Хятадын хойд хэсэг, тэр дундаа нийслэл Бээжин хот шороон шуурганд өртөмтгий. Хятадын эрдэмтэд болон холбогдох албан тушаалтнууд энэхүү шороон шуурганы эх үүсвэрийг сүүлийн жилүүдэд хөрш Монголоос хайх болжээ. Тухайлбал, 2023 оны хавар Бээжинд дэгдсэн олон удаагийн шороон шуурганы ихэнх хувийг Монголоос гаралтай гэж дүгнэсэн. Тэгвэл энэ нь бүс нутаг даяар уур амьсгал өөрчлөгдөж, хуурайшиж байгаатай холбоотой бололтой. Энэ талаар "The Conversation" цахим хуудас "China and Mongolia are battling to control massive dust storms" буюу "Хятад, Монгол улсууд шороон шуургыг хянахаар тэмцэж байна" гэсэн гарчигтай нийтэлснийг орчуулан хүргэе.
Монголын байгаль орчин хятадуудын хувьд асуудал болоод буй. Хятадын цахим сүлжээний хэрэглэгчид Монголын газар доорх баялгаа ухаж төнхөж буй уурхайчид болон байгаль орчныг талхилж буй малчдыг буруутгаж байна.
Хятадууд Монголын байгалийн нөөцийг эрэлхийлдэг нь Монголын байгаль орчинд тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Гэтэл цахим орчинд тэд ийн шүүмжлэл өрнүүлж буй нь асуудлын мөн чанарыг үл тоомсорлож буйн илрэл юм. Монголын өмнөд хэсэгт хатуу хучилттай замаар Хятад руу нүүрс тээвэрлэж буй уул уурхайн ачааны машинууд тоос шороо босгодог билээ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ирэх оны наймдугаар сард цөлжилттэй тэмцэх сэдвээр НҮБ-ын томоохон бага хурал болно. Хурлыг зохион байгуулагчдын мэдээлснээр, Монгол улс цөлжилтөд хамгийн ихээр өртөж буй орнуудын нэг. Тодруулбал, Монгол орны үржил шимтэй газар нутаг цөлжсөөр, цэцэг ургамлын хэмжээ багасч, газар нутгийн бараг 77 хувь нь доройтсон байна.
Хятад улс цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр өөрсдийн туршлагаа Монголтой хуваалцаж, экспортлохоор эрмэлздэг. Тэгэхээр НҮБ-ын бага хурал нь Хятад улсын хувьд асуудлын шийдлийг олж, дэлхий дахинд манлайллаа харуулах боломж.
Хятадын хэрэгжүүлдэг цөлжилтийн эсрэг арга хэмжээ Монголд хэрхэн биеллээ олох вэ? Энэ тал дээр эргэлзээтэй, асуудалтай зүйлс цөөнгүй бий. Жишээлбэл, Хятад улс цөлжилтийн эсрэг арга хэмжээ авахдаа ихэвчлэн малчдад чиглэдэг бол нүүдлийн мал аж ахуйтай Монголын хувьд энэ бараг боломжгүй. Нүүдлийн мал аж ахуй бол Монголын ондоошил, үндэсний өвөрмөц байдлын гол цөм.
Хятадад 2023 оны хавар гэнэтийн хүчтэй шороон шуурга болсон. Тухайн үед тэнгэр улбар шар өнгөтэй болж, оршин суугчдыг гэр орноосоо гарахгүй байхыг тушаасан. Иймэрхүү шороон шуурга нь хагас хуурай бүс нутагт улирлын чанартайгаар сул хөрснөөс үүсдэг. Ихэвчлэн эх үүсвэр нь хэдэн зуун километрын цаана байх нь бий.
Шороо тоосны ялгаралт нэмэгдэх нь уур амьсгалын өөрчлөлт, хур тунадас багасах, агаарын хэм нэмэгдэх, цөлжих зэрэг хүчин зүйлтэй холбоотой. Янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалаад газрын хөрсний чанар доройтсоноор хуурай шороо суларч, дэгдэх, "элсэн тэнгис"-ийн хэмжээ тэлэх эрсдэл үүсгэдэг.
Хятад улс цөлжилтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сүүлийн жилүүдэд дотооддоо хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлжээ. Эндээс онцлууштай нь, 1978 онд эхлүүлсэн "агуу ногоон хана" арга хэмжээ. Энэ нь нутгийн хойд, зүүн хойд, баруун хойд хэсэгт байрлах цөл, элстэй бүсэд мод тарих арга хэмжээ байв. Мод нь элсний шилжилтийг багасгахаас гадна салхи шуурганы хамгаалалт болдог.
ХАМТЫН АЖИЛЛАГАА
Улаанбаатар хотод 2023 онд Хятад, Монголын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хянах төв байгуулагдсан. Хятадын дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын уулзалтын үеэр Ши Жиньпин Монголын "Тэрбум мод" хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн билээ. "Тэрбум мод" хөдөлгөөн нь 2030 он гэхэд Монгол орон даяар тэрбум мод тарих зорилготой санаачлага юм.
Монголтой хамтран ажилласнаар Хятад улс өөрсдийн хил хязгаараас гадуур цөлжилтийг хянах арга техникийнхээ туршлагыг хуваалцах, харуулах боломжтой болсон.
Мод тарих, элсийг шатар хэлбэрээр сүрлээр хашаалах зэрэг уламжлалт аргууд бий ч Хятадын инженерүүд элсэн манханг хөдөлгөөнгүй болгох өөр арга техникүүдийг ч боловсруулжээ. Тухайлбал, ган, бетон хийцээр хашаалах аргаар Хятад улс ихээхэн туршлага хуримтлуулсан. Мөн элсний нүүдлийг сааруулах зорилгоор нарны хавтангуудыг өргөн талбайг хамруулан суурилуулах чиглэлээр ч арвин туршлага хуримтлуулжээ. Гэхдээ эдгээр арга нь хуурай газрын хөрснөөс тоос шороо дэгдэхийг бүрэн болиулж чадахгүй.
Үндсэндээ, Хятадын дотооддоо авч хэрэгжүүлдэг арга хэмжээнүүд ихэвчлэн Хятадын үндэстний цөөнхийн нэг болох малчдыг онилж байна. Албан ёсны мэдээллүүдийг харвал, хэт олон малтай болж, бэлчээрийг зохисгүй ашигласан гэх зэргээр ихэвчлэн малчдыг л цөлжилтөд буруутгасан байх аж. Тус улс "Экологийн нүүдэл" гэх бодлогын хүрээнд малчдыг бэлчээрээс холдуулах, малынх нь тоог хязгаарлах зэрэг арга хэмжээ авсан.
Бэлчээр ашиглалтыг хувьчилж, хашаа хаалт бариснаар малчдын шилжилт хөдөлгөөн эрс буурдаг. Зарим судлаачийн дүгнэж буйгаар, Хятадын бэлчээрийн доройтлын гол шалтгаан нь газрын хувьчлал. Ой мод, эсвэл нарны эрчим хүчний хавтанд зориулж бэлчээрийг чөлөөлөх нь малчдын ашиглах боломжтой газрыг улам багасгадаг. Ингэснээр тодорхой хэсэг газарт л бэлчээрийн дарамт улам нэмэгдэнэ.
Тэгвэл Хятадын хэрэгжүүлж буй загварыг хөршүүд нь экспортолж болох уу? Хятадын "SCMP" хэвлэлд саяхан "Хятадын агуу ногоон хэрмийг Монгол руу өргөжүүлэх" тухай нийтэлжээ. Хятадын загварыг Африкт ч жишээ болгон ашигласан байна.
Гэвч Хятадын ногоон хэрмийг хэдий ногоон байсан ч гэлээ Монгол руу өргөжүүлнэ гэдэг санаа монголчуудад таалагдахгүй болов уу. Энэ нь нутаг дэвсгэрийн амбицтай холбогдох асуудал юм.
Хоёр улсын хилийн бүсэд орших Монголын өндөрлөг газар нутагт экологийн аюулгүй байдлын хаалтыг хамтран барих асуудал Хятадын хэвлэлд яригдаж байна.
Хятадаас ялгаатай нь Монголын бэлчээр хашаагүй хэвээр. Монголчууд нүүдэлчин өв уламжлалаараа бахархдаг. Тэгэхээр Хятадад ашигласан бэлчээрийг хашаалах, малын тоог цөөрүүлэх зэрэг арга ардчилсан Монголд маш их маргаан дэгдээнэ. Одоогийн байдлаар хамтын ажиллагаа, жижиг хэмжээний үзүүлэнгийн бүс, шинжлэх ухааны солилцоо зэргээр хязгаарлагдмал хэвээр байна.
Монголд болох НҮБ-ын бага хурал нь НҮБ-ын Бэлчээрийн газар нутаг болон малчдын олон улсын жилтэй давхцаж буй. Хятадын байгаль орчинд чиглэсэн дипломат ажиллагаа малчдын биологийн олон янз байдлыг хамгаалах, бэлчээрийг цөл болгохоос урьдчилан сэргийлэхэд олон улсын хэмжээнд хэрхэн нөлөөлөхийг бид харах л үлдлээ.
3,607.57






















































Нэргүй 2025-12-24 122.201.31.76
малчин шаарнуудын гай мундахгүй
Нэргүй 2025-12-24 66.181.160.114
Үгээ олж хуцаарай!!!
Зочин 2025-12-24 66.181.191.217
Чи муу юу гээд донгосоод байгаа чяцаг вэ?
Иргэн 2025-12-24 66.181.177.141
утаач бас манайх
Зочин 2025-12-24 103.57.95.211
Дэндүү модон орчуулга болжээ
Нэргүй 2025-12-24 89.111.31.241
Цөлжилтийг багасгахын тулд Хятадтай хамтраад Говьд мод тариха, хиймэл нуур бий болгох хэрэгтэй
Serjio 2025-12-24 202.131.226.178
Яг үнэндээ дэлхийн дулааралтай холбоотой бусуу ? Түүний эх үүсгэвэр болсон нүүрс хүчлийн хийг хамгийн ихээр ялгаруулагч улс нь БНХАУ хэний бурууг хэнээс хайгаад байна ? Мэдээж хэрэг Монгол улсад малын тоо, толгой ихэдсэн гэлээ гээд тэрнээс болж элс, шороо босоод байна ч гэж юу байхав дээ. Дэлхийн дулааралтай холбоотойгоор асгарсан бороо их орж хөрс ихээр эвдэрч байгаа нь үнэн шүү.
Нэргүй 2025-12-24 103.212.116.131
stupid
Нэргүй 2025-12-24 122.201.31.76
цагаан алт гэж малтаж тэнэгтсэний гайлдаа малчидад архины мөнгө өгөхийн тулд Бээжингийн дургүйг хүргээд
Нэргүй 2025-12-24 103.168.34.141
Хуцаарай шаахай чинь