Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төв цэнгэлдэх хүрээлэнд байгуулсан тохижилтын ажилтай танилцлаа. Энэ жил өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” хотхон байгуулсан. Төслийн хүрээнд Улаанбаатар хотод задгай талбайн хамгийн том мөсөн гулгалтын талбайг байгуулж, хүүхэд багачуудад зориулсан цасан уул, чарганы бүс, иргэд амрах тохилог орчин, халуун ундаа, үйлчилгээний цэгүүд, бүрэн гэрэлтүүлэгтэй чөлөөт цагийн талбайг цогцоор нь шийдсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тус бүр мөсөн гулгуурын талбай, хотхонуудыг байгуулсан. Сурагчдын өвлийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор чөлөөт цагаа өнгөрөөх, тоглож наадах мөсөн талбайг бид үе шаттай байгуулж, хүүхдүүд дэлгэцийн хэрэглээнээс аль болох ангижирч гадаа тоглох боломжуудыг нээж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээн дээр байгуулсан энэ мөсөн талбай хүүхдүүд ирж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх талбар болж байна. Мөн мөс өнгөлөгч машин оруулж ирэхээр бэлдэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн нийслэлийн өмч учир жилийн аль ч улиралд ашиглалтад байлгах боломж бүрдэж байна” гэлээ.
Энэ үеэр “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Лхагвадулам өчигдөр тус талбайд 600 хүүхэд ирсэн бол өнөөдөр илүү их ачаалалтай байна гэлээ. “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” арга хэмжээ 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
3,607.57





















































Нэргүй 2025-12-28 66.181.176.147
баянголынх хаана бгаам бэ
zochin 2025-12-28 71.229.150.6
Huuhed baihdaa iim musun gulguur talbaig mun ch ih muruuddug bailaa.Huuhduud maani aztai bna
ХОТЫН ИРГЭН 2025-12-28 202.179.25.170
Күэ одоо эн э нөхөр бол болох бүтэх талаас нь үнэхээр хичээж байгаа харагддаг.Хийсэн ч юмтай хүн.Урьд уоьдын дарга нар чинь агаарын бохирдол гэж хэдэн тэрбумаар нь хусаж байхад бид төрдөө итгээд нүдэн балай чихэн дүлий явцгааж ирсэн. Одоо энэ хүн хичээж байна. Харж байна. Алдана ононо.Бизнест ч тэр алдах үе буруу тооцоолсноос гарч л байдаг. 7 хэмжиж 1 огтол зарчмаар л явах нь ононо. Янз бүрийн санаатай санаагүй зөвлөгч нэртэй нөхөд ноход байж л байгаа. Одоо алдааг нь засаад том зургаар нь хараад