"NEWS" агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагыг хүргэж байна.
Ж.ЗОЛЖАРГАЛ: НҮҮРСНИЙ ҮНИЙН БОДЛОГОТОЙ БОЛОХ ЁСТОЙ

-Засгийн газраас нүүрсний үнэ энэ онд төсөөлж байсан хэмжээнээс буурснаас төсвийн орлого тасарч байна гэж мэдээлж байна. Өмнө нь Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүний хувьд нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Нүүрсний орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн гэхээсээ илүүтэйгээр олон жил явж ирсэн буруу тогтолцооны үр дагаврын улмаас төсвийн орлого тасарч байна. Тэр дунд нүүрсний орлого тодорхой хувийг эзэлж буй. Угаасаа Монголын эдийн засаг дахь бизнесийн өсөлт зогссон учраас төсөв тасарч байна. Яагаад гэвэл, төсвөөрөө дамжуулж улсаа хөгжүүлнэ гэж боддог хүмүүсийн гайгаар бизнесийн боломжоо алдаад байна. Төсөв тэлж, хөрөнгө оруулалтын том төслүүдийг хэрэгжүүлж, тэрийг дагаж бизнес хөгждөг гэж боддог. Тэгэхээр улсын эдийн засагт төсвийн эзлэх хувь хэт өндөр байна. Хувийн бизнес нэртэй боловч төсвөө тойрч ашиг олдог бизнесийн оролцоо их байна. Улсын төсөв 33 их наяд, төрийн өмч болон орон нутгийн өмчийн компаниудын нийлбэр борлуулалт нь 29 их наяд, нийслэлийн төсөв зургаан их наяд гээд нийтдээ 70 их наяд төгрөг болж байна.
Монгол Улсын эдийн засаг өөрөө 90 гаруй их наяд төгрөг. Үүний 80 хувь нь төрөөс хамааралтай байгаа учраас чөлөөт бизнес агшчихсан.
Чөлөөт бизнес агшсан учраас орлого багасч, төсвийн хомсдол үүсч байна. Одоо эндээс яаж гарах вэ. Дахиад төрийн өмчийн компаниа байгуулж, ашигтай ажиллаж төсвөө арвижуулах юм уу. Эсвэл төсвөө багасгаж, эдийн засгаа хөгжүүлэхийн тулд хувийн хэвшилд эрх чөлөөг нь өгч, татварын дарамтаа буулгаж, ажлыг нь хийлгэх юм уу гэдэг сонголтын өмнө ирж байна. Энэ үзэгдэл улсын төсвийн хомсдолоор илэрч байна.
Өнгөрсөн жилтэй харьцуулбал нүүрсний орлогыг хэмжээ болон үнийн хувьд даруу тооцоолсон. Бүр өндөр үнээр тооцоолсон бол балрах байж. Би өнөөдөр өглөө БНХАУ-ын хэвлэлээс нэг мэдээллийг харлаа. Хятадын уурхайнуудад гадаадаас хэтэрхий хямд үнэтэй нүүрс орж ирснээс зах зээлийг нь эзэлж байна.
Тэгэхээр зах зээл гэгч эрэлт хэрэгцээнээс гадна тэр улсын уул уурхайнуудын хүчин чадлаар хязгаарлагдана. Монгол Улс 150 сая тонн нүүрс гэж хүссэн хэмжээгээрээ коксжих нүүрс нийлүүлэх боломж бараг байхгүй. БНХАУ-ын улс төрийн том бодлого гаргаж, уурхайн тоогоо цөөлвөл орон зай үүснэ. Тэгэхгүй бол Хятад улсад уул уурхайн түмэн компани ажиллаж байна. Монголчууд нүүрснийхээ хэмжээ, үнийн хувьд маш сайн бодох хэрэгтэй. Нүүрсний үнэ бага байлаа гээд бид илүү ихийг зарж чадна гэсэн үг биш.
Хэмжээтэй зах зээлд үнийн бодлогодоо өөрсдөдөө ашигтай үнээр нийлүүлэхгүй бол аль аль талдаа алдагдалтай. Харин худалдаа хийж байгаа компаниудад л ашигтай. Тийм учраас бид нүүрсний үнийн үндэсний бодлоготой байх ёстой.
Монгол Улс нүүрсээрээ хоолоо олж иддэг. Нүүрс экспортолж орлого олдог Австрали, Индонез, ОХУ, Канад, Африкийн Мозамбик улс бүгдээрээ үнэ тогтоодог индекс аргачлалтай байдаг. Монгол Улсад энэ үнийн индекс байхгүй. Монгол Улсын үндэсний үнийн бодлого гэж алга. Энэ замбараагүй байдлыг сайжруулахын тулд бирж гаргаж ирсэн хэрнээ тэрийгээ ажиллуулахгүй том гэрээний аманд орж, алдагдалтай үнээр олон жил нүүрсээ сорчилж зарж ирсэн. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Д.ГАЛСАНДОРЖ: ОЮУТОЛГОЙ ТӨСЛӨӨС МОНГОЛ УЛС НОГДОЛ АШИГ ХҮРТЭХГҮЙ

-Саяхан УИХ-аас байгуулагдсан Түр хороо Оюутолгой төсөлтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулсан. УИХ-ын нээлттэй сонсголын талаар та ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын Оюутолгойн төслийн нээлттэй сонсгол цаг үеээ олсон чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна. Оюутолгой төслийг хэрэгжүүлэх УИХ, Засгийн газруудын шийдвэрүүд анхны Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчийн гэрээ, Дубайн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө хэмээх шинэ хэлэлцээрийг хэрхэн байгуулж, хэрэгжүүлсэн үйл явц, төслийн хөрөнгө оруулалтын санхүүжилт хэрхэн хийгдсэн, өнгөрсөн 16 жилийн хугацаанд төслийн үр өгөөж, төслийн зээлийн өр хэрхэн үүссэн үнэн бодит нөхцөл байдлыг ард түмэнд танилцуулсан, төсөлтэй холбоотой нууцад авсан зарим гэрээнүүд, баримт бичгүүдийг ил болгосон сайн талтай.
Сонсголын үр дүнд Оюутолгойн бүлэг ордуудыг ашиглах гэрээ, хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэхэд гарсан алдаа завхарлыг залруулах, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх оновчтой шийдвэрүүд гарахад дэмжлэг болно гэж найдаж байна.
-Та уул уурхайн салбарт 40 гаруй жил ажиллаж байна. “Эрдэнэт”, “Оюутолгой” үйлдвэрүүдийн олон улсын өрсөлдөх чадвар, техник технологийн сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан хүн. Дэлхийн хэмжээний зэс, алтны орд газруудыг ашиглах гэрээ байгуулах олон улсын сайн туршлагын талаар яривал?
-Олон улсын уул уурхайн салбарт уул уурхайн хөгжлөөр тэргүүлэх орнууд уул уурхайн төслүүдийг хугацаанд нь хэрэгжүүлэх, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс үндэснийхээ уул уурхайн хуулиудаа шинэчлэн сайжруулж байна. Эдгээр хуулиудын зарим зохицуулалтыг авч үзвэл:
Нэгдүгээрт, Индонез ба Чили улсын хуулийн зохицуулалтын хүрээнд Засгийн газар нь давхардсан эрх үүрэгтэй олон яам, агентлагууд, төрийн байгууллагуудыг стратегийн томоохон ордуудыг ашиглах болон удирдах асуудалд оролцуулахыг хориглодог.
Уул уурхайн стратегийн төслийн хөрөнгө оруулалтын гэрээ буюу орд газрыг ашиглах гэрээнд тухайн орны Уул уурхайн асуудлыг хариуцсан сайд нь зөвхөн гарын үсэг зурдаг бөгөөд гэрээний хэрэгжилт, хяналтыг давхар хариуцдаг.
Хоёрдугаарт, Орд газрыг ашиглах гэрээний дагуу Индонезийн зэс, алтны ордыг ашиглах эрх авсан АНУ-ын Freeport-McMoRan, Их Британийн “РиоТинто” компани дэлхийд зэсийн нөөцөөрөө тэргүүлдэг Грасбэргийн ордуудын ил уурхай болон далд уурхай, мөн хайлах цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулалтыг 100 хувь хариуцсан.
Гана улсын алтны томоохон уурхайд “Рио Тинто” төсөл хэрэгжүүлэгч компанийнхаа 15 хувийн хувьцааг үнэ төлбөргүй Засгийн газарт нь эзэмшүүлсэн.
Орд газрыг ашиглах гэрээг 20 жилийн хугацаагаар байгуулж, 10 жилээр сунгадаг байна.
Гуравдугаарт, дэлхийн тэргүүлэгч Чили ба Индонез зэрэг оронд уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэхдээ татварын тогтворжуулалт хийдэггүй, менежментийн төлбөр авдаггүй, борлуулалтын орлогыг тухайн орны үндэсний банкуудаар дамжуулан авдаг, татварын маргааныг зөвхөн байгалийн баялгийн эзэн орны хуулиар шийдвэрлэдэг практик хүчин төгөлдөр мөрдөж байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
"ТӨР ДЭЭРЭМ ХИЙЖ, ҮНЭНЧ ТАТВАР ТӨЛӨГЧДӨӨ Л НООЛООД БАЙНА"

-Сүүлийн жилүүдэд Монголд бизнес эрхлэхэд хэцүү болсныг хүн болгон хэлж байна. Дээрээс нь хөлөө олсон хэдэн аж ахуй нэгжээ татвараар дарамталж өдөрт өчнөөн компани үйл ажиллагаагаа зогсоож байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ. Монголд бизнес хийх орчин нөхцөл хэр байна гэж та харж байна?
–Миний хувьд бол өөрсдөө дуртай зүйлээ хийгээд, хөгжүүлээд явж байгаа болохоор хэн нэгэнд ялархаж, гомддоггүй. Хэрвээ алдаа, оноо байж үүнээс илүү байж чадаагүй бол бид хоёрт буруу байж магадгүй. Анх бид бизнесээ эхлүүлэхдээ ямар байлгая гэж зорьсон юм. Тэр хэмжээндээ очиж чадсан бол тэр бидний хөдөлмөрийн үр дүн. Харин тэр зорилгодоо хүрч чадаагүй бол мөн л бидний хөдөлмөрийн үр дүн гэж боддог. Хүн дуртай юмаа хийе гээд зоривол ямар ч нөхцөлд боломж бол байдаг.
Одоо бол юм хийе гэсэн залуус өөрсдөөсөө шалтгаалахгүй нийгмийн асуудлуудаас, төр засгаас болоод хохирогчийн дүртэй болоод байгаа нь маш харамсалтай санагдаж байгаа. Бидний үед бол хэн нэгэн бидэнд тусална гэдэг ч юмуу, ямар нэг хүлээлт байгаагүй дээрээс нь хэн нэгэн буруутай байсан ч буруутгадаггүй байсан.
Гэтэл өнөөдрийн төр засаг хувийн бизнес гэхээр л шуналтай, зөвхөн мөнгө хөөдөг, бараа бүтээгдэхүүнээ хэд нугалж зардаг хүмүүс гэсэн ойлголт төрүүлээд байна.
Өмнө хэлсэнчлэн энэ бүгдийг бий болгохын тулд маш их цаг хугацаа хөдөлмөр зарцуулж брэнд гэж хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд ирж байгаа. Ер нь бол хүний амьдралын хоёр гурван үеийг туулсан брэндүүд л дэлхийд танигдаж байна шүү дээ. Тэр хэмжээний цаг хугацаа зарцуулж, тэвчээртэй, тууштай байж үнэ цэнийг бүтээж байна гэсэн үг. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Д.ЦОГТ: ИХ ГОВИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР БОЛ ДЭЛХИЙН ӨВ

-Байгаль орчны талаар судалгаа хийх нь Монголд ямар ач холбогдолтой вэ?
-Манай салбарын судалгаа бол ямар нэг зүйлийг цаашид хийх үйл ажиллагааны суурь болдог. Суурь мэдлэг, өгөгдөлгүйгээр цаашид аливаа зүйлийг хийх боломжгүй. Тас харанхуйгаар хийлээ гэхэд тэр ямар ч үр дүнгүй болж хувирна. Тийм учраас бид замыг нь засаж гэрлийг нь асааж өгч байгаа. Үүн дээр нэг жишээг дурдахад, Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний нэг төрөл болох усан цахилгаан станцыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд хэрэгжлээ гэж бодоход тухайн газрын загасны шилжилт хөдөлгөөн нүүдлийг хааж боомилохгүйгээр эко системийг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ гэдэгт хариулт өгөх суурь мэдлэгийг өгдөг.
-Энэ төрлийн судалгааг байгаль дээр хийдэг үү, лабораторид түлхүү хийдэг үү?
-Экологийн чиглэлийн судалгаанууд гол төлөв байгаль дээр хийгддэг. Туршилт болон таамаглалыг батлах гэх мэт ажлыг лабораторид хийдэг. Бодит нөхцөл байдлыг шууд харж мэдэх боломжтой учраас байгаль дээр судалгаагаа хийдэг.
-Залуу экологичийн хувьд Монголын байгаль орчны хамгийн тулгамдсан асуудлыг юу гэж харж байна вэ?
-Мэдээж Монгол Улсын байгаль орчны нөхцөл байдлын хувьд уур амьсгалын өөрчлөлт, бохирдол гэх мэт олон зүйл байгаа. Гэхдээ тэр дундаас биологичид болон судлаачдын ярьдаг том асуудлын нэг бол бэлчээрийн даац хэтрэлт, хөрсний доройтлын асуудал юм.
Монголын мал аж ахуй байгаль цаг ууртайгаа хосолж зохицсон байх ёстой байтал малын тоо хэмжээ даацаас шалтгаалж эсрэгээрээ байгалийг доройтуулах, сүйтгэх үйл ажиллагаанд том нөлөө үзүүлж байна.
Мөн дараагийн том асуудал бол байгальдаа ээлгүй хүмүүсийн хандлага юм шиг санагддаг. Тэд мэдлэггүй байгаа учраас л байгалиа доройтуулдаг байх. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
"НАМАЙГ ДЭМЖДЭГ ҮЗЭГЧИД МААНЬ ХААГУУР ЯВНА, ЯМАР УРАН БҮТЭЭЛ ХИЙЖ БАЙНА ГЭЖ ИХ АСУУДАГ"

-Хошин урлагаас театр, тэр дундаа хүүхдийн байгууллагад ажиллах ямар санагдаж байна вэ?
-Миний хувьд 2001 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Ингээд бодоход урлагийн салбарт 25 жилийн турш хоёргүй сэтгэлээр, тасралтгүй зүтгэж иржээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд хүмүүс намайг урлагаас хөндийрч, нам жим болсон мэтээр ойлгож байж магадгүй. Гэхдээ үнэн хэрэгтээ өнөөдрийг хүртэл урлагтаа үнэнчээр ажиллаж байна.
Сургуулиа төгссөн цагаасаа эхлэн “Шинэ үе” продакшнд харьяалагдаж, 18 жилийн турш тайз, дэлгэцийн уран бүтээлд тасралтгүй тоглосон. “Шинэ үе” продакшн үзэгчидтэйгээ олон сайхан театрын жүжгээр уулзаж байсан. Тухайлбал, Английн зохиолч Рэй Кунийн “Бүгд унтаж байхад” жүжигт туслах дүр бүтээж байсан бол Хятадын зохиолч Цао Юй-гийн “Буйд нутаг” эмгэнэлт драмыг продакшны бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа амилуулж, Ардын жүжигчин С.Сарантуяа, Ц.Төмөрбаатар нарын ахмадуудыг урилгаар оролцуулж байлаа. Миний хувьд продакшнд байх хугацаандаа тайзны жүжигт 4-5 удаа гол болон туслах дүр бүтээсэн туршлагатай.
Харин Улсын хүүхэд, залуучуудын театр бол 75 жилийн түүхтэй байгууллага. Бид өнөөдөр энэ урт түүхийн шинэ хуудсыг хамтдаа бичилцэж байна. Театрын онцлог нь зөвхөн бэлэн зохиол дээр ажиллахаас гадна найруулагчийн сонголт, зорилтот үзэгчдийн нас, сэтгэл зүйд тохирох эсэхийг нарийн судалж байж уран бүтээлээ тайзнаа гаргадагт оршдог.
Хувийн байгууллагаас ялгаатай нь энд хариуцлага өндөр. Цагтаа ирж, цагтаа тарах, өдөр тутмын сургуулилт, жүжгийн болон дууны бэлтгэл тогтмол хийгддэг. Хувийн продакшнд байх үед ихэвчлэн жүжиг тавихаас 2-3 сарын өмнө эрчимтэй бэлтгэл хийж, дараа нь үзэгчидтэйгээ уулздаг байсан бол одоо бол бэлтгэл, сургуулилтын ачаалал илүү нягт, тасралтгүй үргэлжилж байна. 2024 оноос хойш бид таван уран бүтээл дээр амжилттай ажиллаад, одоогоор зургаа дахь уран бүтээлээ үзэгчдэд хүргэхээр бэлтгэл сургуулилтаа хийж байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
3,607.57






















































Иргэн 2025-12-27 59.153.114.218
УИХ, ЗГ, хот удирдлага урд зүгээс заавраа аваад байдаг юм болов уу? Иргэдээ боддог УИХ, ЗГ хэзээ гарч ирэх юм бол ? Иргэд нэг өдөр л тэсрэнэ…
Нэргүй 2025-12-27 59.153.115.124
Монголбанкныхан арилжааны банкуудаас хахууль авч, улмаар арилжааны банкнаас авах зээлийг хоёрхон жилээр ба өндөр хүүтэй олгодог. Бизнес ба үйлдвэрлэл эрхлэх гэсэн хүн арилжааны банкнаас зээл аваад, хоёрхон жилийн дотор бизнесээсээ ашиг хүртэх боломжгүй. Тиймээс Монголд хувийн хэвшил хөгждөггүй.
Монгол 2025-12-27 202.126.88.112
ТӨР нь Төр шиг баймаар бна. АРД ИРГЭД нь Сумаас гараад Аймагт, Аймгаас гараад Нийслэлд, Нйислэлээс гараад Солонгос, Австралид ирдэг БЭЛЭНЧИЛЭХ, бусдыг хашраадаг эсвэл мөнхийн ГОМДОЛЛОХ, ШҮҮМЖЛЭХ Сэтгэхүйгээ Өөрчлөөд Бүтээж Хөдөлмөрлөөд ОРЧНОО ӨӨРСДӨӨ БҮТЭЭДЭГ болмоор бна доо….
Иргэн 2025-12-27 49.0.139.153
Төрөө сулруулж үл болох. байгаа хүч чинь шүү.
Хувийн ажилд муу баримт байгаа бол одоо яах, бусад нь хамаагүй л дээ, тэд сайн, шударгал бай. Бурууд хурц гэх үү. Лебералдаад олигтой юманд хүрэхгүй л дээ…
Нэргүй 2025-12-27 103.229.121.238
SEXSEER VANXANDI BIEE UNELLEED80955877BOOW XXI BOOW DOLOOJ ALNI SEXSEER ANUSDI
Нэргүй 2025-12-27 202.9.40.85
Дахин сонгууль явуулбал баахан зардал гарна. Юм бол засгийн газраа огцруулаад сонгууль хийгэд байх нь монголчуудад ашиггүй. Ойрохонойрхон гнэрээ буулгаж бариад байж болохгүйтэй адил юм. Төр байсан цагт татвар байх жамтай.
Нэргүй 2025-12-27 188.162.254.30
дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс,галч авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!??????!!!??!!
Нэргүй 2025-12-27 202.9.40.136
монголд үүрлсн хулгай шаасн х***а манжуудыг үтр түргн х***а манжруун хөөж зайлуулх ёстой монголл үүрлсн х***а манжууд хулгай шааж хулгайгаар аймр мөнгжцн даам шааж хулгайн мөнгр хаа сайгүй хэрн амьдрчиын даврцн пздагууд.