niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 20:03 UTC Эх: https://news.mn/r/2840972/ 3b80a7cd65035e33… ← niitlelch.mn руу буцах

ӨБХ: Орон сууцны захиалга аваад иргэдийг хохироож байгаа асуудлыг шалгана

ӨБХ: Орон сууцны захиалга аваад иргэдийг хохироож байгаа асуудлыг шалгана

ӨБХ: Орон сууцны захиалга аваад иргэдийг хохироож байгаа асуудлыг шалгана

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.24/ хуралдаанаар Орон сууц захиалах, худалдан авах харилцаан дахь хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийх саналыг гишүүдийн олонхи дэмжсэнээр цаглаварт тусгуулахаар боллоо. Энэхүү саналыг цаглаварт тусгуулснаар УИХ-ын хаврын чуулганы хугацаанд багтаан асуудлыг судалж, шийдэл гаргах юм.

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг:

-Иргэд шинээр орон сууц захиалахдаа урьдчилгаа 20-30 хувь төлдөг.  Захиалга авсан барилгын компани нь “Энэ жилийн сүүлээр байр ашиглалтад орно, эсхүл тэддүгээр улиралд ашиглалтад орно  гэдэг гэрээ хийдэг ч хугацаа нь удааширдаг. Урьдчилгаа мөнгийг нь аваад зургаан жил болоход байр нь ашиглалтад ороогүй мөнгөө алдсан иргэд ч байна. Байр нь ашиглалтад орлоо гэхэд чанарын шаардлага хангадаггүй. Эсхүл захиалагчийн өгсөн мөнгийг өөр зүйлд эргэлдүүлдэг тохиолдол ч олон.  Захиалга өгсөн байрыг нь давхаруулж зардаг. Энэ хугацаанд мөнгөний үнэ цэнэ унадаг.  Судлаад үзэхээр холбогдох хуулиудад барилга захиалагчийн дундын хяналт гэдэг зохицуулалт алга. Гэрээгээр болог гээд хаядаг. Нэг талын гэрээ байдаг. Энэ асуудлыг хэлэлцэж бодлогын шийдэл юу байх ёстой вэ гэдгийг гаргах юм.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Байртай болохоор иргэн гэрээ хийхээр нэг талыг баримталсан буюу аж ахуй нэгжид давуу талтай гэрээ хийдэг. Иргэн боломжгүйгээсээ болоод төлбөрөө хоцроосон нөхцөлд алданги тооцоод эхэлдэг. Барилгаа ашиглалтад оруулахгүй 2-3 жил алга болоход алданги тооцдоггүй. Хэт нэг талыг барьсан байдалтай байгаа.  Иймээс мэдээллийг сносч байгаад шийдэл гаргая гэж байгааг дэмжиж байна.

Барилгын хөгжлийн төв, Хот байгууллат, орон сууцжуулалтын яам,эсвэл нийслэл дээр баригдаж байгаа барилгын мэдээллийг ил болгох хэрэгтэй. Ямар аж ахуй нэгж тухайн байрыг барьж байгаа юм, зураг төслийг хэн зурсан, тооцоог хэн гаргасан юм гэдэг мэдээллийг ил тод болгох. Түүнээс нь иргэд мэдээлэл аваад орон сууцаа захиалдаг, бүртгэдэг тогтолцоонд орохгүй бол зарим тохиолдод аж ахуй нэгж төрөөсөө болоод барилгаа цаг хугацаанд нь  ашиглалтад оруулж чадахгүй уддаг тохиолдол ч байна.  Тийм учраас эдгээр зүйлийг тодорхой болгож өгвөл үүсээд байгаа асуудлыг шийдэх боломж байх болов уу.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:

-Кейс ярих гэж байна. 2020 онд багш нарыг орон сууцжуулна гээд  Монголын багш нарын шинэ зуун зөвлөлдөх зөвлөл, Ногоон хөгжил компанитай нийлээд 1000 гаруй багшийг орон сууцанд оруулах нэрийдлээр

урьдчилгаа авсан. Эрүүл мэнд, соёл урлагийн салбарынхан ч орсон. Нийтдээ 4000 орчим хүнээс урьдчилгаа авсан, хохирол нь 10 гаруй тэрбум болсон хэрэг байна. Энэ хэргийг шалгуулахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол өгөхөөр хэрэгсдэггүй. Маш олон зуун багш хандаж байгаа, энэ асуудлыг хааш нь тавихаа мэдэхгүй явж байтал маш зөв санал оруулж ирлээ.

“Ногоон хөгжил” нэртэй луйвар залилангийн компани, Монголын багш нарын шинэ зуун зөвлөлдөх зөвлөл хоёрыг шалгуулна, тултал явна гэлээ.

Энэхүү саналыг цаглаварт тусгуулснаар УИХ-ын хаврын чуулганы хугацаанд багтаан хэлэлцэж, гарц шийдэл гаргах юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-12-24 202.126.88.170

дарханд ласти таун гэж барилга баригдаж байхад 100% төлбөрөө төлөөд одоо юу ч үгүй болсооон шүүх нь хахуул аваад л дуусаж байна

Avatar

Нэргүй. 2025-12-24 124.158.122.75

Шинэ Дарь эх хорооллын А блок баригдаж эхэлж байхад урьдчилгааг 2023 оны 06 сард 100% төлсөн. 2024 оны 06 сард ашиглалтад орно гэж гэрээ байгуулсан. Одоо болтол блок нь баригдаж дуусаагүй хэзээ ашиглалтад орох нь бүрхэг байгааг судалж асуудлыг шийдвэрлэж өгнө үү.

Avatar

Нэргүй 2025-12-24 66.181.180.21

эхлэнд эрхэт монгол МАНДАХБАЯР өргөх хүрээ БАТТУЛГА орон сууцны луйварчингуудыг браьж хорь шалга

Avatar

Нэргүй 2025-12-24 66.181.180.180

поларис апартмент гэх орон сууцны захиалгын

Avatar

Ха 2025-12-24 124.158.108.80

2 жилийн емне зуд боллоо гээд сумдуудад баахан ЖИП авч егсен. Негеехийг нь идчихсэн уу. Идэхээс еер юм мэддэггуй ямарч бодлогогуй Монголын терийнхен гэж!!! Тэр уед нь хэдэн гинжит болон дугуйт тракторууд аваад егсен бол одоо цаснд дээрэлхуулэхгуй, евс тэжээлээ бэлтгээд явах боломж байсан. Хэдэн засаг даргыг эрхлуулээд л дууссан хайран татварын менге!!!

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2025-12-24 103.229.123.231

МАН-д уул нь юм хийе, тулгамдсан асуудлыг шийдье гээд эрэгтэйчүүдээсээ ч илүү зориг зүрх гаргаад асуудал бариад хөөцөлддөг эмэгтэй бол энэ Номинчимэг. Электрон тамхи йг барьж авч хууль гаргуулсан.Хүүхдүүд маань тамхинд хордох нь багасдаг болов уу гэж найдна.Одоо энэ орон сууцны залилан. Орон сууц захиалаад хохирсон иргэд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж байгаа юм даа.

Avatar

Зочин 2025-12-24 162.229.191.188

Залилан хийж байгаа нөхдүүдэд хатуу хариуцлага хүлээлгэж байж энэ асуудал гайгүй болно.

Avatar

Нэргүй 2025-12-24 162.229.191.188

Хууль эрх зүйн дутуу дулимаг байдлаас болж энэ асуудал олон жил болж байна.

Avatar

Нэргүй 2025-12-24 66.181.186.208

нэг л их шалгана гэсэн хуурамч эх орончид

Avatar

Нэргүй 2025-12-24 59.153.115.124

Гэр хорооллынхон Улаанбаатарын кофе шопуудаар орж, орон сууцны хүмүүсийн араас хөөцөлддөг юм. Тэд чанга хөгжимтэй, хүн холхилдсон кофе шопод нөүтбүүк дэлгэж, ажил эсвэл хичээлээ хийж буй мэт жүжиглэж, орон сууцны хүмүүсийн араас гүйж байна.

Avatar

Нэргүй 2025-12-24 66.181.177.104

Za zailaa. Yun holboogui yum bicheed baigaan Elon Musk coffee shopt ordog bas Mongol hun bolohu haha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж