Улаанбаатар хотын 2026 оны дулааны улиралд хэрэгжих хамгийн том бүтээн байгуулалтын нэг нь Туулын хурдны зам. Баянзүрхийн товчооны авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам нийт зургаан эгнээ, долоон орц гарцтай 32 км байна.
Өнөөдрийн байдлаар Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 80 хувьтай байгаа бөгөөд төв кемп, ажилчдын кемп, түр байгууламж байгуулах, зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байна. Дам нурууны хэв хашмал цутгах эхний талбай бэлэн болсон.
Төслийн газар чөлөөлөлтөд нийт 112 нэгж талбар өртсөнөөс 10 нэгж талбарыг чөлөөлөөд байна.
Үлдсэн талбаруудын хөрөнгийн үнэлгээг 2026 оны I улиралд багтаан хийлгэх, холбогдох иргэдтэй уулзалт, зөвшилцлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм. Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлнэ. Уг төсөл нь нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, хотын төвөөр дамжин өнгөрөх автомашины урсгалыг сааруулах стратегийн ач холбогдолтой. Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 оны долоодугаар сарын 1-нд нээхээр төлөвлөж байна.
3,607.57






















































Mongol 2026-01-04 148.252.144.186
tuuliin ergeer amidarsag bayachuud tosviin mongoose oorsdoo orj garahad Amar zam baij baigaad ard tumen daanch oilgohguimdaa. Yagaad 7n buudlaas niseh hurtle hurdnii zam.barihgui gej? orgoson hurdnii zam odoogiin baigaa gazar, esvel selbe goliin daguu barij bolno, getel tend bayachuud, uls torchid amidardaggui…
ИРГЭН 2026-01-04 66.181.184.224
Аймгийн төвүүдэд ДЦС-хэзээ барих юм болоо!! Аймгууд нь хөгжихгүй болхоор УБ- хотруу чихээс өөр яаах вэ!! Аймгийн төвд очиж үйлдвэр үйлчилгээний ажилын байр бий болгомоор байх юм гэтэл МАН мафиууд ер хөдлөхгүй 30- жил боллоо шүү!!
Нэргүй 2026-01-04 43.242.242.59
Ажил хийх гэхээр л янз бүрийн жагсаал цуглаан хийгээд ажлыг нь огт хийлгэхгүй байна. Засгийн газар ойр ойрхон огцроод мөн Нямбаатрыг огцор гэж шахаад байхад яаж ч тайван ажлаа хийх билээ. Гэсэн хэдий боловч хотын дарга сайн ажиллаж байгаа нь үнэн. Түүнд нь АН-ынхны шээс нь гоожоод байгаа юмаа. Хот сайхан болж байвал бүгдэд хэрэгтэй бишүү
Нэргүй 2026-01-04 103.57.93.29
Аль Алтанхуягийн ЗГ-ын үед яригдаж бараг эхэлсэн "Туулын хурдны зам" болон "10 аймгийн ДС" төсөл одоо болтол "нэг тоосго" ч өрөөнүй харин нэг л их бүтээн байгуулалт яг л хийж байгаа юм шиг 15 жил агаарт ярьлаа даа. Хүмүүс үнэхээр марамхай, хууртаж ханахгүй юм даа…Нямбаатар жаахан байж байгаад л нэг их ажил хийж байнаа юм шиг баахан худлаа төсөл яриад хийчихсэн юм шиг ярина…. хүмүүс хийсэн л гэж ойлгодог бололтой….
Нэргүй 2026-01-04 59.153.115.79
Уул нь их сайн төсөл. Хэдэн жил үргэлжилсэн ТЭЦ -яармагийн замын хар тосноос нь их хуссанаас болоод замын хайрга чулуу нь гарч хуурах дөхсөн байлаа шүү
Сонгууль 2026-01-04 59.153.112.87
Битгий ш**
Нэргүй 2026-01-04 117.111.5.66
за нэг зүйл нэмэрлэе дээ. замын түвшингээ аль болох тэгшхэн хийчихээрэй дээ, сая хийгдсэн хороолол, содонгын зам гэж гүвээ даваагаар л явж байгаа шиг хөвсөлзүүр ихтэй, яармаг-тэц-н н зам гэж дээш доошоо хөвсөлсөөд л байх юм билээ. бодвол замын инженер гэж дипломтай нэг нөхөр байсан л байх даа
Нэргүй 2026-01-04 202.9.41.39
Төсөл хэрэгжих юм бол Улаанбаатар хотын түгжрэл эрс багасна даа.Сайн юманд садаа их дээ. Зарим хүмүүс нь замыг бариулахгүй гээд жагсаал цуглаан хийгээд болиулчихгүй бол ч хэрэгтэй зүйл байна. Ялангуяа оюутнууд Нямбаатарын санаачилсан зүйлийг MCS-ийн хатгаасаар эсэргүүцэх магадлал бол 90 хувьтай байна. Улсын мөнгийг хятадуудтай нийлж идэх гэж байна гэх мэт юм яриад л самарч эхлэх магадлалтай. Ийм хурдны замтай болчихвол аятай юу даа
Нэргүй 2026-01-04 66.181.179.155
Хэрэгтэй байгууламж уу гэвэл мэдээж хэрэгтэй. Гэхдээ тэр гүйцэтгэгч байгууллага аж ахуйн нэгжтэй маш хатуу ОУ- ын эрхзүйн чадамжтай гэрээ хийхгүй бол эргээд нөгөө Дарханы зам шиг болно. Дутуу+чанаргүй+ эргэх холбоо үгүй+ сүүлдээ хэдхэн дотоопын туслан гйүцэтгэгчдийн нуруун дээр буух Хорлон сүйтгэх ажиллагаа шиг төсөл хэрэгжүүлэлт болох вий дээ. Хятадын талтай Элчин сайдын зөвлөхийн зөвлөхийн хэмжээнд бус ЗТээврийн яамд Засгийн Газрын хэмжээнд төслийн гүйцэтгэл, төслийн барьцаа зэргийг ярилцах