хумигдах тусам үнэ нь буурна гэх асуудал хөндөгддөг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Эрэлт, хэрэглээ буурахаар үнэ дагаад буурах нь зах зээлийн хууль. Дэлхий даяар нүүрсний хэрэглээ ялимгүй өсөх байх. Гэхдээ 2030 он гэхэд оргил цэгтээ хүрээд цаашид буурна гэсэн төсөөлөл бий.

–Дэлхийн зах зээлд алт, зэсийн үнэ өсөлттэй байна. Энэ боломжийг Монгол Улс ашиглаж, нүүрсэн дээр алдаж байгаа орлогыг нөхөх бололцоо бий юу. Үүний тулд төр засгаас ямар арга хэмжээ авах ёстой гэж та зөвлөх вэ?

-Алт экспортлохыг би хувьдаа нэг их дэмждэггүй юм. Дэлхийн геополитикийн байдал хурцдаж буй үед Монголбанк алтаа худалдаж аваад эндээ нөөцөлбөл уг нь сайн. Зэсийн хувьд үнэ өндөр байна. Зэсийн салбарыг тойрсон улстөржилтөө зогсоогоод энэ салбарыг ирээдүйд авч явах төслүүдээ дэмжмээр байгаа юм. Өнгөрсөн 2024 оны дөрөвдүгээр сард Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт орсноор дурын ордыг стратегийн орд гэж үзээд, 34-50 хувийг нь үнэгүй дээрэмдэх боломжтой болсон. Ийм дээрмийн хуультай үед зэсийн салбарт хайгуулын том ажил хийгдэхгүй. Одоо байгаа хэдэн төслөө сорчлон мөлжөөд дуусах байх.

–Энэ оны эдийн засгийн хамгийн том сорилт юу байх бол?

-Ажилгүйдэл байх болов уу. Жижиг, дунд бизнесүүд орлогогүй зогсоод ажилчдаа олноор нь халж байна. Далд ажилгүйдэл их өндөр байна. Ажлын байр бий болгодог хөрөнгө оруулалтын орчин халширмаар муу байна. Удаах сорилт нь инфляци байж болзошгүй. Нийгмийн халамжийг хэт тэлбэл мөнгөний нийлүүлэлт өсч улмаар бүх юмны үнийг хөөргөдөх магадлалтай. Бодит инфляци өсөхийн хэрээр иргэдийн худалдан авах чадвар доройтож, амьдралын чанар муудаж, ядуурал өснө.

–Засгийн газраас УИХ-д Татварын багц хуулийн төсөл, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. УИХ эдгээр төслүүдийг хэлэлцэж эхлээд намрын чуулганаа өндөрлүүллээ. Дээрх төслүүдийг та судалж үзсэн үү. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжид хэр бодитой дэмжлэг болно гэж үзэж байна?

-Тэдгээр төслүүдийг хараагүй. Мэдээж УИХ дээр их өөрчлөгдөх биз. Популистууд ихтэй парламент учраас яг анхны тэр гоё яриад байгаа шигээ батлагдах нь юу л бол. Мэдээж иргэд, аж ахуйн нэгжүүд бага татвар төлбөл гар дээр нь илүү их мөнгө үлдэнэ. Тэр мөнгө эдийн засагт эргэлдэнэ. Данхайсан дарга ангийг тэжээх зорилгоор үр ашиггүй зарцуулагдаж байснаас зах зээлийнхээ зарчмаар эдийн засагт эргэлдэж байвал монголчуудад хамаагүй тустай. Гэхдээ данхайлгаад хаясан данхгар том төрийг жижгэрүүлж, төсвийн зардлын реформ хийх ёстой. Учир нь, нэг талдаа төсвийн зарлага өндөр байж ирсэн. Энийгээ засахгүйгээр орлого талдаа татвараа бууруулчихвал өр л өснө. Ирээдүйн татвар төлөгчдийн дарамт улам хүнд болно. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гадаад дотоод өр улам талийна гэсэн үг.

–Өнгөрсөн оны тухайд нефтийн бүтээгдэхүүний тасалдал иргэд болоод аж ахуй нэгжид хүндрэл ихээр учрууллаа.  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд энэ асуудлыг ОХУ-д нөхцөл байдал амаргүй байгаатай холбож тайлбарлахын зэрэгцээ нөөцийн сав бариагүйгээс энэ бүхэн болж байна гэж тайлбарласан. Та Уул уурхайн яаманд Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан хүн. Сайдын дээрх тайлбартай санал нийлэх үү?

-ОХУ дайн хийж байгаа улс. Эдийн засагчид 2022 оноос хойш л ийм байдал үүснэ шүү гэж анхааруулж ирсэн. Нөөцийн сав мэдээж чухал. Ялангуяа түр зуурын тасалдлыг даван туулахад чухал хэрэгсэл. Урт хугацаандаа бол олон эх үүсвэртэй болох ёстой. Хятад, Казакстан, Өмнөд Солонгос гээд олон эх үүсвэртэй болох хэрэгтэй. Мөн чанар сайтай бүтээгдэхүүнүүд дээр үнийг нь чөлөөлчих хэрэгтэй. Одоо энэ төрөөс хүчээр бариад байгаа хямд үнээр нь ч зараг. Хажуугаар нь илүү өндөр үнэтэй, гэхдээ чанартай нь ч байж байг. Цаг завтай, орлого багатай нь хямд үнэтэй бензинээ оочерлоод аваг. Цаг зав муутай, хөрөнгө чинээтэй нэг нь үнэтэйг нь оочергүй авч л байг л дээ. Шатахуун түгээх станцуудаа хүртэл ангилан ялгаж болно. Үнэтэй станц, хямд станц гэх зэргээр. Сонголт их байх тусам эрэлт ба нийлүүлэлтийн харьцаа сайжирч, эцсийн дүндээ бүгд хожно.  

–Монгол Улсын Засгийн газар шинэ оны босгон дээр эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөг баталлаа. Энэ хүрээнд давуу эрхтэй хувьцаанаас 14 жилийн хугацаанд ногдол ашиг тараагаагүй тул Бортээг, Олон овоот зэрэг ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар нэн тэргүүнд хуримтлагдсан ашгаасаа хүүхэд, ахмад настан, хөгжлийг бэрхшээлтэй иргэдэд нэг сая хүртэл төгрөгийн ногдол ашгийг үе шаттайгаар олгоно гэдэг мэдээллийг өгсөн. Ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж байж энэ ажлыг хийнэ гэхээр тодорхой хугацаа орж таарах болж байна. Иргэдийн хувьд давуу эрхийн хувьцааг Монгол Улсын иргэн бүр эзэмшиж байхад хүүхэд, хөгшил, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж ялгаж зааглах нь буруу гэж шүүмжилж байна. Нөгөө талдаа ногдол ашгийг бэлнээр тарааж болохгүй гэдэг асуудал хөндөгдөх. Энэ талаар таны байр суурийг сонирхвол?

-Тэр 300 хоногийн төлөвлөгөөг хараагүй. Цаад суурь зарчим нь буруу бол 30, 300, 3000 хоног уу гэдэг нь ямар ч ач холбогдолгүй тоо юм. Төр орд хурааж аваад л, үр ашиггүй ажиллуулаад л, ногдол ашиг нэрээр бэлэн мөнгө тараагаад л, тэр нь өр болж үлдээд л байдаг нь буруу. Өнгөрсөн 2008 онд Ерөнхий сайд асан С.Баярын эхлүүлсэн энэ балай популизмаас болж Монгол Улс бараг 20 жил хий эргэх нь. Бусад улсууд цойлоод алга боллоо. Би 15 жилийн өмнө Казакстанд очиж байлаа. Тэндхийн яам тамгынхантай уулзаад “Танай уурхайнууд их ашигтай ажилладаг юм байна, ард иргэддээ хэдийг тараадаг вэ”гэж асуув. Өнөө хэд бүр гайхаад байсан. “Тэгж болдог юм уу” гэж зөрүүлж асуугаад байсан. Казакууд бэлэн мөнгө тараахын оронд боловсрол, аялал жуулчлалын салбартаа том хөрөнгө оруулалтуудыг хийж байсан. Үр дүн нь одоо гарч эдийн засаг нь 300 тэрбум ам.долларыг давж байх шиг байна. Удахгүй Их-20 гүрний нэг болоход гайхах зүйл алга. Манай улстөрчид гэтэл сонгуульд ялж л байвал яасан ч яах вэ гэсэн сэтгэлгээгээр ханддаг учраас энэ цаг үеийнхэн бид олсон цөөхөн хэдийгээ хувааж идээд, жорлонгийн усаа татаад дуусгаж байна. Үр дүнд нь илүү их инфляци, илүү их ядуурал л бий боллоо. Амьдрах чадваргүй, нийгмийн халамжаас хараат асар том давхарга бий болчихлоо. Авьяастай, чадалтай, бүтээлч хэд нь гадаад руу зугтаад дууслаа.

-Та ер нь энэ 2026 оны улс төрийг хэрхэн харж байна вэ. Монголын эдийн засаг улс төрөөс асар хараат байдаг гэсэн шүүмж байдаг?

-Харин тийм. Манай эдийн засаг гадаад талдаа зэс, нүүрсний үнэ, тэгээд БНХАУ-ын импортоос хэт хараат байна. Дотооддоо улс төрийн сонгуулийн мөчлөгөөс бүр хэтэрхий хараат болчихжээ. 2026 он уг нь бол Монгол Улс реформ хийх зоригтой эсэхээ харуулах жил. Шулуухан хэлэхэд эрх баригч МАН сонгууль тойрсон жижиг улс төрөөс, популизмаас салж эдийн засгийн бүтцийн даацтай шинэтгэл хийх ёстой. Учир нь 2027 ба 2028 онууд бол сонгуулийн жилүүд. Тэгэхээр энэ 2026 онд л том реформ хийх хэрэгтэй. Ардчилсан намын хийсэн зоримог реформуудын инерц яалт ч үгүй дуусч байна. Залгаад үргэлжлүүлэх шинэтгэл гэнэ үү, шинэчлэл гэнэ үү, шийдэл хэрэгтэй байна.

-Тухайлбал ямар реформ. МАН-д реформ хийх зориг, сэтгэл байх болов уу?

-Одоо жишээ нь, энэ Хөрөнгийн биржийг зоригтой хувьчлаад жинхэнэ утгаар нь хөрөнгө мөнгө босгодог газар болгомоор байна. Арилжааны банкны зээлийн хүү ийм өндөр байхад манайд бизнес босохгүй. Иймээс хөрөнгийн зах зээлийг банкны салбартай өрсөлдөхүйц том салбар болгох хэрэгтэй.

За тэгээд, Төв банкны хуулийг шинэчлээд нэг бол зөвхөн дотоод ханшаа барьдаг, эсвэл дан ганц гадаад ханшаа барьдаг болгох хэрэгтэй. Одоо бол хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцорно гэгчээр аль аль ханшаа барих гээд төгрөгөө улам үнэгүйдүүлээд байна. Үүний өр төлөөсийг ард иргэд, аж ахуйн нэгжүүд үүрч байна.

Өмч хувьчлалыг зоригтой хийчихмээр байна. Тэгэхгүй бас л нэг нүд хуурсан, аргалсан ажил болоод өнгөрвөл хэрэггүй. МАН шинэ удирдлагатай болсон. Одоо өөрийгөө харуулах маш гоё боломж гарч ирж байна. МАН бол бодлогын, шинэчлэгч, улс төрийн хүчин гэдгээ харуулах цаг болсон. Тэрнээс биш хурдан баяжиж дараагийн Л.Оюун-Эрдэнэ, дараагийн Д.Амарбаясгалан болох гэсэн залуучуудын клуб биш шүү дээ. МАН одоогийн энэ нэг зомби аятай, шинэ цус буюу шуналтай залуусын хүчээр салгалдаг Франкенштайн шиг байдлаасаа зоригтой гарах хэрэгтэй. АН ба ХҮН хоёрыг ч гэсэн нэг ийм байдал руу орохоос өөр аргагүй болгоод байна шүү дээ. Монголын эдийн засгийн хамгийн том зовлон бол дээрэмчин төр байгуулахын төлөө популизм хийж өрсөлддөг улс төрийн намууд болчхоод байна.

–Та Өмч хувьчлал гэж ярилаа. Ирэх гурван жил Төрийн өмчит олон компаниудын хувьцааг биржээр дамжуулж зарна гэсэн төлөвлөгөө УИХ дээр яригдаж байсан. Гэтэл нөгөө талаас өмнөх 1990-ээд оны алдаа давтагдах вий гэсэн болгоомжлол байх шиг байна. Бас хувьд очсоноор юмны үнэ өсвөл яах вэ гэсэн айдас их байх шиг байна. Энэ талаар таны бодол?

-Монгол Улс 1990-ээд оны эхээр иргэддээ цэнхэр, ягаан тасалбар буюу воучер /эрхийн бичиг/ тараасан. Үүнийгээ жинхэнэ хувьцаа болгож хувиргахын тулд Хөрөнгийн бирж хэрэгтэй болсон. Гэтэл 1992 оны сонгуулиар гарч ирсэн П.Жасрайн Засгийн газар энэ ажлыг ухраасан. Биржийг нь ашиглалтад оруулж өгөхгүй хэдэн жил нам зогсоосон. Ингэснээр өнөө эрхийн бичгүүд нь хувьцаа болж чадаагүй. Ерөнхий сайд асан П.Жасрайг тойрсон хэдэн бизнесийн группүүд томроод харин нийт ард иргэд хоосон хоцорсон. Хамгийн хортой нь иргэдийн хувьцаанд, үнэт цаасны зах зээлд итгэх итгэл мөхсөнөөр Монголын нийгэм хэдэн үеэрээ нөхөж барахгүй том хохирол амссан юм.  Дэлхийн хоёрдугаар дайны дараах Баруун Герман, мөн социалист блок нуран унасны дараах Польш улсад яг энэ аргыг хэрэглэсэн байдаг. Аль аль нь амжилттай хэрэгжиж тэдгээр улсуудын иргэд хувьцааны соёлтой, жижиг дунд үйлдвэрүүд нь хүчирхэг, маш бат бөх дундаж давхаргатай болсон. Манайд гэтэл П.Жасрайн үлбэгэр бодлогын улмаас эрх мэдэл, мэдээлэлд ойр хэд нь хэт баяжиж, жинхэнэ эзэд болох ард иргэд хоосон хоцорсон байдаг. Энэ алдааг одоо засч залруулах хэрэгтэй.

Үнэ өснө, юм ховордоно гэж зарим гишүүд айлгаж байна билээ. Энэ бол төрийн өмчийн компаниуд дээр үүрлэн суусан хувалзуудаа, жоомнуудаа хамгаалах гэсэн 10 хувийн Ц.Даваасүрэн мэтийн популист хорт этгээдүүдийн үг юм. Монголд албан ёсны инфляци 10 хувиас буурахгүй байж ирлээ. Энэ дотор төрийн өмчийн компаниудын өөрөөр хэлбэл төрөөс зохицуулалттай бараа үйлчилгээний үнэ маш том хувь жин эзэлдэг. Манай эдийн засгийн 70 хувьтай тэнцэхүйц их хөрөнгийг Төрийн өмчит компаниуд удирдаж байна. Ийм байхад тэгвэл инфляци яагаад ийм өндөр байгаа юм.

Ер нь үнийг зоригтой чөлөөлөх хэрэгтэй. Үнэ бол толь. Толинд та муухай харагдаж байгаа бол толинд буруу байхгүй. Үнэ бол тухайн зүйл хэр элбэг дэлбэг эсвэл ховор хомс байгааг л харуулдаг толь. Үнийг хүчээр барилаа гээд хомсдол л үүсдэг. Мөн ирээдүй үедээ хомсдолын, бусдаас хараат эдийн засаг үлдээнэ л гэсэн үг.

–Сүүлийн асуулт. Популизмтай хэрхэн тэмцэх вэ?

–Ганц өгүүлбэрээр хариулах боломжгүй асуулт байна. Манайд сэтгэлгээний, соёлын хувьсгал хийх хэрэгтэй. Өнөөдөр монголчууд хөрөнгө оруулалтыг татах шийдэл гаргасан хүнээ дайсан гэж хардаг, харин хөрөнгө оруулалтыг хөөж гаргадаг популистуудаа мундаг улстөрч гэж ойлгодог болчихсон байна. Фэнгшүй С.Ганбаатар, 10 хувийн Ц.Даваасүрэн мэтийн хийрхэгчид өнгөрсөн хойно нь цэцэрхдэг. Одоо тэднийг залгамжлаад Л.Оюун-Эрдэнэ, О.Батнайрамдал мэтийн илүү хорон, драматик, экстремист популистууд олноороо төрөн гарч байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. Гэтэл энэ улсыг хөдөлгөхийн төлөө галтай шийдвэр гаргаж чаддаг, нэр төрөөрөө золиос тавьж чаддаг улс төрийн эр зоригтнууд улам бүр цөөрсөөр байна. Мөс зүсч, шинэ бизнес бүтээж чаддаг энтрепренерүүд нь ч гадагшаа цагаачлаад дуусах нь. Сүүлийн арав, хоринжил бид популистуудаа толгой дээрээ заллаа. Одоо жаахан ажил хийдэг, шийдэл гаргадаг технократуудаа бэлдэж, тэднийг гадна дотнын хорлогч этгээдүүдээс хамгаалж сурмаар байна.  

Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-01-05 173.76.32.208

Монголын төр 1990 онд ардчилсан нийгмийг сонгосон, ард иргэд нь чөлөөт зах зээлийн замаар хувийн бизнесээ хөгжүүлж амьдрах замыг сонгосон!
Даанч төрийн толгойд гарсан олгой толгойтнууд худлаа поопорч тархи угаахдаа гаргууд, бас төрийн өмч нэрээр хулгай хийж зөвхөн өөрсдөө баяждаг, иргэдийнхээ хувийн бизнестэй өрсөлддөг, шахдаг, булаадаг ийм л нийгмийг бий болгочихжээ!

Avatar

Эрдэнэт 2026-01-05 202.126.90.239

муу рио тинтогийн тэжээмэл шаар минь эзэд чинь чамайг дугараад өг гээд дарамтлаад байна уу п***а минь

Avatar

Нэргүй 2026-01-05 202.55.191.194

Сүүлийн арав, хоринжил бид популистуудаа толгой дээрээ заллаа. Одоо жаахан ажил хийдэг, шийдэл гаргадаг технократуудаа бэлдэж, тэднийг гадна дотнын хорлогч этгээдүүдээс хамгаалж сурмаар байна.

Avatar

Нэргүй 2026-01-05 202.55.191.194

Монголын эдийн засгийн хамгийн том зовлон бол дээрэмчин төр байгуулахын төлөө популизм хийж өрсөлддөг улс төрийн намууд болчхоод байна.

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 2026-01-05 103.229.121.168

Намууд олширсоор ХОРТ.хавдар болчихлоо.

Avatar

Нэргүй 2026-01-05 66.181.181.104

Сайн ярилцлага бн манай улсыг намууд улстөрч хувалзнууд шимж доройтуулу бн

Avatar

Бат 2026-01-05 202.9.47.80

Монголын дайсан бол босоо ганбаатар 10% даваасүрэн жонхуу баттулга тэргүүтэй галзуу популистууд мөн. Эрс шинэтгэл хийж гал барьж улсаа хөгжүүлэх улс төрч бараг байхгүй болсон. Популистуудад тархиа угаалгасан ядуучууд оюуны хоосролтой оркууд улсаа хөгжүүлж чадахгүй.

Avatar

Нэргүй 2026-01-05 66.181.178.123

АН д засаглаж байхдаа юу хийж байсан юм

Avatar

Нэргүй 2026-01-05 66.181.178.123

Нэг л мундаг хөндлөнгийн засагч.

Avatar

Нэргүй 2026-01-05 202.126.89.18

хэзээ гараав хөгшөөн

Avatar

Нэргүй 2026-01-05 202.126.91.253

Маш сайн ярилцлага болжээ!

Avatar

Нэргүй 2026-01-05 103.168.34.195

Ene zobin gollgoo shoron baih estoi sanagdhiin

Avatar

Зочир 2026-01-05 202.126.88.82

Популизмын анхдагч нь АН, эцэг нь тарвадорж шүү

Avatar

Нэргүй 2026-01-05 103.140.11.60

Ч.Отгочулуу гэж ийм хоосон толгой байдаг юм уу? өрөвдөлтэй эдийн засагч юм байна. хэдхэн асуултаар юу ч үгүй толгой юм байна гээд гараад ирлээ.

Avatar

Нэргүй 2026-01-05 66.181.160.7

Сайхан амьтан шиг элий балай юм хуна новшнууд чи ч бас төрд гай болсон байх шүү ацаа

Avatar

Хатуу ч гсн үнэн үг шүү 2026-01-05 202.70.43.34

"Та нарт хийж чадах юм ердөөн байхгүй, энэ хэвээрээ байгаад байвал Монгол удахгүй сүйрнэдээ ….." гэж Цагаан Орос Павелийн хэлдэг ч үнэн шүүү хөөрхий

Avatar

Иргэн 2026-01-05 66.181.184.224

Монголд Боловсролтой боловсролгүй хамаагүй хамгийн бүдүүлэг хамгийн шуналтай хүний адгууд нь МАН -АН – элсэж Монгол улсыг цөлмөх уралдаанд орсоор 30- жилийг ардаа орхилоо!!! Үр дүнд нь хамгийн муухай удам муутай хүмүүс нь төрийн эрхийг барьдаг боллоо!!!

Avatar

Нэргүй 2026-01-05 43.242.242.59

Та нар л монголын зовлон болоод байгаа шүү дээ. Улс орныг тогтворгүй болгох, хоёр хөрштэй нь муудалцуулах ийм л бодлогыг та нар явуулдаг. Бодит байдалдаа дүгнэлт хийж чаддаггүй. Монгол улс нүүгээд АНУ-ын хажууд очиж чадахгүй. Бид хоёр хөршөөсөө шууд хамааралтай улс мөн. хэрээ галууг дуйрааж хөлөө хөлдөөсөн шиг юм болж таарахгүй. Монгол төрийг тогтдоргүй байлгах, ойр ойрхон огцруулж байх нь монголын эрх ашиг биш ээ. Нэг намын эрх ашгийн төлөө ярьж болохгүй.

Avatar

Нэргүй 2026-01-05 172.91.182.247

Фэнгшүй С.Ганбаатар, 10 хувийн Ц.Даваасүрэн мэтийн хийрхэгчид өнгөрсөн хойно нь цэцэрхдэг. Одоо тэднийг залгамжлаад Л.Оюун-Эрдэнэ, О.Батнайрамдал мэтийн илүү хорон, драматик, экстремист популистууд олноороо төрөн гарч байгаа нь үнэхээр эмгэнэлтэй гэж гашуун боловч үнэн үг хэлжээ. Харвард төгссөн гээд байгаа Батнайрамдал нь сонсгол хийн хорлож Нөгөө нэг Харвардын доктор нь амралт,баярын өдөр санаачлахаас илүү гавихгүй юм

Avatar

Нэргүй 2026-01-05 43.242.242.59

Чи өөрөө АН-ын удирдах зөвлөлийн гишүүн хүн. Юм л бол нэг талыг барьж бодит байдлаас зөрүүтэй гуйвуулсан ярилцлага өгдөг. Шударга дүр исгэсэн луйварчдын нэг мөн. Гэнэн хүмүүс л яамд итгэх байх.

Avatar

Нэргүй 2026-01-05 103.57.94.156

was-x

Avatar

Нэргүй 2026-01-05 202.126.89.227

Элбэгдоржийн б**с долоогч биз дээ. Даргынхаа даалгавараар намын ажлаа хийгээд шууд шорон. Нээх мундаг ухаантай бол биш л юм байна лээ бас.

Avatar

Нэргүй 2026-01-05 122.201.25.152

Фэнгшүй С.Ганбаатар, 10 хувийн Ц.Даваасүрэн мэтийн хийрхэгчид Л.Оюун-Эрдэнэ, О.Батнайрамдал мэтийн илүү хорон, драматик, экстремист популистууд байгаа

Avatar

Нэргүй 2026-01-05 66.181.191.115

МОНГОЛ УЛСЫН ЭН ТЭРГҮҮНИЙ ДАЙСАН БОЛ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Avatar

huz 2026-01-05 66.181.164.87

ooroo nam dagaj ih guisen hunde

Avatar

эээ 2026-01-05 202.9.41.81

Жинхэнэ либерал популист гэж энэ дээ, хөөрхий, юу ярьж байгаагаа ч мэдэхгүй.

Avatar

Нэргүй 2026-01-05 103.212.116.61

НЭН ЛАЛРЫГ ЖАНГИГ ИДҮЛЭЧЭЭЭ

Avatar

Нэргүй 2026-01-05 188.162.254.96

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Америкийн тагнуулын газарын заавараар Монгол улсад 35 жил туршилт хийж байгаа Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

ИРГЭН 2026-01-05 202.179.15.114

Сайхан ярилцлага болж.. Иймэрхүү үнэн үг хэлдэг, мэдлэг, туршлагатай хүмүүс үгүйлэгдэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж