Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжүүлэхийг НИТХ-аар дэмжжээ. Өөрөөр хэлбэл, төслийн 74 хувийг хувийн хэвшлээс санхүүжүүлж, үлдсэн хувийг эргэн төлөх нөхцөлтэй Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас гаргаж, байгальд ээлтэй, стандартад нийцсэн такси үйлчилгээг нэвтрүүлэх юм. Энэ талаар нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсангаас тодрууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хотын 1.7 сая иргэн өдөрт 90 мянга орчим зорчилт хийдэг. Гэвч өнөөдөр стандартад нийцсэн, зөвшөөрөлтэй, такси баазын системээр ажиллаж байгаа зөвхөн 5 ААН-ийн 231 такси үйлчилгээ үзүүлж байна. 90 мянган зорчилтын хэрэгцээг 200 такси бүрэн хүргэх боломжгүй. Энэ нь сошиалаар ярьж байгаа шиг төр нь хувийн хэвшилтэй өрсөлдөж такси үйлчилгээг эрхэлнэ гэсэн үг биш. Харин олон жил орхигдсон такси үйлчилгээний чанарыг сайжруулж, хувийн хэвшил буюу аж ахуйн нэгж 74 хувийг санхүүжүүлнэ. Мэдээж эрсдэлийг хүлээж Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 6 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй дэмжлэг үзүүлнэ. Үр дүнд нь, хяналтын нэгдсэн удирдлага, баазын системтэй, апплейкшн бүхий стандартад нийцсэн, эрсдэлгүй, эко такси үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.
Нийслэлийн иргэдийн өглөө, оройн зорчилтын байдлыг судлахад 5000 орчим байнгын такси үйлчилгээ шаардлагатай байна. Үүний 20 хувь нь буюу эхний ээлжид 1000 байгальд ээлтэй, хэмнэлттэй такси үйлчилгээг үзүүлэхээр ТЭЗҮ-д тусгасан. Өнөөдөр НИТХ-аар “Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах” төслийг хэлэлцэн дэмжлээ.
Өөр нэг тал нь үнийн хувьд тогтсон бөгөөд хямд байна. Такси 1500 төгрөгөөр үйлчлэх ёстой хэдий ч орой ажил тарах цагаар, шөнийн цагаар 3000-4000 төгрөгөөр ч үнэ нэмж үйлчилгээнд явж байна. Иргэдийн нийт зорчилтын 27 хувийг автобус, такси 7-8 хувийг эзэлдэг. Сүүлийн 10 жилийн хугацаанд такси үйлчилгээний салбарт шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байгаа. Хувийн хэвшилд дэмжлэг үзүүлэх нь ч зүйтэй. Энэ бүхний ард 4573 байнгын ажлын байр шинээр бий болно” гэдгийг хэллээ.
Түүнчлэн нийслэлд баталгаатай такси үйлчилгээ дутмаг учраас гэмт хэрэг зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 2025 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар такси үйлчилгээтэй холбоотой 4500 орчим дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 91, зөрчлийн шинжтэй 18 хэрэг бүртгэгджээ. Ихэнх зөрчил таксинд эд зүйлээ мартах, орхигдуулахтай холбоотой байна. Албан ёсны такси үйлчилгээ энэ бүх эрсдэлээс сэргийлж, баталгаа үзүүлэх боломжтой аж.
3,607.57

















































Нэргүй 2025-12-26 202.55.188.126
Тер хувийн хэвшлийн түншлэл нэрийн дор улсын мөнгө идэхээ болиочээ…олон юман дээр дуугүй явж ирлээ… одоо бүр улаан цайн ТХХ Түншлэл нэрээр төрийн мөнгө зувчуулдаг болжээ… энэ арай дэндэж бнаа…НИТХ гэж Хуйвалдааны хурал болжээ… НИТХ нь тэгээд хотын дарга нь нэг хувийн компанийн захиралтай нийлж түншлэл нэртэй мөнгө хулгайлах бүлэглэл байгуулж бна ш дээ… энийг Тагнуулынхан тэгээд АТГ яаралтай шалгах хэрэгтэй бнаа….
зочин 2025-12-26 66.181.183.46
Такси үйлчэлгээ зөшөөрөл бичиг баримт хаяг ил тод шудрага тогтсон үнэ тарифтай хяналттай зорчигчийн аюулгүй баталгаа хангасан соёл зан харьцааг эерэг одоо дуртай үнэ хэлж нэхдэг болих хэрэгтэй
Нэргүй 2025-12-26 202.126.88.223
шийдлээ хүлээж байсан асуудалд аятайхан шийдэл олж байгаа юм байна. Аюулгүй соёлтой ядаж хэдээр явах нь тодорхой, хаашаа явахыг асуухгүй үйлчилдэг, цэвэрхэн такси үйлчилгээ хэрэгтэй байна.
Нэргүй 2025-12-26 103.229.123.158
Үүнийг эхний ээлжинд хотод багтахгүй байгаа 5 00 000 шт хөөрхий ПРИУСТЭЙ БААГИЙНУУД тэр зөвшөөрөл, шалгалт стандартыг даваад хийж болмоор байх юм. Идэх уухын авилгалдахын дон тусчихсан юм шиг сэтгэх юм.
зочин 2025-12-26 66.181.187.36
Энэ авилга гэж улс төрийн зорилгоор байнга солиорохоо болимоор юм, Төрийн албанд ажиллаж байгаа бараг бүх хүн авилгач нэр зүйлээ,Ямар ч гэмгүй мөрөөрөө явж байгаа гүтгэгдэж байна Зах зээлийн үед авилга үүсэх нь бараг хууль юм уу даа, Авилгагүй орон байхгүй гэх юм,Бараг хүн бүр бизнес маягийн ажил эрхэлж ажлаа бүтээхийн тулд хэн нэгэнд ямар нэг зүйл өгч царайчилдаг бололтой юм,Том хөрангөтөн оронд бүр аймшиг гэнэ Авилгатай тэмцэх хэрэгтэй, Гэхдээ бусдыг гүтгэх хэрэгсэл болгож болохгүй,
Нэргүй 2025-12-26 103.212.119.235
Заа яахав ээ хийж шинэчилж, гол нь үйлчилж л чадаж байвал л болох нь тэр. Хувийн л хэвшил нэрийн дор боловч тэгээд цаана. Гэхлээ яахав энэ УБ т хэрэгтэй шийдэл
зочин 2025-12-26 66.181.187.36
Маш зөв Таксийн үйлчилгээгүй орон манайхаас өөр алга, Ажил төрлөө бүтээх гэтэл таксий унаа олдохгүй иргэд зовж байна,Гадаадынхан хэрхэн гайхаж байгааг хэвлэл мэдээллээр байнга л харуулах юм, Гадаадад таксийн үйлчилгээ явж болоод байдаг Монголд болдгүй байж болохгүй,