niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 20:01 UTC Эх: https://news.mn/r/2841206/ 8f6dd671503002de… ← niitlelch.mn руу буцах

Дэд сайд Д.Мөнх-эрдэнэ дотоодын цэргийн ангиудад шалгалт хийж байна

Дэд сайд Д.Мөнх-эрдэнэ дотоодын цэргийн ангиудад шалгалт хийж байна

Дэд сайд Д.Мөнх-эрдэнэ дотоодын цэргийн ангиудад шалгалт хийж байна

Дотоодын цэргийн 05-р ангид алба хаагчид нэгнийхээ эрх чөлөөнд халдаж, дэглэж буй бичлэг олон нийтэд цацагдаж, нийгмийг цочроосон билээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу дотоодын цэргийн ангиудад хяналт, шалгалт хийх, дүрмийн бус харилцааг үндсээр нь таслан зогсоох нөхцөлийг бүрдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ахалж буй.

Ажлын хэсгийнхэн дотоодын цэргийн 05 дугаар ангид ажиллаж, хууль, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэхэд албаны бүрэн шалгалт хийж байна.

Ажлын хэсэг дотоодын цэргийн бүх ангид шалгалт хийнэ. Цэргийн ангиудын үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдал, хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан цэргийн нийтлэг дүрмийн хэрэгжилтийг шуурхай шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх юм. Мөн зөрчил дутагдлыг илрүүлж, шалтгаан нөхцөлийг тодруулан арилгах, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож ажиллана. Шалгалтын дүнг Монгол Улсын Ерөнхий сайдад Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

Зочин 2025-12-26 122.201.31.216

2 цэрэг зодолдоо л биз,.юун сүртэй юм бэ?

Avatar

Нэргүй 2025-12-26 103.229.123.224

Чи хүүхдээ явуулаад зодуулчих, эсвэл өөрөө очоод зодуулчих. Мангараа зодоонд ам гардаггүй гэж мэднэ биз дээ

Avatar

Нэргүй 2025-12-26 66.181.184.165

энэ бид хоёр хийгээд ч яах юм билээ чаавас

Avatar

Нэргүй 2025-12-26 103.229.123.224

Заа бараг л

Avatar

Ene khenii khvvkhed 2025-12-26 91.75.106.78

Said boloo ve

Avatar

05 2025-12-26 89.187.188.194

baahan balai guzeenuud sur baraatai ochloo shu geed ochihiig shalgalt gedeggui ym tegeed ochihod ni tsereg zodood zogsoj baihu iim balai jujigee zogshoo udahgui uhehiin hoorond zov amdirhad yadag gahainuud be Durmt hubtsasaa taij ireeduin zaluu halaandaa ogood zailtsgaasan ni deer.

Avatar

Зочин 2025-12-26 59.153.113.232

Ингэж тээ хойно гэнэт ухаан орохыг ч ниргэсэн хойно нь хашхирах л гэдэг юм даа

Avatar

Нэргүй 2025-12-26 59.153.113.105

105 ынхаа яргачин захирагчаа огцруулсан уу

Avatar

зочин 2025-12-26 66.181.187.175

Дотоодын цэрэгт өөрчлөлт хийхгүй бол болохоо байсан газар бна шдээ.
Хүний хүүхдийг яаж яргалдагийг, хүчирхийлдэгийг улсаараа л үзлээ шд.
Иймдээ тулсан Дотоодын цэргийн удирдлагаас одоо юү хүлээдгийн.
Энхбаяр сайд яст мэлхий шиг удаан ажиллаж байна.

Avatar

Нэргүй 2025-12-26 103.229.123.224

Энхбаяраас ч иргэд юм хүлээгээд хэрэггүй байх өө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж