Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт хандан дэд сайд нараа эргүүлэн татахгүй бол огцруулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Одоогоор тус бүлгийн 30 орчим гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зураад байгаа. Хуульд зааснаар Ерөнхий сайдыг огцруулах санал гаргахад УИХ-ын гишүүдээс 32 нь дэмжсэн байх ёстой. Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар “Засгийн гарын тухай хуульд дэд сайд ажиллаж болно” гэх зохицуулалт бий тул хуулийн хүрээнд томилгоог хийсэн. Хэрвээ энэ асуудлыг өөрчилье гэвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой” гэдэг байр суурь илэрхийлсэн. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ардчилсан нам эрх барьж байхдаа дэд сайдгүй ажиллахаар болж холбогдох хуульд өөрчлөлт оруулсан. МАН 2016 онд Засгийн эрхийг авуутаа хуулийг өөрчилж, дэд сайд нарыг томилсон. Иймээс хуульд өөрчлөлт оруулах бол эрх баригчдын хийх ажил. Ардчилсан намын бүлэг Засгийн газрыг дэд сайд нараа буцаан татахыг шаардаж байна” гэдгээ мэдэгдсэн юм.
Иймд энэ долоо хоногийн VS буландаа УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нарын байр суурийг онцоллоо.
УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.БАТШУГАР:
-Дэд сайд бол Засгийн газрын үйл ажиллагаа пункц үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай бүтэц. Дэд сайдгүй улс орон хэд байна вэ гэдгийг харахаар маш цөөхөн, Миний мэдэхээр байхгүй.
Сөрөг хүчин тодорхой хэмжээний улс төрийн акци хийж байна гэж харж байна.
Бодит амьдрал дээр дэд сайд түшиг болдог, яамны үйл ажиллагааг хурдан болгодог гэж ойлгож болно. Би бодит жишээн дээр хэлж байна.
Миний бие Засгийн газрын гишүүн болоод зургаан сар болж байна, яалт ч үгүй дэд сайдын шаардлага байдаг юм билээ. Дэд сайд нарын жилийн зардал нь 800 сая төгрөг болох юм билээ. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчит компанид тавьсан бүтээмжийн менежерийг болиулж байгаа. Ттэднийг чөлөөлснөөр жилдээ 30 тэрбум төгрөг улсын төсвөөс хэмнэнэ.
УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ:
-Эдийн засгийн хүндрэлтэй үед дэд сайд огтоос хэрэггүй. Ард түмэн дэмжихгүй байна. Сөрөг хүчин хэлээд байхад илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг л болж байна. Ийм байх юм бол Засгийн газрын нас бол удахгүй л гэсэн үг.
Нөхцөл байдал өнөөдөр томилгоо гэхээс илүүтэй тулгамдсан асуудлаа ярьж шийдвэр гаргах шаардлага байна. Аж ахуй нэгжүүдийн татвар, нийгмийн даатгалын өр, эрүүл мэндийн даатгалын сангийн асуудлаар шийдэл гаргах ёстой.
Би сайд хийж байсан, өмнөх Засгийн газар дэд сайд хэрэггүй гээд зарлачихсан байсан шүү дээ. Засгийн газраас төсөв хүнд байдалд байна гэчихээд 16 сайд томилсон нь буруу. Дэд сайд гэдэг сайдын дараа очно. Нөгөө талаа хяналтын менежерийг цомхотгоно. Хянаж байгаа зүйлээ байхгүй болгоод хянадаггүй илүү эрх дарх эдэлдэг илүү зардал гаргаж байгаа орон тоог нэмнэ гэдэг хэн бүхэнд таалагдахгүй асуудал.
Угаасаа 2024 оны сонгуулиас хойш дэд сайдгүй явж ирсэн. Дэд сайдгүйгээр ажил уначихсан, болохгүй болчихсон зүйл байхгүй.
2024 оны сонгуулиас хойш жил хагас боллоо. Төсвийг бараг 10-аад удаа хэлэлцэж, баталлаа. Ийм байхад дэд сайдын томилгоо бол хэрэггүй. Чоно борооноор гэгчээр шинэ жил болох гээд хүмүүсийн анхаарал баяр руу чиглэсэн үед дэд сайд нарыг томилсон нь хүмүүсийн зэвүүцлийг үнэхээр их төрүүлж байна. Дэд сайдгүй гээд ажил хоцорч байсан зүйл байхгүй. Төрийн нарийн бичгийн дарга байна, 10 гаруй газар байна, бас хэлтсүүдтэй тэр бүгд даргатай.
Г.ХОРОЛ
3,607.57
















































Зочин 2025-12-24 66.181.187.127
Нэг горимын санал байна. Хэрвээ яамны сайд нь дэд сайдтай болохыг хүсвэл өөрийн цалингынхаа 35-45%-ийг дэд сайддаа цалин болгон өгвөл улсаас илүү зардал гарахгүй. Нөгөөтэйгүүр ажлаа дийлэхгүй байгаа сайд дэд сайдтайгаа хамт хийвэл аль ч талдаа ашигтай хэрэг болно. УИХ эрхэм гишүүд минь миний энэ саналаар санал хураагаараа. Амжилт хүсье.
Нэргүй 2025-12-24 66.181.160.17
ДЭД САЙД ОГТ ХЭРЭГГҮЙ БУДЛИАН ЗАВХАРЛЫН АЖЛЫГ ХИЙДЭГ ДЭЭ . АН-ын ДЭД САЙД БОЛСОН НӨХӨД УЛС ТӨРИЙГ ГАРГУУН ХИЙНЭ, ИДЭЖ УУХЫН ТӨЛӨӨ Л ГҮЙЦГЭЭНЭ ДЭЭ. ХАРИН ЯАМДЫН ГАЗРЫН ДАРГА НАРЫН ҮҮРГИЙГ ӨНДӨРЖҮҮЛЖ, ХАРИУЦЛАГАЖУУЛЖ, ТӨРИЙН ХҮН ШИГ АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ДЭД САЙД НАР АЖЛАА МЭДЭХГҮЙ, ӨДӨР ӨНГӨРӨӨЖ, БИ УЛС ТӨРИЙН ТОМИЛГОО ГЭСЭН СЭТГЭЛЭЭР Л АЖИЛД ХАНДДАГ.
Нэргүй 2025-12-24 66.181.179.101
Үндсэн хуулинд байхгүй "Дэд cайд" гэдэг албан тушаалыг 2000 оны сонгуульд ялсан Н.Энхбаяр анх шагналын бай болгох зорилгоор бий болгосон түүхтэй!!!
ЭЛБЭГ АЦ НЬ БНА 2025-12-24 202.131.239.190
БАНТАНШАТАР ТИЙМ Л СҮРХИЙ ЮМ БОЛ БЕНЗИНИЙ АСУУДЛААР ШАТ ДАРААЛАН ХАРИУЦЛАГА ТООЦОХ БАЙСАН ГҮЛДИЙСЭН ҮМХИЙ АЦНУУД БАЯНХОНГОРЖУУЛЖ ДУУСТЛАА Л ЧААЦГААНА БИЗ ДЭЭ ГӨЛӨГНҮҮД
Иргэн 2025-12-24 66.181.177.141
дэд саад огтоос хэрэггүй хоолны сав
Монголхүү 2025-12-24 66.181.183.153
Хятадын МСS гэх компаниас Ухаа худагаа авч Баялагийн сан байгуулна гэсэн Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан, Булганчимэг нарыг МСS-ын Засгийн газар , Их хурал, Цэц, Шүүх, Прокурор, АТГ, дор нь нидрээд хаячихлаа, Ухаа худгийг төрд авна гэсэн бүрийг нунтаглаад өгч байна,
Одоо бүр АН-ын дараагаар МАН бас саяхан МСS-ын мэдлийнх болчихлоо! Одоо яах уу
Зочин 2025-12-24 89.147.101.229
Дэд сайд хэрэггүй. Сайд нар анх томилогдохдоо ачаалаа дийлнэ гэж томилогдсон байлгүй.
иргэн 2025-12-24 202.21.124.253
Дэд сайд хэрэггүй.Төрийн данхар бүтэцийг цомтгох хэрэгтэй.Олон байцаагч олон хяналтын байцаагч нарыг цөөл.Хяналтаа хиймэл оюун ухаанаар хийдэг бол.Аудитыг цөөл.Чадварлаг мэргэжлийн хүмүүсийг байлга.Хяналтын хуулиа шинчил.Хуучин арга барилаасаа сал.Төрийн доод шатны дарга мэргэжилтэнгүүдийг цөөл чадварлаг болго.Доод шатанд хүнд суртал их байгаа.Тэр тусмаа сайд нарт хүнд суртал халаа сэлгээ хийдэг харьяа байгууллагаа дарамтладаг зүйл их байдаг.Үүнд ЗГ УИХ хяналтаа тавиачээ.Ярих биш ажил болго.
Нэргүй 2025-12-24 202.126.91.106
хэрэггүй шүү
Иргэн 2025-12-24 203.217.139.240
Намбарыхны үе дамжсан луйварчид юугаа хуцаад байнаа. Дэд сайдгүй ажиллаж чадахгүй юм бол зайлаад өгөөч. Цаана чинь жирийн ард гаралтай чадалтай залуучууд зөндөө байна. Батшугар л***р тооноор орж ирчихээд олон юм хуцаарай