niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 19:03 UTC Эх: https://news.mn/r/2842003/ 9a114a33522c0847… ← niitlelch.mn руу буцах

“Өргөө” зочид буудлыг нийслэлд авч чадсангүй шинэ онтой золгов

“Өргөө” зочид буудлыг нийслэлд авч чадсангүй шинэ онтой золгов

“Өргөө” зочид буудлыг нийслэлд авч чадсангүй шинэ онтой золгов

Нийслэл өнгөрсөн онд хууль бусаар бусдад очсон байсан өмчүүдээ буцаан авах ажлыг хийж, газрыг нь дуудлага худалдаагаар зарж борлуулан, нийслэлийн төсөвт орлого төвлөрүүлсэн. Гэвч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хууль бусаар авсан “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авч чадалгүй шинэ онтой золголоо.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан/НИТХ/-аас 2007 онд “Өргөө” зочид буудлыг татан буулгаж, 75 хувийг “Хар дун” компани, 25 хувийг нийслэл эзэмшихээр болж, шийдвэр гаргасан.

“Хар дун” компанийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хамаарал бүхий этгээд эзэмшдэг. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дээрх өмчийг нийслэлд буцаан авахаа мэдэгдэж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өгөхгүй гэж мэдэгдэж байв.

Хамгийн сүүлд буюу өнгөрсөн 2025 оны арваннэгдүгээр сард Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авах мэдэгдлийг “Хар дун” компанид хүргүүлж байсан удаатай. Гэвч мэдэгдлийг юман чинээ тоосонгүй. Энэ онд дээрх буудлыг нийслэл өмчдөө буцаан авч чадах эсэхийг харах л үлдэж байна.

Нийслэлийн өмчийн харилцааны газар өнгөрсөн онд нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг зохион байгуулснаар нийслэлийн төсөвт 17.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Тодруулбал, дараах газруудыг нийслэлийн өмчид буцаан авсан байна.

  1.  “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсан.
  2. Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий барилгыг нийслэлийн өмчид авч, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 1.9 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
  3. Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн 36 дугаар салбарын түрээсээр эзэмшиж байсан байрыг нийслэлийн өмчид бүртгэн авсан.
  4. БГД-ийн 14 дүгээр хороонд байрлах Шуудангийн 24 дүгээр салбар түрээсээр эзэмшиж байсан байрыг “Тэмүүжин групп майнинг” ХХК дам түрээслэж ашиг олдог байдлыг зогсоож, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж 1.6 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
  5. БГД-ийн наймдугаар хороонд байрлах “Аминжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг таван жилийн хугацаанд түрээсийн орлогогүйгээр эзэмшиж байсан иргэнээс түрээсийн орлогыг нэхэмжилж, барилгыг хууль бус эзэмшлээс салган Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт үргэлжлүүлэн түрээсэлж, түрээсийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэн ажиллаж байна.
  6. СБД-ийн хоёрдугаар хороонд байрлах “Ачит гар” өрхийн эмнэлэг байрлаж байсан байрыг тус эмнэлгийн эзэмшлээс авч нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 334 сая төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

26 сэтгэгдэл

Avatar

зочин 2026-01-02 66.181.177.31

Дотроо шээгээд худалдаа хийгээд байдаг ТҮЦ-нүүдийг бүрмөсөн зайруулах хэрэгтэй шүү Нямбаатар даргаа.
Өчиггүй ачих хэрэгтэй. Одоо ийм заваан үйлчилгээ хэрэггүй. Зайлуулаарай.

Avatar

Нэргүй 2026-01-02 202.9.46.124

Чаддаг юм бол Цирк,Ард кино театр,Зочид буудалууд бусад үйлдвэрээ авчих , тэгвэл наадах чинь амархан.

Avatar

Нэргүй 2026-01-02 66.181.189.133

элдэв юм ярилгүй улсын юмыг дуугүй өгөө. зөндөө удаан үнэгүй ашигласан бна ш дээ . одоо болоо биз дээ. ханаж цадна гэж бна уу та нар

Avatar

Нэргүй 2026-01-02 202.9.40.245

Нямбаатар дарга хотын мэдлийн зочид буудлаа авъя гэсэн нь буруу болж байна уу Энхбаярын троллуудаа. хар дун гэх компани барилгыг бариагүй нь тодорхой байна. Нямбаатарын сэдсэн бүхнийг эсэргүүцдэг АН-ынхан болон MCS-ийнхэн байхад зочид буудлыг хот өөрийн мэдэлд авахад маш хүнд. Хүч тэнцвэргүй тулалдаан болж байна. Ядаж байхад манай зарим иргэдл олигорхиудад хайртайгий нь яана. Улс болон хот чинь иргэдийнхээ төлөө л байдаг. Хувь компани өөрийнхөө хэдэн хүний төлөө л байна.

Avatar

.... 2026-01-02 66.181.184.247

муу ум хийх ч тэгээд хөгширсөн хойно ч тайван суулгахгүй хэцүү юм дөө үр ачаа тойруулаад жаргаж суух насан дээрээ хүний өмнөөс хуцах зовлон юм аа

Avatar

.... 2026-01-02 66.181.184.247

Энкуар өөрөө их хүн шантаалжилж гуцуулдаг байсан (Нээмкаагийн хар дэвтэр гэдэг шиг) байсан юм ээлжтэй одоо тэжээсэн гөлгийн гөлөгнүүд нь хууль бусаар олсон хөрөнгө хүү 2оор нь шантааж хииж өмнөөсөө хуцуулж байна

Avatar

ИРГЭН 2026-01-02 66.181.185.85

Авилгын ХААН Намбарын Энхбаяр маш олон газар хувь эзэмшдэг хүн!! Няцашгүй шуналтай хүн дээ!!

Avatar

Зочин 2026-01-02 66.181.181.156

Төрийн том хулгайч нараа дийлэхгүй байж энгийн иргэддээ ноён зан гаргана гэж. Нямбаатарын байж байгаа царай. мань мэт байсан бол аль эрт авчихсан бгаа даа .

Avatar

Нэргүй 2026-01-02 103.242.47.254

Ингэж засварлахаас өмнө нь байсан байдлыг нямбаатар мэдэх үү ямар хөгийн юм байсныг. Энхбаяр данхыг шүүмжилсэн нь нянгар хүзүүгүй чөтгөр нарын дуу нэгдэх шалтгаан болж. улсын цирк ард кино театр зэргийг буцаагаад авчихаад наад муу өвгөнийг оролд. наадах чинь та нар шиг уран зураг хулгайлж яваагүй оросын их өрнөөс улс орноо гаргасан толгой

Avatar

Нэргүй 2026-01-02 66.181.189.133

наад муу өвгөн чинь тгд ерөөсөө ханаж цадахгүй бна л даа хө

Avatar

Зочин 2026-01-02 66.181.177.127

ямар ч гэмгүй залуусийг тагнуулч болгоно гэж худлхаа хөөргөж бузар зорилгодоо ашиглахаа боль

Avatar

Иргэн 2026-01-02 66.181.183.164

Циркээ аваач ээ

Avatar

зочин 2026-01-02 66.181.187.236

АН-ынхан төрийн эрхэнд 1990 ээд онд гарангуутаа өмч хувьчлал, дуудлага худалдаа нэрийн дор, нийгмийн өмчийн бүх хөрөнгө,,түүний дотор үйлдвэрлэл үйлчилгээний барилга байшингуудыг үнэгүйдүүлж байгаад хусч идсэн, Бүр сүйлдээ Эрдэнэтийн үйлдвэрийг хүртэл луйвардах гээд чадаагүй, Хэдэн эх орончид тэмцэж байж зогсоосон, Оюу толгойг гадаадынхантай хувааж идэх гэж яаж ил цагаандаа гарч туйлав, Төрийн өмчийг идэж хоослох гэж одоо ч яаж зүтгэж байнаа,Хүний шунал юунд ч гүйцэгдэдгүй юм байна

Avatar

Нэргүй 2026-01-02 66.181.189.133

сэдвээсээ хадуурчлаа хө

Avatar

Нэргүй 2026-01-02 103.80.211.141

намбар энхбаярыг дүүжил

Avatar

Нэргүй 2026-01-02 188.162.254.61

хузуугуй хочит хошгоруулагчид зангиагаар туслаач !!!!!!

Avatar

зочин 2026-01-02 66.181.179.53

төрийн өндөр албан тушаалд очихоороо төрийн нэр барин хувийн өмчийг дээрэмдэж өөртөө авдаг шунахай бузар булай коммунистууд, тэднийг дэмждэг усан толгойт хуучирсан коммунист үзэлтнууд болих хэрэгтэй. хувьчлагдсан хөрөнгийг буцаан авахыг дэмжигчид бол манаас яг горьдогч төрд нэртэй эзэнгүй хөрөнгөнөөс хувь авч сурсан луйварчид л байгаа. энэ хөрөнгүүдэд төрийн шийдвэр гарч байж л хувь хүнд очсон, өөрсдөө дураараа авсан юм нэг байхгүй. будлиан хутгаж байгаа өөрөсдөө авах л ганц зорилго байгаа.

Avatar

зочин 2026-01-02 66.181.187.236

Ардчилагчид гэх бүлэг хулгайчид төрд гарахаар л улс орон сүйрдэг, Эдийн засгийг унагаж төрийн данс улайж,өр зээлэнд живж,нийгмийн өмч идэж уух явдал тоймоо алдаж иргэдийн амьдрал эрс мууддаг, Хэдхэн баячуудын гэдэс цүдийж ядуус гуйлагчдын эгнээ тэлдэг, Харин МАН-ынхан төрд гарангуут эдийн засаг бизнес сэргээж,иргэдийн амьдралыг хэвийн болдог , Гадаад худалдааг өргөжүүлж, төсвөө тэлж, бүтээн байгуулалтын ажлыг сэргэдэг,Бидний ойрын 30-40 жилийн түүх үүнийг ил харуулж байна Яаж ч гүтгээд нэмэргүй

Avatar

Зочин 2026-01-02 103.111.68.3

Маш олон барилга байгаадаа. Авч чадаагүй

Avatar

ав 2026-01-02 59.153.114.238

аваачээ, өнгөрсөн хугацаанд олсон ашгийг нь ч ав нямбаатар аа

Avatar

зочин 2026-01-02 66.181.187.236

Үүнийг Нямбаатар ганцаараа шийдэхгүй, Хууль хяналтын байгууллага шалгаж шүүхээр орж шийдвэрлүүлнэ,Шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх тусгай байгууллага бий, Бид хууль мөрддөг ардчилсан нийгэмд амьдарч байна, Бид ч заримдаа элийртэлээ балайрч туйлшрах юм

Avatar

galdan 2026-01-02 103.26.195.43

bagabandias petrovisiig av .

Avatar

Нэргүй 2026-01-02 66.181.178.100

SAWI80955877TSAGAAR SEKSEER SADARLI80955877

Avatar

Буяа 2026-01-02 45.84.165.249

шүүхийн шийдвэр гарсан гэж бздэ хүчээр аваач

Avatar

Нэргүй 2026-01-02 66.181.178.100

TSAVN SEKSEER TAICHNA VANXANI BIEE UNELLEED BOOB XXI BOOW DOLOOJ ALNI SEKSDEX ANUSDI 80955877TSAG SEKSEER

Avatar

Нэргүй 2026-01-02 103.229.120.12

АРД кино театраа ч ав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж