niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 19:32 UTC Эх: https://news.mn/r/2841662/ 4d069f8215e63590… ← niitlelch.mn руу буцах

"Ирэх сараас шатахууны нөөц дээр анхаарч ажиллана"

"Ирэх сараас шатахууны нөөц дээр анхаарч ажиллана"

"Ирэх сараас шатахууны нөөц дээр анхаарч ажиллана"

Аж үйлдвэр эрдэс баялгийн дэд сайд Б. Энхтүвшин шатахуунтай холбоотой асуудлаар өнөөдөр /2025.12.30/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Улаанбаатар хотод нефть бүтээгдэхүүний хангамж өмнөх өдрүүдтэй харьцуулбал харьцангуй сайжирсан. Амралтын өдрөөс эхлэн орон нутаг руу газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн явагдаж эхэлсэн. Шатахуун түгээлт өнөөдрөөс /2025.12.30/ нийслэл, орон нутагт сайжирна. Оны дараагаас шатахууны нөөц бүрдүүлэх ажлыг сайжруулах шаардлагатай гэж албаныхан үзсэн.

Монгол Улс 30 хоногийн нөөц бүрдүүлэх савтай. Одоогийн нөхцөл байдлаас авч үзвэл 20-25 хоногийн нөөц бүрдүүлж байна.

Ирэх оны нэгдүгээр сард 142 мянган тонн АИ-92, АИ-95 шатахуун орж ирэхээс гадна 150 мянган тонн дизель түлшний захилга өгч баталгаажуулсан. Өнөөдрийн байдлаар 75 мянган тонн АИ-92 автобензин орж ирсэн. Үндсэндээ, 8000 тонн газрын тосны бүтээгдэхээр нийлүүлэгдээгүй үлдсэн. Үүний 4000-5000 тонн шатахуун тээвэрлэлтэй гарсан буюу замдаа явж байна. Дизель түлш хувьд 197 мянган тонн нийлүүлсэн нь бидний өгсөн захилгаас 30 хувь илүү орж ирсэн гэсэн үг. Дизель түлшний нөөц бүрдүүлэлт өнөөдөр асуудалгүй болсон.

Бидний гол асуудал 2026 оны нэгдүгээр сард захиалсан түлшээ бүрэн хүлээн авахаас гадна АИ-92, АИ-95 шатахуун нөөцлөх гол ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм. Газрын тосны бүтээгдэхүүнийг дан Сүхбаатар боомтоор оруулж ирэхгүй, өөр олон боомтоор дамжуулан ирж байгаа. Сүүлийн үед Булган, Замын-Үүд боомтоор давхар газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлж ирсэн.

Хөдөө орон нутагт шатахуун дамлаж зарж байгаа ганц нэг байх шиг байна. Тиймээс, шатахууны хомсдолыг далимдуулж ашиг олох үүднээс бусдыгаа хохироохгүй байхыг хүсэж байна. Шагийн автобензин зарж, борлуулж байгаа иргэдийн мэдээллийг бид бүхэнд мэдээллээсээ гэж хүсэж байна. БНХАУ, ОХУ-тай хамтын ажиллагааны хүрээнд манай талын төлөөллүүд үүсэн нөхцөл байдлыг цаг алдалгүй мэдээлж байгаа" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-12-30 59.153.114.82

За ш**.Үнээ нэмээд тэртээ тэргүй шатахуунаа гаргаад ирцэн биз дээ.

Avatar

зочин 2025-12-30 66.181.184.202

Бензин, түлш оруулж ирэхээс гадна та нар оруулж ирж байгаа бүтээгдэхүүнийхээ стандартыг байнга хянаж байгаач ээ. Бензиний марк ижил харагдавч хэрэглэгч бидэнд чанар нь өөр өөр байгаа нь илт байна шүү дээ. Түгээгч бүр бензиний үзүүлэлтээ, октаны тоог үнийн мэдээллийн хажууд үнэнээр нь тавьдаг стандарт бий болгож, октаны тоог хэмжиж үзүүлдэг багажтай болгохыг шаардаач. Октан шалгагчгүй түгээх цэгээс иргэд бензин авахгүй байж болно шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-12-30 103.145.234.83

Энэ дурак ангайхаараа л буруу бурчихын.Дугай сууцийж болдгүүмүү

Avatar

Нэргүй 2025-12-30 103.26.195.191

130000 тн хуурамч шатахуун чинь яасан бэ? Хөдөө орон нутаг руу тээвэрлэгдэж ирэхийг үгүйсгэхгүй шүү. ТВ 9 телевизээр ярьсан шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж