Боловсролын салбарт 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 184 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, 446.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургалтын стандартыг сайжруулах, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарчээ. Үүний үр дүнд улсын хэмжээний нийт 105 барилга байгууламжийн 84 барилга нь улсын төсвийн, 15 барилга нь орон нутгийн төсвийн, таван барилга нь багийн бага сургуулийн, нэг барилга нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус тус баригджээ.
Ашиглалтад орсон барилга байгууламжийн хувьд:
- 38 сургууль
- 42 цэцэрлэг
- 10 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор
- 10 дотуур байр
- 3 спорт заал
- 1 боловсролын зориулалттай барилга
- 1 Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага багтаж байна.
Эдгээр бүтээн байгуулалт нь хүн амын төвлөрөл ихтэй бүсүүдэд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлж, хүүхэд илүү аюулгүй, тохилог орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.
Н.ЦОЛМОНБААТАР
3,607.57






















































Нэргүй 2025-12-31 202.9.40.228
хулгайч х***а манжууд худлаа шаагаад томчужд жомчууд гэж битгий худлаа шаагаад бай.