ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн малчдын шагнал урамшуулалын журамтай холбоотойгоор өнөөдөр/2025.12.24/ мэдээлэл хийв.
Тэрбээр “Монгол Улсын хэмжээнд 196 мянган малчин өрх байдаг. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ‘Хоёр мянгаас доошгүй малчин өрх тутмаас нэг улсын аварга малчин шалгаруулна’ гэсэн тодорхой тоотой болж байна. Өмнөх журамд 100 хүртэлх аварга малчныг шалгаруулна гээд 150 гаруй аварга малчин шалгаруулдаг байсан. Ямар нэгэн тооны шаардлага, журмын заалтгүйгээс үүдэн аль нэг аймгаас их, бага шалгаруулсан гэх маргаан гардаг. Хамгийн их малчин өрхтэй орон нутаг бол Хөвсгөл аймаг юм. Тухайлбал 20 мянга гаруй малчин өрхтэй гэсэн тоо бий. Тэгвэл хоёр мянган малчин өрх тутам гэхээр Хөвсгөл аймгаас 10 малчин өрх улсын аварга малчны болзлыг хангана. Энэ мэт шаардлагын дагуу шалгаруулна.
Хамгийн чухал шалгуур бол мэдээж тухайн малчид малынхаа ашиг шимийг дээшлүүлсэн байдал юм. Үүнд тооноос илүү чанартай цөөн ашиг шимтэй малтай малчдыг хамруулна. Мөн улсад төлсөн татварыг үнэлж тодруулна. Шалгарсан малчдыг шагнаж урамшуулахдаа хөдөлмөрийг нь хөнгөвчилсөн бага оврын техник, зөөврийн сууц эсвэл ашиг шим өндөртэй эцэг малаар шагнахаар төлөвлөсөн. Тухайн шагналуудыг малчдад санал болгож, санал бодлыг нь харгалзан хүлээн авч урамшуулна. Тариалангийн бүсэд мал аж ахуй эрхэлж буй малчид бусад бэлчээрийн мал аж ахуй эрхэлж буй хүмүүсээс ялгаатай учраас уламжлалт мал аж ахуй, эрчимжсэн мал аж ахуйг хэрхэн хослуулсан гэдгээс нь хамааран дэмжиж, шалгаруулах өөрчлөлтийг оруулсан.
Шагнал хавтгайрч байгааг хүн бүхэн л ярьж байна. Гэхдээ зоригтой шийдлийг гаргахгүй байна. Мянгат малчин, аварга малчин гэх шагналуудын эзэд тухайн орон нутагтаа нэр хүндтэй, манлайлагч, малын ашиг шимийг хүртдэг хүн байх ёстой. Түүнээс энэ шагналуудыг хавтгайруулж болохгүй. Хөдөө хөхөрч гадаа гандаж байгаа малчид маань үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Гол нь цаашид тоонд биш чанарт анхаарахгүй бол нийт бэлчээрийн тэн хагасаас илүү нь талхлагдсан. Бид хөрсгүй болбол малгүй хүнсгүй болно. Тийм учраас энэ бол маш том асуудал юм. Жишээ нь Сүхбаатар аймгийн Ганга нуурыг хашаалсан байгаа. Бэлчээрийн даацаас хамгаалахын тулд хашаалахдаа хүртэл тулж байна. УИХ-аас сумдын иргэдийн хуралд малын хөлийн татварыг 0-2000 хүртэлх төгрөгөөр ноогдуулах эрхийг олгосон. Тухайн сум өөрийн онцлог байдал, газар нутгийнхаа бэлчээрийн даацыг харгалзаж малын таван төрөлд татварыг тогтоодог. Зарим сумд малын тоо толгойн татварыг чөлөөлсөн ч тохиолдол байгаа. Энэ оны хувьд малчид малаа эдийн засгийн эргэлтэд сайн оруулж байна. Махны экспортын хэмжээ анх удаа энэ онд нэг их наяд төгрөгт хүрсэн” гэдгийг хэлэв.
3,607.57






















































Нэргүй 2025-12-24 66.181.160.17
АЖИЛ САЙН Л ШАЛГАРАХ ЁСТОЙ. ТООНЫ ЛИМИТ МАЯГИЙН ЮМ ТОГТООЖ АЖИЛ ХИЙХГҮЙ ШҮҮ. ТА НАР ЯАЖ БОДОЖ, ЯАЖ СЭТГЭЭД БНАА.
Нэргүй 2025-12-24 122.201.31.76
нийгмийн шааруудыг тодруулаад мах сүүгээр халгих биш халамж нэхсэн архичингууд л хөдөөд дүүрч бн малчин бол хөдөлмөрийн зах зээлээс гологдсон боловсролоос жийгдсэн халамжаар л туйлсан хүмүүс
Нэргүй 2025-12-24 103.168.34.172
Үах үээлийх үед хувийн ммлаа өсгөсөх хүнд юуны аварна вэ. Тархиа ажиллуулаач. Ололх бөйр барьсан Чойжилсүрэнг аварга барилагачин өолгоов шагнал өнөхтжй ижил.
Нэргүй 2025-12-24 103.168.34.172
Мал махаа хүн амын хүнсэнд нийлүүлэлтийн хэмжээгээр нэг гол үзүүоалтээ болрооч
Хөдөө аж ахуйн ахмад мэргэжилтэн Ш.Раднаа 2025-12-24 103.229.123.231
Одоо ганцаараа амжилт гаргасан малчинг биш, хөдөлмөрөө хоршиж, үйлдвэрлэлээ хамтран зохион байгуулж амжилт гаргаж байгаа хоршоо, нөхөрлөл гэх мэт хамт олныг шалгаруулах цаг болоод байгаа биш үү??
Нэргүй 2025-12-24 157.15.7.105
Энэ сайд шал тэнэг гар биш үү
444 2025-12-24 43.228.129.131
Өөрсдийнхөө малыг өсгөж байгаа улсууд ш дээ
Зочин 2025-12-24 203.91.115.47
Мянгатууд чинь туслахуудынхаа эхнэр, охидыг хүчиндээд байна. Тэд яаж ч эсэргүүцэж чадахгүй бэлгийн хүчирхийллийн дор амьдарч байна. Монгол улсын иргэд шүү дээ. Мянгатын болзол, журмууд нь өөрөө ийм хүчирхийллийн орчныг автоматаар бүрдүүлж байна. Мянгатууд бол орчин үеийн Итгэлт баян гэсэн үг. Тиймээс наад балай үеэ өнгөрөөсөн ёслолоо зогсоо. Угаасаа яахаараа хувийн малаа өсгөсний төлөө элдэв шагнал төрөөс авдын!Нэртэйгээр нь та нар шинэ машин авсан иргэдэд урамшуулал, цол тэмдэг өг л дөө.