niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 20:01 UTC Эх: https://news.mn/r/2841259/ 19632e791cc6be0c… ← niitlelch.mn руу буцах

Засгийн газрыг огцруулах саналаасаа буцахгүй, 35 гишүүн дэмжээд байна

Засгийн газрыг огцруулах саналаасаа буцахгүй, 35 гишүүн дэмжээд байна

Засгийн газрыг огцруулах саналаасаа буцахгүй, 35 гишүүн дэмжээд байна

Засгийн газар дэд сайд нараа буцаан татахгүй бол Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн. Тэгвэл энэ асуудал юу болж байгаа талаар тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Засгийн газрыг огцруулах саналд гарын үсгээ зураагүй гишүүдийг зуруулахаар шахах, 42-уулаа зурах ёстой гэдэг шаардлагыг гишүүд маань тавьж байна. Одоогоор 35 гишүүн огцруулах саналыг дэмжиж гарын үсэг зурсан. Нөхцөл байдлыг бид дүгнэж байна. Шаардлага биелүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах саналаа өргөн мэдүүлнэ гэдэг байр суурь хэвээрээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлгээс хамтарсан ажлын хэсэг гарсан нь төрийг цомхон болгох асуудлыг хуулийн хүрээнд шуурхай өргөн хүрээнд хийж шийдвэрлэх гишүүдийн санаачлага, мөн Засгийн газраас санаачлага гарсантай холбоотой. Надад мэдээлэл өгөөд явж байгаа.

Он гарахад хугацаа байна, элдэв янзын тохироо наймаа байхгүй. Бид зарчмын шаардлага тавьсан. Энэ бол ард түмний хүсэл эрмэлзэл. Зөвхөн дэд сайдын асуудал биш авлига, хулгай, эдийн засгийн уналт гэсэн мөсөн уулын тухай ярьж байгаа яриа шүү. Ийм зарчмын байр суурийг Ардчилсан намын бүлэг илэрхийлэхгүй бол хэн илэрхийлэх юм . Он дуустал арванхоёрдугаар сарын 30, 31-нд чуулгантай өдөр. Өргөн барингуут УИХ шууд хэлэлцэх ёстой.

УИХ-ын намрын чуулганыг арванхоёрдугаар сарын 31-нд хаах эсэхийг мэдэхгүй байна.

Гарын үсгийг 42-т хүргэх ёстой, 35 хангалтгүй. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд 100 хувь Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурах ёстой гэж гишүүд маань үзэж байна” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

Avatar

зочин 2025-12-26 59.153.115.32

АН үзэл бодол үг хэлэх эрх чөлөөг боомилон дарангуйлагч худал хулгай луйварыг дэмжигч гэдэг ил тод ялгарч бна кк

Avatar

Лондон зураач 2025-12-26 86.176.22.216

Жинхэнээсээ бол огцруулаад хэрэггүй. Энэ ЗГ сайн ажиллаж байгаа. За, яахав, сөрөг хүчин байгаа шүү гэдэг аман улс төр бол хийж болно л доо.

Avatar

Нэргүй 2025-12-26 103.212.162.158

Монголын төрийг бусниулөх дайсагнасан ажиллагаагаа зогсоо. Хэний захиалгаар Монгол төрийг хүчгүйдүүлж тогтворгүй болгох ийм бусармаг ажиллагаа явуулж байгааг тодруулж хариуцлага тооц.

Avatar

Зочин 2025-12-26 202.55.188.123

Нэмэгдэхүүний байрыг солилоо гээд нийлбэр өөрчлөгдөхгүйн адил огцрууллаа гээд юу өөрчлөгдөх юм бэ Цогтгэрэлээ. Ард түмний амьдрал шууд сайжрах юм цуу. Дахиад л татварын мөнгөөр ЗГазрыг байгуулна гэсэн шоугаа хийж мөнгө үрнэ л биздээ.АН төр барьж л байсан штээ.Ардыг амьдрал сайжраагүй л санагдахын.

Avatar

Нэргүй 2025-12-26 103.11.193.222

Тэр нь гол биш хө. Ингэж шантаажилж байгаад Засагт хамтарч аваад, хэдэн хүнээ гол яамд дээр байршуулж авах нь чухал байна. О.Цогтгэрэл

Avatar

Нэргүй 2025-12-26 103.229.121.108

ха ха гөлөөг ч гэж тоохгүй байгаа юм биш үү. ингэтлээ АН шалдаа буух гэж

Avatar

иргэн 2025-12-26 202.126.90.11

засаг огцоруулаа гээд ан ямар ашигтай бна ард түмний амьдралаа дээшлүүлж чадахгү байж улам л ядууруулж ард түмнээ зоввоох юм хийх гэж оролдох юм зүгээр гишүүдээ цөөл 76 байлгаач хасаач ямарч мэдлэггүй дандаа хоорондоо хэрүүлж хийхээс өөр ард түмэнд хүртээлтэйб бна ан ман ялгаагүй карма нэгтэй л бна ард түмнээ тайван амьдруулаад өгөөч гэж ан гуймаар бна

Avatar

сонгогч 2025-12-26 202.9.46.133

АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ, ДАВХАРДСАН БҮТЭЦТЭЙ, 2-УУЛАА 7 ХОНОГ ТУТАМ ТАЙЛАН ЗЭРЭГ НЭХДЭГ ЯАМ АГЕНТЛАГ 2- Н АЛЬ 1- Г ТАТАН БУУЛГАЯ. АГЕНТЛАГТАЙ БОЛСНООС ХОЙШ ЯАМ ХИЙХ АЖИЛГҮЙ БОЛСОН … БОДЛОГО БОЛОВСРУУЛДАГ ЮМ БОЛ ЯАМ ӨӨРСДӨӨ ТҮҮНИЙГЭЭ ГАРДАН ХИЙЖ БОЛОХ БОЛОХГҮЙГЭЭ ШАЛГА…ИЙМД АГЕНТЛАГУУД ОГТ ХЭРЭГГҮЙ…ТӨРИЙН ЗАХИРГААГ 70% ЦОМХОТГОХ ЁСТОЙ.

Avatar

Зочин 2025-12-26 202.179.18.219

Огцруулах санал цуглуулахаас өөр юм мэддэггүй О.Цогтгэрэлийг үтэр түргэн огцруулах хэрэгтэй

Avatar

ygstfbldFni ? Ctandartaan baaxan glzyy gistafni byrgedei NZMtrakni 2025-12-26 71.24.146.145

1/4 bainguin

Avatar

gadnixand zasaglyylj bnaa, Tyreeselj,ezgyichilj doromjilj, 2025-12-26 71.24.146.145

indix +barsykF 4/9/+ mxdr lying ; ? gstfdnP ?

-Address ch ugux, ytasni Xolboo baixgyi, ylc ylsdaan -1; biby ?

baaxan xyn zalilj gadnixandp ozgoe.yu ch xuixees bytsgyi, CTANDARTAA tabichix, cydasryy tarij,vaktsindan idt ;

Gl _ CJN gadni OCXUUX.

Avatar

Нэргүй 2025-12-26 66.181.185.137

Найз охиноо зодож байсан , сэтгэцийн эмгэгтэй Дашням мэтийг дэд сайд болгосон бол Занданшатар , Учрал мэтийг унагах нь зөв

Avatar

Нэргүй 2025-12-26 59.153.115.124

Эдгээр мангар юмнууд дэд сайд нарт атаархаад байна.

Avatar

Нэргүй 2025-12-26 103.212.119.235

МАН тэр эргүү царайлсан скүүтэрчин сайд пацанаасаа сал аа. Ямар хүн мундсан биш.

Avatar

Нэргүй 2025-12-26 103.212.119.235

За АН одоо болноо ккк

Avatar

Ан-ийн гишүүд бүгд дагаж тэнэгтэгйү биз 2025-12-26 66.181.186.200

АН-ийн дарга та сайн төсөл хөтөлбөр боломсруулаад ухаанаа уралдуулсан бол 2 гараа өргөх байлаа.Чамд 4-5 сарын настай засгаа унаад байвал улс хөгждөг гэж ямар чөтгөр хэлсийм бэ? Засгаа унагаад дахин засагаа байгуулах гэж наанадаж 2 сарын ажил болно.Энэ хугацаанд цохицуулалтгүй болж Цалин тэтгэвэрээ ч тавьж чадахгүй, Дайны хажуугаар дажин гэгчээр хулгай худал, дээрэм тонуул гаарнаав Энэ нь чиний ганц зорилго чинь үү?Энэ далимаар өр төлбөрийн баримтаа утгах мэгэн арга олоо юу? Мал аа

Avatar

Лондон зураач 2025-12-26 86.176.22.216

Жинхэнээсээ бол огцруулаад хэрэггүй. Энэ ЗГ сайн ажиллаж байгаа. За, яахав, сөрөг хүчин байгаа шүү гэдэг аман улс төр бол хийж болно л доо.

Avatar

цөвүүн цагаа гэж?түрийний бөөс толгойд гэж... 2025-12-26 66.181.186.200

Аль чнамын гишүүн байлаа монгол улсын иргэн монгол хүн. Монгол хүн бүрийн хүсэл эрмэлзэл ньулсаа хөгжүүлж эдийн засгийн чадвахуулж ард иргэдээ ажилтай оролгой болгох явдал. Сөрөг хүчин гээд 4-5 сард эдийн засгаа сайжрууллаагүй гэж засгаа унагаавар эдийн засан нь сэргэчихнэ гэж яаж бодож чаддаг бол? Цолгтгэрэл ээ чи сайн эдийн засагч болоод алсыг харсан бодлоготой бол улс,иргэдийхээ төлөө ухаанаа уралдуулж гарц гаргалаг хайж олоод засгийн газтайгаай зэрэгцүүлээд бодлого боловсруулж ярихгүй яасан

Avatar

И 2025-12-26 103.212.117.21

энэ цаг үеийн Их хурал ч, ЗГ ч юу ч хийсэнгүй, баахан томилгоо хийж Оюу толгойн гэрээг магтах шивдээ

Avatar

Нэргүй 2025-12-26 202.126.88.223

ард түмний нэр барьж ардаа байгаа захиалагчийнхаа даалгаврыг биелүүлэхээр улайрчээ. Энэ засаг огцорвол авилгын хэргүүд оюу толгой асуудлаас өгсүүлээд замхрах зүйл олон байгаа тул ард түмэнд асар их хохиролтой. Шинэ сайдуудын баг бүрдэх нь энэ хэдэн дэд сайдын цалингийн зардлыг 100 нугалах биз дээ.

Avatar

Нэргүй 2025-12-26 103.168.34.172

Би энэ хэрүүлчдийн хийдэр ганц юмаа хийгээд эхлэхээр эсүүд минь биеэр арзас хийгээд муу энергээр дүүрчих юм. Оюун эрдэнэ гэж нэг юм эд нарыг засагт оруулснаас эл нар… АХ ынхан лээш нь орооцолдсон бүх үед арл түмэн хэцүүддэг

Avatar

зочин 2025-12-26 66.181.187.36

Энгэж зовж байхаар төр засаггүй ,хүй нэгдлийн байдлаараа овог аймгаараа амьдарвал яасан юм бэ, АН-ынхан дэндэж байна, Төрийн эрхийн төлөө шунал нь хэтэрч байна, Засгийн газрыг байнга унагаж ,улс орныг урагшлуулахад чиглэсэн бүх ажлыг нураахаар хатуу шийдсэн байна, Монголчуудын сонголтыг үл тоож байна, Басамжилж байна, Монголын хязгааргүй эрхэт эзэн, мэт авирлаж байна,

Avatar

Нэргүй 2025-12-26 103.168.34.172

Хэрүүлийн буүар нүүрлэсэн хар энергитэй АН ынхан ернь улсын үйлдвэрүүдийг цаасаар авч ажилчин ангийг гудамжинд гаргасанаа үалруулаад үйлдвэрүүдийг маань л оуйваичлаас аваал өгчих. МАН ын хулгайчуудыр лараа нь бөөндөе

Avatar

Баагий 2025-12-26 202.126.90.79

АН байгаа цагт монголын ард түмэн нар үзэхгүй.АНын гишүүд эхлээд 2тонн алтаар тоглосоноос эхлээд хувьчлал нэрээр монголын өнгөтэй ашигтай бүх үйлдвэрийг хуваан авч сүйрүүлсэн,Алтанхуягийн засгийн газар Шарын голын нүүрс шахаж Улаанбаатарыг утаанбаатар болгон,одоо хамттарч байгаа нэрээр БЭТ д шахаж хэдэн их наядыг тэдний цалинд өгсөн.Одоо үүнийг цомотгох гэхээр ДЭД САЙД гэх асуудлаар шантааж хийж байна Цогтгэрэл өөрийн ухаангүй учир Элбэгдоржийн утсан хүүхэлдэй л болох шив дээ.

Avatar

Нэргүй 2025-12-26 202.9.40.85

АН-ЫНХАН ИЙМ Л ЗҮЙЛ ХИЙЖ ЧАДНА. ЗҮЙЛ ОГТХИЙХГҮЙ. АЛБАН ТУШААЛ МӨНГӨ ТӨГРӨГТЭЙ ХОЛБООТОЙ ЮМАНД ШУМБААД ОРЧИХНА. 126 ХҮНИЙГ ЦОМХОТГОСОН НЬ ЭДНИЙ ЭРХ АШИГТ ИХ НӨЛӨӨЛСӨН БАЙНА. ТЭГЭЭД Л ОГЦРУУЛНА ГЭЭД БАЙГАА ЮМ. ЗҮГЭЭР АЖЛАА ХИЙЖ БАЙГАА ЗАСГИЙН ГАЗРЫГ ЭД НАРААС БОЛЖ ОГЦРУУЛАХ ЮМ ГЭНЭ. ХИАМЧИД ЭД НАРТАЙ ХАМТРАХ НЬ МЭДЭЭЖ. АН БАЙСАН ЦАГТ ЗАСГИЙН ГАЗАР ОЙР ОЙРХОН ОГЦОРСООР БАЙХ БОЛНО. ЭЛБЭГДОРЖТОЙ УУЛЗАЖ ИРЭЭД ИЙМ ЮМ ЯРЬДАГ БОЛЧИХОЖ

Avatar

Нэргүй 2025-12-26 103.229.121.77

ЗӨВ . Ард түмэн – сонгогчид АН – ын УИХ дахь нөхөд хэн бэ гэдгийг ч мэдэж авъя . Ухаа Худгаас уяатай нөгөө хэд мултарч чадаж уу – үгүй юу гэдгийг ч мэдье . Эхлээд өөрийнхнээ шахах чинь зөв , МАН – ыг бол буулгадахад бэлэн байгаа – СОНГОГЧИД …

Avatar

Нэргүй 2025-12-26 122.201.31.238

Чадах уу баньд минь.Сөрөг хүчнийхээ үүргээ хүлээж чадахгүй дандаа худалдагддаг юм байж

Avatar

Зочин 2025-12-26 202.126.89.92

Энэ хүнд өөр хийх ажил алга уу

Avatar

Нутгийн уугуул 2025-12-26 103.229.123.100

Оюу Толгойгоос авах ашгийг ард түмэнд яаж авч өгөх асуудлыг Засгийн газраас босгож ирж ярьж хөөцөлдөж байгаа энэ цаг мөчид энэ пяздук ёстой араас хутга шаана гээч юм болж байна. Засгийг огцруулах гэсэн цаад далд хорон санаа чинь ойлгогдоод байна шүү хөсрийн ардчиллын нэр барьсан пяздук Цогтгэрэл ээ. Чамд чиний эзэд чинь хэдэн сая ам. доллар өгсөн бэ… нов.шоо..

Avatar

Зориг 2025-12-26 122.201.31.93

ЗӨВ. ТА НАР 27 БОЛОН 28 ОНЫ СОНГУУЛЬД ЯЛЪЯ Л ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ НААД АЖИЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЗАСГИЙГ ОГЦРУУЛЖ ХҮЧТЭЙ СӨРӨГ ХҮЧИН ШИГ АЖИЛЛАХ ЁСТОЙ.

Avatar

Нэргүй 2025-12-26 66.181.188.17

юу гээд байнаа Элбэгдорж гуай нүүрээ харуулахгүй донгодоод л сууна уу.

Avatar

Нэргүй 2025-12-26 66.181.176.198

төвөгтэй шаасан

Avatar

Эргүү Дашням 2025-12-26 203.91.116.130

Эргүү Дашням мэтийн дэд сайд нэртэй эрхийн балайнуудаас чинь болж ард түмэн дургүйцээд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж