Хоёр жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Дүнжингаравын уулзвар дээр газ тээвэрлэж явсан "Дашваанжил" компанийн жолооч осол гарган, дэлбэрэлт болсноос долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон. Мөн олон хүн бэртэж гэмтэн, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон. Харамсалтай нь, хэрэг явдал болсноос хойш хоёр жил болоход хэргийн хохирлыг одоо болтол барагдуулж, шийдэж чадалгүй 2026 онтой золгож байна.
Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны тавдугаар сард "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт гарсан газ дэлбэрэлтийн хэргийг прокурорт буцаах тухай шийдвэр гаргасан. Хэргийн талаар прокурорын байгууллагаас тодруулахад "Газ дэлбэрэлтийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэдгийг мэдээллээ.
207 ДУГААР БАЙРЫГ 2.4 ТЭРБУМААР НУРААЖ, 2025 ОНД ШИНЭЭР БАРИНА

Нийслэлийн БЗД-ийн 26 хороонд байрлах дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг буулгаж дууссан талаар Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн сард /2025.12.19/мэдээлсэн юм. Тус газарт дахин орон сууц барих бөгөөд тендерийг 2026 оны хавар зарлана. Тус орон сууцыг буулгахдаа нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын инженерүүдийн хяналт дор буулгасан бөгөөд улсын комисст хүлээлгэн өгчээ.
Энэ хугацаанд буулгалтын ажлыг 80 болон 50 тонны хоёр кран, дөрвөн бага оврын экскаватор, 30 тонны нэг ковш, найман хово машинтайгаар 20-25 хүний бүрэлдэхүүнтэй бригад гүйцэтгэсэн юм. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Өмнө нь манай улсад 12-оос дээш давхар барилгыг буулгаж байгаагүй. Бид барилгыг буулгах тендерийг дөрвөн удаа зарласан боловч шаардлага хангах аж ахуйн нэгж санал ирүүлээгүй. Тиймээс “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ажиллаж, 13 давхар, бүрэн цутгамал барилгыг хугацаанд нь амжилттай буулгалаа. Ирэх долоо хоногт тус байрыг шинээр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлана. Улаанбаатар хот Морингийн даваанд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэртэй болсон. Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт тус барилгаас гарсан бетон, арматур зэргийг дахин боловсруулж, ангилан ялгаж байна. НИТХ-аар нийслэлийн 2026 оны төсвийг батлахдаа 207 дугаар байрыг шинээр барих төсвийг баталсан. Бид газын дэлбэрэлтийн буруутай этгээдээр буулгалтын зардлыг гаргуулахаар бэлтгэж байна. Дэлбэрэлт барилгын хийцэд нөлөөлөл үзүүлсэн гэж шинжээчид дүгнэсэн. Бид тус барилгыг нураалгүйгээр хүчитгэх талаар удаа дараа ярилцсан ч ингэх боломжгүй байсан” гэсэн юм.
Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ОНӨААТҮГ-ын дарга Ц.Болд “Бид 115 хоногт 207 дугаар байрыг буулгах ажлыг гүйцэтгэлээ. Энэ хугацаанд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын инженерүүдийн хяналтан дор, амралтгүйгээр ажиллаж барилгыг буулгасан. Тус ажлыг улсын комисс хүлээн аваад байна. Гэрээний дагуу арванхоёрдугаар сарын 25-нд буулгаж дуусах хуваарьтай байсан” гэв.
"ДАШВААНЖИЛ" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Н.БААТАРЖАВ НАС БАРАВ

Дэлбэрэлтийн дараагаар Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан ачааны автомашины жолооч болон тус компанийн захирал нараас цагдаагийн байгууллага мэдүүлэг авч байгаа талаар мэдээлсэн. Тус хэрэгт "Дашваанжил" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баатаржав, жолооч Ч.Рэнцэндорж нарыг буруутган яллагдагчаар татагдаад байсан юм. Харамсалтай нь, "Дашваанжил" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баатаржав нас барав.
Дэлбэрэлтийн дараагаар тус компанийг олон нийтийн зүгээс буруушааж, хариуцлага дангаар хүлээхийг шаардсан. Гэхдээ тус компанийн төлөөллүүд буруу мэдээлэл түгээхгүй байхыг хүсч, хуулийн байгууллага хэн нэгэнд буруутай гэх шийдвэр гарсан тохиолдолд компани хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байв.
БҮТЭН 2 ЖИЛИЙН ХУГАЦААНД ТҮРЭЭСИЙН БАЙРААР АМЬДАРЧ БАЙНА

207 дугаар байрны оршин суугчид хоёр жил түрээсийн байраар амьдарч байна. Ослын улмаас зам дагуух 66 айлын орон сууц шатаж, 200 гаруй оршин суугч идэр есийн хүйтэнд орох оронгүй болсон. Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны 66 айлын 11 нь даатгалаас 2025 оны эхээр 1.4 тэрбум төгрөг гаргаж өгсөн талаар хуульч О.Батхүү мэдээлсэн юм. Тэрбээр "207 дугаар байрны 11 айлын даатгалын гэрээ нь хүчинтэй, ипотекийн зээлээ төлж байсан. Дахин 10 гаруй айл нь зээлээ төлөөгүй байхад нь гэрээнийх нь хугацаа дууссан. Энэ байрны оршин суугчид маш хүнд байдал байна. Арилжааны банкнаас сар бүр ипотекийн зээлийг нь аваад байдаг.
Гэтэл байр нь галд шатаж, амьдрах боломжгүй болсон. Огт байхгүй байшингийн төлөө төлбөр төлөх нь утгагүй асуудал. Энэ асуудлыг сайн хөөцөлдвөл барьцааны болон зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болох ёстой.
Шинэ барилга барьсан ч цоо шинэ дугаартай үл хөдлөх хөрөнгө үүснэ. Энийг хөөцөлдөөд явах гэхээр 13 айлын 10 нь нэг арилжааны банкин дээр буюу "Хаан" банкнаас зээлтэй учраас санхүүгийн хүндрэл учруулах эрсдэл үүсэх гээд байгаа юм. Тэрнээс биш 5-6 арилжааны банкинд зээлтэй бол эрсдэлийн сангаас барагдуулах боломжтой" гэдгийг хэлж байв. Албаныхны тооцоо судалгаагаар 207 дугаар байрыг буулгаж, дахин шинээр барихад нэг жил найман сар шаардлагатай гэж тооцоолжээ.
3,607.57






















































Нэргүй 2026-01-02 122.201.31.142
жолоочийн буруутайг тогтоосон юм байна гэж ойлголоо. дашваанжил компанийн жолооч осол гарган. гэдэг нь тогтоосон юм байна тэ?
Буяа 2026-01-02 45.84.165.249
олон нийт газны компани буруутай гэж үзсэн гд юугаа гүжирдээд бгаан бэ.жийпний жолооч гол буруутай.байшинг нураах шаардлагагүй харагдаж бсан
Нэргүй 2026-01-02 202.179.13.66
Зүгээр байсан барилгыг нураачихаад шаагаад байх юм. Нисэхийн тойрог дээр үүнээс аймаар шатаж байсан барилга одоо ззв зүгээр ашиглагдаад явж байна
Нэргүй 2026-01-02 202.179.25.105
Патролийн жолоочийг эд нар хав даржээ. Их том артай нөхөр юм даа
зочин 2026-01-02 66.181.190.113
харинтийм патролын жолооч давхар орж эргээд яалтчгүй л шүргэсэн байлаа
Иргэн 2026-01-02 202.9.40.10
бхрилгын шинжээч нар худлаа дүгнэлт гаргахд бх шиг…
Нэргүй 2026-01-02 59.153.115.124
Шинэ байрыг барих мөнгийг даатгалын компаниудаас гаргаарай! Төсвийн мөнгөөр барьвал би дараагийн сонгуульд саналаа өгөхгүй шүү.
И 2026-01-02 103.212.117.21
газ асгасан жийпны жолооч л буруутай. Баримт ёичлэг байхад юу нь болдоггүй юм болдоо
MAN 2026-01-02 202.9.46.52
МАН-ын жийп тул яаж болохов!
Нэргүй 2026-01-02 103.57.93.198
Патролийн жолооч хаачсан бэ
Нэргүй 2026-01-02 103.57.94.245
yasan unetei buulgadgiin
Нэргүй 2026-01-02 103.57.94.245
Дэнжийн1000ийн Батаа 2 цагийн өмнө 31.173.87.47
Газын машины жолооч буруугуй шуу дээ. Урт машинаар жижиг зам дээр холуур даялаж эргэнэ. Тэгж явахад хажуугаар нь чихэж, шахагдаад газ асгаруулсан жипны жолооч дэндуу тэнэг монгол…
1 1
Хариулах
Нэргүй 2 цагийн өмнө 202.55.188.38
газ тээвэрлэж байсан машинтай зүтгэсээр байгаад мөргөлдсөн жолооч яасын
Дэнжийн1000ийн Батаа 2026-01-02 31.173.87.47
Газын машины жолооч буруугуй шуу дээ. Урт машинаар жижиг зам дээр холуур даялаж эргэнэ. Тэгж явахад хажуугаар нь чихэж, шахагдаад газ асгаруулсан жипны жолооч дэндуу тэнэг монгол…
Нэргүй 2026-01-02 202.55.188.38
газ тээвэрлэж байсан машинтай зүтгэсээр байгаад мөргөлдсөн жолооч яасын
Нэргүй 2026-01-02 103.229.122.197
дахиад иим аймшигтай хэрэг гарахгүй гэх баталгаа байхгүй ш дээ!!!! Орон сууцнуудад амьдарч байгаа оркууд үнэн гайтай бнаа!!!! Хяналт шалгалт байнга хиймээр бна!!!!
Нэргүй 2026-01-02 66.181.177.148
эцсийн эцэст онцгой байдлын буруу онцогой байдалынхан дэлбэрээгүй ббайхад ирсэн тэгээд хүйтэн усаар гурван талаас нь буудаад гинжэн урвал явагдаад дэлбэрэлт болсон одоо түүнийгээ нуух гээд явж байгаа
Нэргүй 2026-01-02 202.9.40.228
мнголд үүрлсж тархж эзлсн х***а манжужд мнгө эд материал шүтсн хог шаарнууд бхийх мнгол чмаи х***а бишдэ мнголд х***а манжууд тооны олн болсн нь мэдгдэдбайхиынмэдж бгаа биздэ мнгол хүнөөр ийм өлн биш.
Дахин дахин суоалц 2026-01-02 59.153.113.92
Мөнгөө хаана нуусан иргэдийг дахин шалгах хэрэгтэй биз