niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-24 20:04 UTC Quelle: https://news.mn/r/2840894/ 2042e1604281be83… ← zurück zu niitlelch.mn

"Ноцтой зөрчил илэрсэн ШТС-уудыг шалгаж байна"

"Ноцтой зөрчил илэрсэн ШТС-уудыг шалгаж байна"

"Ноцтой зөрчил илэрсэн ШТС-уудыг шалгаж байна"

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нийлүүлэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.12.24/ мэдээлэл хийлээ.


Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин:

-Монгол Улсын өдрийн хэрэглээг хангахад 34 вагон шатахуун шаардлагатай. Гэтэл сүүлийн үед 34 вагон огт орж ирээгүй есөн өдөр байсан. Үүний улмаас нөөц бүрдүүлэх боломжгүй болж, хилээр орж ирсэн вагон бүрийг шууд түгээлтэд гаргаснаар хомсдол үүсэж, дугаарлалт буурахгүй байна. ОХУ-тай хийсэн Засгийн газар хоорондын уулзалтын үеэр Монголын тал нөхцөл байдлаа танилцуулж, хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн. Монгол Улс нефть импортлогч компаниудтайгаа хамтран сарын захиалгаа өгдөг бөгөөд АИ-92 автобензиний сарын захиалга 83,600 тонн байвал нөөцөө бүрдүүлэхээс гадна хэвийн түгээлт хийх боломжтой. Гэвч өнөөдрийн байдлаар энэ хэмжээнээс 60 хүрэхгүй хувь нь хилээр орж ирээд байна.

Долоо хоногийн дотор үлдсэн 40 хувь буюу 30 мянган тонн АИ-92 шатахууныг татаж авч байж энэ сарын хэрэглээ хэвийн түвшинд хүрнэ. Гол шалтгаан нь ОХУ-ын Ангарскийн үйлдвэр ачааллаа дийлэхгүй байгаатай холбоотой. Яамны зүгээс шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд шалгалт хийж байгаа. Тухайлбал, 5-6 тонн нөөцтэй мөртлөө хаалгаа түгжиж, худалдаа хийхгүй байх, “ядраад байна” гэх шалтгаанаар түгээлт зогсоох, бага хэмжээний нөөцтэй ч зарахгүй байх зэрэг зөрчлийг газар дээр нь арилгуулсан.

Мөн 15 литр савтай бензинийг 170 мянган төгрөгөөр хүргэж өгөх, харин станц дээр ирж авбал литрийг 6,000 төгрөгөөр зарах зэрэг хууль бус “шаглах” үйлдэл гарсныг тогтоон, холбогдох материалыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Түүнчлэн өнөө өглөө шатахуун түгээгчийн биед халдсан хэрэг бүртгэгдсэнийг мэдээллээ.

Одоогоор Монгол Улсад шатахуун, түлш импортлох зөвшөөрөлтэй 178, бөөний худалдаа эрхлэх 192, жижиглэнгийн худалдаа эрхлэх 194 аж ахуйн нэгж байдаг ч тэдгээрээс ердөө 10 орчим нь бодитоор импорт хийдэг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-12-24 202.126.90.206

ийм арчаагүй новшийн колонкуудыг шууд хаах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-12-24 66.181.164.23

ОЧИРБАТЫН гай үхээд ч арилахааргүй лайтай гайтай хар хүүр юмаа, хэдэн үеээр нь монголчуудыг зовоож тарчлааж үр хүүхдүүдийн цус нулимсыг идсэн хар хулгайчийн сүнс доод ертөнцөд гацаж үеийн үе үрийн үрд хараагдаж тамлагдаж байгаа гэдэгт монголчууд итгэдэг, тэр үед Түдэвийг сонгоцон бол өдийд бид Нефттэйгээ нефтийн үйлдвэртэйгээ байгаа шүү…

Avatar

Ухна сүх 2025-12-24 43.242.243.98

алтанширээ нефт үйлдвэр яасан юм болоо

Avatar

Нэргүй 2025-12-24 66.181.161.108

Яасныг Хүрэлсүх мэдэнэ.

Avatar

Иргэн 2025-12-24 59.153.113.69

Тэр дашийн шог болсон байх оо Алтанцэцэг гэж нэг ганган хөгшин авгай хэдэн халтар энэтхэг л тансаглаад дуусав шүү

Avatar

ЭЛБЭГ АЦ НЬ БНА 2025-12-24 202.131.239.190

БАНТАНШАТАР ТИЙМ Л СҮРХИЙ ЮМ БОЛ БЕНЗИНИЙ АСУУДЛААР ШАТ ДАРААЛАН ХАРИУЦЛАГА ТООЦОХ БАЙСАН ГҮЛДИЙСЭН ҮХИЙ АЦНУУД БАЯНХОНГОРЖУУЛЖ ДУУСТЛАА Л ЧААЦГААНА БИЗ ДЭЭ ГӨЛӨГНҮҮД

Avatar

Бат 2025-12-24 59.153.115.180

угаасаа бeнзин ховордохоор штсынхан түгээгч эрхлэгч нар бүгд шагшин болдог шүү дээ

Avatar

Нэргүй 2025-12-24 66.181.189.225

Евро 5 шатахуунаа оруулаач хоцрогдсон муу 92 шатахуун оруулж ирэхээ зогсооё! Мөн шатахуун нөөцлөх стандартын шаардлага хангах савнуудтай байхыг шатахуун импортлогчоос шахаж шаардаач ээ!

Avatar

Нэргүй 2025-12-24 66.181.161.15

Хэлэлцээр хийсэн гээл сайд нь хуцаад байсан.Аргагүй л гуйлгачин монгол юмөө

Avatar

Нэргүй 2025-12-24 66.181.178.92

Энэ дэд сайд чинь овоо худал хэлдэггүй эр байх чинь сайн хичээгээрэй

Avatar

Иргэн 2025-12-24 157.15.7.106

Сайд нь нормт түлш байтугай илүү орж ирж байгаа гээд байсан, дэд сайд нь 60 хувь л орж ирж байгаа гэлээ. Хэн нь худалч вэ?

Avatar

Нэргүй 2025-12-24 103.229.123.86

сайд,,,

Avatar

Иргэн 2025-12-24 59.153.113.69

Сайдыг нь хөөгөөч ээ Зандаан худалч хулгайч дамдин НЯМ 33.н тэрбум юу боллооо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж