niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 19:04 UTC Эх: https://news.mn/r/2841926/ dd2685a2b2f543cc… ← niitlelch.mn руу буцах

Улаанбаатарт -12 хэм хүйтэн, зөөлөн салхитай

Улаанбаатарт -12 хэм хүйтэн, зөөлөн салхитай

Улаанбаатарт -12 хэм хүйтэн, зөөлөн салхитай

2026 оны 01-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:


  Ихэнх нутгаар цэлмэг, зөөлөн салхитай. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Ерөө голын хөндийгөөр -23…-28 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…-5 градус, Говь-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

 УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. -10…-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. -13…-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. -12…-14 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -24 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Дэлгэр 2026-01-01 192.82.65.111

УБ хотын агаарын чанарын талаар цаг уурын алба мэдээ, сэрэмжлүүлэг өгч баймаар юмаа. 2026.01.02-ны өдрийн байдлаар тус хотын агаарын чанар аюултай түвшинд хүрсэнийг ( Accua weather Ulanbator сайтаар ) мэдээлж байх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж