Монгол Улс шатахууны стандартын асуудлыг сүүлийн жилүүдэд дахин дахин сөхөх болсон. Сүүлийн үед бензиний хомсдолтой холбоотойгоор энэ яриа улам эрчийг авав. Ялангуяа Евро-2 стандартын бензинийг Улаанбаатарт хориглох тухай яриа нийгэмд маргаан дагуулж байна. Зарим нь “шатахуун үнэтэй болно” гэж болгоомжилж байхад, нөгөө хэсэг нь “эрүүл мэнд, агаарын бохирдлын асуудал” хэмээн дэмжиж буй. Тэгвэл Евро-2, Евро-5 стандартын бензин гэж юу вэ, ялгаа нь яг юундаа оршдог вэ?
Евро стандарт гэж юу вэ?
“Евро” стандарт гэдэг нь автомашин болон түлшнээс ялгарах хорт утаа, бохирдуулагч бодисын хэмжээг хязгаарласан Европын холбооны норм юм. Тоо нь ахих тусам байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө багасдаг.
Өөрөөр хэлбэл:
- Евро-2 – сөрөг нөлөө ихтэй хуучин стандарт
- Евро-5 – сөрөг нөлөө багатай орчин үеийн стандарт
Евро-2 бензин ямар сул талтай вэ?
Евро-2 стандартын бензин нь:
- Хүхрийн агууламж өндөр
- Шатах үед илүү их утаа, хорт бодис ялгаруулдаг
- Орчин үеийн автомашины хөдөлгүүр, катализаторын системд сөрөг нөлөөтэй
- Агаарын бохирдлыг нэмэгдүүлдэг гол хүчин зүйлсийн нэг
Энгийнээр хэлбэл, Евро-2 бензин бол 1990-ээд оны технологид тохирсон түлш. Харин өнөөдөр Улаанбаатарын гудамжаар явж буй автомашинуудын ихэнх нь Евро-4, Евро-5 түүнээс дээш стандартын хөдөлгүүртэй болсон.
Евро-5 бензин юугаараа давуу вэ?
Евро-5 стандартын бензин:
- Хүхрийн агууламж маш бага
- Хорт утаа, нарийн ширхэгт тоосонцор (PM) бага ялгаруулна
- Хөдөлгүүрийн эд ангийн элэгдлийг багасгана
- Шаталт илүү бүрэн явагддаг тул машины ашиглалт илүү үр ашигтай
- Агаарын бохирдол, хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдэл багасна
Өөрөөр хэлбэл, Евро-5 бол зөвхөн “экологийн” биш, техникийн хувьд ч илүү дэвшилтэт шатахуун.
Яагаад Монгол Улс Евро-2 бензинийг хорих гэж байна вэ?
Үүнд хэд хэдэн бодит шалтгаан бий.
Нэгдүгээрт – Агаарын бохирдол
Улаанбаатар хот дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын нэг хэвээр байна. Автомашинаас ялгарах утаа нийт бохирдлын томоохон хувийг эзэлдэг. Хуучин стандартын бензин хэрэглэсээр байвал агаарын чанар сайжрах боломжгүй.
Хоёрдугаарт – Хүний эрүүл мэнд
Евро-2 бензин шатахдаа хүхэрлэг хий, азотын исэл зэрэг амьсгалын замын өвчин, зүрх судасны эмгэгийг өдөөдөг бодис ихээр ялгаруулдаг. Энэ нь эмнэлгийн зардал, нийгмийн дарамтыг нэмэгдүүлдэг.
Гуравдугаарт – Автомашины парк шинэчлэл
Монголд импортоор орж ирж буй автомашинуудын ихэнх нь Евро-4 ба түүнээс дээш стандарт шаарддаг. Гэтэл Евро-2 бензин хэрэглэснээр эдгээр автомашины катализатор богино хугацаанд эвдэрч, засварын зардал нэмэгддэг.
Дөрөвдүгээрт – Олон улсын чиг хандлага
Дэлхийн ихэнх улс аль хэдийн Евро-2, Евро-3 стандартын түлшнээс татгалзсан. Монгол Улс хуучин стандарт дээр “гацаж” үлдэх нь технологийн хувьд ч, байгаль орчны хувьд ч ухралт аж.
Тэгвэл сул тал нь юу вэ?
Мэдээж нэг асуудал бий — үнэ. Евро-5 бензин нь боловсруулах зардал өндөртэй тул Евро-2-оос үнэтэй.
Улаанбаатар хотод Евро-2-ыг хорих гэж буй нь шатахууны зах зээлийг “хэцүү болгох” гэсэн оролдлого бус, харин агаар, эрүүл мэнд, ирээдүйн төлөө хийж буй зайлшгүй алхам гэж албаныхан тайлбарлаж байна.
3,607.57






















































Нэргүй 2025-12-24 103.212.116.91
Монголд 92 95 ын хооронд ямар ч ялгаа бхгүй, харин ч 95 нь их иддэг шүү,
Нэргүй 2025-12-24 103.229.121.86
ЕВРО 5 АВДАГ БОЛГИ 10 ДЭШ ЖИЛ 100000 ДЭШ КМ ЯВСАН МУ МАШИНД МУ БИНЗИН ХИХЭР ХАР УТА ХАЯАД ЯВАХГҮИ ӨВӨЛ ГРАШГҮИ ГАДА ХАЯНА
монгол 2025-12-24 202.21.116.78
Евро 92- гээд арай илүү үнээр зараад байсан бензин аль нь юм бэ, бүр ойлгохоо болилоо. Евро-2 нь юм уу, Евро-5 нь юм уу, Хэрэв хуучин нь юм бол бид луйвардуулж байжээ.
Нэргүй 2025-12-24 103.229.121.86
ЕВРО 5 ТАЛХНЫ ҮНЭС ХЯМД БАИГА ТУЛ ХЭРЭГЛИ ТҮГЖРЭЛ УТА БАГСНА
Нэргүй 2025-12-24 202.131.227.134
Одоо Оросоос оруулж ирж байгаа Евро-2 Аи-92 нь хар тугалганы өндөр агууламжтай байдаг. Октаныг өсгөх зориулалттай. Машины яндангаар утаатай хамт ялгарч, амьсгалаар хүний биед шингэдэг. Хүүхдүүд бүр илүү дооз авдаг. Pb нь хүний биед үлддэг хорт хавдрын эх үүсвэр. Аль 1990-ээд оноос манайхаас бусад оронд Евро-2, 3 стандартыг хориглосон. Иргэдийн хэл амнаас айж засаг өмнө нь хамгийн хямд Евро-2,3-ийг оруулж ирдэг бсн. Засаг сайндаа ч биш, евро-2 нь олдохгүй, евро-5 олдож бга болохоор одоо л ярьж эх
ИРГЭН 2025-12-24 66.181.185.149
Үнэнийг хэлэхэд одоо зарж байгаа АИ- 92- Евро -5 биш шүү!! Хуучин Евро 92- гээд байсан бензинээ одоо Евро -5 болгоод үнээ нэмэж иргэдийг шулаж байгаа МАН мафиууд шүү!! Чанарыг нь шалгаарай
Мөнх 2025-12-24 103.212.119.168
Энэмасуудлыг өмнө нь ярихгүй одоо ярьж байдаг билээ.
Энэ бол тархи угаалт бна аа. Ард олныг ингэж дорд үзэж болохгүй.
Нэргүй 2025-12-24 202.131.227.134
Өмнө нь яагаад ярьдаггүй бсн бэ гэхээр Евро-5 бензин нь Евро-2-оос үнэтэй, литрийг нь 2590-ээр зарах боломжгүй. Бензиний үнэ өсөх болохоор иргэдийн хэл амнаас айж, хордож байх нь хамаагүй, Оросоос хамгийн хямд, чанар муутайг нь оруулж ирж, хямд зарах бодлого барьдаг бсн. Хятадад Евро-2 байдаггүй, чанартай, илүү үнэтэй Евро-5 байдаг.
huz 2025-12-24 202.21.119.155
olon yum huzalgui euro5 oruul 92 hori eruul mend chuhal bolohoos mashinii motor chhaluu
Нэргүй 2025-12-24 66.181.179.101
Ангарскийн НБҮ-т нефтийн шаарнаас гаргаж авдаг Евро-2 буюу А-92 беннзиныг оросууд ч дотооддоо хэргэлэдэггүй, зөвхөн Монгол, Киргиз хоёрт зориулан экспортолдог!!!
Нэргүй 2025-12-24 122.201.31.155
Ангарск-д очоод нүдээрээ үзсэн хүн юм үү?
Иргэн 2025-12-24 66.181.181.158
eвро 2 оо 5 гэж зарах байхдаа юм хольж зарлагаа болих байгаа гэж найдна
зочин 2025-12-24 103.168.34.85
Eвро- 2 нь байгаа юуу тэгээд ?
DF 2025-12-24 202.70.43.201
herev EUR0-2 benzinig EURO-5 geed manai kolonkuud zaraad baival yahuu? hed dahin nugalj business higeed baival yahuu standart yariad?
Нэргүй 2025-12-24 66.181.179.101
Харин наадах чинь л гол асуудал!!! Төр хяналтаа маш хатуу тавьж, импортлогч компанийн удирдлагууд сэтгэл гаргаж ажиллах нь чухал даа!!!!
Нэргүй 2025-12-24 202.70.34.98
Юу гэж тийм юм байхав дээ. Хяналт тавих чиг үүрэгтэй газрууд нь хяналт тавина шд. Евро-5-д шилжих нь зөв