niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 20:01 UTC Эх: https://news.mn/r/2841251/ c42b531fe8ede645… ← niitlelch.mn руу буцах

Оюутолгой төслөөс Монголын хүртэх өгөөж 53 хувь байхаар зааж өглөө

Оюутолгой төслөөс Монголын хүртэх өгөөж 53 хувь байхаар зааж өглөө

Оюутолгой төслөөс Монголын хүртэх өгөөж 53 хувь байхаар зааж өглөө

Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооны гишүүд өнөөдөр /2025.12.26/ мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн О.БАТНАЙРАМДАЛ:

-Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр  авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл маань өнөөдрийн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувийн саналаар дэмжигдэж, батлагдлаа.

Хянан шалгах түр хороо 2025 оны долдугаар сарын 2-нд байгуулагдсан. Түр хороо нь парламентад суудалтай дөрвөн намын төлөөлөл орсон 11 гишүүнтэй байгуулагдсан.

Оюутолгой төсөл бол анхны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш 16 жилийн туршид нийтдээ 22 орчим тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт.

Ирэх  20, 30 жилд Монголын эдийн засагт хамгийн том ач холбогдолтой төсөл байсаар байх болно. Өнөөдөр гадаадын шууд хөрөнгө оруулалтын 40 орчим хувь, Монгол Улсын өрийн 50 орчим хувь, валютын нөөцийн 41 хувийг дангаараа бүрдүүлж байгаа төсөл юм.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын 30 жилийн гэрээ байгуулснаас хойш 16 жил нь өнгөрсөн. Хагасаас илүү хугацаа нь өнгөрчээ. Энэ цаг мөчид Хянан шалгах түр хороо  байгуулагдсанаар төсөлд үнэлэлт дүгнэлт өг ч алдаа, оноогоо засаад урагшлах болж байна. Мөн энэ цаг мөчид томохон үйл явдал давхцаж байгаа нь Оюутолгой төсөл 16 жилийн туршид томоохон бүтээн байгуулалт хийсээр энэ жил ажлаа 100 хувь дусаад цаашдаа илүү тогтвортой олборлогч үйлдвэрлэгч компани болж шилжиж байгаа шилжилт 2025 онд тохиож байна. Удахгүй хоёр гурван жилийн дараа Оюутолгой төсөл дэлхийн гуравдагч том зэсийн үйлдвэрлэгч болох төлөвлөгөөтэй байгаа.

Монголын олон нийт өнгөрсөн хугацаанд Оюутолгой төсөлтэй холбогдуулж анх амласан 53 хувийн өгөөжөө нэхсээр байсан ч энэ нь асуудал дагуулсаар ирсэн. Хянан шалгах түр хороогоор энэ чухал асуудлыг хөндөж, тогтоолын төсөлд тусгалаа.

УИХ-аас өнөөдөр баталсан Оюутолгой төсөлтэй холбогдох тогтоол нь түүхэн шинэ хуудсыг нээж байна гэж бид бүхэн үзэж байгаа.

Хяналт шалгалтаар нийт 94 мянга орчим нотлох баримт цуглуулаад 18 шинжээч ажиллаад тайлан дүгнэлтээ гурван өдрийн сонсголоор тайлагнасан.  Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор оруулж, санал дүгнэлтийг нь авсан.

Ингэснээр  харилцан ашигтай, хамтдаа тэгш эрхтэй, илүү нээлттэй ил тод байх урт хугацааны түншлэлийг хөрөнгө оруулагч талтай баталгаажуулж явах түүхэн шинэ хуудас нээсэн гэж үзэж байна.

Бас энэ завшааныг ашиглаад зургаан сарын турш хамт байсан, дэмжсэн Ерөнхийлөгч, УИХ- ын дарга, Ерөнхий сайд, Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолыг дэмжсэн УИХ-ын 89 гишүүн, өнөөдөр тогтоолыг батлахад дэмжсэн УИХ-ын гишүүддээ, Хянан шалгах түр хорооны 11 гишүүн, шинжээчиддээ, төрийн байгууллагын албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг харуулж чадсан, амаргүй асуудлыг олон нийтэд ойлгуулж чадсан хянан шалгагч, шинжээч нартаа чин сэтгэлээсээ  талархал илэрхийлж байна. Мөн арын албанд ажилласан УИХ-ын Тамгын газрын ажлын албандаа энэхүү завшааныг ашиглаад талархлаа илэрхийлмээр байна.

94 мянга орчим нотлох баримт цуглуулахад оролцсон, хамтран ажилласан, цаг хугацаандаа материалаа гаргаж өгсөн 30 гаруй төрийн албан байгууллага болон аж ахуй нэгж байгаа. Бид бүхэнтэй хамтран ажилласанд баярлалаа гэж хэлмээр байна.

Оюутолгой бол ард түмний өмч. Энэ хугацаанд сэтгэлээ чилээн бид бүхэнтэй хамт байсан ард иргэддээ баярлалаа гэж хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛАН:

-УИХ өнөөдөр түүхэн шийдвэр гаргалаа. Анх байгуулагдсанаас нь хойш 17 дахь жилийн босгон дээр Оюутолгойн холбогдох гэрээнүүдэд тодорхой өөрчлөлт оруулж, гэрээний нөхцлийг Монголын талд ашигтай байдлаар өөрчлөх үүрэг даалгаврыг Засгийн газарт өгсөн тогтоолыг УИХ баталлаа. Оюутолгой төсөл бол гуравдагч хөршийн хамгийн том хөрөнгө оруулалт. Өнгөрсөн 16 жилийн туршид Оюутолгой төсөл Монголын эдийн засагт маш их өгөөжийг өгсөн. Гэхдээ нөгөө талаасаа 2009 онд анх гэрээ байгуулагдаж байх үед Монголын талд ногдох өгөөж дор хаяж 53 хувь байна гэдэг зүйл заалт хэрэгжихгүй явж ирсэн нь Түр хорооноос зохион байгуулсан сонсгол, шинжээч нарын бүрдүүлсэн тайлан дүгнэлтэд тодорхой туссан байгаа.

УИХ-аас өнөөдөр баталсан тогтоолын хамгийн ач холбогдолтой заалт нь Монголын хүртэх өгөөж 53 хувь байх ёстой гэж гэрээнд тусгаж, улмаар гурван жил тутамд талууд өгөөжийнхөө асуудал дээр хэлэлцээр хийх зохицуулалтыг тусгаж өгсөн гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

Avatar

судлаач 2025-12-26 202.21.116.2

Энэ хэдэн нуснуудын их хурлын индэр дээрээс ярисанаар бидний эзэмших хувь хэмжээ 53 % болчихбол мөн гоёоо. Та нарын өвөрт хэдэн доллор хийгээд та нарын өмхий амыг үдчихнэ. тун удахгүй та нар өөрсдөө хэлгүй дүлий болно. гэхдээ Монголчууд бид ядахдаа энэ төслийг тохиролцоонд хүртэл түр зогсоох хэрэгтэй. өдөр бүр маш их баялагаа алдаж байгаа шүү.

Avatar

ANONOMOUS 2025-12-26 142.160.235.175

Харуулах боломжгүй.

Avatar

ANOOMOUS 2025-12-26 142.160.235.175

Guest Post: Parliamentary Oyu Tolgoi Hearings: Key Themes and What We Often Misunderstand About Economic Benefit
Posted on December 23, 2025 by JDierkes
By Zorig Bat-Erdene

Avatar

ANONOMOUS 2025-12-26 142.160.235.175

ividends represent only one element of the broader economic value generated by large-scale mining projects.

Reducing OT to a narrative of “fraud” oversimplifies a complex reality and risks obscuring both the benefits already delivered and the structural issues that genuinely require reform. Employment, domestic procurement, tax and royalty contributions, skills development, and community investments have generated substantial national value, even in the absence of dividend distributions to date

Avatar

Иргэн 2025-12-26 59.153.114.218

Дэлхийн шилдэг аудитын компанийн гүнзгий шалгалт оруулах, сингапур арбитражаар орох. Эрдэнэтийн ГОК 100% удирдаж байсан. Одоо 100 % Монголчууд удирдаж байна. Авлига хахууль байгаа боловч төсөвт, ЭЗ-гт маш том хувь нэмэр болж байна. Сахилга бат, дэг журам, шийтгэлийн систем бий болгох. УИХ, ЖДҮ, Гадаад зээл тусламж, тендер, нүүрс, ОТ гэрээ аймшиг ….

Avatar

Иргэн 2025-12-26 59.153.114.218

1.дээрмийн гэрээ гэдэг нь 100% батлагдсан, өнөөдөр МУ 20 тэрбум долларын өртэй, ногдол ашиг аваагүй; 2. Өнөөгийн ЭЗ гол тулгуур болсон төсөл:20000 монгол ажилтантай, ДНБ 6%, төсвийн орлогын 1.6 их наяд төгрөг 3. Шийдэл: гэрээ шинэчлэх, цуцлах. Гол нь дээрх асуудлууда шийдвэрлэх Чили шиг өндөр татвар, роялти авах; Индонезийн ЗГ олон жил хэлэлцээр хийж, тэмцсэж ийм төрлийн уурхайн 51% авсан; үндэстэн дамнасан корпорацууд хөгжиж буй орныг мөлжсөн тод жишээ

Avatar

Нэргүй 2025-12-26 124.158.108.16

ОТ Монголд ашигтай төсөл, хайрлаж дэмжих хжржгтэй байх шүү. Олон мянган ажлын байр бий болгодог, олон зуун аж ахуйн нэгж ОТ – ханган нийлүүлэлт хийж амьдардаг.

Avatar

Зочин 2025-12-26 202.9.41.10

Тэглээ гээд гадныхны буруу бодлогыг дэмжиж цөөхөн хэсгийг эрх ашгийг хангаж улсын эрх ашгаас татгалзаж болохгүй ээ

Avatar

Нэргүй 2025-12-26 103.145.234.83

Жоомоо а**х гэж байгаад байшингаа шатаачив даа

Avatar

Эд нар Холливуудаас ирсэн үүү ???? 2025-12-26 202.126.89.196

Oyu Tolgoi.гэж аль ч Generation-ний Улс Төрчидийн танц эргэдэг, худлааа попорч Нийгэмээс Оноо цуглуулахад ашиглагадг ар фон, тайз байнаа хөөрхий…..Ажил хийсэн гол гавъяатангууд нь буруутан болж шорон оронгоор явна хөөрхий. ОДОО БОЛИОО ХАРВАРД, КОЛУМБЫН ЖҮЖИГЧИДЭЭЭ

Avatar

Нэргүй 2025-12-26 207.5.30.84

Оюу толгойн ашиг ч цаасан дээрх л ашиг даа, та нарын шийдвэрээр сүрхий болохыг хар'ая л даа !

Avatar

Иргэн 2025-12-26 103.212.116.218

Батнайрамдал гишүүн Оюутолгойн алдагдалтай гэрээгээр Монгол Улс хоног тутам 10 тэрбум төгрөгийг өрөнд орж байгааг анх удаа түмэн олонд ил болгож, тэр гэрээг засч сайжруулах талаар маш их хүчин чармайлт гаргаж ажилласнаар маш том амжилтанд хүрлээ.Энэ бол том түүхэн үйл явдал боллоо.Монголчууд ямарч байсан Оюутолгойгоос ашиг хүртээд байхаар боллоо. Батнайрамдал гишүүнд улам их ажлын амжилтийг хүсэн ерөөе.

Avatar

Нэргүй 2025-12-26 202.126.89.196

ЯГ Ш ДЭЭЭЭ

Avatar

Нэргүй 2025-12-26 49.230.52.175

Цагаан байшингаас хулгайчдын цуваа тасрахгүй попуудаа

Avatar

зочин 2025-12-26 66.181.187.36

Эрдэнэ,Оюутолгой мэтийг хэрхэвч хувьчилж болохгүй, Маш сайн хяналт дор төрийн мэдэлд ажиллуулах хэрэгтай, Хувийнхан аюултай Улс орныг яаж ч хохироож болзошгүй, Эрдэнэтийг хувьчилж аваад яаж балалж байлаа, Бүрэн өөрийн мэдэлд оруулж аваагүй байхдаа хүртэл ашгийг нь 200-хан сая хүртэл унаган шууд луйвардаж идэж эхлэсэн, МАН-ын хэдэн эх орончид шантрашгүй тэмцэж байж буцаан авч бүх ард түмний өмч болгосон, Жилийн ашгийг нь нэг тэрбумд хүргэн, улс орноо асар хүнд үеийг амжилттай туулахад ашигласан

Avatar

Зайлааа та нар 2025-12-26 202.126.89.196

НААДУУУЛ ЧИНЬ ЖИНХЭНЭ ТӨРД ТЭРСЭЛСЭН ЗАНДАЛЧИД….БҮҮ ИТГЭ НААД ХАРВАРДЫН ХЭДЭН ЖҮЖИГЧИДДЭЭ ……АРД ИРГЭДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛДЭГ ХУДЛААА ПОП БОЛОРМАА БАТНАЙРАМДАЛ ЗАЙЛЖ ДАЛДАРЦГААА ӨӨРСДӨӨ

Avatar

Дорж 2025-12-26 37.150.83.176

Монгол улс Оюутолгойн уурхайн нийт хувьцааны 53-аас дээш хувийг эзэмшсэн цагт манайды ашигаа өгнө..
Хууль бусаар зэмшсэн өмчийг төр өөртөө авч, хуулийн дагуу хувьчлах нь зүйтэй.

Avatar

Нэргүй 2025-12-26 207.5.30.84

Тэгвэл Монгол Улс сөнөнө ш дээ, юу ч мэдэхгүй байж Т1-ээ бүү гайхуулаа ч дээ, чааваас гэж….

Avatar

Зочин 2025-12-26 202.9.41.10

Энэ орд байсан ч байгаагүй чМонгол улс үүрд байсан байсаар ч байна. Барагийн муу та нар шиг биш. Харин газар дорхи баялагаа л хүнд зүгээр өгч хэрхэвч өгч болохгүй. Модун шанью- Алга дарам газрыг бурхан гуйсан ч бүү өг

Avatar

Нэргүй 2025-12-26 66.181.176.120

34% эзэмдэг тал хэзээ ч 53% ашиг хүртэнэ гэж байхгүй!!! Хэрэв гэрээнд албан ёсоор өөрчлөлт оруулаад 34%-иа 53% болговол онолын хувьд тйим хэмжээний ашиг хүртэх боломж бий!! Гэвч бүх зардлын 53%-ийг хариуцах үүрэг хүлээх болно гэдгээ мартаж болохгүй!!! Харанхуй масст ингээд гоё амалчихад амархан!!!

Avatar

зочин 2025-12-26 66.181.187.36

Маш их хэмжээний зээл авч бүтээн байгуулалт хийсэн, Юуны өмнө идэж уух биш өр зээлээ барагдуулахыг анхаарах хэрэгтэй, АН-ынхан идэж уухыг онцгой анхаараад, асар их өр үүсгэж үлдээгээд ,хойт залгамж үе маань төлнө биз гээд явдаг, Ийм хариуцлагагүй луйварчин мэт авир гаргаж болохгүй,

Avatar

Нэргүй 2025-12-26 207.5.30.84

Идэхийн 97 хувийг МАН мах шиг машиндаж байгааг мэд дэггүй л***р уу даа !!!

Avatar

иргэн 2025-12-26 66.181.171.252

Нөгөө тал чинь танай өгөөч 60 хувь байгаа гээд байгаа биз дээ?? Өгөөж гэж яг юуг хэлэхээ тодорхойлсон уу

Avatar

зочин 2025-12-26 66.181.160.125

Хэдэн пацаанууд олонд танигдах гэсэн л юм биздээ

Avatar

Нэргүй 2025-12-26 66.181.176.120

Хувийн амбицаа бодсон ямар ч моральгүй, юу ч хийхээс буцахгүй албин чөтгөрүүд!! "Фортун"ы охин хүртэл нийлчихсэн явна, "Алим модноосоо хол унадаггүй" гэж үнэн юмаа11

Avatar

Нэргүй 2025-12-26 103.229.120.195

ЭРДЭС БАЯЛГЫН САИД БОЛОХЫГ ЕРӨӨЕ

Avatar

Нутгийн уугуул 2025-12-26 103.229.123.100

ОДоо энэ тогтоолоо ажтл хэрэг болгох хэрэгтэй. Рио Тинтогийн луйварчидтай эцёээ хүртэл үзэлцэх хэрэгтэй. Мусайн колончлогчид …Тэр уурхаайг болохгуй болох уулсынх болгох хэрэгтэй. Nationalization хийх хэрэгтэй. No Pasaran….

Avatar

Нэргүй 2025-12-26 202.55.191.130

neg tomiyogoor bodno shuu, 2 uur argaar bodchihood OT manaiah 70-80% bolson geed ta hed 30-40% geed guldiigeed suuh vii… KKKK

Avatar

инженер 2025-12-26 103.229.123.158

1,МБ-аар мөнгө дамжих ёстой. 2. Ачиж байгаа баяжмалаас дээж авч ДУНДЫН үл хамаарах лабораториор шалгаж байх. 3. Нийт хичнээн зэсийн баяжмал, алт гаргасан тодруулах. 4. Аудит хийх. 5. Онтре голдын талбайг ОТ биш МУ эзэмших. 6. Тэр цалин гадаад ажилдын нэмэгдэл, менежментийн зардалыг шалгах, хасах. 7. Бокскат буюу Ил уурхайгаас хичнээн хүдэр гараад ямар ашиг хийсэн. 2 том нүхтэй үлдсэн. 8. Усны үнийг нэм. 3,5 төг/литр болго.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж