niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 19:33 UTC Эх: https://news.mn/r/2841622/ de7692e0a7ea9711… ← niitlelch.mn руу буцах

Шинэ жилийн баяраар цаг агаар ямар байх вэ?

Шинэ жилийн баяраар цаг агаар ямар байх вэ?

Шинэ жилийн баяраар цаг агаар ямар байх вэ?

2025 оны арванхоёрдугаар сарын 31-нээс 2026 оны нэгдүгээр сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Арванхоёрдугаар сарын 3-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 31, нэгдүгээр сарын 3, 4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -24…-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -18…-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна. 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2025 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс 2026 оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

 Нэгдүгээр сарын 6-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.

Хур тунадас:Нэгдүгээр сарын 3-нд Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд Халх голын хөндийгөөр ялимгүй цас, 6-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 3,4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Нэгдүгээр сарын 1-нээс ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -20…-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -13…-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -17….-22 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Нэгдүгээр сарын 6-ны өдөр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.

Агаарын температур: 30 ,31-нд Яармаг-Сонгины орчмоор -28…-33 градус, бусад хэсгээр -22…-27 градус, өдөртөө -12…-17 градус хүйтэн, 1-р сарын 1-нээс хүйтний эрч бага зэрэг суларч Яармаг-Сонгины орчмоор -24…-29 градус, бусад хэсгээр -19…-24 градус, өдөртөө -9…-14 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-12-30 202.126.90.92

х***а манжууд юмыг урвуулж ашглаад сурцн онлайн анкта явуулдг гэж худлаа шааж тэгсн яаан гнээ эргж хлбгдн гэж шаажий айхтр аргтай шаацн х***а манжууд хэлбртөдийн хэлбрээр ажлж хаалт шаахаа арга олцн л******д. ийм х***а манж янхнууд хэлбрээр шаадг урвуулсн х***а манж аргыг тасдн зогсоо ийм х***а манж арг хэрглсн х***а манжуудыг илрүллж ялла. улсын бгууллгд ажлаар очсны бүргл хөтлдгүймүү. х***а манжууд яажж ямар аргаар нам төрд орсныг ухж шалгддгүймуу х***а манжуудыг эзллт дураар аашллт хэрээс хэт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж