Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2025 оны эцэст улсын хэмжээнд нийт 58.1 сая толгой мал тоологдсон байна. Малын бүтцийг төрлөөр нь авч үзвэл 501.3 мянган тэмээ, 5.1 сая адуу, 5.4 сая үхэр, 23.9 сая хонь, 23.2 сая ямаа тоологджээ.
Нийт малын тоо өмнөх онтой харьцуулахад 445.1 мянган толгойгоор өссөн бөгөөд өсөлт нь малын төрлөөс хамааран харилцан адилгүй байна.
Тухайлбал, адуу 444.1 мянган толгойгоор буюу 9.5 хувь, үхэр 365.1 мянган толгойгоор буюу 7.2 хувь, ямаа 247.8 мянган толгойгоор буюу 1.1 хувь, тэмээ 2.7 мянган толгойгоор буюу 4.3 хувь тус тус нэмэгджээ. Харин хонь өмнөх оноос 632.6 мянган толгойгоор буюу 2.6 хувиар буурсан нь нийт өсөлтийг сааруулсан үзүүлэлт болж байна. Энэхүү өөрчлөлт нь бэлчээрийн даац, зах зээлийн эрэлт, цаг уурын нөхцөл зэрэг хүчин зүйлтэй уялдан мал сүргийн бүтэц тодорхой хэмжээнд өөрчлөгдөж байгааг илтгэж байна.
Аймгуудын тоон үзүүлэлтийн авч үзвэл Өмнөговь, Сүхбаатар, Архангай, Хэнтий, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Хөвсгөл, Дорнод, Говьсүмбэр, Завхан аймгууд болон Улаанбаатар хотод малын тоо өмнөх оноос 10.7-325.0 мянгаар өссөн байна. Харин Сэлэнгэ, Увс, Ховд, Баян-Өлгий, Дархан-Уул, Өвөрхангай, Булган, Говь-Алтай, Төв, Орхон аймгуудад малын тоо өмнөх оноос 6.3-354.5 мянгаар буурчээ.
3,607.57






















































Нэргүй 2026-01-03 66.181.179.243
79say bn shde khotogdje..!!
Иргэн 2026-01-03 202.126.91.231
Хүнээсээ илүү хэт олон сая малтай хэрнээ махны үнэ тэнгэрт гарчихсан улс даа
Иргэн 2026-01-03 150.228.177.228
харин тиимээ
И 2026-01-03 66.181.161.246
Сумын захиргааны хэдэн согтуу юмнууд айл болгоноор дайлуулсаар, дуулсаар мөн иал тоолж харагдаач, хэлсэн тоог нь нэгтгээд л болоо. ХУДЛАА ТОО !
Иргэн 2026-01-03 202.9.40.120
Монгол нутгийн бэлчээрийн даац 100% гаруй хэтэрчээ!!! Нутгийн 78% цөлжиж дууссан байна. Ялангуяа ямаан сүрэг бэлчээр ихээр сүйтгэдэг. Гэтэл монгол төрөөс ямаан сүрэгт мөнгө өгч өсгөж байгаа билүү? Млнгол Нутаг цөлжиж эхлээгүй байхад 25 сая мал адгуулах боломжтой байсан. Одоо 10 сая мал тэжээх бэлчээр үлдсэн буй заа!!!
Тэгвэл яс тоо шарна 2026-01-03 59.153.87.54
дээр нь 3.5 сая мал нэмчих.
Нэргүй 2026-01-03 202.126.89.228
Монголд 58 сая малтайгаа, тэгээд мах яагаад ийм их үнэ тэнгэрт хадсан????????????
Нэргүй 2026-01-03 172.56.2.46
Чи тэнэг болохоор мах нт үнэтэй байгаан даа, хэ хэ, ха ха