niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 20:30 UTC Эх: https://news.mn/r/2840783/ 970cd65fc96a74a1… ← niitlelch.mn руу буцах

80,000 гаруй татвар төлөгч 1.29 их наяд төгрөгийн татвар төлжээ

80,000 гаруй татвар төлөгч 1.29 их наяд төгрөгийн татвар төлжээ

80,000 гаруй татвар төлөгч 1.29 их наяд төгрөгийн татвар төлжээ

Татварын ерөнхий газраас 2025 оны арванхоёрдугаар сарын татвар төлөлтийн нэгдсэн мэдээллийг олон нийтэд танилцууллаа. Энэ сарын байдлаар нийт 80,333 татвар төлөгч татвараа хугацаанд нь төлж, 1,298.6 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Татвар төлөгчдийн ангиллаар авч үзвэл, аж ахуйн нэгжүүд нийт татвар төлөгчдийн 19,451-ийг бүрдүүлж, нэг их наяд 275.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Харин 60,882 иргэн 23.0 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Мөн Татварын ерөнхий газраас 2025 оны жилийн эцсийн тайлангийн ногдлыг урьдчилан төлсөн татварын мэдээллийг хамтад нь танилцуулжээ. Энэ хүрээнд 559 татвар төлөгч 404.0 тэрбум төгрөгийн татварыг жилийн эцсийн тайлангаас өмнө урьдчилан төлсөн байна.

Тус байгууллагаас хуулиа дээдэлж, татвараа хугацаанд нь болон урьдчилан төлж буй татвар төлөгчдөд талархал илэрхийлж, татварын сахилга бат нь улсын төсвийн бүрдүүлэлтэд чухал үүрэгтэй гэдгийг дурджээ.

Н.ЦОЛМОНБААТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

Судлаач иргэн 2025-12-23 202.9.46.86

НӨАТ ХХОАТ ААНОАТ ҮХХ аа 5 % болгоод бүх үйлдэл процесс дээрээс татвараа бүрэн авдаг болмоор байна…иргэд байгууллагуудын хүч хөдөлмөрөө зарж олсон мөнгийг цөөхөн топ улстөрчид дураараа зарж үрж байгаа нь харамсалтай байна..төвийнхний зардал тансаглал хэтэрч байна…Иргэддээ ээлтэй төр баймаар байна..бага ч гэсэн 33 жил татвар төлөхдөө тараас нэг ч дэмжлэгэ авсангүй..

Avatar

з 2025-12-23 202.126.88.190

төрийн орон тоог багасга

Avatar

ИРГЭН 2025-12-23 103.229.123.207

Иргэд ,Аж ахуй нэгж нь Татвараа төлөөд байдаг Төр нь тэр мөнгийн нь Хулгайлаад байхаар яаж ч Хөгжих вэ дээ,

Avatar

Нэргүй 2025-12-23 103.168.34.29

Tatvariin orshool ntr gej bsnaas NUAT-n bosgiig 400say yaraltai bolgoochee, tegeed jijig business hiih ni hiigeed shudargaar tatvaraa tolood yavbal zugeer bna shd

Avatar

Нэргүй 2025-12-23 122.201.31.143

МАНЫН ДАРГА НАРЫН ЭХНЭР, ХҮҮХДҮҮДИЙН ГАДААДАД ӨВӨЛЖИХ ЗАРДАЛ

Avatar

7-1 2025-12-23 66.181.181.26

Татвараа буруулах, тэр автомашины татварыг хуучинд оруул. Хүмүүс угаасаа төлөхгүй. Хавар энэ татварыг асуудал чинь төрөө шатаах шалтаг болох вий

Avatar

Нэргүй 2025-12-23 59.153.113.206

Японы жишгээр татвараа багасга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж