niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 19:05 UTC Эх: https://news.mn/r/2841843/ d6b79bd07efc2fe9… ← niitlelch.mn руу буцах

Агаарын бохирдлоор Монгол Улс дэлхийд 15-т жагсаж байна

Агаарын бохирдлоор Монгол Улс дэлхийд 15-т жагсаж байна

Агаарын бохирдлоор Монгол Улс дэлхийд 15-т жагсаж байна

Улаанбаатар хотын агаарын чанарын индекс өнөөдөр /2025.12.31/ өглөө 12:00 цагийн байдлаар, Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их буюу 442-ыг зааж байна. Түүнчлэн, Шархад, Дамбадаржаа орчимд агаарын бохирдлын түвшин бохирдолтой буюу 249-251 хооронд зааж байгаа бол Монгол газар, 1-р хороолол, Хайласт, 5 буудал, Яармаг, Налайх орчимд бага бохирдолтой байна гэж гарчээ. Харин Богд хааны ордон музей, Эрдэнэт 2-р цэцэрлэг, Эрдэнэт  хаягдлын сан орчмоор агаарын бохирдол хэвийн байна. Энэ оны арваннэгдүгээр сараас эхэлж гэр хорооллын 172 мянган өрх хагас коксон түлшийг хэрэглэж эхэлсэн нь агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.

Агаарын бохирдлын түвшин өмнөх жилүүдтэй харьцуулбал 40-50 хувь буурна гэдгийг албаныхан хэлсэн.

Монгол Улс өнгөрсөн жилүүдэд агаарын чанарын бохирдлын түшингээрээ дэлхийд эхний тавт тэргүүлж байсан бол өнөөдрийн тоон үзүүлэлтээр 15-т жагсаж байна. Агаарын чанарын индекс 51-100 хүртэл заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

Өвгөн Балдан 2025-12-31 59.153.112.138

Манайд агаарын бохирол ганцхан утаа, манайх өвлийн цагт утаагаараа л 1-рт орох байх, гэтэл цаана чинь Хөгжингүй Япон улс уушигний хорт хавдраар нэгд явна шүү дээ. Энэтхэгчүүд үргэлжийн мөнх хорхой шавьж, нүдэнд үл үзэгдэх нян бактераар чимээгүй хордож үхэцгээж байна. Судлаад байх юм ер байхгүй. Монгол орон бол олон олон сайн үзүүлэлтээр хамгийн хамгийн гайхамшигтай орон шүү. Өвлийн 3 сарын утаа, замын түгжрэл бол цаашаа л байна.

Avatar

Иргэн 2025-12-31 66.181.177.141

энэ статистикийг худалч монгол хүн гаргасан байхаа манайх утаагаараа тэргүүлэнэ

Avatar

Нэргүй 2025-12-31 223.118.50.111

Нянбактерт баярлаж хайр дааж амьдран шүү ялангуяа Сонгинохайрханы хөдөөний оркууд

Avatar

-chuctum = gyilagchni salgyi nyd; 2025-12-31 50.147.160.114

zoriydaar kompani y/a oroltsoj + demjdeg+ yrbagchid
xsgyio, compani yumnyyduig aynix gej jujiglen, saxraa xylgailj kofegoon baliartgyi, tubuu xaacan.

Avatar

Нэргүй 2025-12-31 202.9.40.73

Орон сууцжуулж шинэ шинэ хороолол байгуулж байж утаанаас сална. Гэр, байшин байсан цагт яндангаас нь утаа гарсаар л байна.

Avatar

Нэргүй 2025-12-31 66.181.182.34

гэрт байгаа хүн орон сууц худалдаж авч чадах уу. үнэгүй өгнө гэж мөрөөдөөд байгаа юм байхдаа. нутаг руу нь хүчээр буцаах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-12-31 66.181.161.98

УБ хот агаарын бохирдолгүй болсоон юу ярьж бичээд байгаа юм

Avatar

Cokol 2025-12-31 66.181.180.72

Топ 5 д оруулаагүй нь их юм, азтай байна шүү та нус. Төр засагтаа баярлаж амьдраарай лухгайчуудаа

Avatar

Нэргүй 2025-12-31 66.181.160.82

Монгол орон уудам шүү дээ. Утаа тоос, орчны бохирдол чинь нутаг дэвсгэрийн 03% л байгаа юм шүү дээ.

Avatar

Иргэн 2025-12-31 66.181.177.141

үгүйлэн Намбар ван байх ёстой доо худлаа статистик бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж