"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуулийн хоёрдугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Э.Болормааг танилцуулж байна.
УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаа тооноор орж, хаалга нээн сүр бараатай эхлүүлж, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн сонгогчдоос 63,662 санал авч, УИХ-д сонгогдсон гишүүн бол Э.Болормаа юм.
УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог нь нийт 196, 395 сонгогчтой ба 19 нам, эвслийн 114 нэр дэвшигч 10 мандатын төлөө өрсөлдөхөд тэрбээр ялалт байгуулж, чадсан.
Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөг хандиваар авсан нь илчлэгдэж, асуудал дагуулсан ч өнөөдрийг хүртэл бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргалгүй гүрийж байгаа улстөрч юм.
Эхлээд тэрбээр энэ асуудлыг хөндсөн өмгөөлөгчийг өөрийг нь гүтгэж байна гэж мэдэгдсэн бол одоо харин “30 сая төгрөгийг нь буцаачихсан. Зөрчлийн хуулиар л шийтгүүлэх болов уу” гэх тайлбар хийн, өөртөө зориулж шийтгэл төлөвлөх болсон.
УИХ-ын сонгуулийн тухай хууль зөрчсөн дээрх үйлдлээсээ болж яллагдагчаар татагдаад байгаа бөгөөд тогтоолтойгоо танилцахгүй гүрийснээс Нийслэлийн прокурор түүнийг албадан ирүүлэхээр болж, шүүхэд хандсан. Харин тэрбээр прокурорын байгууллагын дээрх шийдвэрийг “Нөхөн сонгуулиар нэр дэвшээд гишүүн болохыг мөрөөдсөн ах нарын зохиолын дагуу л явж байна. Намын ах нарын хэл гэснийг хэлэхгүй, дар гэсэн кнопыг дарахгүй болохоор зохион байгуулалттай харлуулж байна” гэж сөрсөн юм.
Сүүлийн үед тэрбээр ордон доторх бэлгийн дарамтын асуудлыг хөндөх болсон. Түүнийг энэ асуудлаараа “шүгэл үлээ” гэж хурцлах нэгэн байхад гэмт үйлдлээ хаацайлах зорилгоор “ах” нарыгаа аргагүй байдалд оруулахын тулд зориудаар ордон доторх бэлгийн дарамт гэх асуудал босгон улс төр хийж байна гэж буруутгах нь ч бий.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал хөндөхөд өмгөөлж байв.
Тэрбээр парламентын гишүүнээр сонгогдон ажилласан энэ хугацаанд Оюутолгой төслийг хянан шалгах түр хорооны ажлын хэсэгт багтаж ажилласан бол одоо бусад гишүүдийн хамтаар Нийгмийн даатгалын санг шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн бариад байна.
Улс төрд хөл тавьсан намтрыг нь сөхвөл тун богино хугацаанд карьер ахин дэвшсэн хууль тогтоогч гэж тодорхойлж болно. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ гадаадын их, дээд сургууль төгссөн залуусыг Засгийн газар руу татахад тэрбээр Засгийн газрын хэрэг эрхлэх газар Ерөнхий сайдын ажлын албаны дарга болж байв. Жилийн дараа Ховд аймгийг “тохинуулах”-аар болж, Засаг даргаар нь томилогдов.
Орегоны их сургууль, Колумбын их сургуульд суралцаж төгссөн залуу боловсон хүчин аймгийн Засаг даргаар томилогдсонд олзуурхах хэсэг байхад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг зөрчсөн “Засаг ноён” болж шүүмжлүүлсэн.
Үндсэн хуулийг гишгэлэн, Засаг дарга болж байгааг сөрөг хүчнээс нь эхлээд сануулсан ч буцахгүй, гүрийсэн.
Засгийн газрын тэргүүний дэмжлэгтэй Ховд аймагт томилогдож очсон түүнийг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийг урагшлуулах болов уу гэдэг хүлээлт байсан ч талаар болсон. Мөн Ховд аймгийг Монгол Улсын тэргүүлэх аймаг болгох амлалт өгсөн ч хоёр жил Ховд аймгийн Засаг даргаар ажиллаад УИХ-ын сонгуульд нэр дэвшин, Улаанбаатарт ирсэн.
УИХ-ын сонгуульд нэр дэвших үеэрээ Авлигатай тэмцэх газарт гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 293 сая, 1.1 тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 30 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 488 сая төгрөгтэй, 147 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлж байв.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 2007 онд Хобби-Бүрэн дунд боловсрол
- 2012 онд Орегоны Их Сургууль-Эдийн засаг олон улсын харилцаа
- Магистр Колумбын Их Сургууль Хөгжлийн бодлого, Төрийн удирдлага
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2015-2018 онд Дэлхийн банк-Уур амьсгалын өөрчлөлтийн газар, Шинжээч
- 2018-2020 онд НҮБ-Уур амьсгалын ногоон сангийн төв Ази, Номхон далайн орнууд хариуцсан мэргэжилтэн
- 2021 онд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк Түншлэл хариуцсан мэргэжилтэн
- 2021-2022 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Ерөнхий сайдын Ажлын албаны дарга
- 2022-2024 онд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ГАДААД ХЭЛ
- Англи
Г.ХОРОЛ
3,607.57





















































Зочин 2025-12-30 66.181.191.227
Боловсролтой шулуун шудрага залуусаа дэмжих хэрэгтэй , тийм гишүүдээ түлхчих гэж хичээгсэд олонхи нь шүү
Зочин 2025-12-30 202.126.89.73
Сонгуулийн тухай хууль зөрчихөд зөрчлийн хуулиар хариуцлага тооцно гэж байх уу
Хуульч 2025-12-30 202.9.40.82
Аргагүй боловсролтой, зөв сэтгэлтэй, шударга сайн эмэгтэй Э.Болормаа гишүүнийг дэмждэг шүү. Зориуд боргож байгаа зүйлсийг бүү тоогоорой, амжилт хүсье.
d 2025-12-30 103.57.95.103
МАН барууны боловсролтой здакуудыг яаж ингэж коммунист сэтгэхүйтэй болгоод байнаа.
Нэргүй 2025-12-30 103.229.123.231
Дор нэг нөхөр яаж хөрөнгө мөнгөтөй болох вэ гэж түүнийг егөөдөж. хАРИУ АМАРХАН. өӨРИЙГӨӨ ЛАЙЧИЛ, бОЛОВСРОЛ МЭРГЭЖИЛТЭЙ БОЛ, гАДААД ХЭЛТЭЙ, ҮҮНИЙ ДОТОР АНГЛИ ХЭЛИЙГ ТӨГС ЭЗЭМШ. ГАДААДЫН ТОМ БАНК САНХҮҮ, КОМПАНИП АЖИЛЛА. ИНГЭВЭЛ ӨНДӨР ЦАЛИН АВНА. ЗАЛХУУРААД Л АРХИ ДААД Л ӨДӨР ХОНОГИЙГ ӨНГӨРӨӨГЧИД ИЙМ ХҮНД АТААРХАХ БИШ, ӨӨРИЙГӨӨ ДАЙЧИЛ
Иргэн 2025-12-30 157.15.7.106
Бизнес эрхлээгүй хүн 10 жилийн дотор жилийн орлого 293 сая, 1.1 тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 30 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 488 сая төгрөгтэй болж болох вэ? Нууцаа хуваалцана уу? Ард бид ингэж баяжмаар байна.
Нэргүй 2025-12-30 172.56.2.46
Ард гуай толгойгоо сайн ажиллуулсан бол чи ч ийм сайн явж болох л бсан даа ! Одоо бол ард гуай та арай л хоцор сон доо ! Атаархаад л сууж бай, мэдүү !
Нэргүй 2025-12-30 66.181.189.117
АТАА ЖӨТӨӨ ГЭЖ….
Хотын хүү 2025-12-30 203.91.115.38
Долийсон хачин муухай матар шиг цэхийсэн авгай монголоос зайлаарай
Нэргүй 2025-12-30 202.126.89.96
Энэ хууль зөрчигч авгай бидний толгой дээр суугаад хууль баталсаар л байг уу. Иргэдээ