“NEWS” агентлаг 2004 оноос эхлэн жил бүр “ОНЫ ХҮН”-ийг тодруулж ирсэн билээ. Тухайн жил үг, үйлдэл, бодлого шийдвэр, үйл ажиллагаа, уран бүтээл, амжилтаараа олон нийтэд нөлөөлсөн болон нийгмийн анхаарлын төвд байсан эрхмүүдийг энэхүү номинациараа онцолдог. Энэ жилийн буюу 2025 оны “ОНЫ ХҮН”-ээр БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛЫГ нэрлэж байна.
Тэртээ 13-р зуунаас "ирсэн" эдүгээ дэлгэцнээ Чингисийн баатар хэмээн нэрлэгдээд буй Б.Энх-Оргил энгэрээ Монгол Улсын гавьяат тамирчин цолоор мялаалгаж, монгол түмнийхээ хайр энэрлийн дунд хуучин оноо үдэж байна.
Олимпийн аварга болох мөрөөдөлтэй эмээ, өвөөгийн хүү өнөөдөр дэлхийн аварга болоод зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрт "Чингисийн баатар" хэмээн танигджээ. Б.Энх-Оргилын энэ хүртэлх зам тамирчны алдар хямдхан олддоггүйтэй адил дардан байгаагүй ч тэрбээр 25 жилийн турш хөлсөө урсгаж, бэлгэлээ хийж, хөдөлмөрлөсөн юм. "Чингисийн баатар"-ын бага нас Монгол Алтайн их уулсын дунд өнгөрсөн гэдэг. Алтайн өндөр уулс шигээ өндөр мөрөөдлөө тээж, тавдугаар ангиасаа эхлэн спортын салбарт хөл тавьж, өдөр бүр тууштай хичээж, хөдөлмөрлөж иржээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд чөлөөт бөх, таеквондогоор хичээллэж яваад 2009 оноос холимог тулааны спортод хөл тавьж, хажуугаар нь боловсролдоо ч анхаарч Аварга дээд сургуульд суралцан фитнесийн багш, дасгалжуулагч мэргэжлийг эзэмшжээ.
Амьдралын хүнд хэцүү, хатуу бэрх бүхэнд Б.Энх-Оргил бэлтгэлээ орхиж байгаагүй гэдэг. 2012 онд дээд сургуулиа төгссөн шинэ залуу боловсон хүчин түүнд хийж үзээгүй ажил бараг л үгүй. "Би эрчүүдийн хийдэг бүхий л ажлуудыг хийж үзсэн дээ" хэмээсэн нь ч учиртай. Барилгачин, уурхайчин, газар шорооны ажил гээд хөлсөө урсгаагүй салбар байхгүй.
Өдрийн 12 цаг ажилласан ч бэлтгэлээ огт таслалгүй, гурван цаг тасралтгүй бэлтгэл хийж, хичээсээр ирснийг нь өнөөдрийн амжилтууд нь гэрчилнэ.
Б.Энх-Оргилд "Үргэлж нэг хэвийн ажлаа насаараа хийж амьдрах уу эсвэл зоримог шийдвэр гаргаж, тамирчны замналаа хөөх үү" гэдэг сонголт ч ирж байсан гэдэг. Гэхдээ тэр сонголтоо хийж, хүүхэд наснаасаа спортод дурлаж, хайрласан түүнд ONE FC холбооны аварга асан Ж.Нарантунгалагтай 2012 онд танилцсан нь өнөөдрийн "Чингисийн баатар"-ыг бий болгосон гэхэд хилсдэхгүй болов уу. Олон төрлийн спортоор хичээллэж байсан ч холимог тулааны спорт түүнд шинэхэн байсан. Гэвч тэрбээр 2012 оноос хойш тууштай, хичээж, хөдөлмөрлөж ирсэн түүнийг 2025 он "шагнав".
Тамирчны хувьд 2025 онд гурван тулаан хийж, бүгдэд ялав. Нөгөө талаараа бүрэн утгаараа соёлын элч төлөөлөгч гэдэг алдрыг хэний ч батламж, тэмдэггүй нэрнийхээ өмнө залав.
Мөн энэ жил тэрбээр "Physical: Asia" нэвтрүүлэгт оролцож, Азийн гэх тодотголтой найман улсын баг өрсөлдөж, Б.Энх-Оргил Монголын багийн гишүүнээр сонгогдсон. Шоуны эхний ангиас л Б.Энх-Оргил үзэгчдийн анхаарлыг татсан. 13-р зууны Чингисийн баатрын төрхтэй тулаанч залуугийн харагдах байдал өрсөлдөгчдөө айлгаж байлаа.
Салаа гэзэгтэй, бавайсан сахалтай, яргай зандан модоор урлачихсан мэт биетэй, "Чингис хаан" хамтлагийн "Чингисийн баатрууд" дууны шүлгийг бие дээрээ тамгалсан тэрбээр шоу дуусахад бусдын хайрыг булаасан. Эр хүн гэдэг гаднаа ширүүн, дориун харагдах ч дотроо зөөлөн, нинжин гэдгийг харуулав.
"Physical: Asia" шоуны ачаар дэлхий дахинд танигдсан Б.Энх-Оргилын 2025 оны хамгийн том үйл явдал нь 2025 арванхоёрдугаар сарын 6-ны өдөр тохиосон. Шоуны шуурга нь намжаагүй байхад тэрбээр ONE FC холбооны бантам жингийн аваргын бүсний төлөө Фабрисио Андрадетэй тулалдав. Түүнийг зөвхөн монголчууд дэмжсэнгүй. Цэнхэр гаригийн өнцөг булан бүрт ялалтын мэдээг нь чих тавин хүлээсэн.
Ширүүн тулааны эцэст аргагүй шийр зааж Б.Энх-Оргил өрсөлдөгчөө нам дарав. Ингэснээр тэрбээр 11 жилийн дараа багшийнхаа амжилтыг давтаж, холимог тулааны дэлхийн шилдэг холбоо болох ONE FC-ийн аварга боллоо.
Баяр дээр нь баяр нэмж, арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүнд гавьяат тамирчин гэх цол, тэмдгийг хүртээв. Даруухан, дөлгөөхөн залуу ээжийнхээ урласан дээлийн энгэрийг төрийн сүлдээр мялааж, эзэн богдынхоо хөшөөнд гурвантаа сөхрөн мөргөж, тэнгэрээс харж байгаа аавыгаа дурссан нь монголчуудыг сэтгэлийг хөдөлгөв.
Ховоо ховил хотгор хөндийгөөс дэлхийн дэвжээг эзэгнэсэн эдүгээ үеийн Чингисийн баатар та 2025 онд октагонд хүч, тэсвэр, сэтгэлийн хаттай байж, жинхэнэ дайчны зан чанараа харууллаа. Ирэх онд бэлтгэл бүр тань ялалтын суурь болж, тулаан бүр тань амжилтад ойртуулах болтугай. Эр зориг, сахилга бат, ялалтын замд тань амжилт хүсье.
NEWS агентлагийн “ОНЫ ХҮН”
- 2004 он: Долгорсүрэнгийн ДАГВАДОРЖ
- 2005 он: Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
- 2006 он: Миеэгомбын ЭНХБОЛД
- 2007 он: Мөнхбатын ДАВААЖАРГАЛ
- 2008 он: Эрдэнийн БАТ-ҮҮЛ
- 2009 он: Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
- 2010 он: Сүхбаатарын БАТБОЛД
- 2011 он: Доржсүрэнгийн БОЛД
- 2012 он: Эрдэнийн БАТ-ҮҮЛ
- 2013 он: Ринчиннямын АМАРЖАРГАЛ
- 2014 он: Батхуягийн МӨНГӨНТУУЛ
- 2015 он: Зандаахүүгийн ЭНХБОЛД
- 2016 он: Доржсүрэнгийн СУМЪЯА
- 2017 он: Халтмаагийн БАТТУЛГА
- 2018 он: Ухнаагийн ХҮРЭЛСҮХ
- 2019 он: Хөх Монголын ХҮННҮ РОК
- 2020 он: Covid-19
- 2021 он: Эрдэнийн БАТ-ҮҮЛ
- 2022 он: Энхбатын АМАРТҮВШИН
- 2023 он: Дэмбэрэлийн ЧОЙЖАМЦ
- 2024 он: Аравдугаар Богд ЖАВЗУНДАМБАТАН
"NEWS" агентлаг
3,607.57






















































E mpt xsgyizt. 2025-12-31 50.147.160.114
gadni xuuxp glocn? – ylcuun #;
-ylcuin gadniglz xavtgai mastiff? 2025-12-31 50.147.160.114
@; ###; palamniglfshy ?
bainguin xylgain, + zeregtsen; ? 2025-12-31 50.147.160.114
Xavtgai yastai zailyyl
- bytsaaj uguupei; brand py workeroor tsuund. 2025-12-31 50.147.160.114
indx tpakni NZM dindx det ystgaj,zodoj,dyygai xaritsaxgyi baix,
– Xsgyi baaxan building ? CJNr ezemshigchuig tolr txtnlgr
— gadni CJN OCXUUX,
– bainguin zamzasj, copy###, worker baij zbglj trakni
– deevreerzn,Kabeluin tools xylgain zopilgotoiyugaanxaijc
– platform cybdni noirmoglyylj baingin xylgailj, appletab
– tyreeselj,gadni deevreerznmlgj ; Kabeluin ytasnikartNet
xamtrag 2025-12-31 50.147.160.114
N3
gadnixtai shaaltsav keni U 2025-12-31 50.147.160.114
baliar byteel TV### gadnixand zasaglyylj yjasnet ?
зочин 2025-12-31 66.181.184.202
Энх-Оргил гэж залуу багш, дасгалжуулагчтайгаа л зүтгээд тулааны дэлхийн аварга болчихоод дуугай л зогсч байх юм. Гэтэл улсын бүтэн яам, дэд, жинхэнэ, дээр нь ерөнхий сайдтайгаа нийлээд хэрэглэгчдийн төлбөр мөнгөнөөс нь бас ашиг унаган байж саахалт айл Оросоос бензин алдаг оног, өдөр шөнөгүй нэхүүл хэрүүл болж оруулж ирж байгаагаа лав л Энх-Оргилоос өчнөөн дахин сүр бадруулан яриад л суух юм даа. Хорвоо гэж …. Ганц залуу ба бүтэн засгийн ажлын ялгаа иймэрхүү л байна даа.
ЦАХИУР ТӨМӨР 2025-12-31 66.181.180.166
ТАХАР НЭРЭНДЭЭ ТААРСАН ОРК ХУДЛАА ХУЦАХ НЬ САЙХАН БАЙДАГ ЮМ БАЙХДАА
baga uyanglaa 2025-12-31 103.229.123.219
dulzen boohoi jaal medrel muutai gar bnlee
Зочин 2025-12-31 116.50.244.119
Үнэхээр мундаг залуу баяр хүргэе,амжилт.Монголоо дэлхийд сурталчилсан харин данх Оюук,балин Номин 2н Английн захын клубтэй хийсэн гэрээ ,Херо баатарт өгсөн мөнгийг төлүүл сурталчилгаа нэрээр дундаас нь мөнгө энэ гурав шаасан
Бадарч тахар 2025-12-31 66.181.190.28
Дээлэн дээр пүүз өмсчихөөд одонгоо авьё гээд ордон ру шааж очдог л жаахан тиймэрхүү !
ЦАХИУР ТӨМӨР 2025-12-31 66.181.180.166
ИНГЭЖ ХУДЛАА ХУЦАХ САЙХАН БАЙДАГ УУ ЭРГҮҮ ОРКОО
U Y U kzkc 2025-12-31 50.147.160.114
NEGr BYrGEDEiboLsuin bishyy; bubLAN xebuinboovn
– & xynd yruiin shingentei, Pakni cyyritaiy