niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 20:03 UTC Эх: https://news.mn/r/2840975/ 0cf0d1206f3c195f… ← niitlelch.mn руу буцах

Сайд Б.Энхбаяр албан тушаалтандаа хариуцлага тооцож чадах уу?

Сайд Б.Энхбаяр албан тушаалтандаа хариуцлага тооцож чадах уу?

Сайд Б.Энхбаяр албан тушаалтандаа хариуцлага тооцож чадах уу?

Монголын хамаг л том дарга нар “армид дэглэлт байхгүй болсон” гэх яриа өгч ирсэн ч яргалал зогсоогүйг Дотоодын цэргийн 05 дугаар ангид энэ сарын 23-нд болсон хэрэг явдал харуулав. Хохирогчийн аавын яриагаар хүү нь өмнө нь уруулаа сэт цохиулж байжээ. Мэдэгдсэн нь энэ. Нууж хаагаад өнгөрсөн тохиолдлууд байхыг үгүйсгэхгүй. Золоор хэрэг явдал аминаас наагуур өнгөрсөн ч энэ нь холбогдох албан тушаалтнуудын толгойг илээд өнгөрөх асуудал биш юм.

Гэвч энэ хэрэг явдал дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр уучлал ч гуйсангүй. Дөрвөн цэрэг бүлэглэн нэгийгээ зодсон бичлэг цацагдсан шөнө Монгол даяараа нойргүй хонож, харьяа байгууллагууд нь шөнөжин шүүх цагдаагаар эргэлдэж бужигнахад таг байв.  Маргааш нь Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн ч сайд Б.Энхбаяр хамраа ч цухуйлгасангүй, хэвлэлийнхнээс зай барив. Угтаа бол сайд Б.Энхбаяр хэрэг ярихдаа шуурхай, бас дээр нь нийгмийн сүлжээнд идэвхтэй амьдардаг, жиргэхдээ ч хурдтай улстөрчдийн нэг л дээ. Гэтэл энэ хэрэг дээр “гацчихсан”. Цэрэг яргалж байгаа бичлэг цацагдах үеэр унтчихсан байсан гэдэг тайлбар арай хэлэхгүй биз.

Ерөнхий сайд Г.Занданшатар цэрэг дэглэсэн асуудалтай холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн болон Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж, дотоодын цэргийн ангиудад газар дээр нь шалгалт хийж, хууль болоод дүрэм зөрчсөн этгээдүүдэд арга хэмжээ авч ажиллах үүрэг өгчээ. Энэ янзаар бол доод албан тушаалын албан хаагч нартаа л хариуцлага тооцоод өнгөрөх бололтой. Харин ажил алба хариуцсан том дарга нар нь хэрэг явдлыг хар бүс буюу камергүй өрөөнд үйлдэгдсэн гэдгээр бамбай хийн арьсаа хамгаалаад өнгөрөх шинжтэй.

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Манлайбаатар “Хүн бие засах, усанд орох зэрэг өрөөнд камер байршуулах нь хуулиар боломжгүй. Асуудал хугацаат цэргийн албан хаагчдын ахуйн хэрэглээний буюу хувцас сольдог, угаадаг өрөөнд болсон. Тэд 2025 оны нэгдүгээр ээлжээр цэрэгт татагдсан залуус. Дөрвөн цэргийн дунд асуудал үүссэн, тэд бүгд нэг онд татагдсан цэргүүд, бүгд бага дарга нар” гэв.

Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис "Олон аавын хүүхдүүдийг нэг жилийн албанд татахдаа эр хүн болоосой, эх орны хүү болоосой л гэж хүсдэг. Бид дүрмийн бус харилцааг аль ч нэгжид хүлээн зөвшөөрдөггүйг та нар эхлээд ойлго. Номхон зогсоож байгаад цохих ёстой гэдэгт бид хариулах ямар ч боломжгүй. Асуудал хаана болсныг ангийн захирагч сая хэллээ. Камергүй, бид харах боломжгүй газарт, амрах командын дараа болсон” гэж мэдээлэл өгсөн нь өнөөх дээр дурдсан “хар бүс” гээч рүүгээ л хамаг болохгүйг чихэв.

Нөгөө талдаа цэргийн ангид камергүй газар яргалал болбол бичлэг хийж баримтжуулаагүй л бол хохь нь болоод өнгөрөх янзтай. Мөн хамаг ажлаа камерт даатгадаг болжээ гэж дүгнэхэд ч буруудахааргүй байна.

За тэгээд хариуцлага яригдахад тухайн өдөр, хэрэг явдал болох цагт ээлжинд гарсан ахлагч, ээлжийн бага дарга ажлаасаа халагдаад, зодсон цэрэгт ял өгөөд л хамаг том дарга нар нь сугараад л үлдэх шинжтэй. Олон нийт бол Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг  дээрээс нь эхлээд хариуцлага тооцохыг шаардаж байна. Харин салбар хариуцсан сайдын хэр шударгыг нь одоо л харах цаг ирлээ.

Үнэндээ бол эх оронч залуусыг яргалал, дэглэлтээр бэлтгэдэггүй гэдгийг цэрэг армийнхан ойлговол ойлгохоор олон сэртхийлгэм хэргүүд болж өнгөрсөн. Харамсалтай нь, өнгөрснөөсөө сургамж авдаггүй, хариуцлага яригдахад доод тушаалынхан нь хүлээж, том дарга нар нь сугарч үлдсэний хор уршгаар цэргийн алба хаах сонирхолтой залуусын тоо буурч, эцэг эхчүүд ч хүүхдээ цэргийн албанд татагдахаас яс нь хавталздаг болсоор удлаа. Гэтэл энгэрээрээ дүүрэн одон медаль зүүсэн том дарга нарынх нь тоо улам л нэмэгдсээр…

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

41 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-12-25 124.158.123.242

Хөөрхий муу Хүрлээг нялх биетэй эхийг өвөл гэрийн шаахайтай эмнэлгээс түргэний машинд оруулсан гээд яалаа даа. Одоо бодоход зурагтын сурвалжлагч авчирчихсан,,, зохион байгуулсан хэрэг байсан даа. Одоо энэ "том" хэрэг замхарна л даа. Санаандгүй болсон юм чинь…

Avatar

Нэргүй 2025-12-25 202.126.91.160

Энхбаяр гуай худлаа ам залуу юм байна

Avatar

Нэргүй 2025-12-25 66.181.185.123

Сайд нь хариуцлага алдсан сэвстэй гүзээнүүдээ зайлуулж чаддаггүйн бол сайдтай нь огцруулаад өгч бас чадна

Avatar

Нэргүй 2025-12-25 202.21.124.43

tsereg gdg zavaarsan yumaa boliod bolovsrold hurunguu zartsuul malnuudaa

Avatar

аав 2025-12-25 59.153.115.181

Бүх дарга нарыг нь солих хэрэгтэй, Тэтгэвэрийн хангамжийг нь цуцлах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-12-25 124.158.123.242

Нэгэнт хууль бус гэмт хэрэг тул тэгэх нь зүйтэй…

Avatar

Нэргүй 2025-12-25 103.229.120.178

чингис дарга одоо тэтгэвэртээ гараачээ.энэ ангийн захирагч ч бас.аль 90-ээд онд л цагдаад ажиллаж байсан хүмүүс шүү дээ

Avatar

Нэргүй 2025-12-25 66.181.185.123

БҮГД ОГЦОРЧ ЧАДАХГҮЙ БОЛ САЙДТАЙ НЬ ЗАЙЛУУЛААД ӨГЧ ЧАДНА ШҮҮ ДЭЭ

Avatar

Нэргүй 2025-12-25 124.158.123.242

Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдана гэдэг шиг…

Avatar

Нэргүй 2025-12-25 103.229.123.231

Чингис хандлага буруу хүн бололтой. Тэр харьцааны асуудлаас болсон байна лээ гэв. Энэ ямар санаа агуулж байна гэвэл зодуулсан нөхөр ч бас буруутай гэсэн санааг хэлж байна.Тэр зодоон хийсэн цэргүүд бага дарга нар байсан гэлээ. Энд ямао санаа агуулж байна гэвэл, жирийн цэргийг дэглээгүй, дарга нар хоорондоо зодолджээ гэх гээд байна. ОЭ-ийн халсан Чингисийг Энхбаяр эргүүлж томилсон нь алдаа. Түүнийг халахгүй, Дэд сайд Мөнх-Эрдэнээр шалгуулсан болоод өнгөрнө биз. Төрийн албаны танилын сүлжээ юм.

Avatar

Нэргүй 2025-12-25 66.181.185.181

Эх орон дуудаж байна гээд төрийн албадлага хэрэглээд авчирч эр хүн болгох гэдэг чинь холбогдох хуулиудаа зөрчиж бна.Төр эргэж хуулиа харах хэрэгтэй болсон бна.

Avatar

Нэргүй 2025-12-25 66.181.183.25

zailuuul

Avatar

Нэргүй 2025-12-25 66.181.189.228

Цэргийн албыг сайн дурын болгсон нь дээр ээ. Хэнд ч хэрэггүй хэнд ч ашиггүй алба. Дуртай нь явж байг

Avatar

зочин 2025-12-25 192.82.64.153

камехгүй газар алж болно бидэнд хамаагүй гэх гээд байнаа даа, чин_г,ис гэж генерал ямар хүн бэ гэдэг нь цухасч гэсэн харагдаж байна, олигтой юм хийхгүй дээ

Avatar

Нэргүй 2025-12-25 103.229.120.138

Зодуулсан цэргийн хохирол гомдлыг тайлах нэг супер арга байна. Б.Энхбаяр сайдыг шоронд шидээд, зөрүүлээд Амарбаясгаланг ялаас мултлаад, Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ хоёрт Чингисийн одон өг,

Avatar

Зочин 2025-12-25 162.229.191.188

Энэ юу хийж чадах вэ дээ. Урьдах хийсэн ажлууд нь ямар ч үр дүнгүй зүгээр л бантан.

Avatar

Нэргүй 2025-12-25 59.153.115.124

Монголын батлан хамгаалах яамныхан АНУ-аас хахууль авч, хүүхдүүддээ АНУ-ын ногоон карт, Америкийн их сургуулийн бүрэн тэтгэлэг зэргийг авч өгдөг. АНУ-д Монголын элчинд томилогдсон үе үеийн батлан хамгаалах яамны ажилтнуудын хүүхдүүд АНУ-д үнэгүй их сургуульд суралцаж, улмаар АНУ-д цагаанаар үлддэг.

Avatar

Нэргүй 2025-12-25 103.212.118.130

Үнэн

Avatar

Нүүрсчид хөдөлж эхэлж байна уу даа... 2025-12-25 103.168.34.78

юм болгон дээр сайдыг гүйлгэх санаатай юу??кк муусайн нүүрсчид !! өөр хийх ажил их байна цаана чинь та нарын учрыг олохоос авахуулаад…энэ мэт ойлгомжтой жижиг асуудлууд аяндаа шийдэгдээд явахаас хойш яг юу хүсээд байгаа юм нүүрсчидээ..кк амжихгүй шүү…

Avatar

Нэргүй 2025-12-25 103.212.118.130

Опоо л харая даа, энэ хэдэн гөлдийсөн юмнуудыг. Энэ нэг генерал нь юу юу гээд байсан, чухам л би ажиллаж чадна гээд бөөн бөөн хэл ам хийсэн тэгээд одоо байж байгааг нь хар даа нүд бүлтрээд

Avatar

Нэргүй 2025-12-25 202.126.88.195

шанаа өгсөн хүүд хамаг бурууг чихээд өнгөрч болохгүй!!!!

Avatar

БХЯ-г цомхотго 2025-12-25 202.9.41.57

Байлдагч нараа ч хэт олдсон, баахан төмөр энгэртэа унжуулсан бүдүүн офицеруудаас Мнглын арми бүрджээ. 2 их гүрнээр хамгуулан дунд нь эрхлэн хэвтэж буй Мнголд хийх ажилгүй энэ олон бүдүүн дарга офицерийн хэрэг алга. Ядуу Мнглын төсвөөр тансагласан энэ олон дарга онц байдл үүсэхэд гэдсээ ч даахгүй. Арми толгой хоосон бүдүүн дарга нараас бус байлдах чадвартай цомхон цэрг байлдгчаас бүрднэ. БХЯ-г 50-60 хувиар цомтхож хэмнэсэн мөнгөөрөө хэдэн дрон авч байлдгч нарт сургаач.

Avatar

Нэргүй 2025-12-25 103.242.47.254

ангийн захирагч нь гэх тарган гахай урьд нь ийм хэрэг гарч байгаагүй гэж гуцаж байна лээ. өөр иргэний баримтжуулалтаар ил болж байгаа болохоос энэ бол бугшсан үйлдэл. Энхбаяр арга хэмжээ авахгүй бол энэ ангийн дарга нь тэр цонхыг хуулга нааж далдална дараагийн хүүхдүүд бүүр мэдээлэлгүй орчинд яргалуулна. ар гэрээс нь мөнгө авчируулаад л яргалж байгаа тэр гөлөгнүүдээ шоронд явуулж ангийн захирагч дотоод цэрэг гээчийн дарга нартаа хариуцлага тооцохгүй бол бүх нийтээр хөвгүүдээ цэрэгт бүү явуул

Avatar

Нэргүй 2025-12-25 103.212.118.130

Мэдээж тэгж арьсаа хамгаална

Avatar

Cokol 2025-12-25 202.126.89.128

Японд л тэгэж тонголздог байх Монголд үгүй шүү. Японы араас оруулчих санаатай собака юу

Avatar

судлаач 2025-12-25 202.21.116.2

Шудрага үнэний туйл гэгдэх Энхбаяр сайд ямар хариуцлага тооцохыг харья даа. гөлийгөөд өнгөрөхгүй байлгүй дээ.

Avatar

зочин 2025-12-25 66.181.187.36

Хамгийн гол нь хууль дүрэм журам зөрчсөн гэмт хэрэг хийсэн этгээдэд хатуу хариуцлага тооц,, Тэнд тусгай хууль сахиулах байгууллага байдаг гээ биз дээ Дарга нарт ямар эрх хэмжээ байдаг юм бол Тэр эрх хэмжээндээ л ажиллах ёстой Эрх тушаалаа ашиглан хэн нэгийг хэлмэгдүүлэх эрх хэнд ч байхгүй,

Avatar

Нэргүй 2025-12-25 49.190.200.222

Олон үе тэнгийн залуус цугласан газар байнга зодоон цохион гардаг нь аль ч улсад хаана ч байдаг асуудал. АНУ, европод ч байдаг тэглээ гээд засгийн газрынхаа түвшинд өөр хийх ажилгүй юм шиг авч хэлэлцдэггүй. Сургууль гэр орон гудамжинд болж байдаг үзэгдлийг юун сүр болгодог юм

Avatar

Нэргүй 2025-12-25 103.212.118.130

Чи хүүхдээ явуулаад яг тэгж зодуулахыг нь өөрөө харчих. Тэгээд наад Америкаа ярьж х**

Avatar

Батаар 2025-12-25 202.21.124.29

Тавилттай жүжиг л байна лээ ш дээ
Дотоодын цэргийн байранд Харанхуй шөнө зөвхөн тэр цонхон доор бичлэг хийгээд зогсож байдаг цонхоо онгорхой орхиод цаана бичлэгээ хийлгээд байж л байдаг Хүсэлбаатар найруулагчийн киноцор шиг юм хийх юм аа

Avatar

зочин 2025-12-25 66.181.187.36

Дарга нараа барьж авч зодчих гээд байдаг танхай зэрлэг этгээдүүдийг энэ хүмүүс яах юм, Эд нарт ямар мар эрх хэмжээ байгаа юм, Үнэхээр буруу нь нотлогдвол хариуцлага хүлээх л б**х Хамгийн гол нь гэмт хэрэг хийсэн тэр этгээдүүдэд зохих хэмжээний хатуу хариуцлага хүлээлгэ, Дахин давтан гарахгүй байх жишиг тогтоо,Армид хэн нэг нь гэмт хэрэг хийхэд дарга нарыг тэр аяар нь солиод байх нь сайн зүйлд хүрэхгүй Тэнд ажиллах хүсэлтэй хүмүүс цөөрнө Дэг журам улам сулрана Анаахи байдал үүснэ

Avatar

Монгол 2025-12-25 202.126.89.120

нөгөө нэг мундаг Энхбаяр гээч сайд нь яасан бэ, шударга ёс, хууль цааз яриад байгаагүй бил үз

Avatar

Зочин 2025-12-25 66.181.176.35

Зодуулсан цэргийн ээжийн чриаг анзаарав уу Хүү нь утсаар ярих болгондоо 20 мянгыг явуулаарай гэлэг байсан гэсэн шүү Бие өиенээсээ мөнгө нэхэх багаа ларга нар цэргүүдээсээ цэргүүд бие биенээсээ мөнгө шантаажилдаг нь ихэд нийтлэг болсон гэдэг пм ятэриыг шалгах хэрэгтэй

Avatar

Зовлон үзсэн чавганц 2025-12-25 202.9.46.8

Бичлэгээр л ил болж байгаагаас бичлэггүй дэглэлт, яргалалт байж л байгаа шзүү дээ.

Avatar

Зочин 2025-12-25 66.181.176.35

Дөрьөн цэрэг өүлэглэн нэгнийгээ зоджээ Цэргийн ангид л өолсон өолохоос иым хүёирхиылэл гуламжинд дунд сургуулиудхд цэрэг цаглаагийн сургуулиуд дээр өдөр бүр гарч байна Дээр нь гэр бүлийн хүёирхийлэл байна Асуудлыг хэдхэн дарга генералд тохоод шуугиад өнгөрөхийн оронд Монгол тэр чигээрээ үзэн ядалт хүчирхийллийн орчин болсондоо дүгнэлт хийж хүёирхийллийн эсрэг тэмцэлд хүн бүр чадахаараа оролцох естой болж байна Тэгэхээс дарга сайд гишүүд биднийг апулгүй сайхан баылгах естой гэдэг бэлэнчлэх идэвхг

Avatar

уншигч 2025-12-25 43.242.242.162

цэргийг наад үах нь буудаж сургах хэрэгтэй бусуу зодооноос өөр юм мэдээгүй юмуу хэн ч байсан үр хүүхджээ хэн нэгэн гаж новшид зодуулах гэж цэрэгт явуулдаггүй шшүү. харьцаа муутай мэдлэг боловсролгүй бүдүүлэг, албан тушаал хэдэн төмөр энгэртээ зүүхийн төлөө хамаг анхаарла төвлөрүүлсэн цэргийн дарга нэртэй заваан юмнуудаа цэгцлээч

Avatar

Нэргүй 2025-12-25 66.181.183.153

Ухаа худагийг хамгаалж өөрийн Хятад эзэндээ үйлчлэх нь л одоогийн сайдуудын гол зорилго шдээ, юун улс орон, улны олон !!!

Avatar

Нэргүй 2025-12-25 126.74.139.154

Юманд учир суманд гичэр гэж чухам л хэрэгтэй үг байх.Юм л бол соль гэж солиорч хэвтдэг нэг их том хар масс байх юмаа

Avatar

зочин 2025-12-25 66.181.185.176

Тэр цэргийн хүүг зэрлэгээр зодож хүчирхийлж байгааг улсаараа л үзлээ, харлаа.
Баримтжуулж чадсан нь энэ болохоос хөшигний ард муусайн цэргийн хүүхдүүд ямар яргад өртөгийг бурхан багш л мэдэх байх.
Дотоодын цэргийн дарга нарыг бүгдийг огцруул

Avatar

За даа алдар 15-р давхар үнэртээд болох юм биш... 2025-12-25 202.126.89.154

За даа ингээд ирэхээрээ л алдарт 15 дугаар давхар үнэртээд эхэлж байгаа юм даа! Ер нь тэр нөхдүүдийг, гар хөл болооч, тойрон хүрээлэгч хэнийг нь ч болов үлдээлгүй хариуцлагад татаж, хүлээлгэхгүй бол ч улс нийгмийг айдас, бухимдлаар удирдан чиглүүлсээр улс Монголыг маань тамын тогооны үлгэр лугаа адил болголоо шүү! Хууль нь байна, гэм хийсэн хүн нь байна, хүн зодсон хүн нь хариуцлагаа хүлээдэг хууль ёс гэж бий. Монголыг Монголоор нь баян, ядуу, дарга, цэрэг гэж хуваадаг үл бүтээх этгээдүүд…

Avatar

Иргэн 2025-12-25 59.153.113.69

Сайд чингэс манлайбаатар бүгд орвонгоороо ОГЦОР оо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж