NEWS агентлаг улиран өнгөрч буй 2025 оны онцлох үйл явдлуудыг гэрэл зургаар хүргэж байна.
Сүхбаатарын талбай, Улаанбаатар. 2025 оны 1 дүгээр сарын 11. Засгийн газрыг огцрохыг шаардан иргэд жагсав. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 1 дүгээр сарын 17. Монгол Улсын Засгийн газар Францын Orano Mining S.A.S. компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 1 дүгээр сарын 24. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг сүүлчийн замд нь үдэхээр төрийн ордон руу оруулж байна. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Сүхбаатарын талбай, Улаанбаатар. 2025 оны 1 дүгээр сарын 25. "Монголоороо байя" морьтой жагсаал болов. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Бөхийн өргөө, Улаанбаатар. 2025 оны 2 дугаар сарын 28. Улсын аварга О.Хангай Улсын заан М.Лхагвагэрэлээр 8 давж сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд 2 дахь удаагаа түрүүллээ. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Чингис хаан музей, Улаанбаатар. 2025 оны 3 дугаар сарын 1. Их эзэн Чингис хааны алтан хөшөөний нээлтийн ёслол болов. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Сүхбаатарын талбай, Улаанбаатар. 2025 оны 4 дүгээр сарын 11. Америкийн алдарт стример IShowSpeed буюу Даррен Уоткинс Жр Монголд ирэв. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Сүлд чуулга, Улаанбаатар. 2025 оны 4 дүгээр сарын 22. “Дүнжингарав” худалдааны төвийн урд замд газ ачсан машин дэлбэрсэн хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болов. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Сүхбаатарын талбай, Улаанбаатар. 2025 оны 5 дугаар сарын 14. Огцрох амархан жагсаал. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Сүхбаатарын талбай, Улаанбаатар. 2025 оны 5 дугаар сарын 29. Огцрох амархан жагсаал. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 6 дугаар сарын 2. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын чуулганы танхимд хүрэлцэн ирж үг хэлэв. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 6 дугаар сарын 3. Монгол Улсын 32 дахь ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Монгол улс, Улаанбаатар. 2025 оны 6 дугаар сарын 13. Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатарыг томиллоо. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 6 дугаар сарын 18. Монгол Улсын засгийн газрын гишүүд тангараг өргөв. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Сүхбаатарын талбай, Улаанбаатар. 2025 оны 6 дугаар сарын 23. "TTJVCO", "Нормаунт", "Чү" компанийн ажилтнууд цалин хөлсөө хуулийн дагуу үнэлүүлэхийг шаардан үсээ хусуулав.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Сүхбаатарын талбай, Улаанбаатар. 2025 оны 6 дугаар сарын 29. Монгол Улсад анх удаа сагсан бөмбөгийн 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж Монголын эмэгтэй баг мөнгөн медаль хүртэв. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Сүхбаатарын талбай, Улаанбаатар. 2025 оны 7 дугаар сарын 8. Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, хатан Масако нар хүрэлцэн ирэв. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Төв цэнгэлдэх хүрээлэн, Улаанбаатар. 2025 оны 7 дугаар сарын 12. Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын начин Э.Батмагнай түрүүлж, улсын арслан цолны болзол хангалаа. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Нарангийн гол, Улаанбаатар. 2025 оны 8 дугаар сарын 22. Өмнөх өдөр нь орсон аадар борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 32 орчим айл өрх үерт өртөв. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Улаанбаатар. 2025 оны 9 дүгээр сарын 8. Сарны бүтэн хиртэлт болов. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 10 дугаар сарын 17. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй ТББХ-ны саналыг дэмжье“ гэсэн саналын томъёоллоор ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулав. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 10 дугаар сарын 17. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжье гэдэг саналыг томьёоллоор санал хураалт явуулж нийт саналд оролцсон 114 гишүүний 89.5 хувь буюу 102 гишүүний саналаар санал дэмжигдэж, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
БЗД, Улаанбаатар. 2025 оны 10 дугаар сарын 31. Монгол Улсад шатахууны хомсдол үүсч ШТС-уудад урт дараалал бий болов. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 20. УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж 82.5 хувийн саналаар МАН-ын дарга Н.Учралыг сонголоо. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 20. УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж 82.5 хувийн саналаар МАН-ын дарга Н.Учралыг сонголоо. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 21. ШУА-ын гишүүн, академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Содовсүрэнгийн Нарангэрэл Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнагдлаа. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
......... 2025-12-30 71.229.150.6
Garchigaa 2025 Uls Turiin ontsloh yavdal gemeer yum bn daa. Uls turuus gadna uur uil yavdluud bolson l baigaa daa.
Нэргүй 2025-12-30 59.153.115.124
Монголчууд аа, АНУ-д байгаа 60000 монголыг судлаач ээ!