НЭМЭЛТ:
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр /2025.12.29/ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
АРДЫН БАГШ ЦОЛЫГ:
- Математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг төлөвшүүлэх, заах арга зүй, технологийг сайжруулан, сургалтын хэрэглэгдэхүүнийг баяжуулахад идэвх санаачилгатай ажиллаж, эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвин, олон зуун шавь бэлтгэж, олон улсын олимпиадад гаргасан амжилтаараа эх орныхоо нэрийг өндөрт өргөн, математикийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Шинэ Монгол технологийн их сургуулийн математикийн багш, доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ванданжавын Адъяасүрэнд хүртээлээ.
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
- УИХ-ын Төсвийн байнгын хорооны Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга асан Далрайн Даваасамбуу,
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
- Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Чагдаагийн Хосбаяр,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
- МУБИС-ийн Багшийн сургуулийн математикийн багш, боловсролын ухааны доктор, профессор Цэдэннямын Нямжав,
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- ШУА-ийн Газарзүй, гео экологийн хүрээлэнгийн Агаар, сансрын зайнаас тандан судлалын салбарын дарга, академич Дамдинсүрэнгийн Амарсайхан,
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Баримт бичиг, хяналт шинжилгээний газрын дарга, МУИС-ийн багш, доктор, профессор Содномдоржийн Янжинсүрэн,
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- “Эрдэмтний хөгжлийн академи” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, доктор, профессор Дарьжавын Бор,
- Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, сэтгүүлч Чүлтэмийн Отгонбаатар,
- Монголын зохиолчдын эвлэлийн орлогч дарга Пэрэнлэйн Нямлхагва,
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
- АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ганбаатарын Эрдэнэтуяа,
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төслийн зохицуулагч Бадралын Бурмаа,
ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛООР:
- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын малчин, Улсын хошой аварга малчин Дамдины Баярсайхан,
ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛООР:
- “Багануур” ХК-ийн засварын хэсгийн дарга Гүрсэдийн Соронзонболд,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- “Диспечерийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Гомборагчаагийн Балжинням,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Төр, захиргааны ахмад ажилтан Гүрийн Эрдэнэтөгс,
- Орхон аймгийн Улаан загалмайн хорооны дарга Дамбын Тунгалаг,
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- Цэргийн дуу бүжгийн “Эрдмийн чуулга”-ын уран сайхны удирдаач, дэд хурандаа Лхаажавын Баттөр,
ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:
- “Шандас ММА тулааны клуб”-ын холимог тулааны мэргэжлийн тамирчин, Дэлхийн аварга Баатархүүгийн Энх-Оргил,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- “Марзан Шарав сан”-гийн тэргүүн Чулуунбатын Хишигчулуун,
- “Талх чихэр” ХХК-ийн ахмад технологич Дуйнхаржавын Хоролмаа,
- “Багануур” ХК-ийн Нүүрс бутлан ачих хэсгийн инженер Пүрэвжавын Эрдэнэцогт,
- Чөлөөт уран бүтээлч, дуучин Эрдэнэсүрэнгийн Төрмандах,
- “Нью сигначе” нүдний эмнэлгийн ерөнхий эмч Пүрэвийн Энхмаа,
- МҮОНРТ-ийн редактор Гарьдшувуугийн Отгонжаргал,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- “Силк вэй стар” Азийн олон улсын дууны тэмцээний Гран при шагналт, дуучин Иозеф Червенка Мишээл,
- “Чингис хаан” үндэсний музейн тайлбарлагч Очирсүрэнгийн Энхцолмон,
- “Монцемент билдинг материалс” ХХК-ийн үзлэг хяналтын инженер Сурмаахоролын Гансүх,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- “Говь” ХК-ийн үйлдвэрийн дарга Сүхбатын Отгонцэцэг,
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ахлах мэргэжилтэн Пүрэвийн Сайнбилэг,
- “Элэн бьюти академи”-ийн сургагч багш Мөнхбатын Эрдэнэжаргал,
- “Позитив Монголиа”-ийн үүсгэн байгуулагч Дашгэрэлийн Түвшинбаяр нарыг шагналаа.




















Холимог тулаанч Б.Энх-Оргилд Гавьяат тамирчин цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн энэ өдөр салбартаа үр бүтээлтэй ажилласан эрхмүүдийг төрийн дээд, одон медалиар шагналаа.
Тодруулбал, "Шандас ММА" дэвжээний тамирчин, холимог тулаанч Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээсэн бол “Silk way star" Азийн олон улсын тэмцээний ялагч Ж.Мишээлийг Алтангадас одонгоор шагнав.
Холимог тулаанч Б.Энх-Оргилын хувьд дэлхийн холимог тулааны шилдэг холбоодын нэг "ONE Championship"-ийн "One Fight Night-38" тэмцээнд ялалт байгуулж, аваргын бүсийг эх орондоо авчирсан юм. Мөн тэрээр "Physical Asia" шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож, Монгол хүний хүч чадал, тэсвэр хатуужлыг олон улсад сурталчлан таниулсан билээ. Б.Энх-Оргил нь холимог тулааны спортын төрлөөс төрөн гарч буй хоёр дахь Гавьяат тамирчин болж байна. Түүний багш Ж.Нарантунгалаг холимог тулааны анхны гавьяат тамирчин болж байжээ.
3,607.57






















































Зочин 2025-12-29 192.82.65.111
Насанд хүрээгүй ч олон улсын тавцанд спорт, оюун ухаан, урлаг соёлоор Монгол улсынхаа нэрийг мандуулж өндөр амжилт гаргаж байгаа хөвгүүд, охидыг одон, медалиар биш мөнгөн шагналаар төр засаг шагнах нь зөв байх гэж бодогддог шүү.
Манай улсын албан хаагчид одон медалиар шагнуулснаараа хөгждөг бол хоцрогдолтой ядуу орны тоонд багтахгүй байх байсан.
Одон, медаль бол найр наадмаар зүүдэг гоёл биш.
Зочин 2025-12-29 192.82.65.111
Насанд хүрээгүй ч олон улсын тавцанд спорт, оюун ухаан, урлаг соёлоор Монгол улсынхаа нэрийг мандуулж өндөр амжилт гаргаж байгаа хөвгүүд, охидыг одон, медалиар биш мөнгөн шагналаар төр засаг шагнах нь зөв байх гэж бодогддог шүү.
Манай улсын албан хаагчид одон медалиар шагнуулснаараа хөгждөг бол хоцрогдолтой ядуу орны тоонд багтахгүй байх байсан.
Одон, медаль бол найр наадмаар зүүдэг гоёлын зүйлт биш.
Нэргүй 2025-12-29 202.9.40.57
шагнал хүртсэн бүх хүмүүст баяр хүргэе! Монгол улсынхаа нэрийг дэлхийд мандуулж бас улсынхаа хөгжилд өндөр хувь нэмэрээ оруулсан та бүгдэд эрүүл энх сайн сайхныг хүсье!
Нэргүй 2025-12-29 59.153.115.124
Монголчууд аа, АНУ-д байгаа 60000 монголыг судлаач ээ!
Зочин 2025-12-29 202.9.40.199
үнэхээр тусгаар тогтносон юм бол биднийг үзэн яддаг орос кинонуудаа гаргахыг болиочээ
Эрдэмтэн 2025-12-29 59.153.115.191
Эрдэмтний хөгжлийн академи Ийм ТББ ерөөсөө алга даа
Нэргүй 2025-12-29 108.18.206.188
Энэ улсад Одон медальгүй хүн үлдэх юмуу ???
Зочин 2025-12-29 103.212.116.233
Нам-Лам дагасан хулгайч нарын ажил тасрахгүй биз
Нэргүй 2025-12-29 103.168.34.152
Nice bna hurelsug geed hulgaichin zuraggui hiideg bas boljino shde ter hulgaichiig huuheduud haraad yu gej boodhuu hulgai shaaj eeok bolj boldog um bna bi ch bas hulgai hiiye gej bodno ter ulun hulgaich pzda udahgui hort havdar umu sniper sum zailah pzdaaa neeh udahgui baih