niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 19:04 UTC Эх: https://news.mn/r/2841924/ 935faafadf9162ab… ← niitlelch.mn руу буцах

У.Хүрэлсүх: Эвийг эрхэмлэж, Монголоо хөгжүүлэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе

У.Хүрэлсүх: Эвийг эрхэмлэж, Монголоо хөгжүүлэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе

У.Хүрэлсүх: Эвийг эрхэмлэж, Монголоо хөгжүүлэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2025-2026 оны шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:

“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Хүн төрөлхтний түүхийн хүрд нэгэн оныг үдэж буй энэхүү торгон мөчид халуун ам бүл, хайртай дотны хүмүүстэйгээ шинэ оноо угтахаар сэтгэл догдлон хүлээж байгаа Та бүхэндээ шинэ он, шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Шинэ бүхний эхлэл шинэ жилийн баяр бол гэр бүл, айл өрх, улс үндэстнээрээ ажил үйлс, амжилт бүтээлээ дүгнэн цэгнэж, шинэ ондоо эрч хүч, итгэл найдвар, хүсэл тэмүүллээр дүүрэн байхыг бэлгэдэн ерөөж, аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн тэмдэглэдэг хүн төрөлхтний баяр билээ.

Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн, дэлхий нийтээрээ геополитик, геостратегийн ээдрээтэй цаг үеийг туулж, зөрчил мөргөлдөөнтэй дэлхий ертөнцөд амьдарч байна.

Энэхүү олон улсын нөхцөл байдал манай улсын эдийн засаг, ард түмний ахуй амьдралд сөргөөр нөлөөлж буй хэдий ч улиран одож буй 2025 он монголчууд бидний хувьд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбарт ахиц дэвшил гаргаж, түүх, соёл, өв уламжлалаа дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн үйл явдлаар дүүрэн он байлаа.

Ард иргэд, баялаг бүтээгчид, төр, засаг хамтдаа хичээн зүтгэсний үр дүнд манай улсын эдийн засаг 6 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.долларыг давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 6 тэрбум ам.доллар болж, Монгол Улсын зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрлээ.

Улс орны аюулгүй байдлын баталгаа болсон хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор улс орон даяар хэрэгжиж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нийлүүллээ.

Мөн буянт мал сүргийнхээ түүхий эдийг боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Цагаан алт” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, бодит үр дүн гарч эхэллээ.

Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө идэвх санаачилгатай ажиллаж, ард иргэдийг ажлын байраар ханган, төр, засгийнхаа бодлого, шийдвэрийг дэмжин ачааны хүндийг үүрч, улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид, нийт ард түмэндээ Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Улиран одож буй 2025 онд манай улсын гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалууд амжилттай болж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн онцгой жил байлаа.

Манай эрдэмтэн мэргэд, хүүхэд, залуус, урлаг, спортын салбарынхан олон улсын тавцанд эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөж, оюун ухаан, тэсвэр тэвчээр, эр зориг, авьяас чадвараараа дэлхий нийтэд гайхагдан монгол түмнээ баярлуулсан бахдам сайхан жил боллоо.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Ирж буй шинэ ондоо төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа улам бататгаж, алдаа оноогоо дүгнэн цэгнэж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хичээн зүтгэцгээе.

Монгол хүн бүрийн зүрх сэтгэл нэгэн хэмнэлд цохилох баярын энэ үдэш шинэ оноо угтахаар сэтгэл догдлон хүлээж буй монгол түмэндээ хайр хүндлэл, амжилт бүтээл, урам зоригоор бялхаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Он солигдох энэхүү торгон мөчид дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчин дайчид, даян дэлхийн энхтайвны төлөө эх орноо төлөөлөн хүчин зүтгэж буй энхийг сахиулагчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах хариуцлагатай үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа Төрийн тэргүүн тусгайлан баяр хүргэж, ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Айлчлан ирж буй 2026 онд иргэн бүр энх тунх, айл өрх бүр аз жаргал, амжилт бүтээлээр бялхаж, улс Монголын минь цог хийморь бадарч, даян дэлхий амар амгалан байх болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Шинэ он, шинэ жилийн баярын мэнд хүргэе” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

Avatar

Хонх 2026-01-01 103.229.122.103

Нуруутай хүн шүү. Ганц энэ хүн өргөс авсан юм шиг өөрчилж чадахгүй. ОУ-ын харилцаатай улс оронд. Бүгдийн пижигнэтэл бариад байх эрх байхгүй шүү дээ. Шүүх засаглалд гүйцэтгэх эрх мэдэлтнүүд нөлөөлөөд унах юм бол ОУлсад яаж үнэлэгдэх, хөрөнгө оруулалт тэр чигээрээ хумигдана. Бид ардчилсан улсад амьдарч байгаа.

Avatar

Нэргүй 2026-01-01 79.127.139.232

Hurelsuh chi pdzdaa chi ajliin Shagnaliin heltsiin ajiltand eldev daramt, shahaltaa Mungunzezegt uzuulehe bolichihl doo, muu l****n yaltan shorongiin ireeduin hdaas

Avatar

Нэргүй 2026-01-01 202.126.88.105

Хуурамч ерөнхийлөгч

Avatar

зочин 2026-01-01 150.228.177.84

Нэр нүүр чинь шалдаа унаждээ. Зайлуул

Avatar

Зоcin 2026-01-01 202.126.88.150

ene xun wu xelcix we…xulgai urgiljelne gsn ug uu….

Avatar

Үг 2026-01-01 202.70.43.34

Гадаадын Төрийн тэргүүнүүд маш Товч Тодорхой Энгийн бөгөөд гүнзгий утга агуулгатай хирнээ бодит байдалтайгаа 100% нийцсэн мэндчилгээний үгс хэлдэг бол манай Монголын Улс Төрчид аймар Сүр2 Олон Юмс хэлэхийн Базарвааний ….тгэл нөгөө Нийгмийн Ухамсартай Ухамсаргүй хэсгүүд нь түүнд нь автаал улам гаарна

Avatar

Нэргүй 2026-01-01 188.33.6.198

өмхий хулгайч олон жил худлаа шаалаа даа. өөр чадах юмгүй хулхи хурандаа

Avatar

Нэргүй 2026-01-01 203.91.115.50

53 ХҮНСНИЙ ҮЙЛДВЭР НЭЭГДСЭН ГЭЖ БАЙНГА ЯРИХ БОЛЛОО.. ЭНЭ 53 ДОТОР ЧИНЬ МОНГОЛ УЛСАД УРЬД ӨМНӨ ҮЙЛДВЭРЛЭЖ БГГҮЙ ЯМАР ШИНЭ ХҮНСНИЙ БҮТЭЭГДХҮҮН БАРАА ҮЙЛДВЭРЛЭДЭГ ҮЙЛДВЭРҮҮД БГАА ВЭ ҮҮНИЙГ ЭЛГЭРЭНГГҮЙ НИЙТЛЭЭД ГАРГААД ӨГӨХ СЭТГҮҮЛЧ БНУУ ЗҮГЭЭР СОНИРХСОН ЮМАА. МАХ, УС УНДААНЫ ҮЙЛДВЭР МЭДЭЭЖ БГАА БХ. ЦОО ШИНЭ ЯМАР БҮТЭЭГДХҮҮН ГАРГАДАГ БОЛСОН БЭ?

Avatar

Нэргүй 2026-01-01 202.126.91.220

бид хулшайгаа хийсээр л байх болно..та бүхэн зүгээр тэсээд байж байвал барав..гдгтэй агаар нэг байх шиг!!!!!

Avatar

Зочин 2026-01-01 103.145.234.38

Амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2026-01-01 59.153.113.206

Боловсролгүй МАН хулгайнарын удирдагч минь яаж хөгжих вэ дээ.

Avatar

Нэргүй 2026-01-01 59.153.115.124

Монголчууд аа, АНУ-д байгаа 60000 монголыг судлаач ээ! Тэднийг судлахаасаа айгаад байгаа юм уу?

Avatar

Нэргүй 2026-01-01 188.162.254.80

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж дээдэх дарга гээч олон хувьсах аргаар залилагч, кофе уугаад шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлоод гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж туршилт хийж алсан, хузуугуй хочит хошгоруулагчаас эхлээд зангиагаа олохгуй болчихсон, ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ ???????

Avatar

ИРГЭН 2026-01-01 103.229.123.207

Та нар жаргалтай Гэдэс цатгалан,,,,Хөгшчүүл ядаруу , яаж Улс орон Хөгжих вэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж