НЭМЭЛТ:
Олон нийтийн цахим сүлжээнд өчигдөр /2025.12.24/ Дотоодын цэргийн 05-р анги дээр дүрмийн бус харилцаа үүссэн талаар мэдээлэл цацагдсан. Энэ хэргийг цагдаа, дотоодын цэргийн удирдлага анхааралдаа авч Дотоодын цэргийн штабаас дотоод хяналт аюулгүй байдлын алба хаагчид, штабын дэд дарга, цэргийн зохион байгуулалтын хэлтсийн дарга, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгаж байна. Дээрх хэрэгтэй холбогдуулж өнөөдөр /2025.12.24/ удирдах албанаас мэдээлэл өглөө.
Дотоодын цэргийн 05-р ангийн захирагч, хурандаа Д.Манлайбаатар:
-Нэр бүхий цахим сайт болон иргэд өчигдөр /2025.12.23/ Дотоодын цэргийн 05-р анги дээр үүссэн нөхцөл байдлыг харуулсан бичлэгийг цахим хэрэгсэлд нийтэлж бид бүхнийг цочирдуулсан. Хугацаат цэргийн алба хааж байгаа алба хаагчдыг бид бүхэн хүүхэдтэй адилхан гэж ойлгож байгаа. Тэр утгаараа бид бүхэн хувь хүнийхээ үүднээс цочиж хүлээж авсан. Ингээд Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штабаас шаардлагатай арга хэмжээ авсан. Мөн Хүний эрхийн комисстой хамтран ажиллаж байна. Дотоодын цэргийн штабаас хяналт шалгалт, аюулгүй байдлын алба хаагчид дотооддоо хяналт шалгалтыг явуулж байгаа. Хугацаат цэргийн алба хаагчдын дунд үүссэн дүрмийн бус асуудлын талаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн харьяалах алба хаагчид одоо ажиллаж байна.
Хугацаат цэргийн алба хаагчдыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Шүүх шинжилгээний эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нарын үзлэгт хамруулсан.
Дотоодын цэргийн 05-р ангид алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхэн дээрх хэрэг явдлыг бидний адил хүлээж авсан байх. Тиймээс хугацаат цэргийн алба хаагчдыг ар гэрийнхэнтэй нь холбоо бариулж, яриулж байна.
Хугацаат цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Хүний мэдээллийн тухайн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хяналт тавих цахим системийг ашигладаг. Тухайлбал, Дотоодын цэргийн 05-р ангид 68 хяналтын камер суурилуулсан. Нийт хяналтын камерын 62 нь дотоод үйл ажиллагааг хянаж ажилладаг. Дурдсан хуулийн заалтад ариун цэврийн өрөө, усанд орох өрөө болон хувь хүний нууцыг хуулиар хязгаарласан нөхцөлд хяналтын камер байршуулах боломжгүй гэж заасан байдаг учир тухайн хэрэг болсон газар нь хяналтын камергүй бүс гэж ойлгож болно. Уг асуудал өнгөрөгч шөнө хувцас солих өрөө, угаалгын өрөөнд болсон хэрэг. Шалгах ажиллагааг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэлд бүртгэж шалгах ажиллагаа явуулж байгаа учир урьдчилсан мэдээлэл өгөх боломжгүй.
Нөгөөтэйгүүр, Дотоодын цэргийн 05-р ангид үүссэн нөхцөл байдлыг ил гаргаж зарласан иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагад талархаж байна. Яагаад гэвэл уг асуудлыг таслан зогсооход нөлөөлсөн. Энэхүү асуудлын хүрээнд хамтарч ажиллахад бэлэн байна.
Миний хариуцан ажиллаж байгаа Дотоодын цэргийн 05-р ангид энэхүү асуудал гарсан бөгөөд энэ жилийн хувьд энэ төрлийн хэрэг гараагүй. Цаашид гарах ёсгүй гэж үздэг. Уг асуудлын хүрээнд холбогдох алба хаагчид шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа. Хугацаат цэргийн алба хаагч цэргийн дотоод дүрмээр нэг жилийн хугацаатай хаах үүрэгтэй. Уг хэрэгт холбогдсон хугацаат цэргийн алба хаагчид 2025 оны нэгдүгээр ээлжид төв болон орон нутгаас татагдсан.
Надад өгсөн мэдээллээр, цэргийн биеийн байдал урьдчилсан байдлаар хэвийн буюу нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагагүй гэж мэргэжлийн эмч нараас хариу өгсөн. Эрх бүхий албан байгууллагын хариу одоогоор эцэслэгдэн гараагүй байна.
Хугацаат цэргийн алба хаагчдын дунд үүссэн маргаан нь дөрвөн алба хаагчдын дунд үүссэн. Дэд түрүүч болон түрүүч нарын дунд үүссэн хувийн харилцааны маргааны асуудал байсан тухай мэдэгдсэн.
Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис:
-Бид, та нарыг нэг зүйлийг ойлгоосой гэж хүсэж байна. Бид нар энэ хүмүүсийн зогсоож, барих зүйл байдаггүй. Гол нь бид нарын асуудал бол аль болох олон аавын хүүхдийг нэг жилийн хугацаат цэргийн албанд татахдаа эр хүн болгох, эх орны хүү болоосой гэж хүсдэг. Тиймээс бид нарын хүүхэдтэй адилхан учир энэхүү зовлонг мэддэг. Тиймээс дүрмийн бус харилцааг батлах хамгаалах, зэвсэгт хүчин, дотоодын цэрэг, хилийн цэрэгт огт зөвшөөрдөггүй. Үүнийг та нар ойлгох хэрэгтэй.
Энэ асуудал хаана болсон талаар манай захирагч хэлсэн. Энэ хүрээнд бид бүхэн хэн бүхэнтэй хамтарч ажиллахыг хүсэж байна. Бид нарын хараагүй, мэдээгүй, камер байдаггүй газарт болсон. Бид нарын авсан мэдээллээр, хувь хүний хоорондын харилцаанаас болсон асуудал гэсэн. Хэн яаж цохисон, ямар бэртэл авсныг хууль шүүхийн байгууллагаас тогтооно. Нэг зүйлийг хэлмээр байна. Юу гэвэл, цэргийн байгууллага зовдог, зодуулдаг газар бол биш. Бид бүхэн хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдтэй хамтарч ажиллахыг хүсэж байна. Монгол Улсын ирээдүй болсон залуусыг улсынхаа тусгаар тогтнол, мөн гэр бүлээ авч явах эр хүн болгож байгаа. Тэр утгаар нь дүрмийн бус харилцаа бүү гараасай гэдэг үүднээс дүрэм журмаар нь явж байгаа.
Мөн бидний хараа хяналтаас гардаг хар бүс гэж цэргийн ангид байдаг. Тэрхүү хар бүсэд үйлдэгдсэн хэрэг байлаа. Бичлэг хийсэн хүнд талархаж байна. Яагаад гэвэл бидэнд ийм мэдээлэл хэрэгтэй. Тиймээс хоёр талд гарч зогсохгүйгээр нэг талд гарч хамтарч ажиллаж, сайжруулах хэрэгтэй. Бид бүхэнд та нарын дуу хоолой, зөвлөмж маш их хэрэгтэй. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн албыг яаж авч явах уу гэдэг нь зөвхөн салбарын толгойны өвчин биш. Нийгэм, төр засаг, иргэдийн бодлогын асуудал юм. Хэрэв бичлэг хийгээгүй бол бид нар мэдэхгүй өнгөрөх байсан. Уг хэрэгт буруутай хүмүүст хатуу хариуцлага тооцно. Энэхүү асуудалд Хууль зүй, дотоод хэргийн сайд анхаарч ажиллаж байгаа. Мөн Хүний эрхийн үндэсний комисстой нягт холбоотой ажиллана, тус комисс манай дээр ирээсэй" гэв.
Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа талаарх дүрс бичлэг өчигдөр /2025.12.23/22:40 цагт нийтлэгдсэн. Дээрх дүрс бичлэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж эхлээд байна.
Мөн дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Дотоодын цэргийн хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед зүй бусаар халдаж байгаа хэргийг тодруулж байна. Мөн нэгдсэн байдлаар өнөөдөр /2025.12.24/ мэдээлэл өгнө” гэлээ.
Харин зодуулсан хүүгийн аав "Хүүг минь зодож байгааг интернэтээс бичлэг хараад үнэхээр цочирдлоо. Шууд Налайхаас гараад ирлээ. Алба хааж байгаа бусад цэргүүдийн эцэг, эх ч бас ирсэн. Би хүүгээ алгадаж ч үзээгүй. Гэтэл албаа сайн хаагаарай гээд явуулсан хүүг минь унатал цохиж, яргалж байгааг харах хүнд байлаа. Үхчихсэн байвал яах вэ. Тангаргийн баяраар нь ирэхэд нүднээс гартал турчихсан байсан, тэвчээд өнгөрсөн. Нулимсаа залгиад гарч байсан. Цэргийн ангид яргалал байсаар байгаад харамсаж байна" гэж нүүр номоороо дамжуулан мэдэгдээд байна.
3,607.57






















































Нэргүй 2025-12-24 124.158.119.35
Шүүх эмнэлгээр гэмтлийн зэрэг тогтоолгоод эрүү үүсгэж шалгах ёстой асуудал шүү
Нэргүй 2025-12-24 203.175.14.180
Илэрхий яргалал үйлдэж болохгүй гэж дүрмэндээ биччихээд үйлдсэн хойно нь "дүрмийн бус харилцаа" үүсэн байна гэж яриад байнаа даа цэргийхэн.
Нэргүй 2025-12-24 203.175.14.180
дүрмийн бус харилцаа гэсэн нэр томьёог цэргийхэн хэрэглээд тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. яргалал хийсэн нь дүрмийн бус харилцаанд орсон гэдгээр хаацайлах намжаах гээд байгаа юмуу? ярга үйлдэх дүрэм зөрчих хоёр тэс өөр үйлдлүүд шүү. Чингис генерал аа!!!
Н 2025-12-24 202.9.46.88
шоронд нь явуулаач наад яргачингаа тэхгүй бол энэ давтагдаж л таарна.
Irgen 2025-12-24 178.116.28.167
tseregt hyyhdee yavuulahaas aij bn.ene xvn xvvxdee amid deer ni avaad hariach.ilvv daramt ***h ni todorhoi bn.hyyhdyydee bitgii yavuul.huuli muu ariin haalgaar bvhniig shiidej bn haramsaltai
Нэргүй 2025-12-24 202.21.120.222
шөнө шанаа шаалтуур авахгүй бол нойр нь хүрдэггүй болсон гэж хэлэх нь дэ болиоч наад цэргийн ангиудын цэргүүдэд үзүүлдэг яраглалаа зогсоо цэрэг зоддог офицер цэргүүдээ зохих ялыг нь өгөөд шоронд нь явуул 21 -р зуунд бид амьдраад бгаа гэдгийг ойлго дэг татуур тай улс орон биш ард түмэн үр хүүхдээ ардын армид эрүүл саруул явуулаад эрэмдэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүлээж авах ёсгүй
Ж 2025-12-24 59.153.114.13
Яагаад нарийн мэргэжлийн эмчид үзүүлж болохгүй гэж ийм тийм гэдэг тайлбараа тавих хэрэгтэй байна дарга нараа
Нэргүй 2025-12-24 66.181.161.55
дарга Генералууд шанаадаж унагаах нь хэвийн зүйл гэх гээд байна уу да ,..
зочин 2025-12-24 66.181.185.176
Хохирогчийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагагүй гэнэ үү? Тэр цэрэг хүү шальтай гэмтээгүй гэсэн үг үү?
Арчаагүй гэхэд дэндүү арчаагүй мэдээлэл бна. Бүр ар гэрийнхнийг нь даажигнаж байна шд. Хүний эрхийн комисс гэж дүлий байгууллага яагаад даацтай шалгалт хийдэггүй юм бэ?
Хүн хогнууд 2025-12-24 66.181.177.198
үзүүлэнчээ ээж аав нар нь шаардаж байна ард түмэн шаардаж байна. та нар эрүүл мэндийг нь шалгаж шалгаруулж авсан одоо ямар болсон байгааг шалгая
Нэргүй 2025-12-24 103.229.123.231
Чингис буруу хандлагатай хүн байна.Тэр хүн хоорондын харилцааны асуулаас үүссэн байна гэлээ.ДЭГЛЭЛТИЙГ НАМЖААСАН ҮГ БАЙНА. Түүнийг дахин албанд томилсон Б.Энхбаярын буру ушүү дээ. Манай төрийн алба танил талын сүлжээнд орсоны жишээ энэ. Дэд сайд Мөнх-Эрдэнээр шалгуулсан болоод өнгөрнө.
Нэргүй 2025-12-24 103.212.118.248
Хэ мөрдөстнүүд буруу даварсан төрөөр халхавчилсан бохир хэвээр л байгаа бололтой
Баабар 2025-12-24 66.181.181.26
Хүрэлсүхийн тэжээвэр үүд солигдох хэрэгтэй
Нэмхээ 2025-12-24 66.181.180.116
цэргийн ийм хоолны савуудыг зайлуулаач додоод цэргээр яах юм бэ татан буулга
хүн 2025-12-24 122.201.31.25
юу хуцаад бгаа лалрууд вэ үзүүлээчээ новшнуудаа наа зодуулсан цэргийн ээж аавуудаа дуугараачээ үр хүүхэд чинь ярагчидын гарт үхлээшдээ хэдэн сарын дараа зогцосл хүлээж авна шүү
Aadh 2025-12-24 202.126.89.238
darga nariin yria hudla shyy
Нэргүй 2025-12-24 103.229.123.86
Бичлэг хийсэн хүнийг цагдаа хамгаалалтад авах хэрэгтэй. Эдний "баярлаад" байгаа худлаа шүү. Аягүй бол ….
Нэргүй 2025-12-24 66.181.161.15
яахаараа хүний сайхан үрийг болчихоод эмчид үзүүлэх шаардлагагүй гэж. өөрсдийн чинь үр хүүхдийг бодчихсон бол яах бол
Зочмн 2025-12-24 66.181.189.32
Огцрооч ээ.
ЗГ-тайгаа хамт огцрооч.энэ хэдэн зөнөчихсөн гэдэс дүүрэн баастай оффист суудаг генералуудыг армиас зайлуулаач.
Одоо наад хэдэн гүзээн баатруудаас хулгай хийхээс өөр олигтой зүйл гарахгүй шүү.
БХЯ Дотоодын цэргийн бүх дарга хариуцлага хүлээж огцрохоос нааш хүүхдүүдээ цэрэгт битгий явуул.эцэст нь хүүхдийнхээ оронд тахир дутуу тэргэнцэртэй хүн эсвэл цогцостой авс л авахыг хүсэхгүй бол хүүхдүүддээ цэрэгт бүү явуул.
Нэргүй 2025-12-24 59.153.86.76
88003585 Баточир Бид даа дээ хайртай отгоо 3:29🎄🎄🎄🎄🎄
Иргэн 2025-12-24 66.181.186.67
Эмчид үзүүлээч. яагаад үзүүлэхгүй байгаа юм. Цэргийн эмнэлгийн эмч нар гэж байгаа шүү дээ.
Зочин 2025-12-24 66.181.180.163
Хариуцлага хүлээхгүй гээд өөрсдийгөө авч гарах гэсэн гөлийсөн генералцизм нар аан.
Нэргүй 2025-12-24 66.181.182.43
дэглэлт гэдэг чинь оросын армиас халдварласан өвчин шүү муусайн ояа нар аа
Нэргүй 2025-12-24 103.168.34.141
Танай өвөөгийн гамин цэрэг их найрсаг байсан тийм ээ өглөө өдөргүй мантуугаар тэжээгээд л
Нэргүй 2025-12-24 203.91.115.47
Хүн биш цэрэг юм чинь үү?
MAN 2025-12-24 202.9.46.137
Ангийн дарга нь Хүүкийн хүн, зодуулсан нь АН-ынх байна.
Нэргүй 2025-12-24 59.153.112.66
,,1000н цэргийн хороо маань цэрэг нь цэрэг шиг дарга нь дарга шиг сайхан хороо байсан жанжин ыг хамгаалах морьт салаанаас үүсэлтэй
Болд 2025-12-24 66.181.161.176
МУУСАЙН НОХОЙН ГӨЛӨГНҮҮД
Нэргүй 2025-12-24 66.181.179.101
Цэрэг, хүчний байгууллагын дарга нарыг ОХУ-д бэлтгэдэг практикийг нэн даруй халах хэрэгтэй!!! ОХУ-ын цэрэг, цагдаагийн дээд сургуулийн философи нь хуучин ЗХУ-ын хэвээр: цэрэг, цагдаа нь эрх баригч нам, засгийг ард түмнээс хамгаалах, хүний амь нас, эрүүл мэнд, эрхийг чухалчлахгүй, гол нам засгаа хамгаалах зорилготой!!! Ийм философиор бэлтгэгдсэн кадрууд Монголын цагдаа, цэргийг хуучин диктатур арга барилаар л удирдана, өөрөөр чадахгүй, мэдэхгүй!!!
Нэргүй 2025-12-24 66.181.183.25
AJILAAA HIISEN SHIG HIIJ CHADHGUI BAIGAA TSERGIIN DARGA NART SHUUD YL OGOOCHEEE YRGALAL YVAAD BHAD
Нэргүй 2025-12-24 192.82.92.41
хэн зодсон, ямар хариуцлага хүлээлгэхийг хэлдэггүйээ, эс үйлдэж байгаа юм уу? Дээрэлхэлт хийсэн түүхтэй хүн дээд сургуульд орох боломжгүй болгож байна гадаадад. Манайд нуугаад л байна уу?
Нэргүй 2025-12-24 122.201.31.32
Тархиндаа их бага хэмжээгээр гэмтэл авсан байгаа
Сонгогч 2025-12-24 103.229.123.100
"Дэд түрүүч болон түрүүч нарын дунд үүссэн хувийн харилцааны маргааны асуудал байсан" гэнээ. Энэ бол маргаа бишээ. Харваас дэглэлт. Цэргийн ангид яргалал байгаагийн тод илрэл.
Хотын уугуул иргэн 2025-12-24 103.229.123.100
Бас л өөрсдийнхээ арьсыг хамгаалах, хайцаалах өнгө аястай юм энэ захирагч дарга нар яриад байна. "зодуулсан цэргийн биеийн байдал урьдчилсан байдлаар хэвийн буюу нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагагүй гэж мэргэжлийн эмч нараас хариу өгсөн" гэнээ. Битгий худлаа ша.аа. Ямар хүчтэй цохиулж, аршаагаа савж байгааг харсан. Ноцтой хүнд гэмтэл авсан л байгаа. Тэр 05-р ангийн захирагчтай харуцлага тооцооч ээ.
ЦЭРЭГ БА АРМИ 2025-12-24 202.179.27.150
ЗА БАЙЗ ӨӨ… ЯАМААР Ч ЮМ БЭ ДЭЭ…. ЭНЭ ДЭЛХИЙН ХҮЧТЭЙ БҮХ УЛС АРМИ ЦЭРГЭЭ УРДАА БАРЬЖ, УЛАМ Л ХҮЧИРХЭГЖЭЭД БАЙДАГ…. АСАР ИХ ЗЭР з****г, ХҮН ХҮЧ ТӨВЛӨРҮҮЛЖ , АСАР ӨНДӨР ДЭГ ЖУРМААР ХАТУУРХААД БАЙДАГ…. АРДЧИЛАЛЫН ОРНУУД БҮҮР Ч ИХ ХӨРӨНГӨ, ХҮЧ ТӨВЛӨРҮҮЛЭЭД, БУУРАЙ ОРНУУДАА ДАЛАЙЛГАХ ТЕХНОЛОГИ ХЭРГЭЖҮҮЛЭЭД БАЙДАГ. ….
ЭСРЭГЭЭРЭЭ МОНГОЛ УЛС ХЭДХЭЭН ЦЭРГҮҮДЭЭ.УЧРЫГ НЬ ОЛООД АЛБА ХААЛГАЧИХАЖ ЧАДДАГГҮЙ ЮМ БОЛОХ НЭЭ ДЭЭ.
эрчүүд 2025-12-24 66.181.161.108
Хөөе нэг зүйл хэлэе. Хугацаат цэргийн албанд “дүрмийн хүрээнд дэг” байх ёстой. Эр хүмүүс нударга зөрүүлэхгүй байна гэж юу байсан юм? Шүүх эмнэлгээс “нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагагүй” гэсэн байна. Би цэргийн албыг 3 жилээр хаасан. АА-ын 120-р ангид. Эхний 6 сард яс дэглүүлсэн, үлдсэн 2жил 6 сард нь жаргасан. Тиймээс цэргийн албыг 3 жил болгох ёстой. Тэгэхгүй бол хөвгүүд маань эмсүүд боллоо.
Иргэн 2025-12-24 66.181.186.67
Үлдсэн хугацаанд нь бусдыг дэглэж жаргасан уу мал ааа чи
Мөнх 2025-12-24 103.212.119.168
Хоорондын харилцаанаас болоод зогсоож байгаад цохиод бна гэж юу байхав дээ. Яргалж л бна ш дээ.
ЭЛБЭГ АЦ НЬ БНА 2025-12-24 202.131.239.190
ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР Л СЕНСААЦ ХӨӨЖ ЗОДУУЛСАН ЦЭРГЭЭР ДАЛИМДУУЛЖ ХЭН НЭГ НЬ АШИГ СОНИРХОЛОО ХАНГАЖ БАЙНА. САЯХАН БАНТАНШАТАР ГААЛЬ ДЭЭР ӨӨРӨӨ ШААЖ ОЧООД Л БАЙСАН, ЯАСАН БАЙХНУУ ДЭЛГЭРНАРАНД СУУДЛАА ШУУД ТАВЬЖ ӨГӨХГҮЙ ОЮУК ТАЛЫН НӨХӨДИЙГ Л БУУЛГАЖ АВАХ ОПЕРАЦИ, ЗАМЫН ҮҮДИЙН ГААЛИЙНХАНЫГ БААХАН БУЖИГНУУЛЖ БАРИВЧЛААД Л УГААСАА Л БҮГД АВИЛГА АВЧ БАЙДАГ СУУДЛУУД ХЭНИЙ САЙН ХУЛГАЙЧ СУУЖ ХЭР УДААН ИДЭХ ВЭ ГЭДЭГ ТОГЛООМ
Нэргүй 2025-12-24 103.71.100.10
Omhii hulgaichuud
Нэргүй 2025-12-24 103.229.123.231
УУЛ НЬ ЭНЭ ЧИНГИСИЙГ ОЭ ЕС БАЙХ ҮЕД АЖЛААС ХАЛСАН. Б.ЭНХБАЯР ТҮҮНИЙГ ЭРГҮҮЛЭЭД АЖИЛД ТОМИЛСОН. ОДОО Б.ЭНХБАЯР ТҮҮНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ НЬ УУ ЯАХНАВ ГЭДГИЙГХАРЖ БАЙЯ.МАНЬ ХҮН Ч БАЯРАА ӨӨРӨӨ ШИРЭЭНЭЭС УНААД ГЭМТСЭН ЮМ БАЙНА ЛЭЭ ШҮҮ ДЭЭ ГЭЭД ЗОГСОЖ БАЙЖ МЭДЭХ ХҮН ДЭЭ.
Нэргүй 2025-12-24 103.9.90.105
өөрсдөө генерал цол хэргэмийн төлөө үхэлдээд бай. 20 жил, 30 жилийн дараа тархины хүнд гэмтэл учирвал хэн хариуцах билээ. Ийм болохоор л хүүхдүүдээ цэрэгт явуулахгүй гээд байгаа юм. Та нар бидний хүүхдгийг хайрлахгүй байхад юун хал цэргүүд хайрлах. Инээдтэй юм ярьж байх юм. Худлаа илтгэх хуудас, ажил шалгасан нэр төдий ажил хийхээр ийм юм болж байгаа юм
зочин 2025-12-24 66.181.185.176
Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг. Энэ засагт байгаа эдгээр бүтэлгүй дарганцаруудыг бүгдийг огцруул.
Хариуцсан ажилдаа хяналт тавьж чадаагүй байна. Хөөгөөд явуул.
Нэргүй 2025-12-24 66.181.191.44
нариын мэрэгжийн эмчид үзүүлэх хэрэгтэй Битүү гэмтэл дотуур цус алдалт мэдэх байж магадгүй Гадуур юм хараад тааж болохгүй
Чингис 2025-12-24 103.212.118.52
Р.Чингисийн бгаа газар бүхэн хууль зөрчигдөж, албан тушаалтнууд дураараа авирлаж, муу бүхэн цэцгэлдэг. Чингисд хариуцлага тооцмоор бна.
зочин 2025-12-24 66.181.178.128
Хууль зүйн сайдаа!!!
Чингисийн ревир гарден таун хаустай, мөн нүхтэд каса да винчи хотхонд том хаустай, үүнийг авсан орлогын нотлуулах шаардлагатай байнаа.
Нэргүй 2025-12-24 66.181.189.201
Чингисийг огцруул
Зочин 2025-12-24 66.181.178.192
хэн энэ залуусыг тагнуулч болгоно гэж худлаа хөөргөөд байна вэ
Нэргүй 2025-12-24 202.55.188.109
зөрчил гаргасан бол зоддог хууль хаа бн. тэнэг юмаа сурга, арга хэмжээ ав
Нэргүй 2025-12-24 173.33.55.116
Manlaibaatar tsereg udirdah angiin zahiragch hiih hun bishee eruugiin tsagdaagiin hun darga Chingis mun adil tsergiin hergiin mergejiliin hun bish komandlagch Bold general mun l tsereg komandlah hun bush bugd l eruu murdungiin albani humuus tsereg angi salbar zahirah gedeg chin olon ersiin ayulgui baidal eh orni ayulgui baidal geed chuhal shu zugeer neg sonsogch nuhduud hurandaa eshul general volood hiichihdeg ajil bish baildagch tsereg bn gedeg uur shu dee
Нэргүй 2025-12-24 171.25.193.35
Хүзүүгүй тарвага Элбэгдоржийн т****г Р.Чингис байгаа цагт цэргийн алба сайн сайхан болно гэж бүү горьд Монголчуудаа!
Мөнх 2025-12-24 103.212.119.168
Хүнмзоддог хогийн новшнуудыг шоронд нь явуул. Тэнд очоод тэнхээгээ мэдэг.
иргэн 2025-12-24 203.169.50.8
Наад ганц хоёр танхай цэргээ та нар дийлэхгүй яраглал дэггүй болоод удаж байна гээд сайд нь чалчаад байсан хаа байна дэг бол хууль зөрчсөн үйлдэл хорих ангид хүн зодсон н**ш хүүр болохоос наагуур болгодог шоронд хий шангаа хүртэх ёстой шүү?
Ганбат 2025-12-24 59.153.86.198
Дотоодын цэргийн дарга нарыг бүгдийн солио
Ажлаа хийхгүй малнууд
Цэрэг үхэд Би мэдэхгүй гээд сууж байна
ХҮний эрхий Үндэсний Комиссын гахай нар ажиллаа хий
Иргэн 2025-12-24 66.181.186.125
Хараажийн зөрчил байхад зөрчил байгаа эсэхийг шалгана гэж юу солиороод байнаа?!
3 жил 2025-12-24 202.55.191.194
Амьд явах…амьдарч сурах бүгэд тэмцэл…биеийн хөгжил…ухаан, сэтгэлийн хатаар ялдаг юмдаа…алхам бүрд чамайг дарж унагах хүч байгаа….Амьд бол тэмц…
цэрэг байлаа 2025-12-24 59.153.113.53
мэдрэл муутай тэнэгүүд ээ!Удахгүй дайн болбол дайсан чинь зүй зохистой харьцах битгий хэл амь насанд чинь хүртэл яргална. Ярга даахгүй бол чи урвагч алд зовлогыг чинь нохой ч тоож шиншэхгүй. Цэргийг 1000 өдөр тэжээж 1 л өдөр хэрэглэх гэж тэжээдэг юм. Цэргийг 3 жил болгох хэрэгтэй. Эрх нусгайнууд хамгийн түрүүн цэргээс оргож шантарч байдаг. Ийм хүмүүс хэзээ ч ээж аав эх орноо хамгаалж чадахгүй шүү. Шанаа авч шанаадаж бас сур. Өнөөдөр чи шанаадуулж байсан бол маргааш чиний шанаадах ээлж ирдэг
Insurgent 2025-12-24 122.201.31.27
Huniig hairlaj, hundrtgelte handsan tsagt l ergeed eh oronoo hairlah setgel turnu shu. Tsergiin angid shanaa avch ugch surlaa geed mongol tsergin ner hund unaj bn. Iim naad zahiin ym oilgoogui huniig maltai jishvel taarna.
Нэргүй 2025-12-24 202.21.126.30
Чи бол сэтгэцийн өвчтэй амьтан байна. Заавал хүнд зодуулж байж цэрэг болдог гэдэг бол чам шиг эргүү новшийн л бодол. Хүн зодож яргалж байгаа энэ новшнуудыг эрүүгийн хуулиар хатуу шийтгэх ёстой. Ийм яргалалт ангид нь гарч байхад таслан зогсоогоогүй, хариуцлагагүй ажилалсан тухайн цэргийн ангийн захирагч, удирдлагын багийг ажлаас нь халах ёстой. Тэгэж байж бусад анги салбарын захирагч дарга нар нь ингэж болохгүй гэдгийг мэдэрнэ, хяналтаа сайжруулна. Бас камерын хяналтын систем тавьж, хянах
Bat 2025-12-24 103.212.162.169
:Чингис гэх гахай юу ч хийхгүй. Юу ч хийж байгаагүй. Яагаад дахиад дарга болсныг нь хэн ч мэдэхгүй
Нэргүй 2025-12-24 66.181.189.201
Дотоодын цэргийн штабын даргыг огцруул
Бавуу 2025-12-24 103.212.116.73
Миний хүүг бас зодож яргалсан байсан онжавууд хал цэргүүд салааны дарга жаа гээд бүгд л зоддог дээрэлхдэг хүүгээ цэрэгт явуулсандаа харамссан даа
Макроны ах 2025-12-24 66.181.160.51
Дарга нь эрхшээлдээ байгаа хүнийг сэтгэл санааны дарамт үзүүлэх, өөрийгөө хамгаалах чадваргүй, боломжгүй нөхцөлд зодуурын "тулам" болгож байгаа нь хамгийн ачраагүй, дорой алба хаагч этгээдийн үйлдэл болой. Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа хэн ч билээ бөөн зарга хийж байгаа буцаан томилогдсон этгээдийг харьяа алба хаагчдын хэрэг тул тэр хурандааг өөрийг нь мөв талбай дээр олны өмнө зогсоож "олны танил" болгох шийтгэл ногдуулбал яасан юм бэ ?
Нэргүй 2025-12-24 124.158.106.160
ЗҮЙ ЁСООР ХАЛДАНА ГЭЖ БАС БАЙХУУ? НААД СЭТГҮҮЛЧ УХААНТАЙ ЯМААНЫХАА БОЛОВСРОЛД АНХААРААЧЭЭ ТАРВАГАДОРЖОО
Зочин 2025-12-24 68.148.28.104
Бичиг үсгийн боловсролгүй гологдмол годгоносон охид банди нар сэтгүүлч болж нийгмийг хохироож монгол хэлийг сүйтгэж байна.