УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2025.12.30/ хуралдаан 14: цагт эхэлж дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ. Үүнд:
- “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /үргэлжилнэ/
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал
- Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 09 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4, 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлт /Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
- “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Бусад
УИХ: ХЗБХ-ны дэмжээгүй саналыг дэмжсэнгүй
Үргэлжлүүлэн УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Хууль зүйн байнгын хороо дэмжээгүй санал ирүүлжээ.
Иймд Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотойгоор гишүүд үг хэлж, үргэлжлүүлэн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалаа.
Санал хураалтаар гишүүдийн 90.1 хувийн саналаар санал дэмжигдсэнгүй. Улмаар байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ дэмжээгүй тул Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хүлээж авсанд тооцлоо.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ.
“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан тул өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар санал хураалт явууллаа.
Санал хураалтаар гишүүдийн олонх дэмжсэн тул “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.
2025 онд Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр 2 тэрбум төгрөгийг Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, байгалийн төрц алт худалдан авах, урлагийн бүтээл захиалан хийлгэх, археологи, түүхийн судалгааны байгууллагатай хамтран ажиллахад зарцуулахаар төсөвлөсөн юм. Эрдэнэсийн санд 2025 онд иргэдээс эд зүйл худалдах тухай өргөдөл ирснээс “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан, эд зүйлийг хүлээн авч, гэрээ дүгнэсэн акт үйлдэж Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэсэн байна. Монголбанкны дурсгалын зоосны дээж болон франчайз зоосыг гүйцэтгэлээр орлогод авахаар төлөвлөсөн бөгөөд энэ оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 162 ширхэг дээж зоосыг үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэжээ.
1945 оны зоосон мөнгөн тэмдэгт 2.000 ширхэг, Монголбанкны “Хүндэт банкир” тэмдгийг үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэсэн хэмээн С.Наранцогт ерөнхийлөгч танилцууллаа. Түүнчлэн Монголбанкны санаачилгаар болон франчайзаар үйлдвэрлэсэн дурсгалын зоос, үрлэн мөнгө, гулдмайг Эрдэнэсийн сангийн Гүйлгээ санд орлогоор бүртгэсэн талаар, тус сангаас холбогдох төлөвлөлтийн дагуу дурсгалын зоос болон алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдсан аж. Чингис хаан баримлын үзэсгэлэнгийн нээлт болон Эрдэнэсийн сангийн сан хөмрөг дахь эд зүйлсийн сэлбэн тордолт, бусад ажлын зардалын гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлээд, Эрдэнэсийн сангийн сан хөмрөг дэх эд зүйлсийн талаар танилцуулсан.
Үргэлжлүүлэн тэрбээр 2026 оны Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын төсвийн төслийг танилцуулсан юм. Монголбанкнаас Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг 2026 онд дараах байдлаар төлөвлөжээ. Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, урлагийн бүтээл, сэргээн засварлалт, байгалийн төрц алт худалдан авах, археологи, түүхийн судалгааны байгууллагатай хамтран ажиллахад 2 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр тусгасан байна. Мөн Монголбанкны зөвшөөрлөөр цутгуулсан франчайз болон дурсгалын зоосны дээжийг орлогоор бүртгэх, ирэх онд үйлдвэрлэгдэх дурсгалын зоос болон бусад эд зүйлийг гүйлгээ санд орлогоор бүртгэх, үүнд 24,300 ширхэг дурсгалын зоосыг худалдахаар төлөвлөсөн байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг чөлөөлөх, томилох тогтоолыг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа уншиж, танилцууллаа.
Үргэлжлүүлэн байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотойгоор нэр дэвшигч Х.Эрдэм-Ундрах, Ч.Баянжаргал нараас гишүүд асуулт асууж, хариулт авав. Үүний дараа санал хураалт явуулж гишүүдийн олонх дэмжсэн тул шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээс чөлөөлөх, томилох УИХ-ын тогтоолыг баталлаа.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг хаврын чуулганаар өргөн мэдүүлнэ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдааны дараагийн хэлэлцэх асуудлаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товложээ.
УИХ-ын дарга Н.Учрал:
-Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас Ардчилсан намын бүлэг 5 хоногийн завсарлага авсан тул хэлэлцэх асуудлын товоос хасч байна. Тус хуулийн төсөлд АН, МАН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл тэргүүтэй нам эвслийн хамтарсан ажлын хэсэг гарган ирэх хаврын чуулганаар өргөн мэдүүлэхээр тогтсон гэв.
Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 6 асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал нэгдсэн хуралдааны эхэнд танилцууллаа. Мөн тэрбээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29.1-д заасны дагуу энэ сарын 26-ны өдөр Засгийн газраас Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хуваарилсан талаар мэдээлэв.
Ингээд чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4, 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 09 дүгээр дүгнэлттэй танилцсан юм.
Үндсэн хуулийн цэц энэ оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дунд суудлын хуралдаанаараа дээрх маргааныг хянан хэлэлцэж, Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, 126 гишүүний 48-ыг нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох, улс төрийн нам нь сонгогчдын өгсөн нийт саналын 4.0 хувь, хоёр намын эвсэл 5.0 хувь, гурав, эсхүл түүнээс дээш намын эвсэл 7.0 хувийг авсан тохиолдолд суудлыг хувь тэнцүүлэн авах, уг босгыг даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг босго давсанд нь тэнцүү хэмжээгээр хуваан нэмэхээр хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй хэмээн дүгнэжээ.
Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан уншиж танилцуулав. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд уг дүгнэлттэй танилцсанд тооцлоо.
Үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байгаа тул хэлэлцэх асуудлыг хойшлуулж, чуулганы хуралдааныг түр завсарлууллаа.
3,607.57

























































neg urgen 2025-12-30 71.229.150.6
Ter huvichlal ene ter gesen suiruuleh ajlaa eruul gushuud uhaantai yum bol zogsoogooroi.Madh ayltai shuu.
Нэргүй 2025-12-30 202.9.40.147
ш** маы х***а манж уих зг х***а манж пздагууд.
Нэргүй 2025-12-30 202.9.40.147
тах хууль онлаын бүртгл гэж жинхн х***а манө ажиллагааг болих хэргтэй хүн биелүүлх болмжгүй баахан худлаа худлаа юм шаачаад онлаыг гэж компютр дэлгцэээрэ хариу хэлж шаагаад х***а манж зулбасгуждд бүүр хялбрамр шаацн хичнээн хонг бүртгпдиын хичнээн хонг зарлдгийн худлаа байхгүы юуу х***а манжууд зарлсн болоод хэлбр шаагаад ихэнхмнь х***а манжууд х***а манжуудаа шааж х***а манж зулбасгууд ялаа үүрх цаг нь ирнээ.
Нэргүй 2025-12-30 202.9.40.147
тах хууль онлаын бүртгл гэж жинхн х***а манө ажиллагааг болих хэргтэй хүн биелүүлх болмжгүй баахан худлаа худлаа юм шаачаад онлаыг гэж компютр дэлгцэээрэ хариу хэлж шаагаад х***а манж зулбасгуждд бүүр хялбрамр шаацн хичнээн хонг бүртгпдиын хичнээн хонг зарлдгийн худлаа байхгүы юуу х***а манжууд зарлсн болоод хэлбр шаагаад ихэнхмнь х***а манжууд х***а манжуудаа шааж
Нэргүй 2025-12-30 103.57.95.24
загас толгойноосоо өтдөг бүү янз үз