niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 19:04 UTC Эх: https://news.mn/r/2841885/ 737a80368fe0f28c… ← niitlelch.mn руу буцах

Үертэй, утаатай, халтиргаатай Улаанбаатарыг мартаагүй

Үертэй, утаатай, халтиргаатай Улаанбаатарыг мартаагүй

Үертэй, утаатай, халтиргаатай Улаанбаатарыг мартаагүй

Хоёр жилийн өмнөх Улаанбаатар хотыг эргэн саная. Та санаж байгаа бол хоёрхон цагийн бороонд хотын төвөөр Бөмбөгөр, Нэгдүгээр хорооллын арын зам, Нарны гүүр, Тахилт, Дарь-Эх болон гэр хорооллын зарим гудамж зам их хэмжээний усанд автдаг байв. Цас орохтой зэрэгцэн авто зам дээр халтиргаа гулгаа үүсэж, тээврийн хэрэгслүүд мөргөлдөн, энд тэнд халтирч унасан хүмүүсийн зургаар доог тохуу хийх нь холгүй болдог. Агаарын бохирдол аюулын хэмжээнд хүрсэн, амьсгалах аргагүй.

Энгийн ч биш шүүлтүүртэй маскны эрэлд цөм гарч, ханиад томуу тасардаггүй хахир цаг хол санагдавч хоёрхон жилийн өмнө юм.

Гэнэт ухаан орсон мэт нийслэлд ажил өрнөж, тэр хэрээр үргэлж шүүмжлүүлдэг нь одоогийн хотын дарга Х.Нямбаатар. 2023 оны аравдугаар сарын 12-нд Х.Нямбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдож, Улаанбаатар хотын түүхэнд 36 дахь хотын даргаар ажиллах замын зургаа зурж эхэлсэн. Хотын асуудлуудыг эрэмбэлж, шулуухан шийдээд явах эрэмгий шийдлийг боловсруулсан гэж харагддаг. Хоёр жилийн дараа гэхэд дээр дурдсан зам дээр үер, ус тогтох, автомашин мөргөлдөж, халтирч унах, гудамж талбай цас мөсөндөө дарагдах, хав хар утаагаар амьсгалах нь эрс багассан. Зарим асуудал ул мөргүй үгүй болсон. Байсан асуудал байхгүй мэт мартагдаж ч байна.

2024, 2025 онд нийслэлээс 20 орчим байршилд 25 км борооны ус зайлуулах шугам шинээр угсарчээ.

Борооны ус зайлуулах шугамыг засварлах, лаг хагшаасыг цэвэрлэх зэрэг ажлыг дурдахгүйгээр ийм тоог нэрлэнэ. Хот, нийтийн аж ахуйн салбарт 307 машин техникээр парк шинэчлэл хийжээ. 2025 онд гэхэд 167 цас, мөс цэвэрлэгээний зориулалттай техникийг худалдан авч, нүцгэн гараараа цас мөсөө цэвэрлэдэг байсан шар хантаазтангуудын ажлыг хөнгөвчилж, бүтээмжийг дээшлүүлсэн нь “Өмнө нь яагаад ингэж болоогүй юм бол” гэж уулга алдахад хүргэсэн.

Улаанбаатар хотыг утаагүй болгохын тулд боломжтой бүх шийдлийг эрэлхийлсэн. Хэдэн зуун тэрбумыг утаанд зарж, ямар ч гарц гаргалгаа олоогүй өмнөх он жилүүдийг ч мөн гайхмаар.

Энэ жил нийслэлээс хагас коксон түлш гэх шинэ түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, зуухыг хайлуулна, мөнгө идэх арга зэргээр их хэмжээний шүүмжлэл дагуулсан. Үр дүнгээ өгч, нийслэл хотын агаарын бохирдол 23 хувиар буураад байгааг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс дүгнэн, шинжилж, нотолсон. Бас болоогүй хагас коксон түлшийг сайжруулсан түлштэй харьцуулахад 80 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан.

Улаанбаатар хот хий, цахилгаанд шилжих, гэр хорооллыг орон сууцжуулах тодоос тодорхой ажлуудыг төлөвлөж, зоригтой хийж чадсан, хийж ч байна.

Энэ бүх ажлыг хийхэд сэтгэл зүтгэл, шүүмжлэлийг сөрөх тэсвэр тэвчээр л үе үеийн хотын даргад дутагддаг байсан болов уу. Ажил хийдэггүй хүнд шүүмжлэл ч байхгүй. Ажил хийдэг хүнд шүүмжлэл, араас нь татаж чангаах мянга мянган “тролл”-ууд гарч ирдэг нь жам ч юм, нөгөө талаас хийж байгааг нь харуулах үр дүн ч юм.

Н.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

ХҮН ба ОРЧИН 2025-12-31 202.70.43.34

Хорвоогийн Хаана ч Ямар л ХҮН байна тэр ХҮН шиг нь ОРЧИН бүрдэж байдаг гэж үнэн юмдоо

Avatar

Нэргүй 2025-12-31 66.181.168.82

үе үеийн дарга нар тухайн цаг үеийн ндийн засгийн боломжоороо тодорхой асуудлаа шийдээд л явцгаасан байх. сүүлийн үед хот мөнгө ихтэй, дээр нь өр тавийд бонд гаргаад олон төсөл зэрэг эхлүүллээ. зөв буруу, хотын дарга биш Монгол улс, ард түмэн ямар өрөнд ороод дуусахыг цаг хугацаа харуулна даа, одоо дүгнэх нь эртдэнэ.

Avatar

Зочин 2025-12-31 103.145.234.38

Хот эзэнтэй болжээ. Хоноцын сэтгэлгээтэй хуучин хотын дарга нар хотын асуудлуудыг шийдэхийн оронд хотын газрын нүх сүв болгоныг зарж ашиг олохоо л мэддэг байлаа. Газрын замбараагүй наймаанаас болж хотын түгжрэл үүссэн билээ. Хотын хамгийн шийдвэрлэгддэггүй олон ужгирсан асуудлуудыг шийдвэрлэж байгаад маш их баярлалаа. Өмнөх хотын дарга нар энэ ужгирсан асуудлуудыг шийдвэрлэхийг ч хүсээгүй оролдоочгүй.
Хотын иргэд Нямбаатар даргыг дэмжиж байна.

Avatar

Нэргүй 2025-12-31 172.91.182.247

Хотын дарга ажлаа сайн хийж байгаа. 2026 онд бүр илүү сайн ажиллаарай. М.Энхболд,Алим Батбаяр гээд дэмий газрын наймаачдын дэргэд маш сайн ажиллаж бөйгаа

Avatar

Нэргүй 2025-12-31 66.181.189.117

ЭЛБЭГДОРЖ ТЭЖЭЭВРҮҮДТЭЙГЭЭ УЛС ОРНЫГ ИНГЭЖ ХОРЛОСОН,ЦААШИД Ч ХОРЛОСООР БАЙХ БОЛНО

Avatar

ёстой л үнэн дээ.Гончигдорж ээпүүгийн 7 дох үе болохоор охин нь яалтажгүй л 8 дах үе нь 2025-12-31 66.181.186.200

ккк. одоо чинь ажил хийсэн нэгнээ харлуулах уралдаан явагдаад байна ш дээ. Энэ Уралдаанд хэд хэдэн бригадтай юм байх аа?. ерөнхий командлагч нь Ээпүү Цэрэн гэх манж эрийн 8 дах үе болох Гончигдоржийн Уянгахишиг гэгч эмэгтэй гараад ирэн шүү.Танилцацгаа. Монгол улсыг Ээпүү цэрэнгийн удам ид шийдээр хэдхэн сарын дотор торойтол хөгжүүлчих юм байх аа. Амьжильт хүлээж л суухаас даа

Avatar

Нэргүй 2025-12-31 202.9.40.73

Нямбаатар даргаа цаашид улам сайн ажиллаарай. Иргэд таныг дэмжих болно. Одлоо Сэлбэ голын хоёр талаар 4 эгнээ өргө засмал замыг хурдан бариарай. Ажил хийж байгаа хүнийг манайхан их шүүмжилдэг. Түүнийг үл тоож Улаанбаатар хотынхоо тулгамдсан асуудлуудыг шийдээд явахад хожим хойно таныг хүмүүс ойлгож үнэлэх болно.

Avatar

Иргэн 2025-12-31 202.21.114.141

ТРАМП ГАДААД УЛСУУДАД ТАТВАР ТАВЬЖ ЭХ ОРОН, АРД ТҮМЭНДЭЭ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ ХИЙЖ БАЙНА. НЯМБААТАР 6 ДАХИН ТАТВАР НЭМЖ АРД ТҮМНЭЭ ШУЛЖ, ЗАМЫН ХАШЛАГА ХИЙЖ БАЙНА. БИД НАМ ДАМЖСАН АРД ТҮМНИЙГ ДАРЛАСАН НАМУУДААС САЛАХ ЦАГ БОЛСОН. СОНГОЛТОО Л ЗӨВ ХИЙЦГЭЭЕ. МӨНГӨ ӨГВӨЛ АВААД Л ӨӨР СОНГОЛТ ХИЙЧИХ. 50 К ӨГӨӨД БИДНЭЭС ЯАЖ АВЧ БАЙГААГ МЭДЭРЧ БАЙГАА БИЗ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2025-12-31 202.9.40.228

ганцаара байх дуртай хүн бүүр аймр олз нь болхноо. бүүр аймр х***а манжуулыэ олн нь болхнээ.

Avatar

Нэргүй 2025-12-31 202.9.40.228

хулгайч х***а манж пздагууд яаасн олуул пздагууд бээ яаасн олуулаагаар түрүй барьдг пздагууд бээ манж х***а пздагууд яаасн олуулаа хулгай шаадг пздагууд бэ яаасн даврцн пздагууд бэ яаасн хулгай шааснаар гайхуулдг пздагууд бэ.х***а манж пздагууд яаасн олэтойгр гэж яаасн аргтай яриатай пздагууд бэ х***а манж пздагууд х***а манжаараа бүлглж хоршж мнгол хүнийг ганцаарлуулх гэж яаасн айхтр арга шааж атгаг арга хэрглдг пздагууд бэ.яаасн айхтр пздагууд бэ яаасн айхтр аргтай пздагууд бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж